| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0066/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/64 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/64
2021 05 14 2021/ШЦТ/64
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Äîðíîãîâü àéìàã äàõü Ñóì äóíäûí ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Адъяасүрэн äàðãàëæ,
Íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын ïðîêóðîð Ө.Мөнхнавч
Шүүгдэгч Э.Э нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Äîðíîãîâü àéìаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Ýð¿¿ãèéí õóóëèéí тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñнаар ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí Э.Эт õîëáîãäîõ ýð¿¿ãèéí 2119000140038 äóãààðòàé õýðãèéã 2021 îíû 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар õÿíàí õýëýëöýâ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 6-15 насны 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Рашаантын 3-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Э.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Э нь ашиг олох зорилгоор Дорноговь аймаг Айраг сум 1 дүгээр баг, Төмөр замын 23-3-13 тоотод 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд “Шар алаг сарнай” фэйсбүүк цахим хаягаар хөзөр ашиглан тоглодог техас покер гэх үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан мөрийтэй тоглоом зохион байгуулж, 1,918,000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò äàðààõü íîòëîõ áàðèìòûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:
Шүүгдэгч Э.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 11 сарын 24-ний өдөр өөрийн фэйсбүүк хаяг болох Шар алаг сарнай хаягаар мэдээ,мэдээлэлтэй танилцаж байхдаа цахим хаягаар дамжуулж хүмүүсээс дансаараа мөнгө дамжуулан авч өөртөө ашиг авч байгаа лайв үзсэн. Тэгээд би 0 зогсолтын үеэр ажилгүй дээрээс нь хөлсний байранд байсан тул энэ тоглоомыг тоглуулсан” гэсэн мэдүүлэг
Гэрч Э.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байхдаа фэйсбүүк үзээд байж байтал фэйсбүүк лайваар мөрийтэй тоглуулж байсан, тэгэхээр нь сонирхож үзээд ганц хоёр тоглож үзсэн бөгөөд тухай үед тэр тоглуулж байсан хүний 5991006676 дугаарын дансанд өөрийн эхнэрийн 5361064069 дугаартай данснаас 3000, 6000 төгрөгийн шилжүүлэг хийж цахимаар тоглосон. ...5991006676 дугаарын данстай мөрийтэй тоглоом нь 6 хүний суудалтай бөгөөд 1 тоглохдоо 3000 төгрөгөөр ороод техас покер тоглуулж байсан. ... хожсон хүнд 13000 төгрөг өгөхөөр байсан ба миний хувьд тэр тоглоомд хожоогүй. Ингээд ганц хоёр тоглоод бүтэхгүй юм байна гээд больсон. ...тэр тоглоомыг зохион байгуулсан хүн нь манай найз Атарсайханы эхнэр Энхчимэг гээд хүүхэн байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 110 дугаар хуудас/
Гэрч ННын мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр фэйсбүүкээр мөрийтэй тоглоом явуулж байхыг хараад уг Шар алаг сарнай гээд фэйсбүүкээр тоглуулж байсан 5991006676 дугаартай дансанд 3000, 6000 төгрөгөөр мөнгө хийгээд мөрийтэй тоглоомд орсон. Тухайн үедээ би 20 удаа мөнгө хийж тоглосон ба тоглоомон оролцоод нийтдээ 30000 төгрөг алдсан байсан. ...шар алаг сарнай нэртэй фэйсбүүк хаягийг мэднэ. Энэ хаягаар мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан. Энэ хаяг нь Энхчимэг гээд манай найзын эхнэр Атарсайханы эхнэр байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 112 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/
Хаан банкны 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5990/675 дугаартай албан бичиг, дансны хуулга /хх-ийн 12-94 дүгээр хуудас/
Эд зүйл, баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 145-146 дугаар хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан ýñýõèéã øàëãàõ õóóäàñ / õõ-ийн 156 дугаар хуудас/ çýðãèéã øèíæëýí ñóäëàâ.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь ашиг олох зорилгоор Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Төмөр замын 23-3-13 тоотод 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд “Шар алаг сарнай” фэйсбүүк цахим хаягаар хөзөр ашиглан тоглодог техас покер гэх үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршсан мөрийтэй тоглоом зохион байгуулж, 1,918,000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн áîëîõ íü Ýð¿¿ãèéí хэрэг хянан шийдвэрлэх тухай õóóëийн 16.1 дүгээр зүйлд çààñàí æóðìûí äàãóó áýõæ¿¿ëýãäñýí нотлох баримтууд болох гэрч Э.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр фэйсбүүк лайваар мөрийтэй тоглуулж байсан, тэгэхээр нь сонирхож үзээд ганц хоёр тоглож үзсэн бөгөөд тухай үед тэр тоглуулж байсан хүний 5991006676 дугаарын дансанд өөрийн эхнэрийн 5361064069 дугаартай данснаас 3000, 6000 төгрөгийн шилжүүлэг хийж цахимаар тоглосон. ...5991006676 дугаарын данстай мөрийтэй тоглоом нь 6 хүний суудалтай бөгөөд 1 тоглохдоо 3000 төгрөгөөр ороод техас покер тоглуулж байсан. ...тэр тоглоомыг зохион байгуулсан хүн нь манай найз Атарсайханы эхнэр Энхчимэг гээд хүүхэн байсан” гэсэн мэдүүлэг, гэрч ННын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр фэйсбүүкээр мөрийтэй тоглоом явуулж байхыг хараад уг Шар алаг сарнай гээд фэйсбүүкээр тоглуулж байсан 5991006676 дугаартай дансанд 3000, 6000 төгрөгөөр мөнгө хийгээд мөрийтэй тоглоомд орсон. Тухайн үедээ би 20 удаа мөнгө хийж тоглосон ба тоглоомд оролцоод нийтдээ 30000 төгрөг алдсан байсан. Энэ хаяг нь Энхчимэг гээд манай найз Атарсайханы эхнэр байгаа юм” гэсэн мэдүүлэг, Хаан банкны 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5990/675 дугаартай албан бичиг, дансны хуулга, эд зүйл, баримтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож áàéíà.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Э.Эт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Эт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Э.Эт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 354910083336182 SN:R59K308AW6 имэй кодтой, самсунг А-5 маркийн гар утсыг худалдан борлуулж, мөн гэмт хэргийн улмаас олсон ашиг 1,918,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохыг Говь-Сүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Эт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 354910083336182 SN:R59K308AW6 имэй кодтой, самсунг А-5 маркийн гар утсыг худалдан борлуулж , мөн гэмт хэргийн улмаас олсон ашиг 1918 000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохыг Говь-Сүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 äýõ õýñýãò зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч øèéòãýõ òîãòîîë ãàðäàí àâñàí áóþó õ¿ðã¿¿ëñíýýñ õîéø 14 õîíîãèéí äîòîð Äîðíîãîâü àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН