Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

 

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Б. Гөнтөгс даргалж

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л. Мөнхтуул 

            Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч Е. Гаанжуурыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар         Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т. Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Егөс овогт Доржсүрэнгийн Гаанжуурт холбогдох эрүүгийн 2136000000089 дугаартай, 178/2021/0086/Э. индэкстэй хэргийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр  хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Ховд аймгийн Буянт сумын 05 дугаар /Норжинхайрхан/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Егөс овгийн Доржсүрэнгийн Гаанжуур, регистрийн дугаар ПЭ70063017

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Д. Гаанжуур нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр “Зуун найм” хэмээх газарт үл ялих зүйлээр шалтаглан иргэн Д. Нямхүүтэй маргалдах явцдаа иргэн Д. Нямхүүг зодож, биед нь тархи доргилт, зүүн чихний урд 2 хэсэг газарт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэж, иргэн Д. Нямхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэцэв.

            Хохирогч Боржигон овогт Дашзэвэгийн Нямхүү /1958.09.15.нд төрсөн, 62 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тэтгэвэрт, ПЭ58091507/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 03 дугаар сарын 08-ний өдөр Буянт сумын Норжинхайрхан багийн 108-ийн нутаг дэвсгэрт байх Түвдэндоржийн эзэмшлийн торны дундуур явж байхад Гаанжуур гэдэг залуу ирээд намайг шанаадаад би газар  луу унасан.., эхлээд намайг шанаадаад унагаасан тэгээд би газарт унангуут хөлөөрөө дэвсээд байсан би хэсэгзуур ухаан санаагаа алдаад хамарнаас цус гарсан тэгээд хөл гарлуу өшиглөөд байж байтал /адууч аагий/ гэх залуу ирээд Гаанжуурыг татаад салгасан тэгээд намайг дагуулаад Түвдэндоржийн хашаа руу оруулаад би Түвдэндоржийн ээж болох Цэцэнхүүд Гаанжуур намайг зодчихлоо гээд хэлсэн чинь Гаанжуурын эхнэр болох Жагаа намайг бариад татаад, хашаанаас гар гээд чирсэн тэгтэл Цэцэнхүү болиоч гээд Жагаа намайг тавихаар нь би гэр лүүгээ явсан... гэх мэдүүлэг /хэргийн 10-11-р хуудас/

            Гэрч М.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 09 цагийн үед Нямхүү надтай уулзчихаад гэрлүүгээ аргал үүрээд явж байсан чинь Д.Гаанжуур гэх хүн Нямхүү эгчийн урдаас улаан өнгийн мотоциклтэй ирж уулзаад хэрэлдээд Д.Гаанжуур Д.Нямхүүг заамдаж аваад унагаагаад зүүн талын  нүүрэн тус газар нэг цохиод би салгах гэж байтал Нямхүү гэх хүний цээжин тус газар нэг өшиглөсөн тэгээд би салгаад 2 тийшээ явсуулсан. Тэгээд 20-оод хоногийн дараа цагдаа залгаж ирж мэдүүлэг өгөөрэй гэсэн боловч намайг явуулаагүй Гаанжуур намайг хараагүй, үзээгүй гэж мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хэргийн 11-12-р хуудас/

            Гэрч Н.Цэцэгхүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Д.Нямхүү нь Гаанжуур намайг зодчихлоо гэж үд дунд ирсэн. Яг хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хэргийн 38-р хуудас/

            Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 200 дугаартай шинжээчийн... Д. Нямхүүгийн биед тархи доргилт, зүүн чихний урд 2 хэсэг газарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Д. Нямхүүгийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийнн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хэргийн 21-22-р хуудас/зэрэг баримт болно.

            Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шиийдвэрлэх тухай хуульд засан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоороноо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Д. Гаанжуур нь хохирогч Д. Нямхүүгийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, тухайн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийддвэрлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

            Шүүгдэгч Д. Гаанжуур нь хохирогч Д. Нямхүүтэй үл ялиг зүйлээр шалтаглан маргалдах явцдаа түүнийг зодож биед нь тархи доргилт, зүүн чихний урд 2 хэсэг газарт зулгаралт гэмтлүүд гэх хөнгөн гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба хүний нүүрэн хэсэгт хүчтэй цохиход бие махбодид нь гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжтой, хууль бус үйлдэл гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  байдал нь тухайн хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д. Гаанжуурыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн   11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Хохирогч Д. Нямхүүгийн “...надад гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлгээр /хэргийн 31-р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх хохиролгүй гэж үзнэ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Д. Гаанжуур нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д. Гаанжуурын хувийн байдлын талаар гэрч Г. Дашдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай аав Д. Гаанжуур 1986 оноос 1988 оны хооронд Төв аймгийн Баянчандмань сумын тракторын ангид 2 жил сурч байгаад 1988 онд цэргийн албанд татагдаж Улаанбаатар хотод 0119 дугаар хилийн цэргийн ангид 2 жилийн алба хаасан байдаг. Манай аав архи, тамхи хэрэглэдэггүй хүнд тусархуу сэргэлэн, ажилч, хөдөлмөрч хүн байгаа юм. ” гэх мэдүүлэг /хэргийн 41-р хуудас/

            Гэрч Х. Батсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай аав архи, тамхи хэрэглэдэггүй хүнд тусархуу сэргэлэн, ажилч, хөдөлмөрч хүн байгаа юм. ” гэх мэдүүлэг /хэргийн 44-р хуудас/, шүүгдэгч Д. Гаанжуурын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.

            Шүүгдэгч Д. Гаанжуурт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролд төлөх  төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар уллсын яллагчаас: шүүгдэгч Д. Гаанжуурыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд  тооцуулж, Эрүүгийнн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, яллагдагч Д. Гаанжуурт Эрүүгийн хуулийн ерөнхиы ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг тус тус гаргаж, гаргасан саналыг шүүгдэгч Д. Гаанжуурт танилцуулахад, зөвшөөрсөн шүүгдэгч Д. Гаанжуурт албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар гаргах саналгүй байна гэх тайлбар дүгнэлт.

            Шүүхээс Д. Гаанжуур нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх төлбөргүй болон хувийн байдлыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх 450.000 төгрөгийг 6 сарын хугацаатай хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д. Гаанжуурт тайлбарлаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч Д. Гаанжуур нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.2, 36.6-36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Егөс овогт Доржсүрэнгийн Гаанжуурт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Егөс овогт Доржсүрэнгийн Гаанжуурыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д. Гаанжуурт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д. Гаанжуурт тайлбарласугай.

            5.Шүүгдэгч Д. Гаанжуур нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Гаанжуурт оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Гаанжуурт хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС