Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/72

 

 

 2021        06            10                                     2021/ШЦТ/72

 

           

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Л.Мөнхбаяр,

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Эод холбогдох эрүүгийн 2119000000102 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн аймгийн Зүүнбаян багт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дугаар баг Данзанваанчигийн 1031 тоотод оршин суух хаягтай, 1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1-д зааснаар 60.000 төгрөгөөр торгох ял, Дорноговь аймгийн 2 дугаар шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1,239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, А.Э, регистрийн дугаар

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Данзанваанчигийн 1031 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Эын баруун гуя хэсэгт 1 удаа хайчаар хатгаж баруун гуяны шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч А.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Э өөрийнхөө утсаар хүнтэй яриад муудалцаад тэгснээ Баярмөнхтэй маргалдаад тавтиргүйтээд байхаар нь би хайч аваад дүрсэн. Дараа нь Э нэлээн согтуу өмдөө тайлаад зогсож байхаар нь цагдаа дуудсан. Гэм буруугаа ойлгож байна” гэсэн мэдүүлэг,

 

            Хохирогч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Чт, Э нарын хамтаар гадуур архи ууж байгаад буцаад Э ахын гэрт очсон. Очих замдаа дэлгүүр орж 0,75 хэмжээтэй Хараа нэртэй архи авсан ба тэрийгээ очоод Э ах, Чт ах, Гантулга эгч бид 4 ууцгаасан... Тэгсэн удалгүй миний утсанд дуудлага ирсэн. Аваад ярьтал манай найз байсан ба өөдөөс сонин юм яриад байхаар нь хэрэлдсэн юм. Тэгсэн хажуугаас Э ах намайг загнасан. Хариуд нь би жоохон уурлаад өөдөөс нь маргалдсан. Тэгсэн чинь босож гал тогооны шүүгээгээ онгойлгож нэг юм авчхаад буцаж ирээд байж байснаа миний баруун талын гуяны ар хэсэг рүү намайг мэдээгүй байхад 1 удаа хатгачихсан. Тэгээд би босоод хатгасан газрыг нь гараараа дараад гэрээс гарч гэрийн хажууд байх хар өнгийн амбаарын хойд талд зогссон... Намайг сууж байхад цэнхэр иштэй хайчаар хатгачихсан юм...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

            Гэрч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э утсаар яриад хүнтэй хэрэлдээд дуу нь чангараад байхаар нь Э “Чи ингэж ярьж болохгүй жоохон чимээгүй бай” гэх мэт үгнүүдийг хэлсэн чинь Э жоохон согтуурхаад өөдөөс нь хэрэлдээд байсан. Тэгээд би ээжийн гэр лүү орчхоод буцаад гараад иртэл нөгөө хэд амбаарын тэр хавьд очоод зогсоцгоочихсон Эаас цус нөж гарчихсан байсан... Сүүлд сонсоод байхад манай нөхөр Обо хочтой Э нь Эыг гэрт байсан цэнхэр өнгийн хайчаар хатгачихсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

            Гэрч Л.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай хүргэн Эын гэрт хүмүүс ирж архидаж байсан... орой 19 цагийн алдад гэрээсээ гараад харахад цагаан өмдтэй залуу нь цус алдсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

            Гэрч Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эын утсанд дуудлага ирээд Э нэг хүнтэй утсаар хэрэлдээд байсан тэгсэн Э уурлаад Эыг загнаад нөгөөдөх нь ч гэсэн өөдөөс нь маргалдаад тэр 2 жоохон муудалцсан. Тэгсэн гэнэт Э бөгсөө бариад гараад явсан. Удалгүй гадаа хүмүүс ярилцаад байхаар нь гадагш гартал Эын бөгсөн биенээс цус гарчихсан өмдөө тайлаад амбаарын тэнд зогсож байсан... Уг асуудал болсны дараа Обо хочтой Эоос “Юу болчихвоо” гэж би асуутал “Хайчаар хатгасан чинь яваад орчих шиг боллоо” гэж хэлж байсан. Тэгэхээр Э л хатгасан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ж.Чтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрээс гарч гадаа тамхи татаад бие засаад хүнтэй утсаар ярьчхаад гэр лүү орох гэтэл Э гэрээс бөгсөн биеэсээ цус гоожуулчихсан гарч ирээд хар амбаарын хойд талд очоод зогсчихсон. Тэгээд би юу болсон талаар асуутал Обо /Э/-той жоохон маргалдсан чинь хатгачихлаа гэхдээ зүгээр зүгээр гэж хэлсэн ба Баярмөнх хажууд нь цусыг нь цэвэрлээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний утас дуугараад би утсаар ярих гээд босох гэж байтал Э надаас түрүүлээд бөгсөө гараараа бариад надаас “хөвөн байна уу” гэж асуучхаад гараад явсан. Би ч тухайн үедээ юу болсон талаар сайн анзаараагүй. Тэгээд араас нь гартал Э гэрийн хажуу талын хар амбаарын хойд талд бөгсөө барьчихсан цагаан өмдөө цус болгоод тайлаад зогсож байсан. Тэгэхээр нь би “юу болсон бэ яачих ваа” гэж асуутал Обо /Э/ ах хатгачихлаа гэж хэлсэн... Тэр асуудал үүсэхийн өмнөхөн Э ах гэрийн зүүн урд талд байх цагаан өнгийн шүүгээнээсээ нэг зүйл авч байгаа харагдаж байсан. Чухам яг юу авсныг нь мэдээгүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 51-53 дугаар хуудас/,

 

           Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02/0173 дугаартай: “...А.Эын биед баруун гуяны шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/,

 

           Шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/047 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн өмдөнд хурц иртэй зүйлийг харилцан үйлчлэлийн улмаас гарсан шинэ зүссэн уранхай байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 59- 61 дүгээр хуудас/,

          

           Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 67-р тал/ зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Данзанваанчигийн 1031 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн А.Эын баруун гуя хэсэгт 1 удаа хайчаар хатгаж баруун гуяны шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч А.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Чт, Э нарын хамтаар гадуур архи ууж байгаад буцаад Э ахын гэрт очсон. ...Тэгсэн хажуугаас Э ах намайг загнасан. Хариуд нь би жоохон уурлаад өөдөөс нь маргалдсан. Тэгсэн чинь босож гал тогооны шүүгээгээ онгойлгож нэг юм авчхаад буцаж ирээд байж байснаа миний баруун талын гуяны ар хэсэг рүү намайг мэдээгүй байхад 1 удаа хатгачихсан.... Намайг сууж байхад цэнхэр иштэй хайчаар хатгачихсан юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э утсаар яриад хүнтэй хэрэлдээд дуу нь чангараад байхаар нь Э “Чи ингэж ярьж болохгүй жоохон чимээгүй бай” гэх мэт үгнүүдийг хэлсэн чинь Э жоохон согтуурхаад өөдөөс нь хэрэлдээд байсан. Тэгээд би ээжийн гэр лүү орчихоод буцаад гараад иртэл нөгөө хэд амбаарын тэр хавьд очоод зогсоцгоочихсон Эаас цус нөж гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр манай хүргэн Эын гэрт хүмүүс ирж архидаж байсан... орой 19 цагийн алдад гэрээсээ гараад харахад цагаан өмдтэй залуу нь цус алдсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эын утсанд дуудлага ирээд Э нэг хүнтэй утсаар хэрэлдээд байсан тэгсэн Э уурлаад Эыг загнаад нөгөөдөх нь ч гэсэн өөдөөс нь маргалдаад тэр 2 жоохон муудалцсан. Тэгсэн гэнэт Э бөгсөө бариад гараад явсан. Удалгүй гадаа хүмүүс ярилцаад байхаар нь гадагш гартал Эын бөгсөн биеэс цус гарчихсан өмдөө тайлаад амбаарын тэнд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Чтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрээс гарч гадаа тамхи татаад бие засаад хүнтэй утсаар ярьчхаад гэр лүү орох гэтэл Э гэрээс бөгсөн биеэсээ цус гоожуулчихсан гарч ирээд хар амбаарын хойд талд очоод зогсчихсон. Тэгээд би юу болсон талаар асуутал Обо /Э/-той жоохон маргалдсан чинь хатгачихлаа гэхдээ зүгээр зүгээр гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний утас дуугараад би утсаар ярих гээд босох гэж байтал Э надаас түрүүлээд бөгсөө гараараа бариад надаас “хөвөн байна уу” гэж асуучхаад гараад явсан. Тэгээд араас нь гартал Э гэрийн хажуу талын хар амбаарын хойд талд бөгсөө барьчихсан цагаан өмдөө цус болгоод тайлаад зогсож байсан. Тэгэхээр нь би “юу болсон бэ яачих ваа” гэж асуутал Обо /Э/ ах хатгачихлаа гэж хэлсэн... Тэр асуудал үүсэхийн өмнөхөн Э ах гэрийн зүүн урд талд байх цагаан өнгийн шүүгээнээсээ нэг зүйл авч байгаа харагдаж байсан....” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02/0173, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 01/047 дугаартай дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч А.Эод холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.Эод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүгдэгч А.Эод холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эод 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав. 

 

           Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн бариултай, 20 см урттай хайч 1 ширхэг, бор өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон олон халаастай өмд 1 ширхэг, цагаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон женсэн өмд 1 ширхэг, хөх өнгийн adidas гэх бичиглэл логотой поло пудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн газрын явц байдлыг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эод 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Эод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Шүүгдэгч А.Э нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн бариултай, 20 см урттай хайч 1 ширхэг, бор өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон олон халаастай өмд 1 ширхэг, цагаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон женсэн өмд 1 ширхэг, хөх өнгийн adidas гэх бичиглэл логотой поло пудволк 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн газрын явцыг бэхжүүлсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэргийн хамт хадгалсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 äýõ õýñýãт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 4 äýõ õýñýãò зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө ãàðäàí àâñнаас õîéø 14 õîíîãèéí äîòîð Äîðíîãîâü àéìãèéí Ýð¿¿, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä äàâæ çààëäàõ ãîìäîë ãàðãàõ, ýñýðã¿¿öýë áè÷èõ ýðõòýé болохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН