Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 16

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Байгалмаа би Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналты улсын байцаагч М.Мөнхцэцэгт холбогдох Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0172337 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн авч Зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунзаяа шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунзаяа би, тус аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Т.Бумнаранг 300 нэгжээр торгож, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянавал:

Эрх бүхий албан тушаалтны шийдвэр буюу 0172337 дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал холбогдогч Т.Бумнарангийн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн аль зүйл ангиар шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй, шийтгэлийн хуудас засвартай баллаж цохолсон, шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсэгт холбогдогчийн регистрийн дугаар, ШИЙДВЭРЛЭХ нь хэсэгт шийтгэлийн төрлийг тус тус тусгаагүй орхигдуулсан тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 072337 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Хариуцагч Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэг би 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хяналт, шалгалт хийх явцад холбогдогчийг шалгаад зөрчлийг илрүүлэн хялбаршуулсан журмаар арга хэмжээ авч ажилласан. №0172337 дугаартай шийтгэлийн хуудас оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн гүйцэд хангааүй бичилтийн алдаа гаргасан байх тул хяналтын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.

Цаашид зөрчлийн хэрэг нээх, зөрчлийг хялбаршуулсан журмаар арга хэмжээ авч шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан шаардлагыг баримталж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэг нь 0172337 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Туяа овогтой Бумнаран / РД: ОВ-75011012 /-г Зөрчлийн тухай хуулиар 300.000 / гурван зуун мянга / төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас дээрх зөрчлийн материалыг хянаад эрх бүхий албан тушаалтан нь Т.Бумнарангийн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн аль зүйл ангиар шийтгэл оногдуулсан нь тодорхойгүй, шийтгэлийн хуудас засвартай баллаж цохолсон, шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсэгт холбогдогчийн регистрийн дугаар, ШИЙДВЭРЛЭХ нь хэсэгт шийтгэлийн төрлийг тус тус тусгаагүй орхигдуулсан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн бичсэн дүгнэлтийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр илэрхийлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасан хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, мөн бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалган шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1- д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.Ариунзаяагийн дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгт холбогдох Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 0172337 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 0172337 дугаартай шийтгэлийн хуудасны дагуу иргэн Туяа овогтой Бумнаран / РД: ОВ-75011012/-д торгуулийн төлбөрт төлсөн 250.000 төгрөгийг буцаан олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                         Ц.БАЙГАЛМАА