| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0065/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/63 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/63
2021 05 14 2021/ШЦТ/63
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Äîðíîãîâü àéìàã äàõü Ñóì äóíäûí ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Адъяасүрэн äàðãàëæ,
Íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын ïðîêóðîð Э.Ариунболд,
Шүүгдэгч Б.Б нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Äîðíîãîâü àéìаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Ýð¿¿ãèéí õóóëèéí тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт çààñнаар яëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí Б.Бд õîëáîãäîõ ýð¿¿ãèéí 2119000000074 äóãààðòàé õýðãèéã 2021 îíû 05 дугаар ñàðûí 04-íий ºäºð õ¿ëýýí àâ÷, õÿíàí õýëýëöýâ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хуваариа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ............. гэх газар оршин суудаг, Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Бийг гэрт нь агсам тавилаа гэх шалтгаанаар муудалцан заазуураар түүний толгой, нүүр, гар луу нь цохиж баруун гарын 4 дүгээр хурууг тасалж, толгойн зүүн дээд хэсэг, зүүн хацар, баруун гарын 3 дугаар хурууны шарх гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõü íîòëîõ áàðèìòûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:
Шүүгдэгч Б.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...тухайн өдөр би амрах гэж байхад дүү согтуу орж ирээд ийм муухай хэрэг үйлдсэн. Тухайн өдөр би мөн согтууруулах ундаа уусан байсан. Өөрийн бурууг бүрэн ойлгож гэмшиж байна. Хохиролд 4 сая төгрөг болон 4 сая төгрөгөнд мал өгсөн” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ...орой 22 цагийн орчимд нөхөр Б бид 2 унтаагүй байхад манай урд гэрт байдаг төрсөн дүү болох Б согтуу орж ирээд нөхөр бид хоёрын унтдаг орон дээр очиж суусан, агсам тавиад намайг цохих гээд байсан, тэгэхэд манай нөхөр миний дүү гэртээ орж амар яагаад орж ирсэн юм гэж 3 удаа аргадаж хэлсэн. Тэгтэл манай дүү Б нь манай нөхөр лүү малаа харж чадахгүй байна, би чамайг одоо ална гэж хэлээд 2 хөлөөс нь доош татаж нуруу хэсэгт нь 2-3 удаа цохисон, би нөхрийгөө заазуур авахыг нь хараагүй, нэг л мэдэхэд Бийн хацар болон толгой хэсэг нь зүсэгдсэн байсныг харсан, хуруу нь тасарсан байсныг хараагүй, дараа нь харсан. ...тэр хоёрыг ноцолдож дууссаны дараа би хартал Бийн толгой хэсэгт 2 удаа зүссэн, баруун гарын дунд болон ядам хурууг зүссэн, ядам хуруу нь бараг тасарсан байсан, арьсан дээрээ тогтож байсан. ...тэр 2, хоёулаа нэлээн согтолттой байсан ...заазуур гэрийн урд талд байрлах гал тогооны шургуулгад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/
Гэрч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өчигдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ...Б ахынд очсон. ...хоол идчихээд 2 шил архи, 1 том савтай пиво уунгаа хөзөр тоглосон, тоглож дуусаад 22 цагийн орчимд бид нар унтаж амарсан. Тэгээд хүний уйлах чимээгээр сэртэл гэрийн баруун урд талд Б завилаад суучихсан, шалаар нь цус үсэрсэн байсан, яг юу болсныг мэдэхгүй байна. ...цагдаа, эмнэлэг явсны дараа Ням-Очроос юу болсон талаар сонссон, толгой хэсэг нь зүсэгдсэн, баруун гарын дунд болон ядам хуруу нь бараг тасарсан байсан ба арьсан дээрээ тогтож байсан гэж сонссон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/
Гэрч С.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ ээлжид гарч байх үед 00 цагийн үед 86610997 дугаарын утаснаас эмнэлгийн жижүүрийн утас руу Б нь Бийн гарыг зүсчихлээ, цус их гарч байна гэсэн дуудлага өгөхөөр нь би цагдаагийн 88440212 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн. Б нь эмнэлэгт орж ирэхдээ толгойгоо боосон, баруун гарын ядам болон дунд хуруугаа боосон орж ирсэн ба өөрөө алхаж орж ирсэн, ухаан балартсан зүйл байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр 2 найзтайгаа архи уучихсан байсан, гэртээ очоод хойд айл руугаа ортол эгч болох Б, Б, Цл, Н нар согтуу байсан. Би эгч болох Бтай 2014 оноос хойш миний хороо бууцанд ирж буугаад булаацалдаж муудалцдаг байсан. Тухайн өдөр гэрт нь ороход эгч намайг чи яаж яваа юм гэж асуусан, тэгэхээр нь би тантай ярих юм байна, та нар намайг байнга хулгайч гэж хэлдэг, би танайхаас хулгай хийгээгүй шүү гэж хэлсэн. Тэгтэл манай хүргэн ах Б намайг харьж унт гэж хэлэхэд нь би тантай ярихгүй ээ гэж хэлээд эгчтэйгээ маргалдаж байтал Б заазуур бариад толгой хэсэгт 2 удаа заазуураар цохиход нь би баруун гараараа өөрийгөө хамгаалаад толгойгоо барихад дунд хуруу зүсэгдэж, ядам хуруу тасарсан. Би Бг заазуур авсныг мэдээгүй ...толгойн зүүн дээд хэсэгт 9 оёдол, зүүн шанаа хэсэгт 4 оёдол тавиулсан, баруун гарын ядам хурууны 2 дугаар үеэр тайрч 6 оёдол тавьсан. Баруун гарын дунд хуруу 2 дугаар үеэр зүсэгдэж шөрмөс болон мэдрэлийн судас тасарч 2 оёдол тавиулсан, гэхдээ тасраагүй мэдээгүй болсон зэрэг гэмтэл учирсан ...одоо өмнө өвдөж байсан шиг тонгойхоор толгой эргэж, тайруулсан хуруу янгинаж хавангийн байдалтай байна, дунд хуруу нь буглаж идээлэх шинжтэй байгаа гэж эмч хэлсэн ...Б эмчилгээний зардалд 50.000 төгрөг өгсөн, өөр мөнгө нэмж өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/
Шинжээчийн 02/0119 дугаартай “...Б.Бийн биед баруун 4 дүгээр хурууны тасрал, толгой, хацар, баруун 3 дугаар хурууны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. учирсан баруун 4 дүгээр хурууны тасрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Толгой, хацрын шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-р тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-7-р тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан ýñýõèéã øàëãàõ õóóäàñ / õõ-ийн 85-р тал/ çýðãèéã øèíæëýí ñóäëàâ.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар баг, Хонгорын шүргээ гэх газар өөрийн гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Бийг гэрт нь агсам тавилаа гэсэн шалтгаанаар муудалцан заазуураар түүний толгой, нүүр, гар луу нь цохиж баруун гарын 4 дүгээр хурууны тасрал, толгой, хацар, баруун 3 дугаар хурууны шарх гэмтэл учруулжээ.
Энэ нь Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëийн 16.1 дүгээр зүйлд çààñàí æóðìûí äàãóó áýõæ¿¿ëýãäñýí нотлох баримтууд болох хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн өдөр 2 найзтайгаа архи уучихсан байсан, гэртээ очоод хойд айл руугаа ортол эгч болох Б, Б, Цл, Н нар согтуу байсан. Би эгч болох Бтай 2014 оноос хойш миний хороо бууцанд ирж буулаа гэж булаацалдаж муудалцдаг байсан. Тухайн өдөр гэрт нь ороход эгч намайг чи яаж яваа юм гэж асуусан, тэгэхээр нь би тантай ярих юм байна, та нар намайг байнга хулгайч гэж хэлдэг, би танайхаас хулгай хийгээгүй шүү гэж хэлсэн. Тэгтэл манай хүргэн ах Б намайг харьж унт гэж хэлэхэд нь би тантай ярихгүй ээ гэж хэлээд эгчтэйгээ маргалдаж байтал Б заазуур бариад толгой хэсэгт 2 удаа заазуураа цохиход нь би баруун гараараа өөрийгөө хамгаалаад толгойгоо барихад дунд хуруу зүсэгдэж, ядам хуруу тасарсан...” гэсэн мэдүүлэг,гэрч Б.Бы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 12-ны ...орой 22 цагийн орчимд ...манай дүү Б нь манай нөхөр лүү малаа харж чадахгүй байна, би чамайг одоо ална гэж хэлээд 2 хөлөөс нь доош татаж нуруу хэсэгт нь 2-3 удаа цохисон, би нөхрийгөө заазуур авахыг нь хараагүй, нэг л мэдэхэд Бийн хацар болон толгой хэсэг нь зүсэгдсэн байсныг харсан, хуруу нь тасарсан байсныг хараагүй, дараа нь харсан....тэр хоёр, хоёулаа нэлээн согтолттой байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өчигдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ... 22 цагийн орчимд бид нар унтаж амарсан. Тэгээд хүний уйлах чимээгээр сэртэл гэрийн баруун урд талд Б завилаад суучихсан, шалаар нь цус үсэрсэн байсан, яг юу болсныг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг, гэрч С.Жгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ ээлжид гарч байх үед 00 цагийн үед 86610997 дугаарын утаснаас эмнэлгийн жижүүрийн утас руу Б нь Бийн гарыг зүсчихлээ, цус их гарч байна гэсэн дуудлага өгөхөөр нь би цагдаагийн 88440212 дугаарын утас руу залгаж дуудлага өгсөн. Б нь эмнэлэгт орж ирэхдээ толгойгоо боосон, баруун гарын ядам болон дунд хуруугаа боосон орж ирсэн ба өөрөө алхаж орж ирсэн, ухаан балартсан зүйл байгаагүй” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 02/0119 дугаартай дүгнэлт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож áàéíà.
Шүүгдэгч Б.Бн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02/0119 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 15 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн толгой руу заазуураар цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хүндэвтэр хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй/хохирогчийн нэхэмжилсэн гэх 8,000,000 төгрөгийг төлсөн талаарх хохирогчийн цагдаагийн газарт гаргасан хүсэлт/ байдал зэргийг харгалзсанаас гадна шүүгдэгч Б.Бгийн хувийн байдал буюу эхнэр, хүү хоёр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, бусдын асрамжид буюу группэд байдаг зэрэг ар гэрийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэн 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсгийн урт 14 см, ишний урт 13 см, нийт 27 см урттай бор иштэй, ишийг нь скочоор ороосон заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2,000,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 14 см, ишний урт 13 см, нийт 27 см урттай бор иштэй, ишийг нь скочоор ороосон заазуур 1 ширхгийг òîãòîîë õ¿÷èí òºãºëäºð áîëìîãö óñòãàхыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН