Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

 

                                 

 

 

                                   

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ө.Мөнхтуул

Улсын яллагч Т.Өсөхболд,

Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******, хохирогчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 21*******60000005 дугаартай, 178/21/0080/Э/ индекстэй хэргийг 21 оны дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Баян-Өлгий аймгийн ******* сумын ******* дугаар багт хаягтай, Ховд аймгийн ******* сумын Өгөөмөр багт оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 17 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн 1************** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.******* нь 21 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 17*******6 улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Ехсеl маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн Б.гийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн *******–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газарт үзлэг хийсэн ...уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт гэр хорооллын гудамжинд шороон зам дээр болсон байх ба шороон замын гол хэсэгт дээш харсан байрлалтай цогцосны толгой баруун урд зүгт харсан, баруун хөл тэнийсэн, зүүн хөл өвдөг хэсгээрээ нугалж, хөлийн дотор хэсэг дээш харсан, хамар хэсгээс улаан хүрэн өнгийн зүйл гарсан байв...уг тээврийн хэрэгслийн зүүн урд жолоочийн хаалганы доод хэсэгт цус мэт хүрэн улаан өнгийн зүйл болсон байв ... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 10-21-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 22-28-р хуудас/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн *******7-51-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 21 оны 0******* дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн... Б.гийн цогцост гавлын орой болон суурь ясны бяцарсан хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн чамархай хэсгийн няцрал, элэгний няцрал, баруун талын 1-9-р хавирганы хугарал, баруун талын 2-5-р хавирганууд, мөн 8-р хавирганы хугарал, зүүн талын 1-9-р хавирганы хугарал, зүүн талын 1-7-р хавирганы хугарал, уушигны хатгагдсан шарх, цээж хэвлийн дотуур цус алдалт, хацар болон хамар ясны хугарал, баруун эгэм, өвчүүтэй холбогдох хэсгээр мултрал, зүүн нүдний зүүн дээд хэсгийн шарх, доод эрүүний доод хэсгийн зулгаралт,зүүн ташаан толгой хэсгийн зулгаралт, зүүн гуяны урд доод хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Б.гийн цогцост учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын *******.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Б. нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна.Уг цогцост шинжилгээ орсноос 16-18 цагийн өмнө нас барсан байх боломжтой... гэх дүгнэлт / хэргийн 55-56-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч овогт гийн *******ы /..-нд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиаараа хөдөлмөр эрхэлдэг,РД:ПП0510/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...21 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  Хилийн цэргийн 0165 дугаар ангид цэргийн алба хааж байхад манай авга ах Цагааннохой, Эрдэнэдалай нар ирээд намайг ар гэрт гачигдал гарлаа гээд аваад явсан. Гэртээ ирэхэд манай аав зам тээврийн ослоор нас барсан байсан. Би дээрээ 2 ахтай, хоёулаа Улаанбаатар хотод ажил хийдэг. Эмэгтэй дүү аавтай хамт ******* сумын төвд амьдарч байсан. Манай аав ******* сумын цэцэрлэгийн сахиулаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 6*******-64-р хуудас/

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...21 оны 02 дугаар сарын 15-ны орой Б.Баянмөнхийнд очихоор явж байтал зүүн зүгээс маш хурдтай Эксель машин хажуугаар өнгөрөөд харанхуй гудамж руу ороод түс тас болоод явсан. Би тэр машиныг гэрлийн шон мөргөчихлөө гэж бодож байтал машин зогсолгүй шууд яваад өгсөн.Тэгтэл нөгөө машин эргэж ирээд, жолооч нь машинаа зогсоочихоод “Ууяа ах аа” гээд дуудаад байсан... гэх мэдүүлэг / хэргийн 70-72-р хуудас/

Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 21 оны 02 дугаар сарын 15-ны өдөр манай ах эгч хоёр манайд ирж цай уучихаад бид гурав даамангаар гартал хашааны үүдээр саарал өнгийн Эксель машин их хурдтай нөгөрөөд удалгүй тус тас гэх чимээ гарсан. Бид гурав “энэ машин шонгийн мод мөргөчих шиг боллоо “ гээд яриад зогсож байтал тэр машин тэр чигээрээ яваад өгсөн. Удалгүй буцаж ирээд жолооч нь машинаасаа буугаад “Ууяа ах аа” гээд сэгсрээд байсан.Бид нар Ууяа ахыг машинд дайруулсныг мэдээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгөхөд машины жолооч нь түрүүлж очоод дуудлага өгчихсөн байсан...гэх мэдүүлэг / хэргийн 74-76-р хуудас/

Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...21 оны 02 дугаар сарын 15-ны орой 21 цагийн үед Г.******* гэх хүн ирээд “ Ууяа ах машинд дайруулсан юм шиг байна.Хамар амнаас нь цус гарсан хэвтэж байна” гэж орж ирсэн. Тэгэхээр нь би эрхлэгч М.Хөхнохойд хэлээд бид хоёр очиж үзэхэд ямар нэгэн хариу урвал байхгүй, М.Хөхнохой эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Биднийг очиход амь хохирогчийн толгой хамар амнаас нь цус гарсан, дээш харсан, зүүн хөл нь тэнийсэн, баруун хөл хагас өвдөг хэсгээрээ нугаларсан байсан. Г.******* эмнэлэг дээр ирэхдээ нэлээд согтуу байсан... гэх мэдүүлэг / хэргийн 78-80-р хуудас/

Гэрч З.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Орой 21 цагийн үед манай ажлын Цэвээн залгаад “ танай хүн согтуу байгаа юм уу, хүн дайрсан юм шиг байна” гэж хэлэхээр нь би гараад очиход манай нөхөр машинтайгаа, дайрсан хүн нь машины урд талд байсан...гэх мэдүүлэг / хэргийн 8*******-84-р хуудас/

Зам тээврийн ослын үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч / хэргийн 97-98-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 21 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн...Г.*******гийн биенээс авсан гэх шингэн цусанд *******.5 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 102-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 21 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн ... Б.гийн цогцосноос авсан гэх цусанд 4.4 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 111-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 21 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 145 дугаартай шинжээчийн...Г.*******гийн биед гэмтэл тогтоогдоогүй... гэх дүгнэлт / хэргийн 0-р хуудас/

Эд зүйлд үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 1*******0-1*******2-р хуудас/

Шүүгдэгч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Тухайн үед замын үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Орой харанхуй болсон байсан гэнэт хүн гараад ирсэн. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өмнө нь 1400000 төгрөг өгсөн. Сая 7*******00000 төгрөг өгсөн,нийт 8700000 төгрөгний хохирол өглөө. Шүүхээс гаргуулах хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй... гэх мэдүүлэг / хэргийн 1*******5-1*******6-р хуудас/

21 оны 0******* дугаар сарын 24-ний өдрийн 07/02 дугаартай ... Г.*******гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь зохих журмын дагуу улсын бүртгэлд хамрагдаагүй, тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, замын хөдөлгөөнд оролцохдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон, хурд хэтрүүлсэн, зогсоох арга хэмжээ аваагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон байсан... гэх мөрдөгчийн магадлагаа / хэргийн 146-147-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгч Г.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 21 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн үед Ховд аймгийн ******* сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 17*******6 улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Ехсеl маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хурд хэтрүүлэн явсны улмаас хохирогч Б.г мөргөж амь насыг нь хохироосон  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.******* нь Ховд аймгийн ******* сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт 17*******6 улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Ехсеl маркийн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн *******.1-т... “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй...тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байх...“ гэх, мөн дүрмийн *******.7-ийн а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, *******.5-д:зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ.а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ...осолд холбогдол бүхий эд юмсы байрнаас нь хөдөлгөхгүй байх, дүрмийн .*******-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн  заалтуудыг  зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж явган зорчигч Б.г мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын газар дээр тогтоосон акт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 21 оны 0******* дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******ы мэдүүлэг, гэрч Б., С., Б., З. нарын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 21 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаартай химийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт, жолоочийн лавлагаа, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж “ хүнд” зэргийн согтолттой, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож мөн хурд хэтрүүлэн явсан бөгөөд  тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг бүрэн хангаагүй,  хөдөлгөөнд аюул саад тулгарах үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс хохирогч Б.гийн амь нас  хохироход хүрсэн нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Г.******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байж тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.******* дугаар зүйлийн 2-д заасан санаатай гэмт хэрэгт тооцогдог ч,  өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байдал нь Эрүүгийн хуулийн 2.******* дугаар зүйлийн *******-д заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүгдэгч Г.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд  тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.******* түүний өмгөөлөгч нарын зүгээс хохиролд 18.*******7*******.765 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд шүүгдэгч Г.*******  8700000 төгрөгний хохирол төлсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 18*******7*******765 төгрөгнөөс гар цайлгахад 1800000 төгрөг бэлнээр зарцуулсан, алтан хайрцаг нээлгэхэд 0000 төгрөг зарцуулсан гэх зардлууд нь нотлогдохгүй байх тул хасаж тооцон, үлдэгдэл 7657767 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Г.*******гаас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******д олгохоор шийдвэрлэв.  

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Г.*******г гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч Г.******* нь  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 17 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдрийн 1************** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хэргийн 152-р/, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.*******гийн  хувийн байдлын талаар гэрч З.гийн  өгсөн “...би 11 онд Г.*******тай гэр бүл болж он хүртэл Баян-Өлгий аймгийн ******* суманд амьдарч байгаад ******* суманд шилжин ирсэн.Одоогоор Г.******* эрхэлсэн ажилгүй, би ******* сумын цэцэрлэгт багш хийдэг,******* хүүхэдтэй.Г.******* төлөв даруу хүнд тусархуу, нийтэч, сэргэлэн, ажилч хөдөлмөрч хүн...”  гэх мэдүүлэг / хэргийн 1*******8-1*******9-р хуудас/

            Гэрч Г.Гантөмөрийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.******* нь эцэг, эхээс 5-уулаа, эцэг эх хоёр нь нас барсан.Нэг ах ******* дүүтэй, бүгд тусдаа гарсан.1997-1998 онд Баян-Өлгий аймагт цэргийн алба хаасан.... гэх мэдүүлэг / хэргийн 141-142-р хуудас/, Г.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, ******* сумын Өгөөмөр багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Г.*******г согтуурсан үедээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний амь хохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хохиролд 8700000 төгрөг төлсөн,шүүгдэгч Г.*******гийн 17-*******6 улсын дугаартай Ехсеl маркийн тээврийн хэрэгсэл  битүүмжлэгдсэн, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг “Ерөөл” нэртэй архины шил, 64х*******.5 см өргөнтэй хар өнгөтэй, тээврийн хэрэгслийн хуванцрын хагархай ирснийг тус тус дурдаж,  шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах гэх  санал,дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас: Шүүгдэгч Г.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хувийн байдлын хувьд өөрөө ажил эрхэлдэггүй, эхнэр, бага насны ******* хүүхэдтэй амьдардаг.Хохирогчид 8700000 төгрөгний хохирол төлсөн. Шүүхээс шийдвэрлэсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч Г.*******гийн хувийн байдал, хохирол төлбөрийн зарим хэсгийг төлсөн, үлдсэн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү  гэх санал, тайлбар,

 Шүүхээс: Шүүгдэгч Г.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид 8700000 төгрөгний хохирол төлсөн,түүний өмгөөлөгчийн  болон  улсын яллагчийн  санал, хувийн байдлуудыг харгалзан  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгтийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасч, 02 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн *******-т зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “ Бусдын эрх, амь нас... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”.гэж хуульчилсан. Иймд шүүгдэгч Г.*******гаас 7657767 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******д олгохоор шийдвэрлэв. 

 Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 8700000 төгрөгний хохирол төлсөн, Ховд аймгийн Прокурорын газрын 21 оны 0******* дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор шүүгдэгч Г.*******гийн 17-*******6 улсын дугаартай Ехсеl маркийн тээврийн хэрэгсэл  битүүмжилснийг цуцалж, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг “Ерөөл” нэртэй архины шил, 64х*******.5 см өргөнтэй хар өнгөтэй, тээврийн хэрэгслийн хуванцрын хагархай ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4.1,*******4.2, *******6.2, *******6.6-*******6.8 дугаар зүйл *******6.1******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ, тээвриийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /тав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн *******-т зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Г.*******гаас 767*******765 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.*******д олгосугай.

6.Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 8700000 төгрөгний хохирол төлснийг дурдаж, Ховд аймгийн Прокурорын газрын 21 оны 0******* дугаар сарын 26-ны өдрийн 45 дугаартай тогтоолоор шүүгдэгч Г.*******гийн 17-*******6 улсын дугаартай Ехсеl маркийн тээврийн хэрэгсэл  битүүмжилснийг цуцалж, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг “Ерөөл” нэртэй архины шил, 64х*******.5 см өргөнтэй хар өнгөтэй, тээврийн хэрэгслийн хуванцрын хагархай ирснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form