Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/109

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,   

Улсын яллагч Ц.Гэрэлчимэг/ томилолтоор/

Өсвөр насны шүүгдэгч Ж.М, түүний хууль ёсны төлөөлөгч С.Ж, түүний өмгөөлөгч Д.Март,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бурхан буудай овогтой Ж.М,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Б.Б нарт  холбогдох эрүүгийн 2108 00000 0271  дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч,

 

                                                                                                               ХЯНАВАЛ:

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2004 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, Дархан-Уул аймагт төрсөн, 17 нас 2 сартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, хойд эцэг, дүүгийн хамт ............................................... тоотод оршин суух хаягтай, урьд:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 191 дүгээр шүүгчийн захирамжаар хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ болгон өөрчилсөн,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Ж.М, регистрийн дугаар

.........................

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт .................................................... тоотод оршин суух хаягтай, урьд:

Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Б.Б, регистрийн дугаар .................................

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Өсвөр насны шүүгдэгч "Ж.М нь 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ............................................... тоотод оршин суух Г.Тын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалж, нэвтрэн орж, дунд гарын хуучин мөнгөн аяга 8 ширхэг, жижиг гарын хуучин мөнгөн аяга 1 ширхэг, бэлэн 250.000 төгрөгийн эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.040.000 /хоёр сая дөчин мянган/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

-2021 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ........................................................................ тоотод байрлах О.Бгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж бэлэн 100.000 төгрөг, бугуйн цагны хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 135.000 /нэг зуун гучин таван мянган/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

-2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ............................................ тоотод оршин суух Ж.Чгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, мөнгөн аяга 12 ширхэг, зэс аяга 3 ширхэг, гуулин аяга 3 ширхэг, монетон ээмэг, бөгж, кулонтой 1 хос, 4 шил виски, цагаан архи, хөөрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 5.463.900 /таван сая дөрвөн зуун жаран гурван мянга есөн зуун/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

-2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ............................................ тоотод оршин суух Г.Гын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны вакум цонхны түгжээг эвдэж нэвтрэн орж, тасдагч, гар дрилл 2 ширхэг, гар хөрөө, хар нүдний шил, G-Shock бугуйн цаг, хүүхдийн 2 мөртэй ягаан үүргэвч зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 197.100 /нэг зуун ерэн долоон мянга нэг зуун/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

-2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагаас 19 цагийн орчимд ................................................. тоотод оршин суух С.Лгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны вакум цонхоор нэвтрэн орж, алтан ээмэг, хөөрөг 2 ширхэг, номин ногоон шигтгээтэй бөгж, пудр 13 ширхэг, сувдан, ногоон шигтгээтэй энгэрийн зүүлт 2 ширхэг, хүзүүний зүүлт, шүрэн эрхи, ээмэг, бөгж, кулон, зүүлт зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 6.485.900 /зургаан сая дөрвөн зуун наян таван мянга есөн зуун/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

-2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр .........................................................

Жаргалантын 02-056 тоотод оршин суух Х.Нгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, пүүз, жинсэн яак, мөнгөн бөгж, мөнгөн гинж, мөнгөн халбага, сэрээний ком зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 342.300 /гурван зуун дөчин хоёр мянга гурван зуун/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

-2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ............................................ тоотод оршин суух С.Эын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, хар савхин цүнх, монетон гинж, бөгж, ээмэг 1 хос, самсунг А-5 загварын гар утас, мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 1.194.380 /нэг сая нэг зуун ерэн дөрвөн мянга гурван зуун наян/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

-2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ........................................ тоотод оршин суух О.Эын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны салхивчаар нэвтэрч хөөрөг, алтан ээмэг, бөгж, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг бөгж, циркон шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, мөнгөн хослол, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 2.477.500 /хоёр сая дөрвөн зуун далан долоон мянга таван зуун/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан;

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Драгон" худалдааны төвд С.Эын өмчлөлийн мөнгөн аяганы мөнгийг, Г.Тын өмчлөлийн мөнгөн аяга 9 ширхэг, О.Эын өмчлөлийн зөөврийн компьютер, С.Лгийн өмчлөлийн алтан ээмэг 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, 2 ширхэг алтан бөгж, 99 граммын мөнгө, 6 ширхэг хайрцагтай пудр, гоёлын ээмэг, бөгж 6 ширхгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “.....Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “....Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Г.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2021 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 10 цаг 30 минутын орчим эхнэр *******гийн хамт гэрээсээ гараад орой 18 цагийн орчим гэртээ ирэхэд хашааны гаднах төмөр хаалга онгорхой байхаар нь хашааруугаа ороод хаалгаа онгойлгох гэхэд хаалга хөшсөн байдалтай байхаар нь цоожоо онгойлгоод дотогшоо ороход байшингийн баруун талын цонх хангарсан байдалтай гэрийн эд зүйл эмх замбараагүй болсон байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс дунд гарын 8 ширхэг мөнгөн аяга, жижиг гарын 1 ширхэг мөнгөн аяга, бэлэн 250.000 төгрөг алдагдсан..." /1хх-33/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Сонгинхайрхан дүүргийн 5 дугаар хороо, ******* тоотод ганцаараа амьдардаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 04 цаг 30 минутанд ажилдаа явахаар гэрээсээ гараад орой 23 цагийн орчим гэртээ хариад байшингийнхаа хаалгыг онгойлгох гэхэд хаалга дотроос нь цоожилсон байсан. Тэгээд хаалгаа онгойлгож дотогш ороход гэрийн бүх эд зүйл эмх замбараагүй унтлагын өрөөний зүүн талын цонх онгорхой гэрт хулгай орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс ган төмөртэй бугуйн цаг болон бэлэн 100 000 орчим төгрөг хулгайд алдагдсан..." /1хх-193-194/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ж.Чгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "....2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байгаад 14 цаг 30 минутын үед хүнсний зүйл авахаар гзрээсээ гарч яваад Сүлд худалдааны төв орчхоод буцаад 17 цагийн үед хашааныхаа үүдэнд иртэл хашааны хаалга онгорхой үүдэнд нь ажлын цагаан бээлий хэвтэж байхаар нь гайхаад цаашаа явж очоод байшингийн хаалганы цоожийг онгойлгох гэхэд хажуунаас нь хөшсөн байхаар нь гайхаад эргээд хартал ногооны хашааны хаалга онгорхой тойроод очтол байшингийн баруун урд цонх онгорхой цонхоор хартал гэр доторх эд зүйлс хөглөрсөн байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн. Мөнгөн аяга 12 ширхэг, зэс аяга 3 ширхэг, гуулин аяга 3 ширхэг, монетон бөгж, ээмэг, кулон гинжтэйгээ, шүрэн толгойтоо алтан нуухтай хаш хөөрөг /эмэгтэй хүний/, монгол архи 1, 4 шил виски, байсан алдагдсан..." /2хх-16-17/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би ............................................ тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2021 оны 03 дугаар сарын 04-ний орой гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой байхаар нь гэртээ орж үзэхэд хулгай орсон байдалтай байсан. Гар дрилл 2 ширхэг, гар хөрөө, тастагч, хар нүдний шил, G-Shock бугуйн цаг, хүүхдийн 2 мөртэй ягаан үүргэвч зэрэг алдагдсан. Тасдагч, тогонд залгадаг гар дрилл, баттеретай цэнэглэдэг гар дрилл зэргийн үнэлгээг мэдэхгүй байна. Харин хайрцагтай гар хөрөөг 15.000 төгрөг, хар нүдний шилийг гадаадаас 10 доллараар, G-Shock бугуйн цагийг 33 долараар, хүүхдийн үүргэвчийг 30.000 төгрөгөөр үнэлж байна. Вакум цонхны нэг түгжээ хугарсан байсан. Өөр эвдэрч гэмтсэн зүйл байхгүй..." /2хх-52-53/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.Лгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Нөхөр бид хоёр 2021 оны 02 дугаар сарын08-ны өдөр өглөөний 10 цагийн орчимд Их дэлгүүрийн ар талд байх шүдний эмнэлэг орсон. Тэгээд би нөхөрийн хамтаар өөрийн ээж болох *******гийн Нисэхэд байх гэрт нь очсон. Тэгээд ээжийндээ байж байгаад хүү *******ын гэрт очоод усанд орчоод гэртээ 19 цагийн орчимд ирсэн. Тэр үед манай гэрийн бүх гэрэл ассан. Тэгээд хаалга нь онгойхгүй дотроосоо түгжсэн байдалтай байсан. Тэгэхээр нь гэрийнхээ ойр орчмоо харсан чинь цонх онгорхой байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Алтан сүүжин ээмэг 2020 оны 10 дугаар сард Зоос гоёл дэлгүүрээс 1.028.000 төгрөгөөр авч байсан граммыг нь сайн мэдэхгүй байна..." /2хх-134-138/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Х.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, ******* тоотод гэртээ ирэхэд хаалга онгойхгүй байсан. Тэгээд тойроод байшингаа хартал унтлагын өрөөний цонх онгорхой байсан. Гэрээс 2 ширхэг пүүз, 1 жинсэн яак, 5 ширхэг мөнгөн бөгж, 1 мөнгөн зүүлт, мөнгөн халбага сэрээний эдлэл ...4 ширхэг халбага сэрээний мөнгөн ком шинэ, хавтгай хайлуулахад бэлэн 500 орчим грамм цэвэр мөнгө алга болсон..." /2хх-235/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрч байх үед би гэрээсээ гарсан. Тухайн үед гэрт миний дүү ******* үлдээд өдөр 10 цаг 50 минутын үед гэрээс гарсан гэсэн. Тэгээд орой 18 цаг 50 минутанд манай нөхөр надруу яриад гэрт хулгай орсон байна гэхээр нь би гэртээ ирсэн. Надаас өмнө манай нөхөр орой 18 цаг 40 минутын орчим гэртээ ирсэн гэсэн. Тэгээд би гэртээ иртэл манай гал тогооны өрөөний цонхны салхивч онгорхой тэрүүгээр хулгайч орсон байна лээ ...Алдсан эд зүйлсээ олж авмаар байна..." /3хх-46-47/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч О.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ...15 цаг 20 минутанд хүү Шинэбаяр залгаж "ааваа гэрт хулгай орчихсон байна, цонх онгорхой байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гэрлүүгээ яваад очтол байшингийн зүүн урд булангийн вакум цонх онгорхой байсан мөн унтлагын өрөөнд байсан хувцасны шүүгээ, авдар болон бусад эд зүйлсийг онгичоод дотор нь байсан эд зүйлсийг гаргаад шалан дээр тараачихсан байсан. ...миний гартаам хөөрөг, мөн эхнэрийн гоёлын мөнгөлөг саванд байсан эхнэрийн алтан ээмэг 1 хос, алтан бөгж 1 ширхэг, монетон ээмэг шигтгэдэг 1 хос, монетон хос бөгж 2 ширхэг, хар хөх өнгийн сапир чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, ...бөгж 1 ширхэг, циркон чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг, хар хээтэй мөнгөн ээмэг 1 хос, хар хээтэй мөнгөн хүзүүний гинж, зүүлттэйгээ 1 ширхэг, жижиг шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, жижиг шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, ...самсунг нэртэй нөүтбүүк, хар цүнх болон цэнэглэгчийн хамт алдагдсан..." /3хх-97-98/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний бие хувиараа өөрийн эзэмшлийн 18-32 УБЭ улсын дугаартай Хонда Инсайт загварын тээврийн хэрэгслээр таксинд явдаг юм. Өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед байх Очир худалдааны төвийн урдуур гараад явж байтал автобусны буудал дээр нэг эрэгтэй хүн гар өргөхөөр зогсоод автал Улаанбаатар хот Дарь-Эх дундын буудал орно 25.000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрөөд тухайн залууг суулгаад Улаанбаатар хот Дарь-Эхийн дундын буудал гэдэг газар өөрөөр нь заалгаад яг автобусны буудал дээр буулгасан. ...Машин бариад явж байхад Улаанбаатар хот руу ортол юм дугараагүй. Учир нь би Налайхаас тэр залууг авахад 3 хүн давхар суугаад офицерын буудал дээр буусан юм. Тэгээд тэрнээс цааш явж байхдаа би тэр дүүтэй яриа өдөөд миний дүү хаа хүрч яваа юм гэхэд манай аав намайг эмээ, өвөө хоёртойгоо очоод золго гээд явуулсан. Би тэгээд золгосон чинь надад энэ архийг аав, ах хоёртоо өгөөрэй гэсэн гээд цүнхээ онгойлгоод 2 шил архи харуулсан нэг нь киркпанд гээд нэртэй 1,75 литрийн их том архи харагдсан, нөгөө нь хөөрөг шиг хэлбэртэй архи байсныг хайрцагнаас нь гаргаж харуулаад ахдаа өгөөрэй гэж хэлсэн гээд надад харуулсан өөр юу байсныг нь харж чадаагүй харин надад хэлэхдээ эмээ 2 пүүз өгсөн нэгийг нь мартаад гараад ирсэн гэж ярьж байсан..." /2хх-21/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би хажуу талын айлд сэжиг бүхий хүн орж гарч байгааг хараагүй. Хүүхдүүдээ хараад гэртээ байдаг болохоор гэрээс нээх гардаггүй. Гэхдээ өдөр 14 цагийн орчим манай нохой хуцаад байхаар нь гэрээсээ гарч хартал манай хажуу талын айлын хашааны урд хоёр хүн зогсож байсан. Нэг хүн нь цаашаа хараад бие засаж байсан. Нэг хүн нь харалдаа зогсож байсан. Тэр хоёр хүн нь 30-40 насны, 1.65-1.70 см орчим өндөртэй, махлах ч биш, туранхай ч биш ердийн жинтэй бордуу царайтай эрэгтэй хүмүүс байсан. Тэгээд би хоёр хүүхдээ гэрт үлээсэн байсан болохоор гэр рүүгээ орсон. Тэгтэл нөхөр 18 цагийн үед гэрт ирээд байж байтал манай хажуу айлын Төмөрөө ах манай хаалгыг цохиод гэрт хулгай орсон байна, хүн орж байхыг харсан уу гэсэн. Тэгээд би хажуу айлд хулгай орсныг мэдсэн..." /1-38/ гэх мэдүүлэг,

 

Гэрч З.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний машинд байсан 4 залуугийн 2 нь ногоон өнгийн 2 талдаа үүргэвчтэй жижиг цүнх, 1 талдаа үүргэвчтэй хар өнгөтэй цүнхтэй явж байсан шиг санагдаж байна. Би тэр цүнхнүүдийг нь сайн анзаараагүй учраас гаднах байдлыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан тэдгээр хүмүүс 2 ширхэг цүнхтэй явж байсан. Тэдгээр цүнхнүүд нь дотроо ямар нэгэн эд зүйлтэй байсан /гаднаас нь харахад илэрхий мэдэгдэж байсан/ дотор нь яг юу юу байсан талаар би мэдэхгүй байна..." /2хх-23/ гэх мэдүүлэг,

 

Гэрч У.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Бид нартай 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай гэрт ирж намайг авсан. Ж.М өмнө ял хулгайн хэрэгт ял шийтгүүлж байсан залуу Налайх дүүрэгт айл ухсан юм билээ тэгээд бид нарыг барьсан. Ж.М эхлээд бид нартай ирж уулзахдаа би угаалгын газар ажиллаж байгаа гэж хэлээд бид сууж явсан таксины мөнгө 15.000 төгрөг, дэлгүүрээс ундаа гоймон, чихэр, талх гэх мэтчлэн 50.000 орчим мянган төгрөг, буудлын 50.000 төгрөг гаргасан юм. Тэгээд буудалд шөнөжингөө сууж байсан чинь Ж.М би айл ухаад 12 ширхэг мөнгөн аяга аваад эвдлээд зарчихсан, үлдэгдэл 1 мөнгөн аяга нь энэ байна гэж хэлээд бид нар тэр мөнгөн аяганд архи уусан юм. Өглөө 10-11 цагийн үед манай найз Ж.М шаргал өнгийн бөгж, гинж надад үзүүлээд өмдний баруун талын халаасанд хийсэн юм..." /2хх-26-27/ гэх мэдүүлэг,

 

Гэрч С.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2021 оны 03 дугаар сарын 02-ны орой 18 цаг 30 минутын орчимд Урт цагааны 10 дугаар корпусын 2 давхарт байрлах өрөөндөө ажлаа хийж байхад 18 орчим настай, малгайтай цамцтай хүүхэд орж ирээд мөнгө авах уу гэхээр нь авна гэтэл цүнхнээсээ цагаан өнгийн торонд хийчихсэн эвдчихсэн аяганы мөнгө гаргаж ирэхээр нь үзэж байгаад 720 грамм болоод би бэлнээр 300.000 төгрөг өгөөд Урт цагааны замын урд талын бэлэн мөнгөний машинаас 420.000 төгрөг авч өгөөд явуулсан. ...Тухайн хүүхдээс өөрөөс нь асуухад хулгайн эд зүйл биш манай ах нар цуг явж байгаа гадаа машин дотор сууж байгаа гэхээр нь итгэчихсэн юм. ...Мөнгө авдаг газарт 550 граммыг зарсан. Бусдыг нь хажуу талынхаа дарханд зарчихсан..." /2хх-29-30/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Дарь-Эхийн хуучин эцэст байрладаг "Арвай" гэдэг нэртэй буудалд орсон. Ороод усанд ороод байж байхад *******аа би та нарт нэг юм хэлий гэж хэлсэн. Нэг ширхэг виски, нэг ширхэг мөнгөн аягатай цүнхнээсээ гаргаж ирсэн. Тэгэнгүүт нь би чи хулгай хийчихсэн юм уу? гэсэн чинь хамгийн сүүлийн удаа дахиж тэгэхгүй гэж хэлсэн..." / 2хх-63-65/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ...нэгхүүхэд орж ирээд мөнгөн эдлэл үзүүлээд танайх мөнгөн эдлэл авдаг уу гэж хэлэхээр нь би авна гэж хэлсэн. ...Би 70 граммаар бодож 84.000 төгрөг болж байна гэж хэлээд мөнгийг нь өгсөн..." /2хх-239-241/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Шын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 цаг 50 минутын орчимд аав гэрт ирээд дүү бид хоёрыг гэрээс авч гараад хаалга түгжээд түлхүүрээ надад өгсөн. Тэгээд манай аав миний дүү бид хоёрыг ...машиндаа суулгаад ...байрны буудлын хажууд байдаг үсчинд буулгаж өгөөд ажилруугаа явсан ...Бид хоёр үсээ засуулчихаадхоёулаа явган гэртээ харьсан. 15 цаг 20 минутын орчимд гэртээ ирээд байшингийн гадаа төмөр хаалгийг түлхтэл манай гэрийн дотор хаалга түгжээтэй байсан. Тэгэхээр нь эргэж гарч ирээд байшингынхаа цонхны шил нь цуурчихсан байсан. ...Тэгээд байшиндаа ороод ээж аав хоёрын унтлагын өрөөрүү ортол унтлагын өрөө нь эмх замбараагүй болчихсон шүүгээнийх нь шургуулганууд нь газар уначихсан байсан..." /3хх-101-102/ гэх мэдүүлэг,

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ........................................................... тоотод оршин суух иргэн Г.Тын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг хагалж салхивчаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох дунд гарын хуучин мөнгөн аяга 8 ширхэг, жижиг гарын хуучин мөнгөн аяга 1 ширхэг бэлэн 250.000 төгрөгийг хулгайлаад бусдад зарсан нь үнэн../1хх-101/ гэх мэдүүлэг,

 

“...Налайх дүүрэгт автобусны эцсийн буудал дээр буугаад баруун тийш зам гараад хоёр нарийн гудамж гараад Нарлаг гэх газраас эзэнгүй айлын цонхыг түлхэн орж барилгын багаж цаг зэрэг аваад цааш яваад Бадрал гэх газраас эзэнгүй айлын цонхыг түлхэн орж 12 ширхэг мөнгөн аяга, ээмэг бөгж, 3 шил виски зэргийг аваад улбар шар цүнхэнд хийж гараад төв замаас такси бариад Улаанбаатар хот Дарь-Эх гэх газарт байх Нийтийн байранд ирсэн. Тэндээсээ урт цагаан ороод хөөрөг, ээмэг бөгж, 11 ширхэг мөнгөн аягыг 720.000 төгрөгөөр худалдсан...” /2хх-82-86/ гэх мэдүүлэг,

 “.............................................................. тоот айлын хашаанд байрлах байшинд нууцаар орж 4 ширхэг мөнгөн аяга, Самсунг а-5 маркийн гар утас монетон бөгж 1 ширэг, савхин материалтай хар өнгийн цүнх зэргийг хулгайлсан. Тэгээд тэр байшингаас гараад автобусанд суугаад Драгон дээр явж байсан хүнд бүгдийг нь нийлүүлээд зарсан...” /3хх-66-67/ гэх мэдүүлэг,

 

“....би 2021 оны 02 сарын эхээр автобусанд сууж Хан-Уул дүүрэг Нисэхийн автобусны эцэс дээр бууж зүүн тийш алхаж худгаар өнгөрч яваад урагшаа, хойшоо харсан хаалгатай давхар гудамжны урдуур явахад хүрэн байшинтай хашааны гүйдэг хаалгатай хашаа байсан. би хашаанд ороход нэг давхар нь машины гражтай , 2 давхар байшингийн шатаар өгсөж хаалгыг нь тогшиж үзтэл хүн байхгүй байсаэ. Тэгэхээр нь цонхоор нь харж байгаад түлхэж цонхыг онгойлгоод дотор нь орсон. Би тэр айлаас хар цүнхтэй ямаха гэсэн бичигтэй цүнхтэй нотебоок эмэгтэй хүний алт, монетон мөнгөн ээмэг зэргийг аваад явсан” /3хх-106/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Бын гэрчээр өгсөн: “...2021.01.16 ны 17 орчим нэг хүүхэд орж ирээд мөнгө авдаг уу гэсэн. Тэгэхээр нь би авдаг гээд тэр хүүхдийн барьж орж ирсэн 2 мөнгөн аяганы хуульж барьсан мөнгийг граммыг нь 1000 төгрөгөөр бодож 118000 төгрөгөөр авсан. Тэр хүүхэд дахиж ирэхдээ 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 5 ийн аяга 2 ширхэг, 3 ийн аяга 1 ширхэгийг авч ирээд хэдээр авах уу гэхээр нь би граммыг 1000 аар бодож 560000 төгрөгөөр авсан. Мөн самсунг нотебоок авч ирэхээр нь тэрийг нь 7000 төгрөгөөр бодож авсан. Тэр өдрөөс хойш 2 өдрийн дараа тэр хүүхэд 2 ширхэг алтан ээмэг, нэг нь толгойтой бор өнгийн чулуутай , нэг н толгойгүй цайвар өнгийн чулуутай 2 ширхэг хөөрөг , 99 грамм мөнгө, 6 ширхэг пүдр , гоёлын ээмэг бөгж нийлээд 6 ширхэгийг авч ирснийг нийтэд нь 835000 төгрөгөөр худалдаж авсан” / 1хх-42/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би нийт 1.520.000 төгрөгийн эд зүйлсийг нь худалдаж авсан бөгөөд түүнээс ямар ч мөнгө аваагүй байгаа” /1хх-136/ гэх мэдүүлэг,

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-2-8/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-14-27/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-43-47/,

Таниж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-48-51/,

Эд зүйл хүлээлэн өгсөн тэмдэглэл /1хх-52/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай /1хх-53/,

Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай /1хх-54/,

"Тэнцвэр эстимэйт" ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №174 дугаартай үнэлгээний тайлан, "Хохирогч Г.Тын алдагдсан эд зүйлүүдийг 2.040.000 төгрөгөөр үнэлсэн." /1хх-62-63/,

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-175-182/,

"Тэнцвэр эстимэйт" ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №236 дугаартай үнэлгээний тайлан, "Хохирогч О.Бгийн өмчлөлийн алдагдсан эд хөрөнгийг 135.000 төгрөгөөр үнэлсэн." /1хх-199-200/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 04/05 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-205-208/,

  • Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-232-243/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-244-245/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-246-249/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-250/,

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-10/,

“Дамно" ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №21/09 дугаартай үнэлгээний тайлан, "Хохирогч Ж.Чгийн алдагдсан эд зүйлүүдийг 5.463.900 төгрөгөөр үнэлсэн." /2хх-39-41/ гэх дүгнэлт,

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-45-46/,

Эд зүйлийн баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-47/,

"Дамно" ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №21/10 дугаартай үнэлгээний тайлан, "Хохирогч Г.Гын алдагдсан эд зүйлүүдийг 209.100 төгрөгөөр үнэлсэн." /2хх-67-68/ гэх дүгнэлт,

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /2хх-116-123/

Эд зүйлийн мэдээлэл /2хх-126-127/

"Дамно" ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №21/082 дугаартай үнэлгээний тайлан, "Хохирогч С.Лгийн алдагдсан эд зүйлүүдийг 6.485.900 төгрөгөөр үнэлсэн." /2хх-160-162/ гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 06/059 дүгээр шинжээчийн дүгнэлт /2хх-166-168/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-171-177/,

Таниж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-178-182/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-183/,

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-211-216/

"Дамно" ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №21/094 дугаартай үнэлгээний тайлан, "Хохирогч Х.Нгийн алдагдсан эд зүйлүүдийг 342.300 төгрөгөөр үнэлсэн." /2хх-247-248/ гэх дүгнэлт,

Эд зүйл түр хураан авсан, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-249-250, 3хх-1-4/,

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-30-41/,

"Дамно" ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №21/132 дугаартай үнэлгээний тайлан, "Хохирогч С.Эын алдагдсан эд зүйлүүдийг 1.194.380 төгрөгөөр үнэлсэн." /3хх-52-53/ гэх дүгнэлт,

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /3хх-84-92/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-93-94/,

"Дамно" ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №21/057 дугаартай үнэлгээний тайлан, "Хохирогч О.Эын алдагдсан эд зүйлүүдийг 2.527.400 төгрөгөөр үнэлсэн." /3хх-109-111/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05/051 дүгээр шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-114-117/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-128-132/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-168-173/,

Өсвөр насны шүүгдэгч Ж.Мын хэргийн хохирлын тооцоо /3хх-174-177/,

Өсвөр насны шүүгдэгч Ж.М болон  шүүгдэгч Б.Б нарын хувийн байдлыг тогтоосон бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.М нь

- 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ............................................... тоотод оршин суух Г.Тын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг хагалж, нэвтрэн орж, дунд гарын хуучин мөнгөн аяга 8 ширхэг, жижиг гарын хуучин мөнгөн аяга 1 ширхэг, бэлэн 250.000 төгрөгийн эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.040.000 /хоёр сая дөчин мянган/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь Хохирогч Г.Тын өгсөн: "... хашааруугаа ороод хаалгаа онгойлгох гэхэд хаалга хөшсөн байдалтай байхаар нь цоожоо онгойлгоод дотогшоо ороход байшингийн баруун талын цонх хангарсан байдалтай гэрийн эд зүйл эмх замбараагүй болсон байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс дунд гарын 8 ширхэг мөнгөн аяга, жижиг гарын 1 ширхэг мөнгөн аяга, бэлэн 250.000 төгрөг алдагдсан..."гэсэн  мэдүүлэг, Гэрч Х.Цийн өгсөн: ".... Тэгээд би хоёр хүүхдээ гэрт үлээсэн байсан болохоор гэр рүүгээ орсон. Тэгтэл нөхөр 18 цагийн үед гэрт ирээд байж байтал манай хажуу айлын Төмөрөө ах манай хаалгыг цохиод гэрт хулгай орсон байна, хүн орж байхыг харсан уу гэсэн. Тэгээд би хажуу айлд хулгай орсныг мэдсэн гэсэн мэдүүлэг, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , Өсвөр насны шүүгдэгч Ж.Мын өгсөн: “2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ........................................................... тоотод оршин суух иргэн Г.Тын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн цонхыг хагалж салхивчаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгө болох дунд гарын хуучин мөнгөн аяга 8 ширхэг, жижиг гарын хуучин мөнгөн аяга 1 ширхэг бэлэн 250.000 төгрөгийг хулгайлаад бусдад зарсан нь үнэн гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Бын өгсөн: "...2021 оны эхээр тэр хүүхэд дахиж ирэхдээ 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг 5-ын аяга 1 ширхэг 3-ын аяга авч ирээд хэдээр авах уу гэхээр нь би граммыг нь 1000 төгрөгөөр бодно гээд нийт 9 ширхэг мөнгөн аягыг 560.000 төгрөгөөр бодож авсан.. гэсэн мэдүүлэг,  Тэнцвэр эстимэйт" ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №174 дугаартай үнэлгээний тайлан,  2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд   зэрэг нотлох баримтаар,

 

- 2021 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ........................................................................ тоотод байрлах О.Бгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж бэлэн 100.000 төгрөг, бугуйн цагны хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 135.000 /нэг зуун гучин таван мянган/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь Хохирогч О.Бгийн өгсөн: "...Би 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 04 цаг 30 минутанд ажилдаа явахаар гэрээсээ гараад орой 23 цагийн орчим гэртээ хариад байшингийнхаа хаалгыг онгойлгох гэхэд хаалга дотроос нь цоожилсон байсан. Тэгээд хаалгаа онгойлгож дотогш ороход гэрийн бүх эд зүйл эмх замбараагүй унтлагын өрөөний зүүн талын цонх онгорхой гэрт хулгай орсон байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.Манай гэрээс ган төмөртэй бугуйн цаг болон бэлэн 100 000 орчим төгрөг хулгайд алдагдсан..." гэсэн мэдүүлэг, Тэнцвэр эстимэйт" ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №236 дугаартай үнэлгээний тайлан, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар,

 

-2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ............................................ тоотод оршин суух Ж.Чгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, мөнгөн аяга 12 ширхэг, зэс аяга 3 ширхэг, гуулин аяга 3 ширхэг, монетон ээмэг, бөгж, кулонтой 1 хос, 4 шил виски, цагаан архи, хөөрөг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 5.463.900 /таван сая дөрвөн зуун жаран гурван мянга есөн зуун/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:  Хохирогч Ж.Чгийн өгсөн: ".... хашааны хаалга онгорхой үүдэнд нь ажлын цагаан бээлий хэвтэж байхаар нь гайхаад цаашаа явж очоод байшингийн хаалганы цоожийг онгойлгох гэхэд хажуунаас нь хөшсөн байхаар нь гайхаад эргээд хартал ногооны хашааны хаалга онгорхой тойроод очтол байшингийн баруун урд цонх онгорхой цонхоор хартал гэр доторх эд зүйлс хөглөрсөн байхаар нь шууд цагдаад дуудлага өгсөн. Мөнгөн аяга 12 ширхэг, зэс аяга 3 ширхэг, гуулин аяга 3 ширхэг, монетон бөгж, ээмэг, кулон гинжтэйгээ, шүрэн толгойтоо алтан нуухтай хаш хөөрөг /эмэгтэй хүний/, монгол архи 1, 4 шил виски, байсан алдагдсан... гэсэн мэдүүлэг, Гэрч Ж.Бийн өгсөн: "... 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед байх Очир худалдааны төвийн урдуур гараад явж байтал автобусны буудал дээр нэг эрэгтэй хүн гар өргөхөөр зогсоод автал Улаанбаатар хот Дарь-Эх дундын буудал орно 25.000 төгрөг өгье гэхээр нь би зөвшөөрөөд тухайн залууг суулгаад Улаанбаатар хот Дарь-Эхийн дундын буудал гэдэг газар өөрөөр нь заалгаад яг автобусны буудал дээр буулгасан. ... Би тэгээд золгосон чинь надад энэ архийг аав, ах хоёртоо өгөөрэй гэсэн гээд цүнхээ онгойлгоод 2 шил архи харуулсан нэг нь киркпанд гээд нэртэй 1,75 литрийн их том архи харагдсан, нөгөө нь хөөрөг шиг хэлбэртэй архи байсныг хайрцагнаас нь гаргаж харуулаад ахдаа өгөөрэй гэж хэлсэн гээд надад харуулсан өөр юу байсныг нь харж чадаагүй харин надад хэлэхдээ эмээ 2 пүүз өгсөн нэгийг нь мартаад гараад ирсэн гэж ярьж байсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч З.Гын "...Миний машинд байсан 4 залуугийн 2 нь ногоон өнгийн 2 талдаа үүргэвчтэй жижиг цүнх, 1 талдаа үүргэвчтэй хар өнгөтэй цүнхтэй явж байсан шиг санагдаж байна. Би тэр цүнхнүүдийг нь сайн анзаараагүй учраас гаднах байдлыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан тэдгээр хүмүүс 2 ширхэг цүнхтэй явж байсан. Тэдгээр цүнхнүүд нь дотроо ямар нэгэн эд зүйлтэй байсан гэсэн  мэдүүлэг, Гэрч У.Тгийн "... Ж.М өмнө ял хулгайн хэрэгт ял шийтгүүлж байсан залуу Налайх дүүрэгт айл ухсан юм билээ тэгээд бид нарыг барьсан. Тэгээд буудалд шөнөжингөө сууж байсан чинь Ж.М би айл ухаад 12 ширхэг мөнгөн аяга аваад эвдлээд зарчихсан, үлдэгдэл 1 мөнгөн аяга нь энэ байна гэж хэлээд бид нар тэр мөнгөн аяганд архи уусан юм. Өглөө 10-11 цагийн үед манай найз Ж.М шаргал өнгийн бөгж, гинж надад үзүүлээд өмдний баруун талын халаасанд хийсэн юм..." гэх мэдүүлэг, Гэрч С.Чын өгсөн: "...Би 2021 оны 03 дугаар сарын 02-ны орой 18 цаг 30 минутын орчимд Урт цагааны 10 дугаар корпусын 2 давхарт байрлах өрөөндөө ажлаа хийж байхад 18 орчим настай, малгайтай цамцтай хүүхэд орж ирээд мөнгө авах уу гэхээр нь авна гэтэл цүнхнээсээ цагаан өнгийн торонд хийчихсэн эвдчихсэн аяганы мөнгө гаргаж ирэхээр нь үзэж байгаад 720 грамм болоод би бэлнээр 300.000 төгрөг өгөөд Урт цагааны замын урд талын бэлэн мөнгөний машинаас 420.000 төгрөг авч өгөөд явуулсан. ...Тухайн хүүхдээс өөрөөс нь асуухад хулгайн эд зүйл биш манай ах нар цуг явж байгаа гадаа машин дотор сууж байгаа гэхээр нь итгэчихсэн юм. ... гэсэн мэдүүлэг, "Дамно" ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №21/09 дугаартай үнэлгээний тайлан, "Хохирогч Ж.Чгийн алдагдсан эд зүйлүүдийг 5.463.900 төгрөгөөр үнэлсэн." 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар,

 

-2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ............................................ тоотод оршин суух Г.Гын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны вакум цонхны түгжээг эвдэж нэвтрэн орж, тасдагч, гар дрилл 2 ширхэг, гар хөрөө, хар нүдний шил, G-Shock бугуйн цаг, хүүхдийн 2 мөртэй ягаан үүргэвч зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 197.100 /нэг зуун ерэн долоон мянга нэг зуун/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь: Хохирогч Г.Гын өгсөн: "... 2021 оны 03 дугаар сарын 04-ний орой гэртээ ирэхэд манай байшингийн цонх онгорхой байхаар нь гэртээ орж үзэхэд хулгай орсон байдалтай байсан. Гар дрилл 2 ширхэг, гар хөрөө, тастагч, хар нүдний шил, G-Shock бугуйн цаг, хүүхдийн 2 мөртэй ягаан үүргэвч зэрэг алдагдсан.  гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Б.Згийн өгсөн "...Дарь-Эхийн хуучин эцэст байрладаг "Арвай" гэдэг нэртэй буудалд орсон. Ороод усанд ороод байж байхад *******аа би та нарт нэг юм хэлий гэж хэлсэн. Нэг ширхэг виски, нэг ширхэг мөнгөн аягатай цүнхнээсээ гаргаж ирсэн. Тэгэнгүүт нь би чи хулгай хийчихсэн юм уу? гэсэн чинь хамгийн сүүлийн удаа дахиж тэгэхгүй гэж хэлсэн..." гэх мэдүүлэг,  "Дамно" ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №21/10 дугаартай үнэлгээний тайлан, "Хохирогч Г.Гын алдагдсан эд зүйлүүдийг 209.100 төгрөгөөр үнэлсэн." 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар,

 

-2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагаас 19 цагийн орчимд ................................................. тоотод оршин суух С.Лгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны вакум цонхоор нэвтрэн орж, алтан ээмэг, хөөрөг 2 ширхэг, номин ногоон шигтгээтэй бөгж, пудр 13 ширхэг, сувдан, ногоон шигтгээтэй энгэрийн зүүлт 2 ширхэг, хүзүүний зүүлт, шүрэн эрхи, ээмэг, бөгж, кулон, зүүлт зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 6.485.900 /зургаан сая дөрвөн зуун наян таван мянга есөн зуун/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь Хохирогч С.Лгийн өгсөн: "... гэртээ 19 цагийн орчимд ирсэн. Тэр үед манай гэрийн бүх гэрэл ассан. Тэгээд хаалга нь онгойхгүй дотроосоо түгжсэн байдалтай байсан. Тэгэхээр нь гэрийнхээ ойр орчмоо харсан чинь цонх онгорхой байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...Алтан сүүжин ээмэг 2020 оны 10 дугаар сард Зоос гоёл дэлгүүрээс 1.028.000 төгрөгөөр авч байсан граммыг нь сайн мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Бын өгсөн "...Би Драгон дээр алт, мөнгөний дархан хийдэг. Тус өдөр намайг ажил тарахын үед буюу 18 цагийн орчимд саравчтай малгайтай, бандаа зүүсэн, харааны шилтэй залуу орж ирээд мөнгө авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би авч байгаа гэж хэлсэн чинь хар үүргэвч нээж мөнгөн аяга гаргаж ирээд шууд хуулаад надад өгсөн. Би 1 граммыг 1000 төгрөгөөр авдаг. Тус аяга нь 99 грамм болоод 99.000 төгрөг болсон. Тэгээд 1 хос алтан ээмэг гаргаж ирээд тэрийг 1 граммийг 40.000 төгрөгөөр 4,6 грамм 506.000 төгрөгөөр, 2 хөөрөг нэг нь толгойтой, нэг нь толгойгүй. Би чулуу мэддэггүй болохоор авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь 40.000 төгрөг нэмээд өгчих гэхээр нь би нэмээд өгсөн. Тэгээд олон ээмэг бөгж гаргаж ирэхээр нь би авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь орхиод гараад явсан..." гэх мэдүүлэг, "Дамно" ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №21/082 дугаартай үнэлгээний тайлан, "Хохирогч С.Лгийн алдагдсан эд зүйлүүдийг 6.485.900 төгрөгөөр үнэлсэн." 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд , мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар,

 

-2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр .........................................................Жаргалантын 02-056 тоотод оршин суух Х.Нгийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, пүүз, жинсэн яак, мөнгөн бөгж, мөнгөн гинж, мөнгөн халбага, сэрээний ком зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 342.300 /гурван зуун дөчин хоёр мянга гурван зуун/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:  Хохирогч Х.Нгийн өгсөн: "...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 18 цаг өнгөрч байхад би өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, ******* тоотод гэртээ ирэхэд хаалга онгойхгүй байсан. Тэгээд тойроод байшингаа хартал унтлагын өрөөний цонх онгорхой байсан. Гэрээс 2 ширхэг пүүз, 1 жинсэн яак, 5 ширхэг мөнгөн бөгж, 1 мөнгөн зүүлт, мөнгөн халбага сэрээний эдлэл ...4 ширхэг халбага сэрээний мөнгөн ком шинэ, хавтгай хайлуулахад бэлэн 500 орчим грамм цэвэр мөнгө алга болсон..." гэх мэдүүлэг, Гэрч Ц.Нгийн өгсөн"...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ...нэгхүүхэд орж ирээд мөнгөн эдлэл үзүүлээд танайх мөнгөн эдлэл авдаг уу гэж хэлэхээр нь би авна гэж хэлсэн. ...Би 70 граммаар бодож 84.000 төгрөг болж байна гэж хэлээд мөнгийг нь өгсөн..." гэх мэдүүлэг, "Дамно" ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №21/094 дугаартай үнэлгээний тайлан, "Хохирогч Х.Нгийн алдагдсан эд зүйлүүдийг 342.300 төгрөгөөр үнэлсэн." , 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Эд зүйл түр хураан авсан, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар,

 

-2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ............................................ тоотод оршин суух С.Эын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж, хар савхин цүнх, монетон гинж, бөгж, ээмэг 1 хос, самсунг А-5 загварын гар утас, мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 1.194.380 /нэг сая нэг зуун ерэн дөрвөн мянга гурван зуун наян/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь Хохирогч С.Эын өгсөн: "...Тэгээд орой 18 цаг 50 минутанд манай нөхөр надруу яриад гэрт хулгай орсон байна гэхээр нь би гэртээ ирсэн. Надаас өмнө манай нөхөр орой 18 цаг 40 минутын орчим гэртээ ирсэн гэсэн. Тэгээд би гэртээ иртэл манай гал тогооны өрөөний цонхны салхивч онгорхой тэрүүгээр хулгайч орсон байна лээ ... гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , "Дамно" ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №21/132 дугаартай үнэлгээний тайлан, "Хохирогч С.Эын алдагдсан эд зүйлүүдийг 1.194.380 төгрөгөөр үнэлсэн." Шүүгдэгч Ж.Мын яллагдагчаар өгсөн: .. би 2021-01 р 27 ны өприйн хулгай хийх зорилгоор Баянзүрх дүүргийн 19 р хорооны нутаг дэвсгэрт явж байгаад Баянзүрх дүүргийн 19 р хороо 9-107 тоот айлын хашаанд байрлах байшинд нууцаар орж 4 ширхэг мөнгөн аяга , монетон бөгж 1 ширхэг, савхин цүнх, самсунг А5 маркийн гар утас зэргийг хулгайлсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

 

-2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ........................................ тоотод оршин суух О.Эын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны салхивчаар нэвтэрч хөөрөг, алтан ээмэг, бөгж, монетон ээмэг, бөгж, мөнгөн ээмэг бөгж, циркон шигтгээтэй мөнгөн ээмэг, бөгж, мөнгөн хослол, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг хулгайлан авч бусдад 2.477.500 /хоёр сая дөрвөн зуун далан долоон мянга таван зуун/ төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь: Хохирогч О.Эын өгсөн: "...Би 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ...15 цаг 20 минутанд хүү Шинэбаяр залгаж "ааваа гэрт хулгай орчихсон байна, цонх онгорхой байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд гэрлүүгээ яваад очтол байшингийн зүүн урд булангийн вакум цонх онгорхой байсан мөн унтлагын өрөөнд байсан хувцасны шүүгээ, авдар болон бусад эд зүйлсийг онгичоод дотор нь байсан эд зүйлсийг гаргаад шалан дээр тараачихсан байсан. ...миний гартаам хөөрөг, мөн эхнэрийн гоёлын мөнгөлөг саванд байсан эхнэрийн алтан ээмэг 1 хос, алтан бөгж 1 ширхэг, монетон ээмэг шигтгэдэг 1 хос, монетон хос бөгж 2 ширхэг, хар хөх өнгийн сапир чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, ...бөгж 1 ширхэг, циркон чулуун шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, мөнгөн бөгж 1 ширхэг, хар хээтэй мөнгөн ээмэг 1 хос, хар хээтэй мөнгөн хүзүүний гинж, зүүлттэйгээ 1 ширхэг, жижиг шигтгээтэй мөнгөн ээмэг 1 хос, жижиг шигтгээтэй мөнгөн бөгж 1 ширхэг, ...самсунг нэртэй нөүтбүүк, хар цүнх болон цэнэглэгчийн хамт алдагдсан..." гэсэн мэдүүлэг, Насанд хүрээгүй гэрч Э.Шын өгсөн: "...15 цаг 20 минутын орчимд гэртээ ирээд байшингийн гадаа төмөр хаалгийг түлхтэл манай гэрийн дотор хаалга түгжээтэй байсан. Тэгэхээр нь эргэж гарч ирээд байшингынхаа цонхны шил нь цуурчихсан байсан. ...Тэгээд байшиндаа ороод ээж аав хоёрын унтлагын өрөөрүү ортол унтлагын өрөө нь эмх замбараагүй болчихсон шүүгээнийх нь шургуулганууд нь газар уначихсан байсан гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дамно" ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №21/057 дугаартай үнэлгээний тайлан, "Хохирогч О.Эын алдагдсан эд зүйлүүдийг 2.527.400 төгрөгөөр үнэлсэн, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Өсвөр насны шүүгдэгч Ж.Мын яллагдагчаар өгсөн: би 2021 оны 02 сарын эхээр автобусанд сууж Хан-Уул дүүрэг Нисэхийн автобусны эцэс дээр бууж зүүн тийш алхаж худгаар өнгөрч яваад урагшаа, хойшоо харсан хаалгатай давхар гудамжны урдуур явахад хүрэн байшинтай хашааны гүйдэг хаалгатай хашаа байсан. би хашаанд ороход нэг давхар нь машины гражтай , 2 давхар байшингийн шатаар өгсөж хаалгыг нь тогшиж үзтэл хүн байхгүй байсан. Тэгэхээр нь цонхоор нь харж байгаад түлхэж цонхыг онгойлгоод дотор нь орсон. Би тэр айлаас хар цүнхтэй ямаха гэсэн бичигтэй цүнхтэй нотебоок эмэгтэй хүний алт, монетон мөнгөн ээмэг зэргийг аваад явсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Драгон" худалдааны төвд С.Эын өмчлөлийн мөнгөн аяганы мөнгийг, Г.Тын өмчлөлийн мөнгөн аяга 9 ширхэг, О.Эын өмчлөлийн зөөврийн компьютер, С.Лгийн өмчлөлийн алтан ээмэг 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, 2 ширхэг алтан бөгж, 99 граммын мөнгө, 6 ширхэг хайрцагтай пудр, гоёлын ээмэг, бөгж 6 ширхгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан болох нь Гэрч Б.Бын өгсөн "...Би Драгон дээр алт, мөнгөний дархан хийдэг. Тус өдөр намайг ажил тарахын үед буюу 18 цагийн орчимд саравчтай малгайтай, бандаа зүүсэн, харааны шилтэй залуу орж ирээд мөнгө авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би авч байгаа гэж хэлсэн чинь хар үүргэвч нээж мөнгөн аяга гаргаж ирээд шууд хуулаад надад өгсөн. Би 1 граммыг 1000 төгрөгөөр авдаг. Тус аяга нь 99 грамм болоод 99.000 төгрөг болсон. Тэгээд 1 хос алтан ээмэг гаргаж ирээд тэрийг 1 граммийг 40.000 төгрөгөөр 4,6 грамм 506.000 төгрөгөөр, 2 хөөрөг нэг нь толгойтой, нэг нь толгойгүй. Би чулуу мэддэггүй болохоор авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь 40.000 төгрөг нэмээд өгчих гэхээр нь би нэмээд өгсөн. Тэгээд олон ээмэг бөгж гаргаж ирэхээр нь би авахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь орхиод гараад явсан...2021 оны эхээр тэр хүүхэд дахиж ирэхдээ 6 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг 5-ын аяга 1 ширхэг 3-ын аяга авч ирээд хэдээр авах уу гэхээр нь би граммыг нь 1000 төгрөгөөр бодно гээд нийт 9 ширхэг мөнгөн аягыг 560.000 төгрөгөөр бодож авсан.. гэх мэдүүлэг , хохирогч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар нотлогдон тогтоогдож байна .

 

Өсвөр насны шүүгдэгч Ж.М, шүүгдэгч Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч Бурхан буудай овогтой Ж.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон сууцад нэвтэрч үйлдсэн,

Шүүгдэгч ******* овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан үйлдсэн  гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                              

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           

            Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтүүдийг хянан үзээд өсвөр насны шүүгдэгч Ж.Мт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн нөхцөлийг ял шийтгэл хүндрүүлэх нөхцөлд тооцож хорих ял оногдууллаа.

 

            Шүүгдэгч Б.Бд ял оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх , хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй боловч шүүгдэгчийн ар гэрийн байдал, гэмт хэрэгтээ гэмшсэн байдал, бусдад төлөх төлбөргүй байдлыг тус тус харгалзан хорих ял  оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэн шийдвэрлэлээ.

            Өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 дахин багасгаж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-дэх хэсэгт зааснаар 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Өсвөр насны яллагдагч Ж.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор 8192750 төгрөгийг гаргуулж  хохирогч  Г.Тт 250.000 төгрөгийг, О.Бд 135.000 төгрөгийг, Ж.Чд 4.915.550 төгрөгийг, Г.Гад 35 100 төгрөгийг , Х.Нд 279.800 төгрөгийг, С.Эад 1.194.380 төгрөгийг, О.Эад 1.382.920 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

            Өсвөр насны шүүгдэгч Ж.Мын урьд цагдан хоригдсон 118 хоногийг ял эдлэх хугацаанд тооцож , шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Өсвөр насны шүүгдэгч Бурхан буудай овогтой Ж.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон сууцад нэвтэрч үйлдсэн,

Шүүгдэгч ******* овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Өсвөр насны шүүгдэгч Бурхан буудай овогтой Ж.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 /дөрвөн/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1.  Шүүгдэгч ******* овогт Б.Быг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсугай.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Мт оногдуулсан 4 жил 8 сарын хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хорих ялаар тогтоож сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнсэн хянан харгалзах хугацаандаа оршин суух газраа өөрчлөх тохиолдолд эрх бүхий этгээдэд мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Мын цагдан хоригдсон 118 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Мээс 8192750 төгрөгийг гаргуулж  хохирогч  Г.Тт 250.000 төгрөгийг, О.Бд 135.000 төгрөгийг, Ж.Чд 4.915.550 төгрөгийг, Г.Гад 35.100 төгрөгийг, Х.Нд 279.800 төгрөгийг, С.Эад 1.194.380 төгрөгийг, О.Эад 1.382.920 төгрөгийг тус тус олгосугай.

 

  1. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх

 

төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ж.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД