| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0063/Э/ |
| Дугаар | 2021/ШЦТ/62 |
| Огноо | 2021-05-13 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2021/ШЦТ/62
2021 05 13 2021/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, ерөнхий шүүгч Н.Адъяа, шүүгч Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Иргэдийн төлөөлөгч В.Цэрэн-Очир
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нямсүрэн
Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дд холбогдох эрүүгийн 2119000060028 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Адъяасүрэнгийн хэлэлцүүлснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, яс үндэс халх, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зенитын артиллерийн командын офицер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн зенит артиллерын батарейны зенитын салааны захирагчаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, .........оршин суух хаягтай, одоо .......оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Г.Д,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Д нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн ........... архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний хэвлий тус газарт хутгаар хатгаж, мөн зодооныг салгаж түүний гартаа барьсан хутгыг авахаар очсон Г.Бийн нуруу тус газарт нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Анги дээр жилийн эцсийн тооллого болсон. Би жижүүрт гарчихаад 2020 оны 12 дугаар сарын 15-нд буугаад гэр лүү явж байхад Г.Б над руу залгаад хаана байгааг асуусан. Удалгүй гэрт орсны дараа араас ахлах ахлагч С тооллогын талаар ярих гээд Бтай орж ирсэн. Г.Б Б.Бийг авчирсан. Б.Б “Сэржим” гэх архийг авчирсан тул хамтдаа уугаад энэ хэрэг болсон. Б, Г хоёр хоорондоо маргалдаад байхаар нь айлгах санаатай хутга авсан. Хутгалсанаа сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг,
Иргэдийн төлөөлөгчийн “...Г.Д нь архидан согтуурч өөрийгөө хянах чадваргүй үедээ хутга мэс ашиглан иргэн Бийн биед хүнд, мөн иргэн Бийн биед хөнгөн гэмтлийг санамсар болгоомжгүйгээр учруулсан гэм буруутай” гэсэн дүгнэлт,
Хохирогч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ...салааны захирагч, дэслэгч Г.Дын гэрт ...Б, Д, Г бид 4 үлдсэн архиа ууж байтал Д, Б нар хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Тухайн үед гаднаас Одгэрэл орж ирээд больцгоо гэж хэлээд гайгүй болохоор нь Гтай хамт гадагш тамхилахаар гарсан. Гэрт Д, Б бид 3 үлдээд байж байтал Д, Б нар нь хоорондоо муудалцаад заамдалцаад авахаар нь би голоор нь орон салгаж, Дыг түлхсэн чинь шалан дээр унахдаа хувцасны өлгүүрээ дараад унасан, босож ирэхдээ 6 нүдтэй шүүгээнээс хүрэн иштэй хутга аваад Б руу дайрсан, Б нь Дд хандаж та чинь ямар сонин юм бэ гэж хэлээд өөдөөс нь өшиглөсөн чинь Д нь Бийн хэвлийн хэсэгт хутгалсан, би тухайн үед ойрхон байсан учраас Дын хутгыг булаан авахаар булаацалдаж байтал миний ар нуруу болон баруун гарын хурууг зүссэн байсан. Тухайн үед Б нь 6 нүдтэй шүүгээний урд талд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. ...Д нь даргын хувиар томорч дарамталсан болохоор л хоорондоо маргалдсан ...надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23-р тал/,
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ...Дын гэрт архи ууж байгаад ...салаан дарга Дтай муудалцаад хоорондоо барилцаж авч би түлхсэн чинь өлгүүрээ налж унаад босож ирэхдээ хутга бариад босож ирж над руу дайрсан, би тухайн үед та наад хутгаа болио гэж хэлэхэд ...над руу дайран миний хэвлий хэсэгт хутгалсан байсан. Би тухайн үед мэдээгүй хэвлий хэсэгт өвдөөд байхаар нь гараараа дараад гараа харсан чинь цус гарсан байсан, тэгээд юу болоод байгааг мэдээгүй, ухаан алдсан байхаа, яаж эмнэлэг явснаа мэдэхгүй байна. миний хэвлий хэсэгт хутгалсан байсан, би хагалгаанд орж дотор, гадна талд оёдол тавиулсан өөр бэртэл гэмтэл байхгүй ...эмчилгээний зардал болон дахин эмчилгээ хийлгэх зардлыг гаргуулан авмаар байна. мөн би одоо өөрийн мэргэжлээрээ ажиллахаар бол 6 сарын дараа ажиллаж болно гэж эмчлэгч эмч хэлсэн, би 6 сар ажиллах мөнгийг цэргийн ангид ажилладаг байсан цалин болох 685.000 төгрөгөөр бодуулан 4.100.000 төгрөг гаргуулж авмаар байна ...эмчилгээний зардлын мөнгийг бүрэн хүлээн авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 103-105-р тал/,
Гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ...21 цагийн үед Дын гэрт ороход Б, Б, танихгүй 1 залуу байсан, тухайн хүмүүс архи ууж байсан. ...Дын гэрт байсан хүмүүс хэрэлдэх маягтай байсан, тухайн үед танихгүй залууг авч гараад тамхи татаад буцаж гэр рүү орсон чинь Б нь Дын том өрөөний шүүгээний урд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би очоод Бийг дээшээ харуулан хэвтүүлэхэд хэвлийн зүүн талаас нь цус гарч байсан болохоор нь сөхөж харахад зүссэн байдалтай шарх харагдаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36-р тал/,
Шинжээчийн 02/011 дугаартай “...Б.Бийн биед хэвлийн хөндийд нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 67-р тал/
Шинжээчийн 02/010 дугаартай “..Г.Бийн биед нурууны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 81-р тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4- 9-р тал/,
Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол /хх-ийн 11-15-р тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгасан хуудас /хх-88 дугаар тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаянгийн 1-58 дугаар байрны 4 дүгээр орц 44 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Б, Г.Б, гэрч Ж.Г, С нартай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ Б.Бтой маргалдан түүний хэвлий тус газарт хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол буюу хэвлийн хөндийд нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулсан, мөн зодооныг салгаж түүний гартаа барьсан хутгыг авахаар очсон Г.Бийн нуруу тус газарт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол буюу нурууны шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ...салааны захирагч, дэслэгч Г.Дын гэрт ...Б, Д, Г бид 4 үлдсэн архиа ууж байтал Д, Б нар хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Гэрт Д, Б бид 3 үлдээд байж байтал Д, Б нар нь хоорондоо муудалцаад заамдалцаад авахаар нь би голоор нь орон салгаж, Дыг түлхсэн чинь шалан дээр унахдаа хувцасны өлгүүрээ дараад унасан, босож ирэхдээ 6 нүдтэй шүүгээнээс хүрэн иштэй хутга аваад Б руу дайрсан, Б нь Дд хандаж та чинь ямар сонин юм бэ гэж хэлээд өөдөөс нь өшиглөсөн чинь Д нь Бийн хэвлийн хэсэгт хутгалсан, би тухайн үед ойрхон байсан учраас Дын хутгыг булаан авахаар булаацалдаж байтал миний ар нуруу болон баруун гарын хурууг зүссэн”гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ...Дын гэрт архи ууж байгаад ...салаан дарга Дтай муудалцаад хоорондоо барилцаж авч би түлхсэн чинь өлгүүрээ налж унаад босож ирэхдээ хутга бариад босож ирж над руу дайрсан, би тухайн үед та наад хутгаа болио гэж хэлэхэд ...над руу дайран миний хэвлий хэсэгт хутгалсан байсан. Би тухайн үед мэдээгүй хэвлий хэсэгт өвдөөд байхаар нь гараараа дараад гараа харсан чинь цус гарсан байсан, тэгээд юу болоод байгааг мэдээгүй, ухаан алдсан байхаа, яаж эмнэлэг явснаа мэдэхгүй”гэсэн мэдүүлэг, гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ...21 цагийн үед Дын гэрт ороход Б, Б, танихгүй 1 залуу байсан, тухайн хүмүүс архи ууж байсан. ...Дын гэрт байсан хүмүүс хэрэлдэх маягтай байсан, тухайн үед танихгүй залууг авч гараад тамхи татаад буцаж гэр рүү орсон чинь Б нь Дын том өрөөний шүүгээний урд доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би очоод Бийг дээшээ харуулан хэвтүүлэхэд хэвлийн зүүн талаас нь цус гарч байсан болохоор нь сөхөж харахад зүссэн байдалтай шарх харагдаж байсан” гэсэн мэдүүлэг, шинжээчийн 02/011, 02/010 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хохирогч Б хутгатай гар луу нь өөрөө өшиглөж, улмаар гэмтсэн нөхцөл байдал тогтоогдож байна. ...хутга барьсан болгоныг зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх биш, үүнд анхааралтай хандан нотлох баримтыг үнэлж дүгнэх ёстой. Д нь хөнгөмсгөөр найдсаны улмаас гэмт хэрэг үүссэн ба ийм хохирол, хүнд гэмтэл учруулахыг хүсээгүй гэж ярьдаг зэргээс гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн нөхцөл байдал харагдаж байна. Иймд хуулийн зүйлчлэлийг өөрчлөх саналыг гаргаж байна” гэсэн дүгнэлт, иргэдийн төлөөлөгчийн “...Г.Д ...иргэн Бийн биед хүнд, мөн иргэн Бийн биед хөнгөн гэмтлийг санамсар болгоомжгүйгээр учруулсан гэм буруутай” гэсэн дүгнэлт зэргийг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Дын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл ба уг үйлдлийг хийснээр хохирогчид хохирол учрахыг мэдсээр байж өөрөө хүсэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна гэж шүүх үзлээ.
Прокуророос шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан “Зэвсэг …хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүх шүүгдэгч Г.Дд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал хангагдсан гэж үзэн шүүгдэгчид 3 жил 04 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 04 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож 30 хоног буюу 01 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил, 05 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Дд оногдуулсан 3 жил, 05 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Б.Б нь шүүгдэгчээс 4100,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа шүүхийн шатанд багасгаж 2,000,000 төгрөг нэхэмжилснийг бүрэн төлж барагдуулсан ба хохирогч Г.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн шар өнгийн хуванцар иштэй, бариулын урт 11.9 см, ажлын хэсгийн урт 14.5 см урт, нийт 26.4 см урттай 1 ширхэг хутгыг òîãòîîë õ¿÷èí òºãºëäºð áîëìîãö óñòãàхыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн газрын үзлэгийг дүрсжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд 3 жил, 04 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил, 04 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийн торгох ялыг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоног буюу 01 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурван/ жил 05 /таван/ сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Дд оногдуулсан 3 жил 05 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн шар өнгийн хуванцар иштэй, бариулын урт 11.9 см, ажлын хэсгийн урт 14.5 см урт, нийт 26.4 см урттай 1 ширхэг хутгыг òîãòîîë õ¿÷èí òºãºëäºð áîëìîãö óñòãàхыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн газрын үзлэгийг дүрсжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× Ä.ÀÄÚßÀѯÐÝÍ
د¯Ã× Í.ÀÄÚßÀ
د¯Ã× Ж.БАЙГАЛМАА