| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2021/0075/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/76 |
| Огноо | 2021-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ý.Àðèóíáîëä |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/76
2021 06 14 2021/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Ариунболд,
Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бд холбогдох эрүүгийн 2119000000104 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бээжин юни êîíñòðàêøí ãðóïï Ìîíãîëèà ХХК-д туслах ажилтан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ……… оршин суудаг õàÿãòàé áîëîâ÷ Äîðíîãîâü àéìàã Õàòàíáóëàã ñóìàíä áàéãàà, óðüä ÿë øèéòãýëã¿é, Т.Б РД:ВЭ94042810.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар баг, Аман-ус Эргэлийн гудамжны 302 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ү.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 3 сарын сүүлээр Хатанбулаг суманд ажиллаж байхдаа Эыг таньдаг болсон. Тэгээд 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө àðõè óóñàí ¿åäýý Ýíõòîãòîõòîé ìàðãàëäàæ çîäîëäñîí. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ү.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ...хамт ажилладаг дүү Бгийн хамт А гэх залуугийн гэрт очиж архи уусан, маргааш нь буюу 2021 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн орчимд бид 2 сэрээд дэлгүүрээс хараа нэртэй 0.75 литрийн архи авчирч уусан, тэгээд тэрнээс хойш хэдэн шил архи ууж, идсэнээ согтоод юу ч санахгүй байна ...миний баруун нүд хөхөрч хавдсан, хамраас цус гарсан, хавирга хугарсан байж болзошгүй гэж эмч хэлсэн, одоо толгой маш их өвдөж байна ...толгойны зураг авхуулах шаардлагатай байна, зураг авхуулах зардлыг авах хүсэлтэй байна, Б гэх залууд гомдолгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р тал/,
Гэрч П.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 08-ны орой манай хүү Аын хамт ажилладаг хүмүүс гэрт ирсэн ...тэр 2 залуу өвгөн бид хоёртой танилцсан, тэгээд архи задлаад өгөхөөр нь би нэг амсаад гэр лүүгээ орсон ...маргааш нь жижиг биетэй залуу буюу Э нь архи зөөж өдөржин уугаад байх шиг байсан ...шөнө түжигнээд байхаар нь өвгөндөө хэлээд юу болоод байгаа юм бол, очоод хараад гэхэд өвгөн очиход тоглож байгаа бололтой өндөр залуу буюу Б инээгээд энэ нэг юм хазаад, чимхээд байна гэж хэлсэн гэсэн. Шөнө Э хаалга тогшиж орж ирээд унтсан ...маргааш нь Эыг босоод ирэхээр нь харахад баруун нүд нь хөхрөөд хавдсан, хавирга дээр өвдөөд байна гэхээр нь бартай лент нааж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,
Шинжээчийн 02/0159 дугаартай “...Ү.Эын биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 29-р тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 34-р тал/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 5 дугаар баг, Аман-ус эргэлийн гудамжны 302 тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ү.Эыг зодож тархи доргилт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ү.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ...хамт ажилладаг дүү Бгийн хамт А гэх залуугийн гэрт очиж архи уусан, маргааш нь буюу 2021 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн орчимд бид 2 сэрээд дэлгүүрээс хараа нэртэй 0.75 литрийн архи авчирч уусан, тэгээд тэрнээс хойш хэдэн шил архи ууж, идсэнээ согтоод юу ч санахгүй байна ...миний баруун нүд хөхөрч хавдсан, хамраас цус гарсан, хавирга хугарсан байж болзошгүй гэж эмч хэлсэн, одоо толгой маш их өвдөж байна” гэсэн мэдүүлэг, гэрч П.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 05 дугаар сарын 08-ны орой манай хүү Аын хамт ажилладаг хүмүүс гэрт ирсэн...маргааш нь жижиг биетэй залуу буюу Э нь архи зөөж өдөржин уугаад байх шиг байсан ... Шөнө Э хаалга тогшиж орж ирээд унтсан ...маргааш нь Эыг босоод ирэхээр нь харахад баруун нүд нь хөхрөөд хавдсан, хавирга дээр өвдөөд байна гэхээр нь бартай лент нааж өгсөн” гэсэн мэдүүлэг, Шинжээчийн 02/0159 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн шүүгдэгч Т.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Т.Бд холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, прокурорын сонсгосон ялыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар прокурорын саналын хүрээнд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Хохирогч Ү.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Т.Бд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5 .Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭÍ