Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1721

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЦД85091061 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, туул ферм, 1 гудамж, 17 тоотод оршин суух Боржигон овогт Гантөмөрийн Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ХИ80081018 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх  холбогдох, 20 дугаар хороо, туул ферм, 1 гудамж, 17 тоотод оршин суух Харчин овогт Сундуйжавын Түвшинбаярт холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Чулуунцэцэг, хариуцагч С.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Чулуунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие С.Түвшинбаяртай танилцаад 2005 оноос хойш хамтран амьдарч 2008 онд гэрлэсэн. Энэ хугацаанд 2 хүүхэдтэй болсон. Охин Т.Баярцэцэг 2006 онд, хүү Тэмүүжин 2007 онд тус тус төрсөн. С.Түвшинбаяртай 12 жил амьдрах хугацаанд архи ихээр ууж, удаа дараа зодож саяхан хүртэл алах шахсан. Тиймээс цаашид амьдрах үнэхээр хэцүү байна. Хүү, охин хоёроо өөрийн асрамжид авч гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Шүүх хуралдааны явцад хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлгийн талаар эвлэрэн хэлэлцсэн тул эвлэрлийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч С.Түвшинбаяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Түвшинбаяр миний бие эхнэртэйгээ танилцаад 2005 оноос гэр бүл болж, 2006, 2007 онд охин, хүү хоёртой болсон. Энэ хугацаанд амьдрал ахуйгаа дээшлүүлэн хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч байна. Гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандснаас хойш эвлэрэх гэж зөндөө үзсэн болохгүй байгаа тул гэрлэлт цуцлуулах шаардлагыг нь зөвшөөрч байна. Харин охин, хүү хоёроо өөрийн асрамжид авах хүсэлтэй. Шүүх хуралдааны явцад хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлгийн талаар эвлэрэн хэлэлцсэн тул эвлэрлийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Чулуунцэцэг нь хариуцагч С.Түвшинбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Г.Чулуунцэцэг хариуцагч С.Түвшинбаяр нар нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 2008 оны 03 дугаар сарын 31-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад 778 дугаарт бүртгэсэн бүртгэл, тэдний дундаас 2006 оны 5 дугаар сарын 04-ны өдөр охин Т.Баярцэцэг, 2007 оны 8 дугаар сарын 31-ны өдөр хүү Ч.Тэмүүжин нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Т.Баярцэцэг, хүү Ч.Тэмүүжиний нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.2-т зааснаар гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт болон зохигчдын тайлбараар Г.Чулуунцэцэг, С.Түвшинбаяр нарын гэрлэлт хэвээр, дуусгавар болоогүй, цуцлагдаагүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “... Гэрлэлт цуцлуулах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа иргэний хэрэг үүсгэнэ” гэж, мөн зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь, нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэсэн байна.

Шүүх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй гэх үндэслэлээр иргэний хэрэг үүсгэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын тайлбар, хариуцагчийн гэр бүлийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх хүсэл зоригийг харгалзан үзэн гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авах ажиллагааг явуулахыг тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 1 сарын хугацаатайгаар даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид энэхүү хугацаанд эвлэрэн хэлэлцээгүй, нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн хэвээр байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан.

     Зохигчид зан харилцааны таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар охин Т.Баярцэцэг, хүү Ч.Тэмүүжийн нарын асрамжийн талаар эвлэрэн хэлэлцсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан зохицуулалттай нийцэж байх тул 2006 оны 5 дугаар сарын 04-ны өдөр төрсөн охин Т.Баярцэцэг, 2007 оны 8 дугаар сарын 31-ны өдөр төрсөн хүү Ч.Тэмүүжин нарын асрамжийг зохигчдын харилцан тохиролцсоноор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэдийгээр зохигчид хүүхдийн асрамжийн талаар эвлэрэн хэлэлцсэн боловч  шүүх хүүхдийн эрх ашигийн үүднээс түүний өөрийнх нь саналыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй”,  Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай олон улсын Конвенцийн 9, 12 дугаар зүйлд  зааснаар хүүхэд энэ тохиолдолд саналаа илэрхийлэх эрхтэй гэж тус тус зааснаар охин Т.Баярцэцэг, хүү Ч.Тэмүүжин нарын саналыг авахад эцэг эхийн хэн алинтай нь хамт амьдрах хүсэл зоригтой байгаагаа тус тус илэрхийлсэн болно.

Зохигчид охин Т.Баярцэцэг, хүү Ч.Тэмүүжин нарыг хичээлтэй үед эцэг С.Түвшинбаярын асрамжид, долоо хоногын амралтын өдрүүд, хичээлийн улирлын амралтаар тус тус эх Г.Чулуунцэцэгийн асрамжид асрамжлуулахаар харилцан эвлэрсэн болно.

Зохигч  эд хөрөнгийн маргаан үүсгээгүй, хүүхдийн тэтгэлэг харилцан нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон         

                                    ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Харчин овогт Сандуйжавын Түвшинбаяр, Боржигон овогт Гантөмөрийн Чулуунцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 5 дугаар сарын 04-ны өдөр төрсөн охин Т.Баярцэцэг, 2007 оны 8 дугаар сарын 31-ны өдөр төрсөн хүү Ч.Тэмүүжин нарыг хичээлтэй үед эцэг С.Түвшинбаярын асрамжид, долоо хоногын амралтын өдрүүд, хичээлийн улирлын амралтаар тус тус эх Г.Чулуунцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

3.Зохигчид эд хөрөнгийн маргаан үүсгээгүй, харилцан хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Чулуунцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Түвшинбаяраас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Чулуунцэцэгт олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Совингэрэлд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ,                                  Л.ЭНХЖАРГАЛ