| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/02344/И |
| Дугаар | 1764 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 1764
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн АЗ61030804 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, дэнжийн 4-22 тоотод оршин суух, Хатгин овогт Даржаагийн Энхжаргалын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Номинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Д.Энхжаргал нь 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд ХААҮ-ний ТМС-д суралцаж төгсөх бөгөөд 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Архангай аймгийн Хангай сумын ахуй үйлчилгээний салбарт гэрэл зурагчнаар 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажилласан. Улмаар 1985 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс Тариат сумын ахуй үйлчилгээний төвд зурагчнаар 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилласан юм. Иймд миний улсад ажиллаж байсан дээрх хугацааг сэргээж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Энхжаргал нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т “хүний ажилалж байсан байдал”-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” гэсний дагуу хүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна.
Мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл ядвлыг тогтооход ач холбогдол бүхий байримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэж зааснаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлыг тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилготой гэж тодорхойлж, хүсэлтэд дурдсан үйл ядвлыг тогтооход шаардлагатай баримт бичиг байхгүй талаарх 2017 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн 701, 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 81 тоот Үндэсний төв Архивын газрын баримтыг хавсарган ирүүлсэн байна.
Хүсэлт гаргагч Д.Энхжаргал нь 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Хангай суманд ахуй үйлчилгээний салбарт гэрэл зурагчнаар, 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын ахуй үйлчилгээний газарт гэрэл зурагчнаар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Нийтийн ахуй үйлчилгээний ТМС-ийн сургуулийн захирлаас олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Эрдэнэбатын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Д.Энхжаргалыг ажлаас чөлөөлсөн тушаал архивт хадгалагдаагүйн улмаас ажилласан жил тогтоох боломжгүй байгаа тул түүний ажиллаж байсныг нотлох дээрх баримтуудыг үндэслэн шүүхийн журмаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хатгин овогт Даржаагийн Энхжаргалыг 1980 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Хангай суманд ахуй үйлчилгээний салбарт гэрэл зурагчнаар, 1985 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Тариат сумын ахуй үйлчилгээний газарт гэрэл зурагчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ