Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Б.Аянагүл,

            Шүүгдэгч  Ш.Б,

Шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ш.Б, ******* овогт Г.Ч нарт холбогдох эрүүгийн 1907001250108 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ******* судлаач мэргэжилтэй, ..............................ээр ажилладаг, .............................. тоотод оршин суух бүртгэлтэй, одоо .............................. тоотод оршин суудаг, ******* овогт Ш.Б, РД: /....................../.

 

Монгол улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Ховд хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, ..............................ээр ажилладаг, ..............................тоотод оршин суух бүртгэлтэй, ******* овогт Г.Ч, РД: /.........................../.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/      

 

Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .............................. амралтын газарт Г.Чын зүүн нүдэн тус газарт гараараа нэг удаа цохиж зүүн нүдний дээд зовхи, доод зовхины дотор хэсэг, нүдний дотор булангийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Г.Ч нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .............................. амралтын газарт Ш.Бтой маргалдаж түүний гуяруу нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Нэмж хэлэх зүйл байхгүй. Бид эвлэрсэн. Тэр явдал 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болсон” гэв.

 

Шүүгдэгч Г.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ нэмж хэлэх зүйлгүй. Гомдол саналгүй ” гэв.

 

            Шүүгдэгч Ш.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр манай ажлынхан Налайхын Тэрэлжид байрлалтай .............................. амралтын газарт амрахаар очиж нэвтрүүлэгч Г бид хоёр хоцорч 19 цагийн үед очсон юм. Г.Ч надад тамхи татья гээд хажуу талын өрөө рүү дагуулж ороод тамхи татаад юм ярилцаж байснаа гэнэт чи намайг ардчилсан намын засаг барьж байх үед цагийн хүрд хөтөлбөр уншуулахгүй байл уу. Э, О нартай нийлж хавчиж шахдаг байсан, чи надаар оролдоод сайнаа үзэхгүй шүү гэх мэтээр заналхийлсэн үг хэлж миний цээж рүү толгойгоороо хүрэхэд нь чи согтуу байна, ойлголт чинь буруу байна эмэгтэй хүн шиг хов живний асуудал ярихаа боль гэж хэлсэн. Тэгэхэд чи Эийн сонгуульд нь ажиллаж гавьяат ав луу гэхэд нь би тэр өрөөнд орхиод гарч ирсэн. Би хамт олондоо талархлын үг хэлчихээд сууж байхад Г.Ч араас орж ирээд миний зүүн гар талд суусан. Г.Ч намайг алнаа гээд өндийхөөр нь би түүний зүүн нүдний орчим алгадахад манай ажлын хүмүүс салгасан. Муудалцсаны дараа Г.Чын зүүн нүднээс нь нулимс гарсан бүлцийсэн байсан.Г.Ч түрийтэй том шар гутал өмссөн байсан ба миний цавь орчимд зүүн хөлруу 3-4 удаа өшиглөсөн...."/хх-10-11, 18-19/ гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч Г.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...манай ажилд шинээр орсон А гэдэг нэвтрүүлэгч хамт олноо агаар салхинд гаргая гэж урилга өгөөд Налайх дүүргийн нутагт .............................. гэдэг амралтанд 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед ирсэн юм. Орой Г, Ш.Б хоёр араас ирсэн. Бид нар ширээ тойроод сууж байхад миний хажууд баруун гар талд сууж байсан Ш.Б чи Эг дарга байхад О бид хоёрыг Цагийн хүрд нэвтрүүлэг уншуулахгүй авч хаясан тал байна уу үгүй юу гэхэд атгасан баруун гараараа миний зүүн нүдний орчимд хүчтэй цохиход нүднээс гал бутраад би хойшоо савж манарч байхад дээрээс зүүн хацарт дахин нэг цохисон. Миний хувьд хутга барьсан зүйл байхгүй......."/хх-13-16, 21-22/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би ажлынхаа Ш.Бтой орой 19 цагийн үед Тэрэлжид ирсэн. Тамхи татаж байхад Г.Ч нэлээн согтуу чи Г, Ш.Б нартай нийлээд намайг тоодоггүй гэх зэргээр үг хаяад эхлэхээр нь би тамхиа хаяад гарч ирээд ширээндээ суусан. Ш.Б талархлын үг хэлээд суухад Г.Ч би 23 жил Цагийн хүрд уншсан гээд цээжээ дэлдээд чи намайг Этай нийлж цагийн хүрд уншуулахгүй байл уу гээд босож ирээд Ш.Бын хүзүүнээс нь гараараа барьж шилдэж байснаа урдаа байгаа хутгыг шүүрч аваад босох гэтэл Ш.Б гэнэтхэн Г.Чын нүүрэнд алгадах шиг болсон. Тэгээд зууралдах үед залуучууд ирж салгасан. Г.Ч Ш.Бын салтаа хөлрүү нь том монгол гутлаараа 3-4 удаа өшиглөөд авсан. ...Г.Ч зууралдахад манай залуучууд ирж салгаад түр холдуулж дахин ирж Бямцогтын хөл биеийн доод хэсэгт хэдэн удаа өшиглөөд авсан..., би өмнө нь Г.Ч нь Ш.Бын биед халдаж хэд хэдэн удаа өшиглөж байхыг харсан гэдгээ мэдүүлсэн байгаа." /хх-22-25/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ням гаригт Налайхын Тэрэлжид байрлалтай амралтын газарт амрахаар очсон. Г , Ш.Б  2 сүүлд ирсэн байсан. Ширээ тойроод сууж байхад тас буугаад явчихаар нь харахад Ш.Б, Г.Ч 2 зууралдаад авахаар нь би очиж Ш.Быг татаж салгаад холдуулсан. Тэгээд тэр 2 хэрэлдэж маргалдаж байгаад Г Ш.Б нар гадагшаа гараад хэсэг ярилцаж байгаад буцаж орж ирэхэд Г.Ч дайрахаар нь бид болиулсан.” /хх-33/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 24 ны өдөр ням гаригт Налайхын Тэрэлжид байрлалтай амралтын газарт амрахаар очсон. Г эгч , Ш.Б  ах 2 ирсэн байсан. Бөөндөө ширээ тойроод сууцгааж би утсаа оролдоод сууж байх үед чимээ шуугиан гарч ална хядна болоод явчихаар нь харахад Ш.Б , Г.Ч 2 зууралдаад авсан манай хүмүүс очоод салгаж авсан. Би айж сандраад холдоод өрөөний нөгөө талд нь очсон.” /хх-35/ гэх мэдүүлэг,

Гэрч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би буйдан дээр сууж миний баруун талд Г.Ч, түүний цаана Ш.Б гэсэн байрлалтай сууж байсан.  тэгтэл Ш.Б босоод Г.Чыг нүүрэнд нь цохьчих шиг болохоор нь би босож дундуур нь орж салгасан. /хх-45/ гэх мэдүүлэг,

Гэрч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би болсон асуудлыг хараагүй, гэнэт бужигнаад явчихаар нь харахад зууралдчихсан байхаар нь Г ах салгаж манайхан хориод байсан. Г.Ч ах хутга барьсан зүйл харагдаагүй, харин дараа нь маргалдаж байхдаа Чоглоо ах стакан шидэж хананд очиж онож байсан.”/хх-40-41 / гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Одоо cap өдрийг нь сайн санахгүй байна бүтэн сайн өдер байсан манай ажлын А нэвтрүүлэгч санаачилж зохион байгуулаад ажлынхан Тэрэлжид байрлах Тэрэлж Моунтайн лоджи гэдэг амралтын газарт очиж амарсан юм. Манай ажлынхан амралтын байранд ширээ тойроод сууж өөр хоорондоо юм ярилцаж байх үед Г.Ч ах Ш.Б ахад "чи Э захирлын үед эфирт гаргахгүй хор найруулж явсан биздээ" гэх утгатай зүйл хэлэхэд Ш.Б ах Г.Ч ахыг нүүрэнд нь цохиж аваад хойш савж унахад нь нэг хөлөөс нь чирж татаж газраар чирэхэд бид босож очиж салгаж холдуулсан. Түүний дараа хоёр талаасаа хэрэлдэж маргалдаад байсан. Г.Ч хутга барьсан асуудал байхгүй. Би тухайн үед яг харж байсан болохоор тодорхой санаж байна.” /хх-48-50/ гэх мэдүүлэг,

 

Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш.Бын бие дэх зүүн гуяны цус хуралт нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр үзэхэд зүүн гуяны дотор хажуу гадаргууд бүдэг шаргал өнгийн цус хуралттай байсан. Хэмжээ нь 8.5x6 см, уг цус хуралт нь бүдэг шаргал өнгөтэй байна гэдэг нь 10 хэд хонрг болсон байна гэсэн үг цус хуралт удах тусам хэмжээ жижгэрч өнгө нь хувирч 21 хоногорс дээш хугацаанд бүрэн эдгэнэ. Гэхдээ хүн бүрт харилцан адилгүй байх бөгөөд цус хуралтын хэмжээ судасны гэмтсэн байдлаас шалтгаалж янз бүр байдаг. Жижиг цус хуралт эдгэрэлт хурдан, том цус хуралт удаан хугацаанд эдгэнэ. 8.5x6 см цус хуралт нь томдоо ордог бөгөөд 10 гаруй хоногийн өмнө анх гэмтэл үүсэхэд үүнээс том цус хуралттай байсан ба эдгэрэлтийн явцад шимэгдэж алга болдог... /хх-52-53/ гэх мэдүүлэг,

 

Шүүх эмнэлгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 03 дугаар сарын 12- ны өдрийн №3137 дугаартай дүгнэлт:

  1. Г.Чын биед зүүн нүдний дээд, доод зовхины дотор хэсэг, нүдний дотор булангийн цус хуралт гэмтэл тогтогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... хх-71/ гэх дүгнэлт,

 

Шүүх эмнэлгийн №3351 дугаартай дүгнэлт:

  1.        Ш.Бын биед гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2.        Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-72/ гэх дүгнэлт,

 

Шүүх эмнэлгийн хэргийн материалаар шинжилгээ хийсэн 738 дугаартай дүгнэлт:

  1. Урьд гаргасан шүүх эмнэлэгийн хүний биед үзлэг хийсэн №3351 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Ш.Бын зүүн гуяны гэмтэл 17 хоногийн дараа хэмжих үед 8.5x6 см бүдэг шаргал өнгийн цус хуралт нь нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтыг "гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэж, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан" гэх шалгуур шинжээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... /хх-75-76/ гэх дүгнэлт,

 

Шүүх эмнэлгийн хэргийн материалаар дахин шинжилгээ хийсэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаартай ...Шинжээч Н.Энхцолмонгийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гаргасан 3137 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна:

Хохирогч Г.Чын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шалгуур шинжээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... /хх-184-186/ гэх дүгнэлт,

 

Шүүх эмнэлгийн хэргийн материалаар дахин шинжилгээ хийсэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт:

  1. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 3351 дугаартай дүгнэлт,
  2. 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 738 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Ш.Бын биед тогтоогдсон гуяны цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой... /хх-178-181/ гэх дүгнэлт,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бичгийн баримтууд

Хохирол төлбөртэй холбоотой гэрэл зургийн үзүүлэлт, бичгийн баримтууд зэргийг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .............................. амралтын газарт Г.Чын зүүн нүдэн тус газарт гараараа нэг удаа цохиж зүүн нүдний дээд зовхи, доод зовхины дотор хэсэг, нүдний дотор булангийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Ч нь 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдөр архи ууж согтуурсан үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг .............................. амралтын газарт Ш.Бтой маргалдаж түүний гуяруу нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Ш.Бын өгсөн:... Би хамт олондоо талархлын үг хэлчихээд сууж байхад Г.Ч араас орж ирээд миний зүүн гар талд суусан. Г.Ч намайг алнаа гээд өндийхөөр нь би түүний зүүн нүдний орчим алгадахад манай ажлын хүмүүс салгасан. Муудалцсаны дараа Г.Чын зүүн нүднээс нь нулимс гарсан бүлцийсэн байсан. Г.Ч түрийтэй том шар гутал өмссөн байсан ба миний цавь орчимд зүүн хөлруу 3-4 удаа өшиглөсөн гэсэн  мэдүүлэг, Шүүгдэгч Г.Чын өгсөн: ... Ш.Б чи Эг дарга байхад О бид хоёрыг Цагийн хүрд нэвтрүүлэг уншуулахгүй авч хаясан тал байна уу үгүй юу гэхэд атгасан баруун гараараа миний зүүн нүдний орчимд хүчтэй цохиход нүднээс гал бутраад би хойшоо савж манарч байхад дээрээс зүүн хацарт дахин нэг цохисон гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Ггийн өгсөн: "... Ш.Б гэнэтхэн Г.Чын нүүрэнд алгадах шиг болсон. Тэгээд зууралдах үед залуучууд ирж салгасан. Г.Ч Ш.Бын салтаа хөлрүү нь том монгол гутлаараа 3-4 удаа өшиглөөд авсан.."гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Гын өгсөн: Ширээ тойроод сууж байхад тас буугаад явчихаар нь харахад Ш.Б, Г.Ч 2 зууралдаад авахаар нь би очиж Ш.Быг татаж салгаад холдуулсан. Тэгээд тэр 2 хэрэлдэж маргалдаж байгаад Г Ш.Б нар гадагшаа гараад хэсэг ярилцаж байгаад буцаж орж ирэхэд Г.Ч дайрахаар нь бид болиулсан гэсэн мэдүүлэг , Гэрч Н.Уын өгсөн: ... Бөөндөө ширээ тойроод сууцгааж би утсаа оролдоод сууж байх үед чимээ шуугиан гарч ална хядна болоод явчихаар нь харахад Ш.Б , Г.Ч 2 зууралдаад авсан манай хүмүүс очоод салгаж авсан. гэсэн мэдүүлэг,  Гэрч Г.Аын өгсөн: ... би буйдан дээр сууж миний баруун талд Г.Ч, түүний цаана Ш.Б гэсэн байрлалтай сууж байсан.  тэгтэл Ш.Б босоод Г.Чыг нүүрэнд нь цохих шиг болохоор нь би босож дундуур нь орж салгасан гэсэн мэдүүлэг,  Гэрч Ж.Аын өгсөн: ...Би болсон асуудлыг хараагүй, гэнэт бужигнаад явчихаар нь харахад зууралдчихсан байхаар нь Г ах салгаж манайхан хориод байсан. Г.Ч ах хутга барьсан зүйл харагдаагүй, гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Огийн өгсөн: ... Ш.Б ах Г.Ч ахыг нүүрэнд нь цохиж аваад хойш савж унахад нь нэг хөлөөс нь чирж татаж газраар чирэхэд бид босож очиж салгаж холдуулсан гэсэн мэдүүлэг, Шинжээч эмч Ж.Ганцэнгэлийн өгсөн:...Ш.Бын бие дэх зүүн гуяны цус хуралт нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.... Жижиг цус хуралт эдгэрэлт хурдан, том цус хуралт удаан хугацаанд эдгэнэ. 8.5x6 см цус хуралт нь томдоо ордог бөгөөд 10 гаруй хоногийн өмнө анх гэмтэл үүсэхэд үүнээс том цус хуралттай байсан ба эдгэрэлтийн явцад шимэгдэж алга болдог... гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээч эмч Н.Энхцолмонгийн 2019 оны 03 дугаар сарын 12- ны өдрийн №3137 дугаартай гэх дүгнэлт, Шүүх эмнэлгийн №3351 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх эмнэлгийн хэргийн материалаар шинжилгээ хийсэн 738 дугаартай шинжээчийн дүгнэлт , Шүүх эмнэлгийн хэргийн материалаар дахин шинжилгээ хийсэн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх эмнэлгийн хэргийн материалаар дахин шинжилгээ хийсэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.Б, Г.Ч нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

           

            Иймд шүүгдэгч Ш.Б, Г.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

             Шүүгдэгч Ш.Б, Г.Ч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон дагаж мөрдөх журмын тухай хуулиуд 2020 оны 01 дүгээр сарын 10 ны өдөр батлагдан 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Энэхүү хуулиар  холбогдох этгээдийг яллагдагчаар татаж эхэлснээр хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар зохицуулсан.

            Шүүгдэгч нарын 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь хууль мөрдөгдөж эхлэхээс өмнө буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дууссан байх тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Ш.Б, Г.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 , 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт Ш.Б, ******* овогт Г.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч ******* овогт Ш.Б, ******* овогт Г.Ч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Ш.Б, Г.Ч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б, Г.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10

дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор

хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД