Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1705

 

 

 

                                

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Олзод, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

   иргэдийн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Д холбогдох эрүүгийн 1909 02759 0141 дугаартай хэргийг шүүх 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилтай, сэргээн засварлагч ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, 000 байрны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ0000000, О.Д.

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

          Шүүгдэгч О.Д нь 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 27 дугаар байрны 29 тоотод оршин суух Г.Бямбадоржийн фейсбүүк хаяг буюу цахим мэдээлэлд хууль бусаар халдаж цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийг ашиглан Х.Азжаргалыг хуурч мэхлэн 4.990.000 төгрөгийг “Хаан” банкны 5601026215, 5058154866 дугаарын данснуудаар шилжүүлэн авч залилсан,

          2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 20 дугаар гудамжны 7 тоотод оршин суух Л.Түвшинбаатарын “Хаан” банкны 5015116231 дугаартай дансны интернэт банк руу хууль бусаар нэвтрэн 848.000 төгрөгийг 346000901699 дугаарын Төрийн банкны дансаар шилжүүлэн авч залилсан, 

         2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 52 дугаар байрны 22 тоотод оршин суух Н.Дуламсүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас “мөнгө зээлээч” гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар М.Золзаяагаас 2.400.000 төгрөг, Г.Идэрмаагаас 2.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

  1. оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Сэрчмаа Түмэнбаяр” гэх Т.Сэрчмаагийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас “Түр мөнгө шилжүүлээч, буцаагаад өгье” гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар Л.Одончимэгээс 65.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
  2. оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэрт Д.Батбаатарын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас мөнгө хүссэн мессеж илгээн цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар түүний нэрийг ашиглан Ш.Эрдэнэбаатараас 2.100.000 төгрөгийг “Хаан” банкны 5041354434 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Эрдэнэмөнхийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан И.Бавуугарьдаас 700.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138, 5248026907 дугаарын данснуудаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Ө.Бат- Эрдэнийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Б.Очирбатаас 300.000 төгрөгийг 5422155675 дугаарын “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч залилсан,

          2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт С.Батбаатарын цахим хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний нэрийг ашиглан А.Батжаргалаас 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

           2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  Г.Мөнгөнцоожийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Д.Энхбаясгалангаас 180.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Д.Мөнхцэцэгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Д.Бадамцэцэгээс 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.Баяр- Эрдэнийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Н.Энхцэцэгээс 731.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

  1. оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг       дэвсгэрт

Н.Тэмүүжингийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч “10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж хуурч Д.Тэнгисээс 1.000.000 төгрөгийг “Хаан” банкны 5039540649 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

          2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.Лхагвасүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан А.Цэнд-Аюушаас 982.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 102200237553 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт

Н.Баярбатын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч Б.Лхагвасүрэнгээс 1.040.000 төгрөгийг “Хаан” банкны 5422155675, 5585534166 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Г.Үүрийнтуяагийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Өмнөговь аймагт оршин суух С.Сүнсэрмаагаас 234.000 төгрөг, Г.Ганзоригоос 500.000 төгрөг, Б.Эрхэмбаяраас 150.000 төгрөг, З.Мөнхнарангаас 150.000 төгрөг, Д.Отгонгэрэлээс 500.000 төгрөг нийт 1.534.000 төгрөгийг тус тус “Хаан” банкны 5030528201 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Энхчимэгийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийн өмнөөс Б.Шинэбаяр руу “мобайл банканд чинь мөнгө байна уу, миний мобайл банкны гүйлгээ хийх лимит дуусчхаад мөнгө гарахгүй байна" гэж зурвас илгээн хуурч 3.450.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138, 5030528201 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Б.Энхчимэгийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийн өмнөөс Ц.Одбаяр руу “Миний интернэт банкны лимит хэтэрчихлээ, надад мөнгө явуулаач” гэж хуурч 120.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр А.Болорхүүгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Э.Батсайхан руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 200.000 төгрөгийг “Хаан” банкны 5419023552 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Б.Дагважанцангийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Д.Цэрмаа руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 600.000 төгрөгийг “Хаан” банкны 5071345935 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

          2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ц.Пүрэвсүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан А.Отгонтунгалаг руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 400.000 төгрөгийг “Хаан” банкны 5422155675 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Л.Дэлгэрмандалын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Э.Отгонбаяр руу “Мобайлд чинь мөнгө байвал яаралтай өгөөч” гэж хуурч 500.000 төгрөгийг “Хаан” банкны 5248026907 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Болдбатын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Э.Юмжирмаа руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 50.000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

  1.  оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Болдбат фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Х.Баярмөнх рүү “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 300.000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
  2.  оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Д.Батбаатарын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан П.Наранбаяр руу мөнгө гуйсан захидал илгээн 312.000 төгрөгийг “Хаан” банкны 5041354434 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Ринзаан Булгамаа гэх фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан А.Уранчимэг рүү “мобайл банкны дансандаа мөнгө байвал нэг данс руу шилжүүлээд өгөөч” гэж зурвас илгээн 150.000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч нийт 25 удаагийн үйлдлээр иргэдийн цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүх хуралдаанд хэлэх зүйлгүй. Гэм буруугаа үнэхээр ойлгож байна. Ээжтэйгээ хоёулаа үйлдэж байгаа учир харж үзээч.” гэв.

 

 Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Бямбадоржийн өгсөн мэдүүлэг /1хх-127-128/, хохирогч Х.Азжаргалын өгсөн мэдүүлэг /1хх-123-124/, гэрч И.Буйрын өгсөн мэдүүлэг /1хх-131/, О.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-136-139/, хохирогч Л.Түвшинбаярын өгсөн мэдүүлэг /2хх-71-72/, О.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-80-81/, хохирогч М.Золзаяагийн өгсөн мэдүүлэг /2хх-205-206/, хохирогч Н.Дуламсүрэнгийн өгсөн мэдүүлэг /7хх-147/, хохирогч Г.Идэрмаагийн өгсөн мэдүүлэг /10хх-211-212/, О.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-230-231/, хохирогч Л.Одончимэгийн өгсөн мэдүүлэг /3хх-28-29/, хохирогч Т.Сэрчмаагийн өгсөн мэдүүлэг /7хх-155/, гэрч С.Баасанбатын өгсөн мэдүүлэг /3хх-33-34/, О.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх-46-47/, хохирогч Ш.Эрдэнэбаатарын өгсөн мэдүүлэг /3хх-165-166/, хохирогч Д.Батбаатарын өгсөн мэдүүлэг /10хх-240-241/, О.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3хх-189-190/, хохирогч И.Бавуугарьдын өгсөн мэдүүлэг /4хх-21-22/, хохирогч Б.Эрдэнэмөнхийн өгсөн мэдүүлэг /7хх-149/, О.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх-32-33/, хохирогч Б.Очирбатын өгсөн мэдүүлэг /4хх-65-66/, хохирогч Ө.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /4хх-70-71/, О.Д-ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх-77-78/, хохирогч А.Батжаргалын өгсөн мэдүүлэг /4хх-124-125/, хохирогч С.Батбаатарын өгсөн мэдүүлэг /10хх-243-244/, хохирогч Д.Энхбаясгалангийн өгсөн мэдүүлэг /4хх-164-165/, хохирогч Г.Мөнгөнцоожийн өгсөн мэдүүлэг /7хх-151/, О.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх-166-167/, хохирогч Б.Бадамцэцэгийн өгсөн мэдүүлэг /4хх-200-201/, хохирогч Д.Мөнгөнцэцэгийн өгсөн мэдүүлэг /10хх-217-218/, хохирогч Н.Энхцэцэгийн өгсөн мэдүүлэг /5хх-3-4/, хохирогч Б.Баяр-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /5хх-9-10/, хохирогч Н.Тэмүүжингийн өгсөн мэдүүлэг /5хх-127-128/, хохирогч Д.Тэнгисийн өгсөн мэдүүлэг /11хх-2-3/, хохирогч А.Цэнд-Аюушийн өгсөн мэдүүлэг /6хх-83-84/, хохирогч Б.Лхагвасүрэнгийн өгсөн мэдүүлэг /7хх-153, 6хх-142-143/, хохирогч Н.Баярбатын өгсөн мэдүүлэг /10хх-222-223/, О.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /6хх-152-153/, хохирогч С.Сүнсэрмаагийн өгсөн мэдүүлэг /7хх-60-61/, хохирогч Б.Эрхэмбаярын өгсөн мэдүүлэг /7хх-66-67/, хохирогч Д.Отгонгэрэлийн өгсөн мэдүүлэг /7хх-72-73/, хохирогч Г.Ганзоригийн өгсөн  мэдүүлэг /7хх-75-76/, хохирогч З.Мөнхнарангийн өгсөн мэдүүлэг /7хх-83-84/, хохирогч Г.Үүрийнтуяагийн өгсөн мэдүүлэг /10хх-226-227/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэгийн өгсөн мэдүүлэг /7хх-203-204/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ариунтунгалагийн өгсөн мэдүүлэг /7хх-210/, хохирогч Э.Батсайханы өгсөн мэдүүлэг /8хх-135/, хохирогч А.Болорхүүгийн өгсөн мэдүүлэг /1хх-9-10/, хохирогч Д.Цэрмаагийн өгсөн мэдүүлэг /8хх-173-174/, хохирогч Б.Дагважанцангийн өгсөн мэдүүлэг /11хх-14-15/, хохирогч А.Оюунтунгалагийн өгсөн мэдүүлэг /8хх-214-215/, хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн өгсөн мэдүүлэг /10хх-29-230/, хохирогч Э.Отгонбаярын өгсөн мэдүүлэг /9хх-135-136/, хохирогч Л.Дэлгэрмандалын өгсөн мэдүүлэг /9хх-137-138/, О.Д-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /9хх-148-149, 10хх-162, 188-191, 11хх-24/, хохирогч Б.Болдбатын өгсөн мэдүүлэг /9хх-219-220/, хохирогч Э.Юмжирмаагийн өгсөн мэдүүлэг /9хх-223-224/, хохирогч Х.Баярмөнхийн өгсөн мэдүүлэг /9хх-223-224/, хохирогч П.Наранбаярын өгсөн мэдүүлэг /10хх-31-32/, хохирогч Д.Батбаатарын өгсөн мэдүүлэг /10хх-240-241/, хохирогч А.Уранчимэгийн өгсөн мэдүүлэг /10хх-150-151/, хохирогч Р.Булгамаагийн өгсөн мэдүүлэг /10хх-247-248/, хохирол төлсөн баримт /хх-1123-129, 135-136/, төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт /хх-130-131/, Монголын Уран зургийн галерейн захиргааны тодорхойлолт /хх-132/, худалдах, худалдан авах гэрээ /хх-133-134/, цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-31-35/, шүүгдэгч О.Д-ын хувийн байдлын тухай баримтууд болох сурагчийн хувийн хэргийн хуулбар /1хх-158-170/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /1хх-171-174/, шүүгдэгч О.Д-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-175/, гэрч Т.Очгэрэлийн өгсөн мэдүүлэг /2хх-76/, иргэний нэхэмжлэгч Э.Баттулгын өгсөн мэдүүлэг /2хх-208/, гэрч Э.Баттулгын өгсөн мэдүүлэг /2хх-216-217, 7хх-89, 217/, гэрч Б.Хулангийн өгсөн мэдүүлэг /4хх-126-128, 7хх-90, 8хх-140, 218/, Ц.Номингийн дансны хуулга /4хх-214/, эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /5хх-189, 195, 198/, гэрч Б.Амарсайханы өгсөн мэдүүлэг /5хх-225/, гэрч М.Хулангийн өгсөн мэдүүлэг /7хх-213/, гэрч С.Гансүхийн өгсөн мэдүүлэг /8хх-175/, О.Д-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /8хх-177-178, 220, 9хх-139-140, 231, 10хх-39, 62, 156-157/, гэрч Г.Энхсүхийн өгсөн мэдүүлэг /8хх-179/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 420 дугаартай яллах дүгнэлт /9хх-43-66/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч Д.Саранчимэгийн гаргасан хүсэлт /9хх-75/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1403 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /9хх-92-94/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1403 дугаартай захирамж /9хх-95-99/, гэрч С.Баасанбатын өгсөн мэдүүлэг /9хх-141-142/, гэрч Ц.Батнайдангийн өгсөн мэдүүлэг /9хх-228-230, 10хх-152/, гэрч А.Нямсүлдийн өгсөн мэдүүлэг /10хх-35-36/, шинээр хохирол төлсөн баримт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт зэрэг 27 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

        Шүүгдэгч О.Д нь 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 27 дугаар байрны 29 тоотод оршин суух Г.Бямбадоржийн фейсбүүк хаяг буюу цахим мэдээлэлд хууль бусаар халдаж цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийг ашиглан Х.Азжаргалыг хуурч мэхлэн 4.990.000 төгрөгийг “Хаан” банкны 5601026215, 5058154866 дугаарын данснуудаар шилжүүлэн авч залилсан,

          2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 20 дугаар гудамжны 7 тоотод оршин суух Л.Түвшинбаатарын “Хаан” банкны 5015116231 дугаартай дансны интернэт банк руу хууль бусаар нэвтрэн 848.000 төгрөгийг 346000901699 дугаарын Төрийн банкны дансаар шилжүүлэн авч залилсан, 

         2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 52 дугаар байрны 22 тоотод оршин суух Н.Дуламсүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас “мөнгө зээлээч” гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар М.Золзаяагаас 2.400.000 төгрөг, Г.Идэрмаагаас 2.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

  1. оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Сэрчмаа Түмэнбаяр” гэх Т.Сэрчмаагийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас “Түр мөнгө шилжүүлээч, буцаагаад өгье” гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар Л.Одончимэгээс 65.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
  2. оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэрт Д.Батбаатарын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас мөнгө хүссэн мессеж илгээн цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар түүний нэрийг ашиглан Ш.Эрдэнэбаатараас 2.100.000 төгрөгийг “Хаан” банкны 5041354434 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Эрдэнэмөнхийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан И.Бавуугарьдаас 700.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138, 5248026907 дугаарын данснуудаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Ө.Бат- Эрдэнийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Б.Очирбатаас 300.000 төгрөгийг 5422155675 дугаарын “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч залилсан,

          2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт С.Батбаатарын цахим хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний нэрийг ашиглан А.Батжаргалаас 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

           2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  Г.Мөнгөнцоожийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Д.Энхбаясгалангаас 180.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Д.Мөнхцэцэгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Д.Бадамцэцэгээс 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.Баяр- Эрдэнийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Н.Энхцэцэгээс 731.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

  1. оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг       дэвсгэрт

Н.Тэмүүжингийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч “10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж хуурч Д.Тэнгисээс 1.000.000 төгрөгийг “Хаан” банкны 5039540649 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

          2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.Лхагвасүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан А.Цэнд-Аюушаас 982.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 102200237553 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт

Н.Баярбатын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч Б.Лхагвасүрэнгээс 1.040.000 төгрөгийг “Хаан” банкны 5422155675, 5585534166 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Г.Үүрийнтуяагийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Өмнөговь аймагт оршин суух С.Сүнсэрмаагаас 234.000 төгрөг, Г.Ганзоригоос 500.000 төгрөг, Б.Эрхэмбаяраас 150.000 төгрөг, З.Мөнхнарангаас 150.000 төгрөг, Д.Отгонгэрэлээс 500.000 төгрөг нийт 1.534.000 төгрөгийг тус тус “Хаан” банкны 5030528201 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Энхчимэгийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийн өмнөөс Б.Шинэбаяр руу “мобайл банканд чинь мөнгө байна уу, миний мобайл банкны гүйлгээ хийх лимит дуусчхаад мөнгө гарахгүй байна" гэж зурвас илгээн хуурч 3.450.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138, 5030528201 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Б.Энхчимэгийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийн өмнөөс Ц.Одбаяр руу “Миний интернэт банкны лимит хэтэрчихлээ, надад мөнгө явуулаач” гэж хуурч 120.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр А.Болорхүүгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Э.Батсайхан руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 200.000 төгрөгийг “Хаан” банкны 5419023552 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Б.Дагважанцангийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Д.Цэрмаа руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 600.000 төгрөгийг “Хаан” банкны 5071345935 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

          2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ц.Пүрэвсүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан А.Отгонтунгалаг руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 400.000 төгрөгийг “Хаан” банкны 5422155675 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Л.Дэлгэрмандалын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Э.Отгонбаяр руу “Мобайлд чинь мөнгө байвал яаралтай өгөөч” гэж хуурч 500.000 төгрөгийг “Хаан” банкны 5248026907 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Болдбатын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Э.Юмжирмаа руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 50.000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

  1.  оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Болдбат фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Х.Баярмөнх рүү “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 300.000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
  2.  оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Д.Батбаатарын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан П.Наранбаяр руу мөнгө гуйсан захидал илгээн 312.000 төгрөгийг “Хаан” банкны 5041354434 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Ринзаан Булгамаа гэх фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан А.Уранчимэг рүү “мобайл банкны дансандаа мөнгө байвал нэг данс руу шилжүүлээд өгөөч” гэж зурвас илгээн 150.000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч нийт 25 удаагийн үйлдлээр иргэдийн цахим мэдээлэлд хууль бусаар халдаж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.              

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

       1. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 27 дугаар байрны 29 тоотод оршин суух Г.Бямбадоржийн фейсбүүк хаяг буюу цахим мэдээлэлд хууль бусаар халдаж цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийг ашиглан Х.Азжаргалыг хуурч мэхлэн 4.990.000 төгрөгийн “Хаан” банкны 5601026215, 5058154866 дугаарын данснуудаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Азжаргалын өгсөн: “...Амралтын өдөр би байгууллагын ажилчидтайгаа амралтын газар байж байхад Г.Бямбадоржийн фейсбүүкээс “яаралтай мөнгө хэрэгтэй байна, маргааш буцаагаад өгье” гэсэн чат ирсэн. “2 сая төгрөг байна уу” гэж асуусан. “Яг одоо нэг сая гарах боломжтой байна” гэхэд дахиад “найзаасаа мөнгө нэмээд олоод өгөх боломжтой байна уу” гэж чат ирэхээр нь “асууя” гэсэн. Тэгээд над руу “Хаан” банкны Энхбат гэдэг нэртэй 5601026215 тоот данс явуулсан тэр данс руу би өөрийнхөө Голомт банкны данснаас 990.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд удалгүй найзаасаа асуутал болно гэсэн. Тэгээд Г.Бямбадоржийн фейсбүүк чат руу “болох юм байна” гээд бичтэл Буйр гэдэг нэртэй 5058154866 тоот дансны өгсөн. Тухайн данс руу манай найз Мөнхтуяагийн данснаас шилжүүлсэн. Шилжүүлсний дараа удаагүй байж байтал дахиад “2 сая яаралтай хэрэгтэй болчихлоо” гэсэн чат ирсэн. Мөнхтуяагаас асуутал дахиад “2 сая төгрөг хэрэгтэй гэнэ байгаа юу” гэтэл “байгаа” гэсэн. Тэгээд Г.Бямбадоржийн фейсбүүк рүү чатаар “нэг мөсөн хэлэхгүй яасан юм бэ” гээд бичсэн. Тэгтэл урьдаас нөгөө Буйр гэдэг хүнийхээ данс рүү шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд шилжүүлчхээд байж байтал Г.Бямбадоржийн фейсбүүкээс “маргааш ямар данс руу буцааж хийх юм бэ” гээд асуусан. Би өөрийнхөө “Голомт” банкны найз Мөнхтуяагийн “Хаан” банкны дансны дугааруудыг явуулсан. Мөнгө шилжүүлснээс хойш гар утсаар шалгаагүй өглөө шалгахад мөнгө шилжүүлсний дараа намайг Г.Бямбадоржийн фейсбүүкээс найзын /unfriend/ хэсгээс гаргаад блоколсон байсан. Тэгээд найзуудынхаа чат руу ортол Г.Бямбадорж фейсбүүкээ хакердуулаад хүмүүсээс мөнгө асууж чатууд явуулсан байна шүү гэсэн анхааруулга бичээд скрийн шотыг нь зурган хэлбэрээр байршуулсан байсан. Тэр даруй Г.Бямбадорж руу залгаад “би чам руу өчигдөр чатаар бичээд 5 сая төгрөг шилжүүлсэн” гэж хэлтэл “чи ямар балай юм бэ, над руу ярихгүй” гэж хэлсэн. Надад Г.Бямбадорж ярихдаа Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс өргөдөл өгчихсөн байгаа гэж хэлсэн. Г.Бямбадоржийн фейсбүүктэй харилцан чатуудыг скрийн шотуудыг найзуудын чаатанд хийгээд тэндээс хэвлээд Г.Бямбадорж өргөдөлдөө өгсөн байх.”/1хх-123-124/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Бямбадоржийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 08 минутад би гэртээ байж байсан чинь надтай хамт ажилладаг Дэлгэрмаа гэх хүн над руу залгаад “чи хоёр сая төгрөг зээлэх гээд байгаа юм уу, би шилжүүллээ шүү” гэхээр нь “би чам руу дансаа мессежээр явуулчих” гэсэн чинь 99069211 дугаарын утаснаас “Хаан” банкны 5031162528 дугаартай Энхчимэг гэх хүний дансыг явуулж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дэлгэрмаад “тэр бол би биш шүү” гэдэг талаар хэлсэн. Тэгээд удалгүй байж байтал манай нэг таньдаг ах залгаад “Чи нэг фейсбүүкээр хамаагүй орж ирээд нэг юм бичээдэх дээ” гэхээр нь би өөрийн фейсбүүк руу орох гэтэл болохгүй байсан. Ингээд би өөрийнхөө фейсбүүкээ хакердуулсан гэдгээ мэдсэн юм. Өдөр 12 цагийн үед надад юм өгөх ёстой байсан хүнээс фейсбүүкээр нэг линк ирэхээр нь би дарж ороод өөрийнхөө фейсбүүкээр нэг линк ирэхээр нь би дарж ороод өөрийнхөө фейсбүүкийг хакердуулж алдсан гэж бодож байна. Одоогийн байдлаар мөнгө шилжүүлж хохирсон хүн байгаа эсэх талаар мэдэхгүй байна. Тийм учраас энэ хүнийг олж тогтоож хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна.” /1хх-127-128/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Буйрын өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сараас эхлэн 11 сар хүртэл Биткойны эксченж хийсэн. Тухайн үед буюу 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Эрка Соёлсайхан гэдэг фейсбүүк хаягтай хүнээс “биткойн авъя” гэсэн. Эхлээд “2 сая төгрөгөөр авъя” гэсэн. Тэгээд төд удалгүй дахиад 2 сая төгрөгт тухайн өдрийн ханшаар биткойн зарсан.” /1хх-131/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд О.Д-ын гэрч, яллагдагчаар өгсөн: “...Анх би 2018 оны 6 дугаар сарын дундуур эхэлсэн. Сүхбаатар дүүрэгт байх “Орчлон” сургуулийн замын урд байх “АСЕ” гэдэг РС тоглоомын газарт анх гэмт хэрэг үйлдэх санаа олж авсан. Тухайн үед тэр РС тоглоомын газраас Youtube-ээр адилхан дуурайлгаж хийсэн. Веб сайтыг яаж асаах хийх талаар бичлэг үзсэн. Түүний дараа буюу 6 дугаар сарын 20-ны үеэс тухайн гэмт хэргээ хийж эхэлсэн. Shdowway.соm гэдэг сайтыг ашиглан гадаад нэртэй өөрийн аккаунтаар нээж ашиглаж байсан. Энэ хэргийг би үйлдсэн. Яг сайн санахгүй байна. Гэхдээ Бямбадорж гэдэг хүнийг авахдаа pishig илгээж авсан байх. Тэгээд хаягаар нь нэвтэрч ойр дотнын найз нөхдөөс нь мөнгө гуйж авч ашигласан. Тэр үедээ миний санаж байгаагаар хэрэг үйлдэхдээ Эрка Соёлсайхан гэдэг хүний хаягийг өөрийн болгоод авчихсан хэрэг үйлдэхдээ ихэвчлэн энэ хаягаар ашиглаж байсан. И.Буйр гэдэг хүнийг танихгүй тэр бол цахим мөнгө худалдаалдаг хүн. Тэр хүний дансаар тухайн мөнгийг цахим түрүүвчээр биткойн болгож авсан. Соёлсайхан гэдэг хаягаар харилцаж хэргээ хийсэн болохоор энэ хэрэг бол миний хийсэн хэрэг мөн гэж үзэж байна. Дорноговь аймгийн Цагдаагийн газрын цагдаа Нямтогтох, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа Баасанбат нарт хэргийн үзлэг, нийт хохирлын дүн хэмжээ, \/РGАМЕ.СОМ-д 1ТЕМ-Д шилжүүлсэн талаарх мэдээллүүд бүгд байгаа.” /1хх-136-139/ гэх мэдүүлэг,

 

            2. Шүүгдэгч О.Д нь 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 20 дугаар гудамжны 7 тоотод оршин суух Л.Түвшинбаатарын “Хаан” банкны 5015116231 дугаартай дансны интернэт банк руу хууль бусаар нэвтрэн 848.000 төгрөгийг 346000901699 дугаарын “Төрийн банк”-ны дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Түвшинбаатарын өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр орой 18 цагийн үед өөрийнхөө эзэмшлийн “Хаан” банкны 5015116231 тоот данснаасаа интернэт гүйлгээгээр 848.000 төгрөг миний данснаас гарч алга болсон юм. Би тухайн үед маш их гайхаад “Хаан” банкнаас очиж дансны хууль авсан чинь Төрийн банкны 346000901699 дугаартай Батбаясгалан гэх хүний Төрийн банкны данс руу шилжүүлэг хийгээд миний мөнгийг авчихсан байсан. Би тэгээд 2017 оны 12 дугаар сарын 8-ны орой 20 цагийн үед би өөрийнхөө “Хаан” банкны интернэт банк руу орох гэхэд нэвтрэх нэр, нууц үг буруу байна гэхээр би “Хаан” банкны 18001917 дугаарын лавлах руу утасдаж өөрийнхөө дансны мэдээллийг авсан чинь “саяхан гүйлгээ хийгдээд банк хооронд интернет гүйлгээ хийгдээд таны данснаас мөнгө чинь гарчихсан байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэр лавлахын өөдөөс би “өөрөө гүйлгээ хийгээгүй байхад яахаараа миний данснаас мөнгө гарчихаа” гэж асуусан чинь “лавлахын ажилтан салбар дээр очоод өөрийн биеэр лавлаж асуу” гэж надад хэлсэн юм.” /2хх-71-72/ гэх мэдүүлэг,

 

             Мөрдөн шалгах ажиллагаанд О.Д-ын гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би уг гүйлгээг хийсэн гэж бодож байна. Манай ээж интернэт банк ашиглаж чадахгүй. Би Googlе, Үоutube сайтаар фишинг сайтаар дамжуулж иргэдийн фейсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгийг олж авах аргыг сурсан.” /2хх-80-81/ гэх мэдүүлэг,

 

             3. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 52 дугаар байрны 22 тоотод оршин суух Н.Дуламсүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас “мөнгө зээлээч” гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар М.Золзаяагаас 2.400.000 төгрөг, Г.Идэрмаагаас 2.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч М.Золзаяагийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Natsag Dulamsuren” гэсэн фейсбүүк хаягаас миний фейсбүүк хаяг руу “яаралтай мөнгөний хэрэг гарлаа” гэж хэлсэн. Би “хэдэн төгрөг хэрэг болсон бэ” гэж асуухад “5 сая төгрөгийн хэрэг байна” гэж хэлсэн. “Арай боломжгүй байна 2.400.000 төгрөг шилжүүлье, таны данс руу шилжүүлье” гэтэл “картаа орхисон байгаа учраас өөр хүний данс” гээд өгсөн юм. Түгээмэл нэртэй эмэгтэй хүний данс байсан. Одоо яг сайн санахгүй байна. Энэ талаар тодруулаад эргээд мэдэгдье. Шилжүүлгийн утгыг ITEMS гэсэн утгаар шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа 6 цагийн дараа Дуламсүрэн эгч рүү хувийн асуудлаар холбогдоод “”мөнгөө авсан уу гэж асуухад “юун мөнгө вэ” гээд асуусан. Ойлгомжтой болсон юм. Тухайн 2.400.000 төгрөгийг IРОМАХ ХХК-ны данснаас тухайн данс руу шилжүүлж байсан. 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн орчим манай ажил ирээд надад 2.400.000 төгрөгийг бэлэн тоолж өгсөн. Надад Дуламсүрэн эгч “миний асуудал нааштай шийдэгдэж байгаа” гэж хэлж байсан.” /2хх-205-206/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Баттулгын өгсөн: “...Надад анх 1.300.000 төгрөг миний дансанд орсон. Тухайн үед 910.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний айтэм sakruvavit гэсэн хаягаар шилжүүлсэн. 390.000 төгрөгийг би буцаагаад 5015309800 М.Нямдорж гэх данс руу шилжүүлсэн. Одоо надад гомдол гаргасан Дуламсүрэн гэх хүнд 910.000 төгрөгийг шилжүүлж 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн.” /2хх-208-209/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Дуламсүрэнгийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай сэтгүүлийн фейсбүүк хаягаас “эгчээ таны сөрөг мэдээлэл гарсан байна.” гэхээр нь би ерөөсөө тоогоогүй.         Тэгээд фейсбүүк хаяг маань юм бичиж болохгүй сонин болчихоор нь нэлээн байж байгаад би хаягаа алдчихсан болохоо мэдсэн. Би хуучин хаягаа авах сонирхолтой байгаа.” /7хх-147/ гэх мэдүүлэг,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Идэрмаагийн гэрч, хохирогчоор өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр миний хаяг руу манай сэтгүүлийн чаатанд манай найз Дуламсүрэнгийн фейсбүүк хаягаас над руу чат ирсэн. Яаралтай мөнгө хэрэгтэй байна гээд надаас 2 удаа нийт 2.500.000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд дараа нь Дуламсүрэн над руу мессежээр “миний хаяг хакердэж хүмүүсээс мөнгө аваад байна, болгоомжлоорой” гэж надад хэлсэн. Би 2.500.000 төгрөгийн хохирлоо барагдуулмаар байна.” /2хх-213, 10хх-211-212/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Хулангийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 20-нд анх аятэм авъя гэж Эрка Соёлсайхан гэх хаягаас холбогдож байсан. Би байгаа аятэмны зургийг харуулсан. Удалгүй дансанд 2.400.000 төгрөг орж ирсэн. Би тухайн мөнгийг эзэнд нь буцааж өгөх хүсэлтэй байгаа тул дансандаа хүрээгүй.” /2хх-214-215/ гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Д-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Нацаг Дуламсүрэн гэдэг хүний фейсбүүк хаягийн нууц үгийг нууцаар нэвтэрч орж түүний ойрын хүн болох М.Золзаяагаас 2.400.000 төгрөг авах болоод 1.600.000 төгрөгийг л авсан. Би Буйр, Золжавхлан, Хулан, Баттулга, Батбаясгалан нартай хамтарч гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. Би зүгээр өөрөө эдгээр айтины ченж болон энгийн хүмүүсийн дансыг нь ашигласан юм.” /2хх-230-231/ гэх мэдүүлэг,

 

4. Шүүгдэгч О.Д нь 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Сэрчмаа Түмэнбаяр” гэх Т.Сэрчмаагийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас “түр мөнгө шилжүүлээч, буцаагаад өгье” гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар Л.Одончимэгээс 65.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Одончимэгийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр авга эгчийн охин болох “Түмэнбаяр Сэрчмаа” гэсэн хаягаас “мобайлдаа мөнгөтэй бол нэг шилжүүлэг хийгээд өгөөч, 420.000 төгрөг хэрэгтэй байна үдээс хойш гарахдаа өгье” гэхээр нь 65.000 төгрөг явуулсан.” /3хх-28-29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Баасанбатын өгсөн: “...Би банкны дансны хуулгаа үзэхэд Эрка Соёлсайхан гэх хаягтай залуу надаас кет худалдаж авсныхаа мөнгийг шилжүүлсэн байсан.” /3хх-33-34/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Соёлсайханы өгсөн: “...Мэднэ, уг хаяг нь өмнө нь миний хаяг байсан. Би уг хаягийг 2012-2013 оны үед нээж байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 3-ны амралтын өдөр гэртээ байхад уг хаяг руу нэг линк ирэхээр нь дараад ороход хоосон байсан. Тэгээд түүнээс хойш 2 цагийн дараа ах залгаад “Соёлоо надаас яагаад мөнгө нэхээд байгаа юм бэ” гэхээр нь би унтаж босоод фейсбүүк рүүгээ орох гэхэд kод өөрчлөгдсөн байсан.  Ингээд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст Азжаргал гэдэг байцаагчид энэ талаар гомдол гаргасан.” /3хх-35-36/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Сэрчмаагийн өгсөн: “...Би гэртээ байж байсан чинь манай нөхөр надад хандан “чи надаас фейсбүүкээсээ мөнгө зээлээч гэж чат бичсэн юм уу” гэхээр нь гайхаад фейсбүүк хаяг руугаа орох гэсэн чинь болохгүй байсан. Тухайн үед би хаягаа хакердуулснаа мэдсэн. Миний ойр дотны хүмүүсээс мөнгө авсан үйлдэлд нь үнэхээр гомдолтой байна.” /7хх-155/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд О.Д-ын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Сэрчмаа Түмэнбаяр” гэх хүний фейсбүүк хаягаар Рhishig линк явуулж Сэрчмаа Түмэнбаяр гэх хүний хаягт нэвтэрч ойр дотны хүмүүсээс нь “түр мөнгө шилжүүлээч, өдөр буцаагаад өгье” гэсэн мессежнүүдийг явуулсан. Тэгтэл Л.Одончимэг гэх хүнээс 65.000 төгрөгийг “Хаан” банкны 5248026907 дугаарын дансаар шилжүүлж авсан юм.” /3хх-46-47/ гэх мэдүүлэг,

 

           5. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэрт Д.Батбаатарын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягнаас “мөнгө хүссэн мессеж илгээн” цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар түүний нэрийг ашиглан Ш.Эрдэнэбаатараас 2.100.000 төгрөгийг “Хаан” бакны 5041354434 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Эрдэнэбаатарын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Dambii Batbaatar” гэх фейсбүүк хаягаас “1.600.000 төгрөг зээлчих, маргааш буцаагаад өгье” гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд шилжүүлсэн. Тэгсэн тухайн хаягаас удалгүй дахиад “800.000 төгрөг зээлэх боломжтой юу” гэхээр нь би “800.000 төгрөг бол байхгүй байна, 500.000 төгрөг л байна” гэсэн чинь “өгчих” гэхээр мөн л шилжүүлсэн. Би Батбаатар гэх хүнтэй ажил мэргэжлийн холбоотой найзууд юм. Би нийт 2.100.000 төгрөг шилжүүлсэн.” /3хх-165-166/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Батбаатарын гэрч, хохирогчоор өгсөн: “...О.Д гэгч нь миний фейсбүүкийг ашиглан миний танил Ш.Эрдэнэбаатар болон Наранбаяр нараас нийт 2.412.000 төгрөгийг залилсан байсан. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 09 цагийн манай танил Зоригтбаатарын зурагтай хаягаас  чат ирсэн. Ирсэн чаатных нь доор нь энэ мэдээлэл дээр чиний талаар зөндөө юм биччихсэн байна гэхээр нь би гайхаад орсон. Тэгээд тэр хаяг руу ороход баахан англи хэлний бичгүүд байхаар нь шууд гарсан. Тэгээд буцаад фейсбүүк хаяг руу орох гэсэн болохгүй байсан.” /3хх-170-171, 10хх-240-241/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд О.Д-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр “Dambii Batbaatar” гэх хүний фейсбүүк хаягаар нэвтрэн орж “Shijirmaa Erdenebaatar” гэсэн фейсбүүк рүү 1.600.000 төгрөг зээлээч, маргааш буцаагаад өгье” гэсэн чат бичсэн. Тэгээд 30 минутын дараа “800.000 төгрөг байна уу” гэж асуухад дахин 500.000 төгрөг шилжүүлсэн. Уг данс эзэмшигч нь танихгүй цахим тоглоомын хэрэгсэл зардаг хүн байсан. Тэгээд тухайн хүнээс 2.100.000 төгрөгт дүйцэх тоглоомын хэрэгсэл авсан.” /3хх-189-190/ гэх мэдүүлэг,

 

            6. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Эрдэнэмөнхийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан И.Бавуугарьдаас 700.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138, 5248026907 дугаарын данснуудаар шилжүүлэн залилсан болох нь:

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч И.Бавуугарьдын өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр фейсбүүк чатаар “Эрдэнэбаатар Баатар” гэсэн хаягнаас “мобайлдаа мөнгөтэй бол шилжүүлэг хийгээд өгөөч орой буцаагаад шилжүүлье” гэсэн. Тэгэхээр нь би мобайлаа шалгасан чинь мөнгө байхаар нь шилжүүлсэн. Тэгээд байж байтал дахиад шилжүүлэх боломж байна уу гэхээр нь 400.000 төгрөгийг шилжүүлсэн. Надад 700.000 төгрөгийг хохирол учирсан.” /4хх-21-22/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Эрдэнэмөнхийн гэрч, хохирогчоор өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр намайг ажил дээрээ байж байхад манай менежер залуу надаас юун мөнгө нэхээд байгаа юм бэ гэсэн утгатай зүйл асууж залгасан. Миний фейсбүүк хаягийн чатаар хүн рүү мөнгө нэхэж чат бичсэн байсан. Би хаяг руу орж чадахгүй байсан. Тэгээд хүмүүст анхааруулаад хэлээд байж байсан чинь манай найз И.Бавуугарьдаас миний нэрээр мөнгө зээлээч гээд 700.000 төгрөг авсан байсан. Маш их гомдолтой байна.” /4хх-23-24, 7хх-149/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд О.Д-ын яллагдагчаар өгсөн: “....Би 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Эрдэнэмөнх Баатар гэсэн фейсбүүк хаягийг дуурайлган хийсэн fishing link явуулж хаягийг нь авч нэвтрэн орж Бавуугарьд гэх хүнээс 300.000 төгрөг асууж Баттулга гэсэн хүн рүү шилжүүлж хэсэг хугацааны дараа дахиад 400.000 төгрөг Баасанбат гэх хүн рүү шилжүүлэн item авч тухайн шилжүүлсэн 2 хүнээс авч залилсан. 7000.000 төгрөгтэй дүйцэхүйц ITEM-aa VP Game гэх цахим бооцооны вэб сайтад орж бооцоо тавьж алдсан.” /4хх-32-33/ гэх мэдүүлэг,

 

           7. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Ө.Бат-Эрдэнийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Б.Очирбатаас 300.000 төгрөгийг 5422155675 дугаарын “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Очирбатын өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 23-ны орой цаг ажилладаг Бат-Эрдэнэ гэх хүнээс фейсбүүк чат ирсэн. Мобайлдаа мөнгөтэй бол маргааш өглөө болтол зээлдүүлээч” гэхээр нь 300.000 төгрөг байна гэсэн чинь 248.000 төгрөгийг зээлчих гэхээр нь “Хулан” нэртэй “Хаан” банкны данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлэхэд 10-15 минутын дараагаас манай захиргаа удирдлагын групп чаатанд Бат-Эрдэнэ яагаад хүмүүсээс мөнгө төгрөг зээлээд байгаа юм бэ гэсэн утгатай зүйл бичигдсэн байхаар нь гайхаад Бат-Эрдэнэ рүү залгаж асуухад би фейсбүүкээ хакердуулсан байна гэсэн.” /4хх-65-66/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Бат-Эрдэнийн өгсөн: “...Тухайн өдөр утсаараа фейсбүүк рүүгээ орох гэсэн чинь нэвтэрч болохгүй байхаар нь утасны интернэт болохгүй байна гэж бодоод ажил руугаа ороод үзэх гэтэл ажлын хүмүүс “ахаа танд мөнгө  хэрэгт болсон юм уу, та фейсбүүкээс бусдаас мөнгө нэхсэн утгатай юм бичсэн байна лээ” гэхээр нь ажлын хүний чаатнаас харахад миний фейсбүүкээр миний танил хүмүүс рүү мөнгө зээлээч гэсэн утгатай зурвас явуулсан байхаар нь Б.Очирбат руу залгасан чинь дөнгөж сая 300.000 төгрөг шилжүүлчихлээ гэсэн.” /4хх-70-71/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд О.Д-ын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр фейсбүүкийг дуурилгасан fishing нэртэй линк явуулж нэг эгчээс надад 248.000 төгрөг явуулчих гэхэд чатаар холбогдож байгаад 300.000 төгрөг авсан.” /4хх-77-78/ гэх мэдүүлэг,  

 

          8. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт С.Батбаатарын цахим хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан А.Батжаргалаас 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Батжаргалын өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр С.Батбаатарын фейсбүүк хаягаас чатаар “мобайл банканд чинь мөнгө байна уу” гэхээр нь “хэдэн төгрөг ямар данс руу хийх вэ” гээд би интернэт банкнаас өөрт байсан 300.000 төгрөгийг шилжүүлсэн.” /4хх-124-125/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Батбаатарын өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр ажил тарах үед би гарах гээд компьютероо унтраах гэж байтал фейсбүүкийн чаатанд мэдээлэл ирсэн. Гэртээ орж ирээд фейсбүүк хаягаа нээтэл миний хаягийг ашиглан мөнгө зээлэх тухай хүсэлт бичиж харилцсан байсан. А.Батжаргал надад мөнгө өгч байна гэж миний хаягийг эвдэж орсон этгээдэд залилуулж түүний данс руу 300.000 төгрөг хийсэн байсан. Би гомдолтой байна.” /10хх-243-244/ гэх мэдүүлэг,

 

9. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Г.Мөнгөнцоожийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Д.Энхбаясгалангаас 180.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Энхбаясгалангийн өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хамт ажилладаг байсан Мөнгөнцоож нь өөрийн “Mongontsooj Gongor” гэх фейсбүүкээр над руу чат бичээд 2.000.000 төгрөг зээлэх боломжтой юу гэхээр нь би боломжоороо 200.000 төгрөг шилжүүлсэн.” /4хх-167-165/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мөнгөнцоожийн өгсөн: “...Манай найз Энхбаясгалангийн найз над руу залгаад “чиний хаягаас хүмүүс рүү мөнгө зээлээч гэсэн чат бичээд байна чи мөн юм уу” гэж асуусан. Тухайн үед миний фейсбүүк орж болохгүй байсан болохоор түүнд хандан миний хаяг хакердуулчихсан юм шиг байна. Миний хувийн бүх мэдээлэлд халдаж уншиж, миний нэрээр найзаас 180.000 залилсан асуудалд гомдолтой байна.” /7хх-151/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Д-ын гэрч, яллагдагчаар өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Mongontsooj Gongor” гэх фейсбүүк хаягаас “Enkhbaysgalan Dorj” гэх хүний фейсбүүк хаяг руу мөнгө зээлэх боломж байна гэж асууж 180.000 төгрөгийг авсан.” /4хх-166-167/ гэх мэдүүлэг,

 

10. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Д.Мөнхцэцэгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Д.Бадамцэцэгээс 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бадамцэцэгийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр фейсбүүк ороод байж байтал мэргэжилтэн Мөнхцэцэгийн фейсбүүк хаягаар “зээлэх мөнгө байна уу, надад 850.000 төгрөгийн хэрэг байна, би буцаагаад 2 цагийн дараа өгье” гэсэн. Би “миний мобайлд 300.000 төгрөг байгаа” гэсэн чинь “явуулчих” гэхээр нь явуулсан.” /4хх-200-201/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнхцэцэгийн өгсөн: “...Би 2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр сургалтад сууж байтал 15 цаг 30 минутын үед миний фейсбүүк хаяг орж болохгүй болчхоод тэгсэн мөртөө би хүмүүс рүү мөнгө зээлээч гээд миний өмнөөс чат явчихсан байсан. Тэгээд байж байсан чинь цуг сургалтад  ирсэн Бадамцэцэг над руу залгаад надад хандан “яасан мөнгөний хэрэг болсон юм уу, явуулчихсан” гэхээр нь би миний чаатнаас хэн нэгэн худлаа ярьж чат бичсэн болохыг нь мэдсэн. Миний фейсбүүкийн чаатны нууц кодыг хэн нэгэн өөрчилж миний өмнөөс Бадамцэцэг рүү мөнгө зээлээч гэж бичиж залилж 300.000 төгрөг авсан байсан.” /10хх-217-218/ гэх мэдүүлэг,

 

11. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.Баяр-Эрдэнийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Н.Энхцэцэгээс 731.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Энхцэцэгийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 10 жилийн найз болон нэг нутгийн залуу Баяр-Эрдэнийн “Batkhurel Bayarerdene” гэсэн нэртэй фейсбүүк хаягаас чат бичээд “мобайлд чинь мөнгө байгаа юу” гэхээр нь би өөрийн төрсөн дүү Мартын дансаар над руу явуулсан дансаар нь 731.000 төгрөг явуулсан юм.” /5хх-3-4/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баяр-Эрдэнийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зүс таних Хаашкагаас хүнд ойлгогдохооргүй урт үргэлжилсэн үсгүүд ирсэн ба төгсгөлд нь “Баяраа ахаа энэ та мөн үү” гэсэн байсан. Тэгээд би үргэлжилсэн урт бичиг дээр дарж үзэхэд юм гараагүй. Тэгээд тоогоогүй ажлаа хийж байтал гэнэт миний утас дуугараад хүмүүс нэг нэгээрээ “чамд мөнгө хэрэг болсон юм уу” гээд асуугаад эхэлсэн.” /5хх-9-10/ гэх мэдүүлэг,

 

12. Шүүгдэгч О.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Н.Тэмүүжингийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч “10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж хуурч Д.Тэнгисээс 1.000.000 төгрөгийг “Хаан” банкны 5039540649 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Тэмүүжингийн өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр танихгүй фейсбүүк хаягаас “өөрийг чинь энд муулаад байна” гээд нэг холбоос хаяг явуулахаар нь би тэр хаяг руу нь дарж ороход фейсбүүкийн нэвтрэх нэр, нууц үг асуухаар нэг, нууц үгээ бичиж оруулаад харахад миний талаар ямар нэгэн зүйл харагдахгүй байхаар нь “болохгүй байна ш дээ” гэж бичтэл тэр хаягаас компьютер дээрээс өөрийнхөө фейсбүүк хаяг руугаа орох гэхэд болохгүй байсан.” /5хх-127-128/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Тэнгисийн өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 20 цагийн үед миний фейсбүүкийн чаатанд манай ажлын чатад найз Тэмүүжингээс “хүүтэй мөнгө зээлэх хүн байна уу” гэсэн чат ирсэн. Тухайн үед миний бие байрны найр хийгээд мөнгө цуглуулчихсан мөнгөтэй байсан учраас Тэмүүжингийн чат руу “яасан бэ мөнгө хэрэгтэй юм уу” гэсэн чинь над руу шубний зураг явуулаад “энийг авах гэсэн чинь мөнгө дутчихлаа 800.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь над руу явуулсан данс руу нь шилжүүлсэн. Тэгсэн чинь 20-30 минутын дараа дахин “200.000 дутчихлаа” гэхээр нь шилжүүлсэн. Би гомдолтой байна. 1.000.000 төгрөгийн хохирлоо барагдуулмаар байна.” /11хх-2-3/ гэх мэдүүлэг,

 

13. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Дэвсгэрт Б.Лхагвасүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан А.Цэнд- Аюушаас 982.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 102200237553 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Цэнд-Аюушийн өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байхад манай “Балын Лхагвасүрэн” цахим хаягаар над руу “яаралтай мөнгө хэрэгтэй боллоо, шилжүүлж өгөөч” гэх утгатай мессеж ирэхээр нь найздаа тус болох гээд над руу явуулсан данс руу нь мөнгө шилжүүлсэн.” /6хх-83-84/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр миний чат руу танихгүй хүнээс нэг линк ирүүлсэн. Тухайн хүн над руу миний мэдээлэлтэй гэсэн болохоор нь тухайн линк рүү нь орсон чинь болохгүй байхаар нь болиод 20 минут орчим болсны дараа манай эхнэр залгаад “чи юун мөнгө нэхээд байгаа юм” гэж асуусан. Миний мэдээлэлд халдаж найзаас маань мөнгө зээлж, сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирол учруулсан явдалд маш их гомдолтой байна.” /7хх-153/ гэх мэдүүлэг,

 

14. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Н.Баярбатын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч Б.Лхагвасүрэнгээс 1.040.000 төгрөгийг “Хаан” банкны 5422155675, 5585534166 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Лхагвасүрэнгийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр миний фейсбүүк чатаар Баярбат гэдэг манай ээжийн дүүгийн хаягаас мөнгө гуйж улмаар 792.000 төгрөг “Хулан” гэдэг данс руу, 248.000 төгрөгийг “Золжаргал” гэдэг данс руу тус тус шилжүүлсэн.” /6хх-142-143/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Баярбатын өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Чука гэдэг найз маань утсаар ярьж “чи надаас 10.000.000 төгрөг зээлчих гээд чатаар бичлээ, яасан юу болсон” гэхээр нь би гайхаад “үгүй би тэгж бичээгүй” гээд хаяг руугаа орох гэсэн чинь болохгүй байсан юм. Ингээд хаягаа алдсанаа мэдээд хүмүүс рүү анхааруулж байсан чинь манай эгч Лхагвасүрэн над руу утасдаж 1.040.000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Би гомдолтой байна.” /10хх-222-223/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Д-ын яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Баярбат гэх хүн рүү fishing link явуулж хаягаар орж Лхагвасүрэн гэх хаягтай хүнээс 792.000 төгрөг, мөн 248.000 төгрөг шилжүүлэн авч түүнд дүйцэхүйц хэмжээний ITEM тухайн хүмүүсийн дансаар дамжуулж авсан нь үнэн.” /6хх-152-153/ гэх мэдүүлэг,

 

15. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Г.Үүрийнтуяагийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Өмнөговь аймагт оршин суух С.Сүнсэрмаагаас 234.000 төгрөг, Г.Ганзоригоос 500.000 төгрөг, Б.Эрхэмбаяраас 150.000 төгрөг, З.Мөнхнарангаас 150.000 төгрөг, Д.Отгонгэрэлээс 500.000 төгрөг нийт 1.534.000 төгрөгийг тус тус “Хаан” банкны 5030528201 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Сүнсэрмаагийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай бэр Г.Үүрийнтуяагийн чатаар “234.000 төгрөг зээлэх боломж байна уу, маргааш өглөө өгнө” гэсэн. Тэгэхээр нь интернэт банкаар 234.000 төгрөг шилжүүлсэн.” /7хх-60-61/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Эрхэмбаярын өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай ажилтан Г.Үүрийнтуяа чатаар “мөнгө зээлэх боломж байна уу маргааш үдээс өмнө өгнө” гэж бичсэн. Би “хэдэн төгрөг вэ” гэсэн чинь “800.000 төгрөг” гэж хариу ирсэн. Би “тийм мөнгө байхгүй” гээд 150.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн.” /7хх-66-67/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Отгонгэрэлийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр миний дүү Г.Үүрийнтуяагийн фейсбүүк хаягаас чатаар “мөнгө зээлээч” гэсэн зурвас ирсэн. Надаас 1.900.000 төгрөг асуухаар нь “их мөнгө байхгүй 500.000 төгрөг байна” гэсэн. Тэгээд орой нь АТМ-аас 500.000 төгрөг шилжүүлсэн. “Хулан” гэж хүний данс руу утгыг нь ITEM гэж шилжүүлсэн.” /7хх-72-73/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ганзоригийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай ангийн хүүхэд Г.Үүрийнтуяагийн фейсбүүк хаягаас чатаар мөнгө зээлээч гэсэн зурвас ирсэн. Тэгээд 500.000 төгрөг шилжүүлсэн.” /7хх-75-76/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Мөнхнарангийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай найз болох Г.Үүрийнтуяагаас чатаар “850.000 төгрөг зээлээч зээл дутаад байна, маргааш эргүүлээд өгье” гэхээр нь “надад тийм их мөнгө алгаа байгаа нь 150.000 төгрөг байна” гэхэд “болно” гээд “гүйлгээний утга дээр Кет гэж бичээд шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн.” /7хх-83-84/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Үүрийнтуяагийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн үе миний фейсбүүк хаяг орж болохгүй байсан. Тэгээд тэр оройдоо сүлжээ болохгүй байгаа юм болов уу гэж бодоод унтаад өгсөн ба маргааш нь ажил дээрээ байж байхад манай ангийн Ганзориг гэдэг залуугаас “мөнгө зээлсэн мөнгөө өгөх үү” гэсэн чат ирэхээр нь би “чамаас би мөнгөө зээлээгүй” гээд утасных нь дугаарыг аваад ярьсан чинь хэн нэгэн этгээд миний хаягийг эвдэж ороод миний өмнөөс чатаар маань мөнгө зээлээч гэж худал чат илгээж манай ангийн хүүхэд Ганзоригоос 500.000 төгрөг, хадам эгч Сүнсэрмаагаас 234.000 төгрөг, захирал Эрхэмбаяраас 150.000 төгрөг, эгч Отгонгэрэлээс 500.000 төгрөг, найз Мөнхнарангаас 150.000 төгрөг тус тус залилсан байсан.” /10хх-226-227 гэх мэдүүлэг,

 

16. 17. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Энхчимэгийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийн өмнөөс Б.Шинэбаяр руу “мобайл банканд чинь мөнгө байна уу, миний мобайл банкны гүйлгээ хийх лимит дуусчхаад мөнгө гарахгүй байна” гэж зурвас илгээн хуурч 3.450.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138, 5030528201 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Б.Энхчимэгийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийн өмнөөс Ц.Одбаяр руу “Миний интернэт банкны лимит хэтэрчихлээ, надад мөнгө явуулаач” гэж хуурч 120.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхчимэгийн өгсөн: “...Миний аавын төрсөн ахын охин болох Цэрэнжамцын Одбаяр нь Солонгос улс руу 2020 оны 1 дүгээр сарын сүүлээр явсан. Миний бие Одбаярын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк хаягаа бусдад алдсан. Миний фейсбүүк чатаар Одбаяртай холбогдож “надад мөнгө явуулаач” гэж хэлээд 120.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би өөрийн фейсбүүк хаягаа эргүүлэн авч нэр төрөө сэргээмээр байна.” /7хх-203-204/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ариунтунгалагийн “...Миний нагац ахын охин болох Б.Шинэбаяр нь Солонгос улсад сүүлийн 2 жилийн хугацаанд амьдарч байгаа бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр түүний найз болох Энхчимэг нь өөрийнхөө “Баатарын Энхчимэг” гэсэн фейсбүүк хаягаас манай дүүгийн чатаар холбогдож мөнгө шилжүүлээд өгөөч гэж ярилцсан байсан. Улмаар манай дүү 3 удаагийн гүйлгээгээр нийт 3.450.000 төгрөг шилжүүлсэн байсан.” /7хх-210/ гэх мэдүүлэг,

 

18. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр А.Болорхүүгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Э.Батсайхан руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 200.000 төгрөгийг “Хаан” банкны 5419023552 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Батсайханы өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр найз Болорхүүгийн фейсбүүкээс “Энхбатын данс руу яаралтай мөнгө шилжүүлээч” гэсэн зурвас ирсэн байсан. Тэгээд 3,4 хорооллын нутаг дэвсгэрээс өөрийн данснаас мобайл банкаар 200.000 төгрөгийг шилжүүлсэн.” /8хх-135/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Болорхүүгийн өгсөн: “...2018 оны 8 дугаар сард миний багийн найз над руу утсаар яриад “чамайг мөнгө хэрэгтэй боллоо” гэхээр 200.000 төгрөг явуулчихсан шүү” гэхээр нь би гайхаад “тийм зүйл чам руу явуулаагүй” гэж хэлсэн. Ингээд миний фейсбүүкээр өөр хүн нэвтрээд найзаас мөнгө авсан байна гэж ойлгосон.” /11хх-9-10/ гэх мэдүүлэг,

 

19. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Б.Дагважанцангийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Д.Цэрмаа руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 600.000 төгрөгийг “Хаан” банкны 5071345935 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Цэрмаагийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр манай ажлын эмч болох Дагважанцангийн фейсбүүк хаягаас “мөнгө зээлээч” гэж мессеж ирсэн. “Хэд” гэтэл “2.000.000 төгрөг зээлээч” гэхээр нь би “надад тийм их мөнгө байхгүй дансанд 600.000 төгрөг байна” гэтэл “шилжүүлчих” гэхээр нь шилжүүлсэн юм.” /8хх-173-178/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Дагважанцангийн өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ажил тараад явж байсан чинь манай хамаатны залуу над руу залгаж “чиний хаягаас хүмүүс рүү мөнгө нэхэж чат бичээд байна” гэхээр нь би хаяг руугаа орох гэсэн чинь болохгүй байсан. Тухайн үед гэртээ очоод хаяг руугаа орох гэсэн болохгүй болохоор нь найзаараа миний хаягийг хакердуулсан байна гэсэн пост оруулсан боловч устгагдаад байсан.  Тэгээд маргааш өглөө нь ажил дээрээ очсон чинь манай ажлын Цэрмаа эмч надаас “зээлсэн мөнгөө авъя” гэхээр нь миний чатаас Цэрмаа эмч рүү мөнгө зээлээч гэж чат бичиж 600.000 төгрөг залилсан байсан юм. Би гомдолтой байна.” /11хх-14-15/ гэх мэдүүлэг,

 

20. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ц.Пүрэвсүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан А.Отгонтунгалаг руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 400.000 төгрөгийг “Хаан” банкны 5422155675 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Отгонтунгалагийн өгсөн: “...2018 оны 8 дугаар 22-ны өдөр 10 жилийн найз Пүрэвсүрэнгийн хаягаас над руу мессеж бичээд “мөнгө байвал 400.000 төгрөг зээлээч” гэж хэлсэн. Тэгээд би “за” гэж хэлээд өгсөн. Данс руу нь шилжүүлсэн.” /8хх-214-215/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр том эгч Жамаасүрэн над руу залгаж надаас миний дансны дугаарыг маань асуусан. Тухайн үед би эгчээсээ “би танаас мөнгө асуугаагүй ш дээ, хэн таныг над руу мөнгө хийгээд өг гэж хэлсэн бэ” гэсэн эгч надад “чи өөрийнхөө фейсбүүкээс над руу мөнгө асуусан биз дээ” гэж хэлсэн. Тэгээд би хэн нэгэн хүн миний хаяг руу халдаж хүмүүсээс “мөнгө зээлээч” гэж чат явууллаа гэж бодоод хүмүүс рүү анхааруулаад ярьж эхэлсэн ба найз Отгонтунгалаг руу ярьтал тухайн өдөр над руу 400.000 төгрөг шилжүүлсэн талаар хэлсэн. Би гомдолтой байна.” /10хх-229-230/ гэх мэдүүлэг,

 

21. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Л.Дэлгэрмандалын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Э.Отгонбаяр руу “Мобайлд чинь мөнгө байвал яаралтай өгөөч” гэж хуурч 500.000 төгрөгийг “Хаан” банкны 5248026907 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Отгонбаярын өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэртээ байж байхад найз Дэлгэрмандал найз фейсбүүк мессенжер хаягаараа хандалт хийж харьцсан. Тэгээд “мөнгө байна уу, маргааш оройдоо өгье” гэхэд “Улаанбаатар хот орно, би урд Манжуурт явж байна, мобайлд чинь мөнгө байвал яаралтай мөнгө өгөөч” гэсэн. Тэгээд би гэртээ байхдаа 500.000 төгрөг шилжүүлсэн.” /9хх-135-136/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Дэлгэрмандалын өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 8-ны үед шиг санагдаж байна. Миний “Delgermandal Luvsantseren” гэсэн фейсбүүк хаяг руу чат ирсэн. “Таны зураг энэ дээр баахад яваад орж устгах шаардлагатай байна” гэсэн утгатай чат ирсэн. Тэгэхээр нь би тухайн холбоос руу ороод харахад нэвтрэх нэр, нууц үгээ хийнэ үү гэсэн цонх гарч ирсэн тэгэхээр нь би нэр нууц үгээ тухайн холбоос дээр хийхэд ямар нэгэн зураг байхгүй хоосон байсан. Тэгээд л миний фейсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үг авсан байсан.” /9хх-137-138/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд О.Д-ын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 11-ний “Delgermandal Luvsantseren” нэртэй фейсбүүк хаягаар орж найзуудаас нь мөнгө асууж байгаад нэг найзаас нь 500.000 төгрөг авсан.” /9хх-148-149/ гэх мэдүүлэг,

 

22. 23. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Болдбатын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Э.Юмжирмаа руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 50.000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Болдбатын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Х.Баярмөнх рүү “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 300.000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Болдбатын өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн үед Булган аймагт хувийн ажлаар явж байх үед миний эзэмшлийн “Boldbat Boldbat” гэсэн фейсбүүк хаяг үл таних хүн хууль бусаар нэвтэрч найз Х.Баярмөнхөөс 300.000 төгрөг, найз Э.Юмжирмаагаас 50.000 төгрөгийг буюу нийт 350.000 төгрөгийг дээрх дансанд шилжүүлж авсан байсан.” /9хх-215-216/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Юмжирмаагийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найз Б.Болдбатын фейсбүүк хаяг “Воldbat Boldbat” гэх хаягаас “яаралтай мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлээч” гэсэн утгатай мессеж ирэхээр нь 50.000 төгрөг шилжүүлсэн.” /9хх-219-220/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Баярмөнхийн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр найз Б.Болдбатын фейсбүүк хаяг “Boldbat Boldbat” гэх хаягаас “яаралтай мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлээч” гэсэн утгатай мессеж ирэхээр нь 300.000 төгрөг шилжүүлсэн юм.” /9хх-223-224/ гэх мэдүүлэг,

 

24. Шүүгдэгч О.Д нь 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Д.Батбаатарын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан П.Наранбаяр руу мөнгө гуйсан захидал илгээн 312.000 төгрөгийг “Хаан” банкны 5041354434 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Наранбаярын өгсөн: “...2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр намайг гэртээ байхад миний танил Батбаатар ахын “Ваtbaatar Dambii” гэсэн фейсбүүк хаягаас “300.000 төгрөг байна уу, маргааш буцаагаад өгчихнө” гэхээр нь байна гэхэд “312.000 төгрөг өгөх боломж байна уу” гэхээр нь “байгаа” гэхэд Нямсүлд гэдэг хүний данс руу 312.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. /10хх-31-32/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Батбаатарын өгсөн: “...О.Д гэгч нь миний фейсбүүкийг ашиглан миний танил Ш.Эрдэнэбаатар болон Наранбаяр нараас нийт 2.412.000 төгрөгийг залилсан байсан. 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 09 цагийн манай танил Зоригтбаатарын зурагтай хаягнаас чат ирсэн. Ирсэн чаатных нь доор нь энэ мэдээлэл дээр чиний талаар зөндөө юм бичсэн байна гэсэн байхаар нь би гайхаад орсон. Тэгээд тэр хаяг руу ороход баахан англи хэлний бичгүүд байхаар нь шууд гарчихсан. Тэгээд би буцаад фейсбүүк хаяг руугаа орох гэсэн болохгүй байсан.” /10хх-240-241/ гэх мэдүүлэг ,

 

25. Шүүгдэгч О.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Ринзаан Булгамаа гэх фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан А.Уранчимэг рүү “мобайл банкны дансандаа мөнгө байвал нэг данс руу шилжүүлээд өгөөч” гэж зурвас илгээн 150.000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

                

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Уранчимэгийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр багш болох Р.Булгамаагийн фейсбүүк хаяг болох “Рinzaan Bulgamaa”-аас “мобайл банкны дансандаа мөнгө байвал нэг данс руу шилжүүлээд өгөөч” гэсэн чат ирсэн. Тухайн үед миний дансанд 150.000 төгрөг байсан болохоор шилжүүлсэн.” /10хх-150-151/ гэх мэдүүлэг,

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Булгамаагийн өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 13 цагийн үед Баянсэлэнгийн фейсбүүк хаягаас “сайн уу найзаа, энэ линк рүү ороод үзээрэй, чиний зургийг фотошопдоод айхтар мэдээ гарсан” байна гэхээр нь би чатаараа нөгөө линк рүү орох гэхэд “та фейсбүүкийнхээ нууц дугаарыг бичнэ үү” гэхээр нь бичээд орох гэсэн чинь миний фейсбүүк шууд хаагдаж би чат руугаа болон фейсбүүк рүүгээ орох боломжгүй болсон юм. Миний шавь А.Уранчимэгээс над руу 150.000 төгрөг шилжүүллээ гэсэн хариу өгсөн байсан.” /10хх-247-248/ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Саранчимэгийн зүгээс “...Даритайгийн залилангийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан. Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжгүй” гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

Шүүгдэгч О.Д-ын 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 25 удаагийн үйлдлээр 22 иргэний цахим мэдээлэлд хууль бусаар халдаж нийт 26.052.000 төгрөгийг залилсан гэмт хэргийн арга, зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, түүний шинж чанарын төстэй байдал, гэмт хэргийн улмаас олсон орлого нь хэмжээний хувьд хүний амьдралын хэв шинжид үзүүлж болох нөлөөлөл зэрэг хүчин зүйлсийг үнэлж үзсэний дагуу шүүгдэгчийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Д-ын 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 27 дугаар байрны 29 тоотод оршин суух Г.Бямбадоржийн фейсбүүк хаяг буюу цахим мэдээлэлд хууль бусаар халдаж цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийг ашиглан Х.Азжаргалыг хуурч мэхлэн 4.990.000 төгрөгийг “Хаан” банкны 5601026215, 5058154866 дугаарын данснуудаар шилжүүлэн авч залилсан,

          2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 20 дугаар гудамжны 7 тоотод оршин суух Л.Түвшинбаатарын “Хаан” банкны 5015116231 дугаартай дансны интернэт банк руу хууль бусаар нэвтрэн 848.000 төгрөгийг 346000901699 дугаарын Төрийн банкны дансаар шилжүүлэн авч залилсан, 

         2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 52 дугаар байрны 22 тоотод оршин суух Н.Дуламсүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас “мөнгө зээлээч” гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар М.Золзаяагаас 2.400.000 төгрөг, Г.Идэрмаагаас 2.500.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

  1. оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Сэрчмаа Түмэнбаяр” гэх Т.Сэрчмаагийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас “Түр мөнгө шилжүүлээч, буцаагаад өгье” гэж цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар Л.Одончимэгээс 65.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
  2. оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын дүүргийн нутаг дэвсгэрт Д.Батбаатарын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний хаягаас мөнгө хүссэн мессеж илгээн цахим хэрэгсэл ашиглан, хуурч мэхлэх аргаар түүний нэрийг ашиглан Ш.Эрдэнэбаатараас 2.100.000 төгрөгийг “Хаан” банкны 5041354434 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Эрдэнэмөнхийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан И.Бавуугарьдаас 700.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138, 5248026907 дугаарын данснуудаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Ө.Бат- Эрдэнийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Б.Очирбатаас 300.000 төгрөгийг 5422155675 дугаарын “Хаан” банкны дансаар шилжүүлэн авч залилсан,

          2018 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт С.Батбаатарын цахим хаяг руу хууль бусаар нэвтэрч, түүний нэрийг ашиглан А.Батжаргалаас 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

           2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт  Г.Мөнгөнцоожийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Д.Энхбаясгалангаас 180.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Д.Мөнхцэцэгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Д.Бадамцэцэгээс 300.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.Баяр- Эрдэнийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Н.Энхцэцэгээс 731.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

  1. оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг       дэвсгэрт

Н.Тэмүүжингийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч “10 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж хуурч Д.Тэнгисээс 1.000.000 төгрөгийг “Хаан” банкны 5039540649 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

          2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Б.Лхагвасүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан А.Цэнд-Аюушаас 982.000 төгрөгийг “Төрийн банк”-ны 102200237553 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт

Н.Баярбатын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч Б.Лхагвасүрэнгээс 1.040.000 төгрөгийг “Хаан” банкны 5422155675, 5585534166 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Г.Үүрийнтуяагийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Өмнөговь аймагт оршин суух С.Сүнсэрмаагаас 234.000 төгрөг, Г.Ганзоригоос 500.000 төгрөг, Б.Эрхэмбаяраас 150.000 төгрөг, З.Мөнхнарангаас 150.000 төгрөг, Д.Отгонгэрэлээс 500.000 төгрөг нийт 1.534.000 төгрөгийг тус тус “Хаан” банкны 5030528201 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Энхчимэгийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийн өмнөөс Б.Шинэбаяр руу “мобайл банканд чинь мөнгө байна уу, миний мобайл банкны гүйлгээ хийх лимит дуусчхаад мөнгө гарахгүй байна" гэж зурвас илгээн хуурч 3.450.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138, 5030528201 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Б.Энхчимэгийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, цахим хэрэгсэл ашиглан түүний нэрийн өмнөөс Ц.Одбаяр руу “Миний интернэт банкны лимит хэтэрчихлээ, надад мөнгө явуулаач” гэж хуурч 120.000 төгрөгийг “Хаан” банкны 5031738138 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр А.Болорхүүгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүний нэрийг ашиглан Э.Батсайхан руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 200.000 төгрөгийг “Хаан” банкны 5419023552 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Б.Дагважанцангийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Д.Цэрмаа руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 600.000 төгрөгийг “Хаан” банкны 5071345935 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

          2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ц.Пүрэвсүрэнгийн фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан А.Отгонтунгалаг руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 400.000 төгрөгийг “Хаан” банкны 5422155675 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Л.Дэлгэрмандалын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Э.Отгонбаяр руу “Мобайлд чинь мөнгө байвал яаралтай өгөөч” гэж хуурч 500.000 төгрөгийг “Хаан” банкны 5248026907 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Болдбатын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Э.Юмжирмаа руу “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 50.000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

  1.  оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б.Болдбат фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан Х.Баярмөнх рүү “мөнгө зээлээч” гэж мессеж илгээн 300.000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
  2.  оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Д.Батбаатарын фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан П.Наранбаяр руу мөнгө гуйсан захидал илгээн 312.000 төгрөгийг “Хаан” банкны 5041354434 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Ринзаан Булгамаа гэх фейсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч түүнийг нэрийг ашиглан А.Уранчимэг рүү “мобайл банкны дансандаа мөнгө байвал нэг данс руу шилжүүлээд өгөөч” гэж зурвас илгээн 150.000 төгрөгийг “Хаан” банкны 5041517037 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч нийт 25 удаагийн үйлдлээр бусдад нийт 26.052.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулан тодорхойлж байна.

 

        Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч О.Д-ын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүгдэгч О.Д нь шүүхийн шатанд хохирогч нарын хохирол төлбөр 26.052.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

        Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Мөн шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч О.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэж, нийт эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв

 

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй, О.Д нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч О.Д-г залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн,

           мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.                                                 

 

          2. О.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

                                                                                                                                                      

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар О.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж, нийт ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар О.Д-д оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, О.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

     6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, О.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС

 

                                           ШҮҮГЧИД                                С.ОЛЗОД

 

                                                                                        Н.БААСАНБАТ