Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/71

 

2021        05            31                                     2021/ШЦТ/71

 

           

                        ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Äîðíîãîâü àéìàã äàõü Ñóì äóíäûí ýð¿¿ãèéí õýðãèéí àíõàí øàòíû ø¿¿õèéí ø¿¿ã÷ Д.Адъяасүрэн äàðãàëæ

Íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Энхмаа

Улсын яллагчаар хяналтын  ïðîêóðîð Э.Ариунболд

Хохирогч Б.М, түүний өмгөөлөгч П.Наранхүү /цахимаар/

Шинжээч эмч Б.Сэргэлэн /цахимаар/

Гэрч Б.М

Шүүгдэгч Б.М, М.М, өмгөөлөгч Г.Ганболд нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí ø¿¿õ õóðàëäààíû òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð Äîðíîãîâü àéìаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж,  аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөлтэй үйлдсэн гэж яллах ä¿ãíýëò ¿éëäýæ èð¿¿ëñýí Т.М, М.М нарт холбогдох  2019001750132 äóãààðòàé õýðãèéã 2021 îíû 02 дугаар ñàðûí 02-íû ºäºð õ¿ëýýí àâ÷,  õÿíàí õýëýëöýâ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дугаар сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т.М,

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... оршин суух, урьд ял шийтгэлгүй, М.М,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М, М.М нар нь 2020 оны 06 дугаар сарын 04- ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумаас баруун урд зүгт 30 км зайд Нүдэн бригад гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Ц хохирогч Б.М маргалдан М.М нь хохирогч Б.Мын нүдэн тус газар тохойлдож газар унагасан, хохирогч Б.Мыг газарт унасан байхад нь Б.М нь хөлөөрөө түүний зүүн чихний ард нь өшиглөж бүлэглэн зодож хохирогч Б.Мын биед тархины доргилт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөлтэй үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.        

                                  

                                              ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

 

Ø¿¿õèéí õýëýëö¿¿ëýãò  äàðààõü íîòëîõ áàðèìòûã øèíæëýí ñóäëàâ. ¯¿íä:             

Шүүгдэгч Б.Мы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумын Нүдэн бригад гэх газар нутаглах Бийн гэрт очсон. Яагаад очсон гэхээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны орой Б.Ц над руу миний авах гэж очсон гээд байгаа үрээний үнийн талаар тохиролцохоор утсаар ярьсан. Тэгэхээр нь би үрээгээ авах гэж очтол энэ хүмүүс миний үрээг шунахай сэдэлтэйгээр өөрийн болгож авах гээд улайран хөөцөлдөж, миний үрээг өгөхгүй байсан. Үнэхээр цалин хөлс нэхэмжлэх байсан бол шүүхээр явахгүй хүний эд хөрөнгийг барьцаалж хэрүүл маргаан дэгдээсэн. Би эхлээд хэрүүл, маргааныг намдаахын тулд үрээгээ авалгүй орхиод явсан. Гэтэл араас цагдаа дуудаад зодсон гэж гомдол гаргасан байсан. Б.Ц бол уяач хүн. Миний хүүгийн морийг нь уяж байсан, нэгнийхээ зан араншинг мэдэх хүмүүс. Тэгээд энэ хоёр хэрэлдэж, муудалцаад Б.Ц, Б.Мыг хутга аваад ир аав, хүү хоёрыг газар дээр нь ална, энд нь дуусгана гэдэг. Тэгээд би гэмт үйлдлийг нь таслан зогсоохын тулд Б.Мын авч өгөх гэж байсан хутгыг булаацалдаж, тэр хутгыг салган авч гэмт хэргийг аюулгүй болгосон. Дараа нь гэрийн үүдэнд гараад миний хүү, Б.Ц хоёр ноцолдоод дээр, доороо ороод байж байхад Б.М Бийн гэрийн унинд байсан гар хөрөөг авчраад миний хүүгийн нурууг хөрөөний ирээр балбаад цусыг нь гоожуулаад байсан. Би төрсөн хүүхдээ бусдын гарт алдахгүйн тулд тэр үйлдлийг таслан зогсоохын тулд Б.Цыг өшиглөх гэж байгаад Б.Мыг өшиглөсөн. Энэ тухай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ тусгасан. Намайг 2-3 удаа өшиглөж, цохиж Б.Мыг унагаасан гэж улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдлаа. Үүнд гомдолтой байна. гартаа хутганы гэмтэл авсан. Эхнэр нь гэмт үйлдлийг дэвэргэж хутга барьж явсан. Хүний ах хүний хувьд гэмт хэргийг өөгшүүлж, дэвэргэх биш таслан зогсоохыг хүссэн. Тухайн үед миний хүү нуруугаа хөрөөгөөр сийчүүлсэн, би гараа хутганд зүсүүлсэн. Тэгээд Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газарт ирээд өргөдөл өгье гэхэд Нямбаатар гээд манай хамаатны залуу намайг энд ажиллаж байгаа цагт ингэж хэл ам хийж, өргөдөл, гомдол гаргаж яах юм гэхээр нь би өөрийн ухамсраар хүүгээ дагуулаад явсан. Тухайн үед би хохирогч болсон хүн бөгөөд хүйтэн зэвсгийн халдлагад өртсөн. Ийм байхад гомдол гаргахгүйгээр буцсан. Энэ тухай Нямбаатарын мэдүүлэг хавтаст хэрэгт тусгагдсан байсан. Эцсийн эцэст би тэр эмэгтэй хүнийг 2-3 удаа өшиглөсөн зүйл огт болоогүй гэдгийг үнэнээр нь хэлмээр байна. Мөрдөн байцаалтын явцад Дорноговь аймгийн Айраг суманд болсон явдлыг Говьсүмбэрт болсон гэж байна. Миний хувьд гэмт хэргийг таслан зогсоох үйлдэл хийсэн. Гэм буруугүй. Энэ хүмүүстэй өмч хөрөнгийн маргаанаас түүнчлэн шунахай сэдэлтийн улмаас энэ асуудал үүссэн. Б.Мын мэдүүлэгт гэмт хэрэг болсон үйл явдлыг хаана болсон талаар буруу мэдүүлсэн байна. Би хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, Улаанбаатар хотоос өмгөөлөгчөө дагуулж, хурлыг хүндэтгэж ирсэн” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Намайг хүн зодсон хэрэгт буруутгаж байна. Б.Мыг цохиж унагаасан гэх асуудал байхгүй. Харин ч Б.Ц гэх хүнийг аав, бид хоёрыг хутгална, хутга аваад ир Б.Маа гэхэд нь Б.Цыг хориод, түүний үйлдлийг болиулсан. Түүнээс биш Б.Мыг унагаагаад 2-3 удаа өшиглөсөн зүйл байхгүй. Энэ бол дандаа зохиомол бид нарыг гүтгэсэн гүтгэлэг байна. Гэрч М нь тэр өдөр очиход согтуу байсан. Б.Ц хэрэг болохоос өмнө хэд хэдэн удаа согтуу утсаар ярьж бид нарыг доромжилж, дарамталсан. Б.М бол харин ч намайг зодсон хүн. Эхлээд гараа зангидаж байгаад цохисон. Дараа нь хөрөөгөөр араас балбаад байсан. Би нөхрийг нь барьж байсан. Хэрвээ барихгүй бол хутга авч, хүн зодох гээд байсан” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: "...Энэ хүмүүс худлаа ярьж, намайг гүтгэж байна. Бид нарыг байж байхад Б.М, М.М нар ирсэн. Ирээд шууд яасан их хүн дээрэлхдэг юм гээд томроод манай нөхрийг барьж аваад хэрэлддэг. Тэгээд үрээгээ авъя гэхээр нь хөлс, мөнгөө өгөөд ав гэж хэлэхэд азаргыг чинь дайрч ална гэсэн. Тэгээд гэрээс гарах гэтэл М.М, Б.Цтай ноцолддог. Б.Ц манай нөхрийг доороо хийгээд, зодож байсан. Тэгэхээр нь болиоч гээд очиход М.М намайг цохиж унагаасан. Харин Б.М намайг унасан байхад өшиглөж, зодсон. Гэтэл одоо зодоогүй гэж худлаа ярьж байна. Тухайн үед би нүдээ цохиулж, хөхөрсөн байдалтай байсан. Тэр үед миний 5-р ангид суралцдаг хүүхэд, Б.М ахаа болиочээ, та хүн аллаа гэж орилоод бичлэг хийгээд гүйж байгааг бичлэг дээрээс харсан гэж бодож байна. Энэ хүмүүс надаас огт уучлалт гуйж байгаагүй. Тийм байж намайг цагдаад дуудлага өгсний төлөө өширхөж, нөхөр бид хоёрыг доромжилж дээрэлхэж байна. Хутганы тухайд Б.М хутга бариад дайрахаар нь хүн аллаа гэж хэлэхэд алсан ч яадаг юм гэх зүйл яриад айлын шүүгээг эвдээд хутга аваад дайрсан. Тэгэхээр нь би нөхрөө хамгаалахын тулд хутгыг нь булаах гэж айлын хүүхэнтэй нийлж байж хутгыг нь салгаж авсан. Тэр хутгыг салгаж аваагүй байсан бол өдийд миний нөхрийг алчихсан байх байсан. Тэр үед ерөөсөө л миний нөхрийг алах зорилготой ирсэн хүмүүс. Мөн миний хоолойг боогоод цохиод би тархиараа савж унасан. Миний нөхрийг зодоод байхаар нь нөхрөө боль гэж хэлээд цагдаа дуудсан. Тэгээд энэ хүмүүс явсан” гэсэн мэдүүлэг,

 

Шинжээч эмч Б.Сэргэлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэлтийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Цогбадрахын шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Б.Мын биед гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийсэн. Б.Мын биед тархи доргилт, дух, хүзүүнд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, баруун нүдний зовхи, духанд зөөлөн эдийн няцралт, гэмтэл тогтоогдсон байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, гэмтлүүд нь дангаар болон хавсарсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух хүзүүний зулгаралт, бугалганы цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж үзэж байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид биеийн ерөнхий байдал, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэж 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дүгнэлт гаргасан, ... Би үзлэгийг ажлын байрандаа буюу өөрийн үзлэгийн өрөөндөө хийсэн. Дүгнэлт гаргахад хөндлөнгөөс нөлөөлсөн зүйл байхгүй, ...Үзлэг хийж байх явцад тухайн хүний биеийн байдал, бие дээр нь үүссэн гэмтлүүдийг харж үзээд ерөнхийдөө мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр гэж дүгнэлтдээ тусгасан. Мохоо зүйл гэдэгт хутга, мэс хагархай шил зэрэг ир үзүүртэй зүйлээс бусад бүх зүйлс мохоо зүйлд ордог учир өшиглөгдөх, цохигдох зэрэг хамаарч байгаа тул тэгж оруулсан ” гэсэн мэдүүлэг,

 

 

Гэрч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би архи уугаагүй, тухайн үед болсон асуудлыг сайн мэднэ, ...Б.М ах хутга аваад Б.Мыг ална гэж дайраад зүүн орон дээр ноцолдсон,  Би Б.Мтай нийлж Б.М ахын хутгыг булааж авсан. Гэрийн гадаа гараад муудалцаад, ноцолдоод байсан,... Мөнх-Оргил Б.Мыг боож байгаад түлхсэн, хар уяа барьчихсан байсан. Мын нүд хөхөрсөн байсан, хэн цохисныг хараагүй гэсэн мэдүүлэг,

 

Шинжээчийн №170 дугаартай “...Б.Мын биед тархи доргилт, дух хүзүүнд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, баруун нүдний зовхи, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүдээс дархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дангаар болон хавсарсан ч гэмтлийн хөнгөн зэрэг, дух хүзүүний зулгаралт, бугалганы цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 16-р хуудас/,

 

Хохирогч Б.Маас мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн “...Эмнэлгийн магадалгаа ...Б.М 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл Энхбилэг эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болно. ...Лазермед эмнэлгийн компьютер томографын шинжилгээ, тархины зураг ...Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас 2020.06.04-ний өдөр 16:50 цаг, хохирогч Б.Мын нүүрний зураг” баримтууд /хх-ийн 47-54-р хуудас/

 

Гэрч Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Дорноговь аймгийн Айраг сумын төвөөс баруун урагш 28 км-т байх иргэн Бийнд хүмүүс зодолдоод байна гэх дуудлагад очсон ...очиход иргэн Мэнд- Амар болон түүний нөхөр Ц, гэрийн эзэгтэй М нар байсан. Юу болсон талаар асуухад иргэн М хэлэхдээ нөхөр бид хоёрыг манай нөхрийн ах Мөнхсайхан, хүү Мөнх-Оргилын хамт ирээд зодчихоод явлаа гэж хэлсэн. Гомдол саналаа гаргах уу гэтэл иргэн Ц би ямар нэгэн гомдолгүй, гомдол гаргахгүй гэж хэлсэн. Харин Б.М би гомдолтой Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газарт гаргана гэж хэлсэн ...тухайн үед Цы шанаа хавдсан, Мын нүд нь улайсан, үс нь сэгсийсэн байдалтай, ямар ч байсан халдлагад өртсөн байдалтай байсан” гэсэн мэдүүлэг/хх-ийн 71-72-р хуудас/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 87-р хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай “..хар өнгийн Number, Хятад ханз-ны дүрслэл бүхий бичиглэлтэй 1 ширхэг СД-г эд мөрийн баримтаар тооцох тухай” мөрдөгчийн тогтоол /хх- ийн 184-р хуудас/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 76, 77-р хуудас/ болон бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.М, Б.М нарт аймгийн  прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 2 дахь хэсэгт çààñнаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэлийг зөвшөөрөхгүй  хохирогч М, гэрч Ц, М нар нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө урьдчилан ярилцаж тохиролцсон, гүтгэсэн болох нь тодорхой байна, шинжээчийн дүгнэлт нь зөв болох нь эргэлзээтэй гэж маргаж байгааг хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үндэслэн мөрдөх ажиллагааг дахин явуулах боломжгүй, шүүгдэгчийг гэм буруугүйд тооцох нөхцөл байдал тогтоогдоогүй, тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн  гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Энэ гэмт хэргийн талаар хохирогч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: " 2020 оны 6 сарын 4-ний өдөр манайхыг отроор явж байхад Мөнхсайхан адуугаа авна гээд хүүгийн хамт ирсэн. Бид адуу малласны хөлс мөнгөний тооцоогоо эхлээд хий гэж хэлсэн,гэтэл та нар адуу өгөхгүй гэж байгаа бол танай азаргыг дайрч ална гэсэн. Тэгээд манай нөхрийг гэрээс гарах гэтэл М.М, Б.Цтай ноцолдсон. Б.Ц манай нөхрийг дороо хийгээд, зодож байсан. Тэгэхээр нь болиоч гээд очиход М.М намайг цохиж унагаасан. Гэтэл одоо зодоогүй гэж худлаа ярьж байна. Тухайн үед би нүдээ цохиулж, хөхөрсөн байдалтай байсан. Хутганы тухайд Б.М хутга бариад дайрахаар нь хүн аллаа гэж хэлэхэд алсан ч яадаг юм гэж хэлэн хутга аваад дайрсан. Тэгэхээр нь би нөхрөө хамгаалахын тулд айлын хүүхэнтэй нийлж байж хутгыг нь салгаж авсан.” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Говьсүмбэр аймгийн харьяат Цых гэдэг айл отроор явж байгаад манайд 5 сарын сүүлээр ирсэн. 2020 оны 6 сарын 4-ний өдөр хүмүүс ирээд Цтай хэрэлдээд байхаар нь санаа зовоод гэрээс гарсан. Б.Мыг хашгирахаар нь ороод ирэхэд  Б.М ах хутга аваад Б.Мыг ална гэж дайраад зүүн орон дээр ноцолдсон. Би Б.Мтай нийлж Б.М ахын хутгыг булааж авсан. Гэрийн гадаа гараад муудалцаад,ноцолдоод байсан, Мөнх-Оргил Б.Мыг боож байгаад түлхсэн,хар уяа барьчихсан байсан.Мын нүд хөхөрсөн байсан, хэн цохисныг хараагүй гэсэн мэдүүлэг, гэрч Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Дорноговь аймгийн Айраг сумын төвөөс баруун урагш 28 км-т байх иргэн Бийнд хүмүүс зодолдоод байна гэх дуудлагад очсон ...очиход иргэн Мэнд- Амар болон түүний нөхөр Ц, гэрийн эзэгтэй М нар байсан. Юу болсон талаар асуухад иргэн М хэлэхдээ нөхөр бид хоёрыг манай нөхрийн ах Мөнхсайхан, хүү Мөнх-Оргилын хамт ирээд зодчихоод явлаа гэж хэлсэн....тухайн үед Цы шанаа хавдсан, Мын нүд нь улайсан, үс нь сэгсийсэн байдалтай, ямар ч байсан халдлагад өртсөн байдалтай байсан” гэсэн мэдүүлэг,гэрч Б.Цы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 6 сарын 4-ний өдөр... намайг зодож байхад манай эхнэр М болиоч та нар гээд салгахаар ирсэн ба Мөнх-Оргил баруун тохой хэсгээрээ нүд рүү нь цохиж байгаа харагдсан...мөн намайг Мөнх-Оргил гэрийн гадаа зүүн талд хутгаж унагаагаад дээр гарчихсан байхад М ирээд болиоч хүн аллаа гэтэл Мөнх-Оргил босохдоо намайг түлхэж унагачихаад Мыг багалзуурдаж байгаад хойш нь саваад унагасан” гэсэн мэдүүлгүүдийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нараас мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  гэрч нарын мэдүүлэгт зөрүүтэй мэдүүлэг авагдаагүй худал мэдүүлэг өгсөн гэх баримт шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, шинжээч эмч Б.Сэргэлэн яг хажууд нь байсан юм шиг дүгнэлт гаргаж байгаа нь хууль зөрчсөн байна. хх-ийн 85 дугаар талд  мэдүүлэг өгөхдөө Айраг сумын малчин Бийн хотонд байсан юм шиг, нүдээр харсан юм шиг мэдүүлэг өгсөн” гэсэн саналыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 170 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1-т заасан шинжилгээ хийх болон 27.6-д заасан шинжээчийн дүгнэлт гаргах журамд нийцсэн, хууль зөрчөөгүй ба  хохирогч Б.Мын 2020 оны 06 сарын 04-ны өдрийн 16 цаг 50 минутад Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд /хх-ийн 51-52/ баруун нүд хөхөрсөн, духны зүүн талд самардсан 3 зураастай, хоолойд юмаар боосон зураастай гэсэн эмчийн тэмдэглэлтэй тохирч байгаа болно.

Хавтаст хэргийн 85 дугаар талд шинжээч эмч Б.Сэргэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5-т заасны дагуу мөрдөгчийн дуудсанаар ирж мэдүүлэг өгсөн байна.

Хавтаст хэргийн 184 дүгээр талд хар өнгийн Number, Хятад ханз-ны дүрслэл  бичиглэлтэй хэрэг учрал болсон гэх өдрийн дүрс, ярианы бичлэг бүхий хуурцгийг эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журмыг зөрчөөгүй байх тул нотлох баримтаар шинжлэн судалж үнэлсэн болно.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Ц, Мөнх-Оргил нарыг газарт уначихсан ноцолдож байхад М Мөнх-Оргилын бие хэсэгт гар хөрөөний ирээр удаа дараалан цохиж байхад Мөнхсайхан хүүгээ хайрлан Мыг өшиглөсөн нь үнэн. Мт учирсан хөнгөн гэмтэл Мөнхсайханы өшиглөснөөс учирсан байх боломжтой, Мөнхсайхан чих орчим нь өшиглөсөн гэдэг, харин Мөнх-Оргил Мын биед гэмтэл учруулаагүй” гэж маргаж байгаа болно.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг.

Хохирогч Б.Мын  биед тархи доргилт, дух хүзүүнд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, баруун нүдний зовхи, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн гэмтэл учруулсан болох нь шинжээчийн №170 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Б.Сэргэлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Б.Мын биед тархи доргилт, дух, хүзүүнд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, баруун нүдний зовхи, духанд зөөлөн эдийн няцралт, гэмтэл тогтоогдсон байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.... ...Үзлэг хийж байх явцад тухайн хүний биеийн байдал, бие дээр нь үүссэн гэмтлүүдийг харж үзээд ерөнхийдөө мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр гэж дүгнэлтдээ тусгасан. Мохоо зүйл гэдэгт хутга, мэс хагархай шил зэрэг ир үзүүртэй зүйлээс бусад бүх зүйлс мохоо зүйлд ордог учир өшиглөгдөх, цохигдох зэрэг хамаарч байгаа тул тэгж оруулсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.М, М.М нар нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Айраг сумаас баруун урд зүгт 30 км зайд Нүдэн бригад гэх газарт оторлож явсан Б.Цы гэрт очиж адуу малны асуудлаас болж маргалдан улмаар шүүгдэгч нар нь Б.Ц,  Б.М нартай муудалцан зодолдсоноос хохирогч Б.Мын биед  тархи доргилт, дух хүзүүнд зулгаралт, баруун нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хуралт, баруун нүдний зовхи, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн гэмтлийг бүлэглэн зодож учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

           

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.М, М.М нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ,  шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч Мөнх-Оргил нь 2021 оны 02 дугаар сарын 16-нд автын осолд орж баруун шилбэний 2 ясны хугарал гэмтэл авсан эмчлүүлж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, М.М нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.М, М.М нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Хохирогчоос нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийн нэхэмжлэлээс хх-ийн 55-58 дугаар талд авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад Энхбилэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр 270000 төгрөг, эм авсан 76800 төгрөг,толгойн томограф зураг авхуулсан 100,000 төгрөг нийт 446,800 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан  гаргуулж хохирогчид олгох, харин  шатахууны зардал 553,200 төгрөг нь юунд зарцуулсан, хаашаа явсан болох нь тодорхойгүй, хэрэгт авагдсан гэрч, хохирогчоор мэдүүлэг өгсөн гэх он, сартай тохирохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч  нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М, М.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураасан хар өнгийн Number, Хятад ханз-ны дүрслэл бүхий бичиглэлтэй 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Т.М, М.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, М.М нарт тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.М, М.М нарт оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Б.М, М.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, М.М нараас тус бүр 223,400 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 553,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн Number, Хятад ханз-ны дүрслэл бүхий бичиглэлтэй СД 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.                  

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, М.М авсан õóâèéí áàòàëãàà ãàðãàõ òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãò зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч,хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө ãàðäàí àâñíаас  õîéø 14 õîíîãèéí äîòîð Äîðíîãîâü àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ,  ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН