| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2019/0003/З |
| Дугаар | 159/ШШ2019/0014 |
| Огноо | 2019-07-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 159/ШШ2019/0014
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Байгалмаа би Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх ******* дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч *******т холбогдох ******* холбогдуулан гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0174052 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай тухай шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн авч Зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* би тус аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч ******* 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ******* холбогдох зөрчлийн гомдол мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг хянавал:
Эрх бүхий албан тушаалтны шийдвэр буюу 0174052 дугаартай шийтгэлийн хуудас нь хуулийн шаардлагыг хангаагүй байна. Холбогдогч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ОХУ-аас нэвтрэн орж ирэхдээ зохих зөвшөөрөлгүй АЦЦ эм 180 ширхэгийг авч явсан үйлдэлд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 6-р зүйлийн 6 дугаар бүлгийн 2 дахь заалтыг зүйл гэж хуульд байхгүй зүйл ангиар шийтгэл оногдуулсан, шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ нь хэсэгт шийтгэлийн төрлийг тусгаагүй орхигдуулсан нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Хууль. захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ...оногдуулах шийтгэл...тусгана гэж заасныг тус тус зөрчиж хуульд заагаагүй зүйл хэсэг заалтыг үндэслэсэн, шийтгэлийн төрлийг орхигдуулсан байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухайх хуулийн 7.2. дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0174052 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 01-р сарын 11-ний өдөр 03/025/03 тоот зөрчлийн хэргийн дагуу 0174052 дугаарын шийтгэлийн хуудсаар Болд-Эрдэнэ овогтой Гарамжавт шийтгэл оногдуулсныг Сэлэнгэ аймгийн прокурор дүгнэхдээ Зөрчлийн тухай хуулийн 6-р дугаар зүйлийн 6 дугаар бүлгийн 2 дахь заалтыг" зүйл гэж хуульд байхгүй зүйл ангиар шийтгэл оногдуулсан, шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсэгт шийтгэлийн төрлийг тусгаагүй орхигдуулсан нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ", 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна , Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ... оногдуулах шийтгэл... тусгана гэж заасныг тус тус зөрчиж хуульд заагаагүй зүйл хэсэг заалтыг үндэслэн, шийтгэлийн төрлийг орхигдуулсан байна гэж үзсэн. Иймд дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 0174052 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Болор-Эрдэнэ овогтой Гармаасүрэнг тусгай зөвшөөрөлгүй эм импортолсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 дугаар бүлгийн 2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас дээрх зөрчлийн материалыг хянаад Зөрчлийн тухай хуулийн 6-р зүйлийн 6 дугаар бүлгийн 2 дахь заалтыг зүйл гэж хуульд байхгүй зүйл ангиар шийтгэл оногдуулсан, шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ нь хэсэгт шийтгэлийн төрлийг тусгаагүй орхигдуулсан нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Хууль. захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ ...оногдуулах шийтгэл...тусгана гэж заасныг тус тус зөрчиж хуульд заагаагүй зүйл хэсэг заалтыг үндэслэсэн, шийтгэлийн төрлийг орхигдуулсан тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* бичсэн дүгнэлтийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч нь хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалган шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх ******* дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч *******т холбогдох ******* холбогдуулан гаргасан 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0174052 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай тухай шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0174052 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу иргэн Болор-Эрдэнэ овогтой Гармаасүрэн / РД: ИГ-89080409 /-д торгуулийн төлбөрт төлсөн 100.000 төгрөгийг буцаан олгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Ц.БАЙГАЛМАА