Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийдэмбэрэл,   

Улсын яллагч Р.Очирсүрэн /онлайнаар/,

Хохирогч Э.Мын өмгөөлөгч Ц.Амар /онлайнаар/,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Чинбат,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой Э.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогтой Б.М,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онк овогтой Б.Б нарт холбогдох эрүүгийн 2008 01458 1459  дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................... ТББ-ын удидах зөвлөлийн дарга ажилтай, ам бүл-2, эхийн хамт ......................................... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******ын Э.Б, регистрийн дугаар- ,

 

2. Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, .........................................засварын газарт засварчин ажилтай, ам бүл-2, өвөөгийн хамт ......................................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, *******ийн Б.М, регистрийн дугаар- ,

 

3. Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт ......................................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй. *******гийн Б.Б, регистрийн дугаар- ,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Авто худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг "................" ЗГХН /зарим гишүүд бүгд хариуцлагатай нөхөрлөл/-ийн эзэмшилд бүртгэгдсэн ................ улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг,

Мөн шүүгдэгч Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Авто худалдааны төвд байхдаа, Э.Мын 2019 оны 12 дугаарын сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлж оруулж ирсэн тоёота приус-30 маркийн автомашиныг худалдаж авна гэж 4.300.000 төгрөгийг дансруу нь шилжүүлэн итгэл төрүүлэн хуурч, “................" ЗГХН /зарим гишүүд бүгд хариуцлагатай нөхөрлөл/-ийн эзэмшилд бүртгэгдсэн Э.Мын өмчлөлийн ................ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг бусдад худалдан борлуулж ашиг олох зорилгоор Б.Мтай бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож, 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо 12 дугаар байрны гадна Б.Бод 6.800.000 төгрөгөөр худалдан борлуулж иргэн Э.Мт 16.000.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн,

 

Шүүгдэгч Б.М нь Э.Бтой бүлэглэн, ашиг олох зорилгоор урьдаас үгсэн тохиролцож, Туртын тавилан" ЗГХН /зарим гишүүд бүгд хариуцлагатай нөхөрлөл/-ийн эзэмшилд бүртгэгдсэн Б.Э.Мын өмчлөлийн ................ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо 12 дугаар байрны гадна Б.Бод 6.800.000 төгрөгөөр худалдан борлуулж иргэн Э.Мт 16.000.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн,

 

Шүүдэгч Б.Б нь Туртын тавилан" ЗГХН /зарим гишүүд бүгд хариуцлагатай нөхөрлөл/-ийн эзэмшлийн ................ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг Э.Б нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан буюу гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад зарж борлуулан 7.000.000 төгрөгийг ашигласан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед гэмт хэргийн завдалттай машин авч яваа гэдгээ мэдээгүй. Тэгээд банк бустай машин авчих банк бусын төлөлтийн өөрөө төлөөд явчихна найдвартай авчих хүн байна уу гээд ******* ахад зарсан. Тэгээд ******* ах тухайн үед бичиг баримтын асуудал болно сүүлд мэдсэн. Би Э.Бд итгээд ******* ах надад итгээд бие биедээ зарсан...” гэв.

 

Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ хэрэг миний санаж байгаагаар 2 сард болсон энийг 3 сард гээд байгааг ойлгохгүй байгаа. Тухайн үед Б.М намайг залилж машин зарж байгаа гэдгийг мэдээгүй байсан. Би ч өөрөө залилан хийе гэсэн бодол байхгүй буцаагаад банк бус дээрээ гэрээ хийгээд төлье гэсэн бодолтой байсан...”гэв.

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Энэ хэргийг намайг санаатай, мэдсээр байж гээд оруулж ирсэн. Үнэхээр энэ 2-ыг банк бустай машин зарсныг мэдсэнгүй. Бусдад зарж борлуулсан нь миний буруу ..” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "....Манай найз Э.М уг асуудалд өөрийн биеэр оролцож чадахгүй болсон тул Бүгд найрамдах Солонгос улс руу явахаасаа өмнө 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр уг асуудлыг намайг төлөөлж оролцоорой гэж Нотариатаар итгэмжлэх хийж өгөөд явсан бөгөөд уг асуудлыг би сайн мэднэ, тухайн процесс явагдаж байх үед би хажууд нь байсан юм. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Э.М бид хоёрыг авто худалдааны төв дээрх ажил дээрээ байж байх үед өдөр 11 цагийн үед өөрийгөө Э.Б гэж танилцуулсан бор царайтай 170 см орчим өндөртэй, бага зэрэг тарган залуу ирээд Авто машин худалдаж авахаар сонирхож байна. Урьдчилгаа мөнгийг нь өгөөд үлдэгдлийг нь лизинг хийж авъя гэсэн юм. Тэгээд тухайн үед Э.М бид хоёр уг залууд авто машины урьдчилгаа авч лизингээр зарахаар зөвшөөрч өөрсдийн зарж байсан авто машинуудыг үзүүлэхэд Монгол улсын хилээр 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр орж ирсэн улсын дугаар аваагүй, Япон улсад 2010 оны 09 сард үйлдвэрлэгдсэн /zvw30-5211927/ арлын дугаартай хар өнгийн Тоёота Приус-30 маркийн авто машиныг худалдан авахаар болсон юм.

Манайх уг машиныг 16 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож мөн
өдрөө Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг манайхыг төлөөлж Э.М нөгөө талаас Э.Б нар байгуулсан юм. Уг авто машиныг Э.Б нь худалдаж авахдаа 4.3 сая төгрөгийн урьдчилгааг Э.Мын Хаан банкны ******* дугаарын данс руу Б.Т гэх хүний ******* гэсэн дугаарын данснаас шилжүүлсэн өгсөн юм. Э.Б нь манайхаас авсан авто машинаа ................ гэх нэртэй ЗГБХ нөхөрлөлийн нэр дээр шилжүүлж ................ гэсэн улсын дугаар авч Тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан авсан бөгөөд тухайн ................ гэх нэртэй ЗГБХ нөхөрлөлтэй үлдэгдэл мөнгөн дээрээ зээлийн гэрээ байгуулах байсан боловч тухайн өдөр нь ажлын сүүлийн өдөр байж мөн ажлын цаг дууссан байснаас гэрээгээ байгуулалгүй дараагийн 7 хоногийн 1 дэх өдөр нь ирж гэрээгээ байгуулахаар тохиролцоод авто машинаа унаад явсан юм. Гэвч тэр өдрөөс хойш Э.Б гэх залуу огт ирж уулзалгүй, ажилтай байна завгүй байна, маргааш очно гэх зэргээр хойшлуулсаар байгаад хэдэн сарын нүүрийг үзлээ. Одоог хүртэл Э.Б нь ямар нэгэн байдлаар үлдэгдэл төлбөрөө огт өгөөгүй байгаа бөгөөд ................" гэх нэртэй ЗГБХ нөхөрлөлтэй гэрээгээ ч байгуулсан зүйлгүй хууран мэхлээд яваад байгаа юм. Одоо уг авто машинаа эргүүлэн авъя гэж Э.Бд хэлж үзэхэд танай машиныг мөргөлдүүлчихсэн засварт байгаа эсвэл, хамаатны хүн аваад хөдөө явчихсан гэх зэргээр авто машиныг өгөхгүй байна..." /1хх-25-27/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “................” Зарим гишүүд бүгд хариуцлагатай нөхөрлөл байгууллага нь тухайн ................ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийн талаар судалж үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь манай байгууллагаас нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь бүртгэлтэй байх боловч манай байгууллагаас огт зээл аваагүй, манай байгууллагатай ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй байгаа юм......Манай “................” зарим гишүүд бүгд хариуцлагатай нөхөрлөлөөс уг ................ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн хар өнгийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй болно. Тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь нэрийг нь шилжүүлэн өгөхөд байгууллагын зүгээс татагалзах зүйл байхгүй. Манай байгууллага нь уг асуудалд ямар нэг холбоотой зүйл байхгүй. Цаашид уг асуудалд оролцохгүй.....” /1хх-33/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Э.Мын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "....Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 22-ын авто цогцолбор худалдааны төв дээр ажил дээрээ байж байсан чинь нэг үл таних өөрийгөө Э.Б гэж танилцуулсан залуу надтай ирж уулзан приус-30 маркийн, хар өнгөтэй, арлын 5211927 дугаартай гаалийн бичигтэй авто машиныг Банк бусаар худалдаж авья гэж ярихаар нь Э.Б гэх залуутай тохиролцон урьчилгаа 4.300.000 төгрөг аваад, машиныг банк бус руу шилжүүлж өгөөд гэрээгээ хийгээд ир гэж Э.Бд хэлээд банк бус руу явуулсан. Тэгээд тэрнээс хойш Э.Б гэх залуутай холбогдон гэрээ байгуулмаар байна яагаад ингэж удаад байгаа талаар асуухад Э.Б нь машин эвдэрсэн байгаа машинаа засуулчихаад явж очоод гэрээгээ байгуулна гэж хэлж байсан боловч одоог хүртэл гэрээ байгуулаагүй, мөн Э.Б гэх залууд зарсан миний хар өнгийн приус 30 маркийн ................ улсын дугаартай, арлын 5211927 дугаартай автомашин сураггүй алга болсон..." /1хх-36/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Э.Б нь миний төрсөн хүү байгаа юм...Би Хаан банкны ******* дугаарын данс эзэмшдэг нь үнэн бөгөөд миний уг дансыг манай хүү болох Э.Б нь ашигладаг юм. Учир нь манай хүү Э.Б нь банкны зээлтэй учраас өөрийн дансанд мөнгө хийх юм бол зээлэнд татаад аваад явчихдаг юм. Тэгээд миний нэр дээрх дансыг өөрийн өдөр тутмын ажилдаа ашиглаж картаар нь гүйлгээ хийдэг юм. 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 4.3 сая төгрөгийг машины урьдчилгаа гэсэн утгатайгаар Хаан банкны ******* дугаарын дансанд шилжүүлэн өгсөн талаар асуудалыг би мэдэхгүй байна. Энэ ямар учиртай мөнгө шилжүүлсэн талаар манай хүү Э.Б нь мэдэж байгаа, би мэдэхгүй байна....Б.М нь манай их холын хамаатын төрөл байгаа юм. Б.Мгийн аав, ээж хоёр өөд болчихсон одоо хаана амьдардаг болон юу хийдэг талаар нь мэдэхгүй байна. Б.Мтай уулзаагүй нэлээн хэдэн жил болж байна. Хүү Э.Бг Б.Мд авто машин өгч явуулсан гэх талаар нь мэдэх зүйл байхгүй байна.” /1хх-40-41/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Б нь Б.Тгийн бага хүүхэд байгаа юм. Б.М нь манай нөхөр болох Энхтөгсийн төрсөн дүү талийгаач ын ганц хүүхэд нь байгаа юм. Би дээрх хүмүүстэй ах дүү хамаатан садны холбоотой...Би Э.Бг одоо хаана ямар ажил хийж байгаа талаар мэдэхгүй байна. Өмнө нь Сүхбаатар дүүргийн прокурорт ажиллаж байгаа гэж ярьж байсан. Би Э.Бтой уулзалдаагүй холбоо бариагүй удаж байна. Харин Б.М нь багаасаа бүтэн өнчин өссөн бөгөөд манай хадам аав, ээж дээр өссөн юм. Б.М нь Э.Б хоёр нь бага байхдаа нэг газарт хамт өссөн бөгөөд нэгнийгээ таньж мэддэг найзууд байгаа юм. Б.М надад нэг удаа Э.Б манай ажлаар ирээд автомашин засуулаад үзүүлээд явлаа гэж хэлж байсан бөгөөд тэр хоёр холбоотой байсан байхаа. Тухайн үед би Б.Мд болгоомжтой байгаарай Э.Б энд тэд асуудалд холбогдоод яваад байгаа юм шиг байнаа лээ шүү гэж хэлж байсан юм... Б.М банк бусын нэр дээр байсан авто машиныг Э.Б нь Б.Мгаар заруулсан гэж бйасан өөр зүйл хэлээгүй.” /1хх-46/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "....2020 оны 03 дугаар сард би Б.Мтай хамт ажил дээр нь байж байх үед Б.М нь Налайх дүүрэг явах хэрэг гарчихаад байна, та хамт яваад өгөөч хүнд нэг авто машин үзүүлэх гэсэн юм гэхээр нь би тухайн үед ажилгүй байсан болохоор зөвшөөрч хамт явсан юм. Тухайн үед Б.М бид хоёр миний гэсэн улсын дугаартай Lexus RX 400 маркийн улаан өнгийн авто машинтай явсан бөгөөд бид хоёрын араас Б.Мгийн найз гэх Э.Б гэх залуу улсын дугаарыг нь санахгүй байна. Хар өнгийн тоёото приус-30 маркийн автомашиныг унаад дагаж явсан юм. Тэгээд бид нар Налайх дүүрэгт очоод Хаан банкны хажууд байх зогсоол дээр зогсоод Б.М нь араас дагаж явсан хар өнгийн тоёота приус-30 маркийн автомашиныг унаад хүнд үзүүлчихээд ирнэ гэж явсан бөгөөд уг машиныг унаж явсан залуу миний автомашинд суугаад надтай хамт хүлээж байсан юм. Тэгээд удаагүй Б.М нь ирээд миний автомашинд суугаад боодолтой бэлэн мөнгө гаргаж ирээд тоолж 6.000.000 төгрөгийг хамт явсан Э.Б гэх залууд өгөөд автомашиныг чинь өгчихлөө гэж хэлж байсан. Би тухайн үед ярианд оролцоогүй хажууд нь сууж байсан юм. Тэгээд бид нар эргээд хотод ирж нөгөө залуу нь Хайлаастын 17-н автбусны буудлын хажууд бууж үлдээд би Б.Мг ажил дээр нь хүргэж өгөөд явсан..." /1хх-48/ гэх мэдүүлэг,

 

Гэрч И.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Бтой танилцаад 2019 оны 10 дугаар сараас эхлэн Налайхад амьдарч байна. Манай хамтран амьдрагч Б.Б хамаатны хүнээсээ Приус-30 маркийн машин худалдаж авна гэж хэлж байсан ч он сар өдрийг нь мэдэхгүй байна. 2020 оны 7 дугаар сарын сүүлээр дүү Б.Бээс 5.000.000 төгрөгийг зээлж шавар зуурдаг машин худалдан авч байсан....Би Б.Б ................ улсын дугаартай хар өнгийн Приус-30 маркийн машиныг унаж хэрэглэж байхыг хараагүй. 2020 оны 06 дугаар сард манай гахайн байрны хашаанд гражид байж байгаа харагдсан...Б.Б хаана, хэнд хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна. Надад автомашины зарснаа хэлээгүй.” /1хх-55/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... дугаарын данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. дугаартай данс нь манай Б.Бын данс байгаа юм...Би 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагт 5.000.000 төгрөгийг манай ах Б.Б шавар зуурдаг машин худалдаж авна, мөнгө байна уу гэхээр нь би ахдаа Кредит картнаасаа шилжүүлэн өгсөн юм...” /1хх-57/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Бгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний ................ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг худалдаж авна гэж хуурч иргэн Н.Эд 16.000.000 төгрөгийн хохирол учруулж, залилан мэхэлсэн хэрэгт манай хамаатны залуу Б.М нь ямар ч хамааралгүй. Надад өөр нэмж ярих зүйлгүй.” /1хх-180-181/ гэх мэдүүлэг,

“....Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхгүй” /2хх-118-119/ гэх мэдүүлэг,

 

“....Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний ................ улсын дугаартай Т.Приус-30 маркийн автомашиныг худалдаж авна гэж хуурч иргэн Н.Эд 16.000.000 төгрөгийн хохирол учруулж залилан мэхэлсэн хэрэгт манай хамаатны залуу Б.М нь хэрэгт ямар ч хамаарал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” /2хх-156-157/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Мы мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...Манай хамаатны залуу Э.Б нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр надруу залгаад “надад банк бус дээр нэг машин байгаа надад яаралтай мөнгөний хэрэг болоод байна машины зараад өгөөч” гэхээр нь би Э.Бд “таньдаг хүмүүсээсээ асуугаад өгье” гээд утсаа салгасан юм. Ингээд би өөрийн хамаатны ах Б.Б ах руу 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр утсаар нь залгаж асуухад Б.Б ах “найдвартай машин юм уу? банк бус дээрээ хэдэн төгрөгийн төлөлтэй байгаа юм бэ” гэж асуухад надаас асуухаад би Б.Б ахад 800.000 төгрөгийг төлөлтэй байгаа урьдчилгаа 6.800.000 төгрөг байхад энэ машиныг худалдан авч болно гэж хэлсэн чинь Б.Б ах “маргааш унаад хүрээд ир би машиныг үзэж харъя” гэхээр нь би Э.Бд хэлээд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ардын эрхийн автобусны буудал дээр ирээд банк бус дээр орж уулзах гэтэл банк бус нь цайны цаг гээд оруулахгүй байсан. Тэгээд Э.Б надад өнөөдөр 17 цагаас өмнө мөнгө хэрэг болоод байна яаралтай ахад чинь очиж үзүүлээд авах, авахгүйг нь мэдмээр байна гэсэн. Тэгэхээр банк бустай нь уулзахгүй шууд Налайх дүүрэг рүү явахаар очиж Б.Б ах руу явсан юм. Ингээд Э.Б өөрөө зарах гэж байсан хар өнгийн Приус-30 машиныг унаад явсан. Би өөр хүний машинтай явж байсан болохоор тэр машиныг унаад явсан юм. Ингээд би Э.Бгийн хамт Налайх дүүрэгт очиж Б.Б ахтай уулзахаар болоход Э.Б миний унаж очсон машинд сууж үлдээд чи энэ машиныг хамаатаны ах Б.Бдоо үзүүлчихээ гэсэн Тэгээд би Э.Бгийн зарах гэж байсан машиныг унаж яваад Б.Б ахын ажлынх нь гадаа очоод үзүүлсэн юм. Тэгсэн чинь Б.Б ах Э.Бгийн зарах гэж байсан машиныг үзэж хараад 10.800.000 төгрөгөр худалдан авахаар болсон. Ингээд бэлнээр урьдчилгаа 6.800.000 төгрөгийг бэлгээр өгөөд үлдэгдэл 4.000.000 төгрөгийг машины нэр шилжүүлсний дараа өгөхөөр болсон. Тэгээд би энэ тухай Э.Бд утсаар хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд би буцаад машин дээрээ алхаж ирээд Э.Бтой уулзахад 6.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд 800.000 төгрөгийг зээлж авсан юм. Ингээд Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 17-ын автобуудал дээр буулгачихаад би ажил руугаа явсан юм. Ингээд 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр өдрийн 12 цагийн үед гэртээ байж байхад Э.Б надруу залгаад би банк бусын гадаа байна чи хүрээд ирээч гэрээ хийх гэсэн чинь мөнгө дутаад байна надаас зээлсэн 800.000 төгрөгийг өгчих гэсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гарч очоод Э.Бтой уулзаад зээлж авсан 800.000 төгрөгийг Э.Бд өгөөд явсан юм. Тэгээд би Э.Б руу залгахад Э.Б надад машины нэрээ шилжлүүлж чадаагүй гэж хэлсэн. Тэгээд би ******* ах надруу залгаад машины нэрийг шилжүүлэн өг гэхээр нь би Э.Б руу залгахад удахгүй өнөө маргааш шилжүүлэн өгнө гэж хэлээд машины нэрийг шилжүүлэн өгөхгүй утсаа салгаад хаана байгаа нь тодорхойгүй алга болсон юм. Ингээд би Б.Б ахаас айгаад холбогдож чадаагүй юм. Ингээд намайг 2020 оны 10 дугаар сарын дундуур цагдаагаас дуудаад машины талаар мэдүүлэг өгсөн юм.” /2хх-154-155/ гэх мэдүүлэг,

“...Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” /2хх-125-126/ гэх мэдүүлэг,

 

“...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолд нэмж өөрчлөлт оруулсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад прокурорын яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой асууж тодруулах санал хүсэлт байхгүй...Надад Э.Б хэлэхдээ энэ банк бус дээр байгаа Приус-30 машины урьдчилгаа аваад төлөлтийг нь авсан хүнээр нь хийлгээд явуулна гэж хэлсэн...” /3хх-04/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй.” /3хх-06/ гэх мэдүүлэг,

Иргэн Э.Маас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-11/,

Хохирогч Э.Мын итгэмжлэл /1хх-36/,

Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1хх-13-15/,

Сонгинохайрхан дүүргийн Тойргийн нотариатч С.Эрдэнэхүүгийн итгэмжлэлийн хуулбар /1хх-21/

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /1хх-22/,

Итгэлт-Истеймэт ХХК ны  ө автомашины хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийг үзүүлэлт /1хх-60-62/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ, Монгол Улсын хилээр тээврийн хэрэгслийн орж ирсэн талаархи лавлагаа, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /1хх-83-101, 164-171/,

ХААН банкны Э.М, Б.Т нарын эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулбар /1хх-104-121/,

Шүүгдэгч Б.Бын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-23-30/,

................ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашины гэрчилгээг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /2хх-22, 3хх-11/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримт болон бусад бичгийн нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Авто худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг "................" ЗГХН /зарим гишүүд бүгд хариуцлагатай нөхөрлөл/-ийн эзэмшилд бүртгэгдсэн ................ улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлтээр ялласныг мэтгэлцэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э.Бгийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн: шүүгдэгч нь тухайн автомашиныг эзэмшигч болон өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Тухайн цаг хугацаанд худалдах, худалдан авах, барьцаанд байлгах үйл ажиллагааны явцад хэн аль нь автомашиныг шүүгдэгчийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлэхийг зөвшөөрч байсан гэх  өмгөөллийн дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Учир нь шүүгдэгч Э.Б нь хохирогч Э.Маас ................" ЗГХН /зарим гишүүд бүгд хариуцлагатай нөхөрлөл/-ийн эзэмшилд бүртгэгдсэн ................ улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг нь худалдан авахаар тохирохдоо урьдчилгаа мөнгийг шилжүүлж улмаар автомашиныг унаж явсан үйл ажиллагааг өмчлөгчийн зүгээс хориглоогүй үйл баримт нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "....Э.Б нь манайхаас авсан авто машинаа ................ гэх нэртэй ЗГБХ нөхөрлөлийн нэр дээр шилжүүлж ................ гэсэн улсын дугаар авч Тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан авсан бөгөөд тухайн ................ гэх нэртэй ЗГБХ нөхөрлөлтэй үлдэгдэл мөнгөн дээрээ зээлийн гэрээ байгуулах байсан боловч тухайн өдөр нь ажлын сүүлийн өдөр байж мөн ажлын цаг дууссан байснаас гэрээгээ байгуулалгүй дараагийн 7 хоногийн 1 дэх өдөр нь ирж гэрээгээ байгуулахаар тохиролцоод авто машинаа унаад явсан юм. гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “................... улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийн талаар судалж үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь манай байгууллагаас нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь бүртгэлтэй байх боловч манай байгууллагаас огт зээл аваагүй, манай байгууллагатай ямар нэг төлбөр тооцооны асуудал байхгүй байгаа юм....Манай байгууллага нь уг асуудалд ямар нэг холбоотой зүйл байхгүй гэх мэдүүлэг, Хохирогч Э.Мын гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ".... Э.Б гэж танилцуулсан залуу надтай ирж уулзан приус-30 маркийн, хар өнгөтэй, арлын 5211927 дугаартай гаалийн бичигтэй авто машиныг Банк бусаар худалдаж авья гэж ярихаар нь Э.Б гэх залуутай тохиролцон урьчилгаа 4.300.000 төгрөг аваад, машиныг банк бус руу шилжүүлж өгөөд гэрээгээ хийгээд ир гэж Э.Бд хэлээд банк бус руу явуулсан. ...Э.Б гэх залууд зарсан миний хар өнгийн приус 30 маркийн ................ улсын дугаартай, арлын 5211927 дугаартай автомашин сураггүй алга болсон..." гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Мөн шүүгдэгч Б.Мгийн шүүгдэгч Э.Бтой бүлэглэн, ашиг олох зорилгоор урьдаас үгсэн тохиролцож, Туртын тавилан" ЗГХН /зарим гишүүд бүгд хариуцлагатай нөхөрлөл/-ийн эзэмшилд бүртгэгдсэн Б.Э.Мын өмчлөлийн ................ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо 12 дугаар байрны гадна Б.Бод 6.800.000 төгрөгөөр худалдан борлуулж иргэн Э.Мт 16.000.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Учир нь шүүгдэгч Б.М нь шүүгдэгч Э.Бгийн хохирогч Э.Маас ................” Зарим гишүүд бүгд хариуцлагатай нөхөрлөл байгууллага нь тухайн ................ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг гэрээ хэлцэл байгуулах замаар хууран мэхлэж авсан үйлдэлд оролцоогүй болох нь шүүгдэгч Э.Бгийн : Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний ................ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг худалдаж авна гэж хуурч иргэн Н.Эд 16.000.000 төгрөгийн хохирол учруулж, залилан мэхэлсэн хэрэгт манай хамаатны залуу Б.М нь ямар ч хамааралгүй гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Мын : Э.Б гэж танилцуулсан залуу надтай ирж уулзан приус-30 маркийн, хар өнгөтэй, арлын 5211927 дугаартай гаалийн бичигтэй авто машиныг Банк бусаар худалдаж авья гэж ярихаар нь Э.Б гэх залуутай тохиролцон урьчилгаа 4.300.000 төгрөг аваад, машиныг банк бус руу шилжүүлж өгөөд гэрээгээ хийгээд ир гэж Э.Бд хэлээд банк бус руу явуулсан гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мг Залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж шүүх гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Б.Мгийн шүүгдэгч Э.Бгийн эзэмшилд байхгүй гэдгийг мэдсээр байж ................” Зарим гишүүд бүгд хариуцлагатай нөхөрлөл байгууллага нь тухайн ................ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо 12 дугаар байрны гадна шүүгдэгч Б.Бод 6.800.000 төгрөгөөр худалдан борлуулж гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг мэдсээр байж шилжүүлсэн болох нь Шүүгдэгч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...Манай хамаатны залуу Э.Б нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр над руу залгаад “надад банк бус дээр нэг машин байгаа надад яаралтай мөнгөний хэрэг болоод байна машины зараад өгөөч” гэхээр нь би Э.Бд “таньдаг хүмүүсээсээ асуугаад өгье” гээд утсаа салгасан юм. ...Тэгэхээр банк бустай нь уулзахгүй шууд Налайх дүүрэг рүү явахаар очиж Б.Б ах руу явсан юм. ...Ингээд би Э.Бгийн хамт Налайх дүүрэгт очиж Б.Б ахтай уулзахаар болоход Э.Б миний унаж очсон машинд сууж үлдээд чи энэ машиныг хамаатаны ах Б.Бдоо үзүүлчихээ гэсэн Тэгээд би Э.Бгийн зарах гэж байсан машиныг унаж яваад Б.Б ахын ажлынх нь гадаа очоод үзүүлсэн юм. Тэгсэн чинь Б.Б ах Э.Бгийн зарах гэж байсан машиныг үзэж хараад 10.800.000 төгрөгөр худалдан авахаар болсон. Ингээд бэлнээр урьдчилгаа 6.800.000 төгрөгийг бэлгээр өгөөд үлдэгдэл 4.000.000 төгрөгийг машины нэр шилжүүлсний дараа өгөхөөр болсон. Тэгээд би энэ тухай Э.Бд утсаар хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд би буцаад машин дээрээ алхаж ирээд Э.Бтой уулзахад 6.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд 800.000 төгрөгийг зээлж авсан юм. ... Тэгээд би ******* ах надруу залгаад машины нэрийг шилжүүлэн өг гэхээр нь би Э.Б руу залгахад удахгүй өнөө маргааш шилжүүлэн өгнө гэж хэлээд машины нэрийг шилжүүлэн өгөхгүй утсаа салгаад хаана байгаа нь тодорхойгүй алга болсон юм гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "....2020 оны 03 дугаар сард би Б.Мтай хамт ажил дээр нь байж байх үед Б.М нь Налайх дүүрэг явах хэрэг гарчихаад байна, та хамт яваад өгөөч хүнд нэг авто машин үзүүлэх гэсэн юм гэхээр нь би тухайн үед ажилгүй байсан болохоор зөвшөөрч хамт явсан юм. Тухайн үед Б.М бид хоёр миний гэсэн улсын дугаартай Lexus RX 400 маркийн улаан өнгийн авто машинтай явсан бөгөөд бид хоёрын араас Б.Мгийн найз гэх Э.Б гэх залуу улсын дугаарыг нь санахгүй байна. Хар өнгийн тоёото приус-30 маркийн автомашиныг унаад дагаж явсан юм. Тэгээд бид нар Налайх дүүрэгт очоод Хаан банкны хажууд байх зогсоол дээр зогсоод Б.М нь араас дагаж явсан хар өнгийн тоёота приус-30 маркийн автомашиныг унаад хүнд үзүүлчихээд ирнэ гэж явсан бөгөөд уг машиныг унаж явсан залуу миний автомашинд суугаад надтай хамт хүлээж байсан юм. Тэгээд удаагүй Б.М нь ирээд миний автомашинд суугаад боодолтой бэлэн мөнгө гаргаж ирээд тоолж 6.000.000 төгрөгийг хамт явсан Э.Б гэх залууд өгөөд автомашиныг чинь өгчихлөө гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манай хамаатан Б.М 2020 оны 3 дугаар сарын сүүлээр санагдаж байна, над руу өглөөний 13 цагийн үед залгаад “Гайгүй машин байна. Манай хамаатны хүүхдэд мөнгөний хэрэг гараад хямдхан зарах гэж байгаа юм” гэхээр нь би Б.Мгаас “ямар машин юм бэ” гэсэн чинь “Б.М надад банк бус дээр нэр нь байгаа Хар өнгийн Приус-30 машин байгаа” гэхээр нь би “үзэж харж байгаад болно гэж хэлсэн” чинь надад Б.М “Приус-30 машинаа 11.000.000 төгрөгөөр зарна” гэхээр нь би “Б.Мг машинаа Налайхад байдаг манайд аваад ир” гэсэн чинь “за” гэж хэлээд над руу залгасан өдрийн орой 18 цагийн үед Налайхад ирээд машинаа үзүүлсэн.” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Авто худалдааны төвд байхдаа, Э.Мын 2019 оны 12 дугаарын сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлж оруулж ирсэн тоёота приус-30 маркийн автомашиныг худалдаж авна гэж 4.300.000 төгрөгийг дансруу нь шилжүүлж, гэрээ байгуулан итгэл төрүүлэн хуурч, “................" ЗГХН-ийн эзэмшилд бүртгэгдсэн Э.Мын өмчлөлийн ................ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг авч хохирогч Э.Мт 16,000.000 төгрөгийн хохирол учруулан залилан мэхэлсэн болох нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "....2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ... 11 цагийн үед өөрийгөө Э.Б гэж танилцуулсан бор царайтай 170 см орчим өндөртэй, бага зэрэг тарган залуу ирээд Авто машин худалдаж авахаар сонирхож байна. Урьдчилгаа мөнгийг нь өгөөд үлдэгдлийг нь лизинг хийж авъя гэсэн юм. Тэгээд тухайн үед Э.М бид хоёр уг залууд авто машины урьдчилгаа авч лизингээр зарахаар зөвшөөрч өөрсдийн зарж байсан авто машинуудыг үзүүлэхэд ....Япон улсад 2010 оны 09 сард үйлдвэрлэгдсэн /zvw30-5211927/ арлын дугаартай хар өнгийн Тоёота Приус-30 маркийн авто машиныг худалдан авахаар болсон юм. Манайх уг машиныг 16 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож мөн өдрөө Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг манайхыг төлөөлж Э.М нөгөө талаас Э.Б нар байгуулсан юм. Уг авто машиныг Э.Б нь худалдаж авахдаа 4.3 сая төгрөгийн урьдчилгааг Э.Мын Хаан банкны ******* дугаарын данс руу Б.Т гэх хүний ******* гэсэн дугаарын данснаас шилжүүлсэн өгсөн юм. Э.Б нь манайхаас авсан авто машинаа ................ гэх нэртэй ЗГБХ нөхөрлөлийн нэр дээр шилжүүлж ................ гэсэн улсын дугаар авч Тээврийн хэрэгслийн гэрчилгээг гаргуулан авсан бөгөөд тухайн ................ гэх нэртэй ЗГБХ нөхөрлөлтэй үлдэгдэл мөнгөн дээрээ зээлийн гэрээ байгуулах байсан боловч тухайн өдөр нь ажлын сүүлийн өдөр байж мөн ажлын цаг дууссан байснаас гэрээгээ байгуулалгүй дараагийн 7 хоногийн 1 дэх өдөр нь ирж гэрээгээ байгуулахаар тохиролцоод авто машинаа унаад явсан юм. Гэвч тэр өдрөөс хойш Э.Б гэх залуу огт ирж уулзалгүй, ажилтай байна завгүй байна, маргааш очно гэх зэргээр хойшлуулсаар байгаад хэдэн сарын нүүрийг үзлээ. Одоог хүртэл Э.Б нь ямар нэгэн байдлаар үлдэгдэл төлбөрөө огт өгөөгүй байгаа бөгөөд Туртын тавилан" гэх нэртэй ЗГБХ нөхөрлөлтэй гэрээгээ ч байгуулсан зүйлгүй хууран мэхлээд яваад байгаа юм. Одоо уг авто машинаа эргүүлэн авъя гэж Э.Бд хэлж үзэхэд танай машиныг мөргөлдүүлчихсэн засварт байгаа эсвэл, хамаатны хүн аваад хөдөө явчихсан гэх зэргээр авто машиныг өгөхгүй байна..." гэх мэдүүлэг, Гэрч Э.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "....Би 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 22-ын авто цощолбор худалдааны төв дээр ажил дээрээ байж байсан чинь нэг үл таних өөрийгөө Э.Б гэж танилцуулсан залуу надтай ирж уулзан приус-30 маркийн, хар өнгөтэй, арлын 5211927 дугаартай гаалийн бичигтэй авто машиныг Банк бусаар худалдаж авья гэж ярихаар нь Э.Б гэх залуутай тохиролцон урьчилгаа 4.300.000 төгрөг аваад, машиныг банк бус руу шилжүүлж өгөөд гэрээгээ хийгээд ир гэж Э.Бд хэлээд банк бус руу явуулсан. Тэгээд тэрнээс хойш Э.Б гэх залуутай холбогдон гэрээ байгуулмаар байна яагаад ингэж удаад байгаа талаар асуухад Э.Б нь машин эвдэрсэн байгаа машинаа засуулчихаад явж очоод гэрээгээ байгуулна гэж хэлж байсан боловч одоог хүртэл гэрээ байгуулаагүй, мөн Э.Б гэх залууд зарсан миний хар өнгийн приус 30 маркийн ................ улсын дугаартай, арлын 5211927 дугаартай автомашин сураггүй алга болсон..." гэх мэдүүлэг, Гэрч Б.Э.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг машиныг худалдаж авах үедээ 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр авто худалдааны төвд байхдаа машины урьдчилгаа 30 буюу 4.300.000 төгрөгийг ээжийнхээ Хаан банкны ******* дугаарын данснаас Э.Мын Хаан банкны данс руу шилжүүлж өгөөд үлдсэн мөнгөө ................ нэртэй банк бус санхүүгийн байгууллагаар авахаар тохиролцон худалдаж авсан юм....” гэх мэдүүлэг, Гэрч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Э.Б нь миний төрсөн хүү байгаа юм...Би Хаан банкны ******* дугаарын данс эзэмшдэг нь үнэн бөгөөд миний уг дансыг манай хүү болох Э.Б нь ашигладаг юм. Учир нь манай хүү Э.Б нь банкны зээлтэй учраас өөрийн дансанд мөнгө хийх юм бол зээлэнд татаад аваад явчихдаг юм..” гэх мэдүүлэг, Гэрч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Э.Бтой 2020 оны 03 дугаар сарын үед хамгийн сүүлд уулзсан бөгөөд тухайн үед Э.Б нь над руу залгаад бичиг баримтгүй автомашин байна худалдаж авах уу гэхээр нь би бичиг баримтгүй автомашин авахгүй гэж хэлсэн. Би хувиараа автомашин засаж зардаг бас автомашины сэлбэг зардаг юм. Тэгээд дараагаар нь дахин залгаад бичиг баримтгүй автомашин бишээ банк бус байгууллагын нэр дээр байгаа автомашин байгаа юм. Банк бус нь дуусахаар нэрийг нь шилжүүлээд авчиж болно, чи худалдаж авах уу гэхээр нь би Э.Бтой автомашины нэр байгаа гэх Ардын эрхийн автобусны буудлын хажууд CU-тэй байрны хажууд байх /нэрийг нь сайн санахгүй байна/ банк бус санхүүгийн байгууллага дээр очиж үзэхээр өөрийнх нь нэр дээр байгаа эсэхийг шалгах, банк бусын төлбөр нь хэдэн төгрөг төлөгдсөн байгаа хэзээ дуусах талаар нь мэдэх санаатай очсон бөгөөд банк бус байгууллага нь цайны цаг гээд байхгүй байсан. Тэгээд Э.Б нь надад хэд хоногоос ирээд уулзчихгүй юу даа надад 5 цагаас өмнө мөнгө хэрэгтэй болоод байна гээд байсан тул би өөр нэг автомашин унаад Э.Б өөрийн унаж явсан хар өнгийн / улсын дугаарыг нь санахгүй байна/ хар өнгийн Приус-30 маркийн автомашиныг унаад Налайх дүүрэгт байрлах ээжийн талын хамаатан ах болох Б.Бод хэлсэн. Тэгээд Налайх дүүрэгт очиж би Э.Бгийн зарна гэж байсан хар өнгийн номер нь дугаар авсан Т.Приус-30 маркийн автомашиныг Б.Б ахад үзүүлэн банк бусыг нь манай найз өөрөө төлөөд явж байгаа энэ ондоо дуусна, та үлдсэн мөнгөө өгөөд нэрээ шилжүүлээд авахгүй юу гэж хэлэхэд ах зөвшөөрөөд надад бэлнээр 6.8 сая төгрөг өгсөн. Би 6 саяыг нь өөрийн унаж явж байсан автомашинд сууж байсан Э.Бпд бэлнээр тоолж өгөөд үлдсэн 800.000 төгрөгийг нь банк бус санхүүгийн газартай нь уулзчихаад өгнө гэж хэлэхэд Э.Б нь зөвшөөрсөн юм. Тэгээд тэрнээс хойш Э.Б надтай уулзаагүй бөгөөд утсаар ганц нэг удаа ярьж банк бус санхүүгийн байгууллага дээрээ очиж уулзсан автомашины төлөлт нь юу болж байна гэж асуух гэсэн боловч Э.Б нь уулзахгүй, завгүй байна гэж хэлээд зугтаагаад бас надаас 800.000 төгрөгөө дансаар шилжүүлээд өгчих гээд нэхээд байсан....” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Э.Бгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний ................ улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг худалдаж авна гэж хуурч иргэн Н.Эд 16.000.000 төгрөгийн хохирол учруулж, залилан мэхэлсэн хэрэгт манай хамаатны залуу Б.М нь ямар ч хамааралгүй. Надад өөр нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.Мы мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...Манай хамаатаны залуу Э.Б нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр надруу залгаад “надад банк бус дээр нэг машин байгаа надад яаралтай мөнгөний хэрэг болоод байна машины зараад өгөөч” гэхээр нь би Э.Бд “танидаг хүмүүсээсээ асуугаад өгье” гээд утсаа салгасан юм. Ингээд би өөрийн хамтааны ах Б.Б ах руу 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр утсаар нь залгаж асуухад Б.Б ах “найдвартай машин юм уу, банк бус дээрээ хэдэн төгрөгийн төлөлтэй байгаа юм бэ” гэж асуухад надаас асуухаад би Б.Б ахад 800.000 төгрөгийг төлөлтэй байгаа урьдчилгаа 6.800.000 төгрөг байхад энэ машиныг худалдан авч болно гэж хэлсэн чинь Б.Б ах “маргааш унаад хүрээд ир би машиныг үзэж харъя” гэхээр нь би Э.Бд хэлээд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ардын эрхийн автобусны буудал дээр ирээд банк бус дээр орж уулзах гэтэл банк бус нь цайны цаг гээд оруулахгүй байсан. Тэгээд Э.Б надад өнөөдөр 17 цагаас өмнө мөнгө хэрэг болоод байна яаралтай ахад чинь очиж үзүүлээд авах, авахгүйг нь мэдмээр байна гэсэн. Тэгэхээр банк бустай нь уулахгүй шууд Налайх дүүрэг рүү явахаар очиж Б.Б ах руу явсан юм. Ингээд Э.Б өөрөө зарах гэж байсан хар өнгийн Приус-30 машиныг унаад явсан. Би өөр хүний машинтай явж байсан болохоор тэр машиныг унаад явсан юм. Ингээд би Э.Бгийн хамт Налайх дүүрэгт очиж Б.Б ахтай уулзахаар болоход Э.Б миний унаж очсон машинд сууж эд чи энэ машиныг хамаатаны ах Б.Бодоо үзүүлчихээ гэсэн Тэгээд би Э.Бгийн зарах гэж байсан машиныг унаж яваад Б.Б ахын ажлынх нь гадаа очоод үзүүлсэн юм. Тэгсэн чинь Б.Б ах Э.Бгийн зарах гэж байсан машиныг үзэж хараад 10.800.000 төгрөгөр худалдан авахаар болсон. Ингээд бэлнээр урьдчилгаа 6.800.000 төгрөгийг бэлгээр өгөөд үлдэгдэл 4.000.000 төгрөгийг машины нэр шилжүүлсний дараа өгөхөөр болсон. гэх мэдүүлэг, , Э.Мын итгэмжлэл, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар , Сонгинохайрхан дүүргийн Тойргийн нотариатч С.Эрдэнэхүүгийн итгэмжлэлийн хуулбар,  Итгэлт-Истеймэт ХХК ны  ө автомашины хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийг үзүүлэлт, ................ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашины гэрчилгээг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, ХААН банкны Э.М, Б.Т нарын эзэмшдэг дансны дэлгэрэнгүй хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүдэгч Б.Б нь Туртын тавилан" ЗГХН /зарим гишүүд бүгд хариуцлагатай нөхөрлөл/-ийн эзэмшлийн ................ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашиныг Э.Бгийн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг бичиг баримтгүй байдалтайг нь мэдсээр байж 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад зарж борлуулан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, шилжүүлсэн болох нь: шүүгдэгч Б.Бын өгсөн: ...Ингээд би Б.Мгаас машиныг нь 10.800.000 төгрөгөөр авахаар болоод тохиролцсон. Б.М машинаа үлдээгээд “урьдчилгаа 6.800.000 төгрөгийг өгчих би банк бусын зээлийг төлж дуусгаад машиныг чинь нэр дээр чинь шилжүүлэн өгнө гэхээр нь Б.Мд бэлнээр 6.800.000 төгрөгийг өгөөд машиныг нь авч үлдсэн юм. Ингээд би Б.Мд машиныхаа нэрийг яаралтай шилжүүлэн өгөөд надад үлдэгдэл 4.000.000 төгрөгийг аваарай гэж хэлсэн юм. Тэгээд Б.Мтай утсаар ярихад маргааш болно удахгүй нэрийг чинь шилжүүлнэ өгнө гэж хэлээд машиныхаа нэрийг шилжүүлж өгөөгүй. Ингээд сүүлдээ утас нь холбогдохоо болиод хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. 2020 оны 07 дугаар сарын сүүлээр надад яаралтай мөнгөний хэрэг гараад байсан болохоор Фэйс дээрээс автомашин худалдаж авна гэсэн зар руу залгаж байгаад танихгүй хүнд би Б.Мгаас авсан Приус-30 маркийн машиныг 7.000.000 төгрөгөөр зарчихсан юм. ...гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэгээд банк бустай машин авчих банк бусын төлөлтийн өөрөө төлөөд явчихна найдвартай авчих хүн байна уу гээд ******* ахад зарсан. Тэгээд ******* ах тухайн үед бичиг баримтын асуудал болно сүүлд мэдсэн. Би Э.Бд итгээд ******* ах надад итгээд бие биедээ зарсан...” гэх мэдүүлэг, Гэрч И.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б хамаатны хүнээсээ Приус-30 маркийн машин худалдаж авна гэж хэлж байсан ч он сар өдрийг нь мэдэхгүй байна. 2020 оны 7 дугаар сарын сүүлээр дүү Б.Бээс 5.000.000 төгрөгийг зээлж шавар зуурдаг машин худалдан авч байсан....Би Б.Б ................ улсын дугаартай хар өнгийн Приус-30 маркийн машиныг унаж хэрэглэж байхыг хараагүй. 2020 оны 06 дугаар сард манай гахайн байрны хашаанд гражид байж байгаа харагдсан...Б.Б хаана, хэнд хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна. Надад автомашины зарснаа хэлээгүй.”гэх мэдүүлэг, Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... дугаарын данс нь миний эзэмшлийн данс байгаа юм. дугаартай данс нь манай Б.Бын данс байгаа юм...Би 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагт 5.000.000 төгрөгийг манай ах Б.Б шавар зуурдаг машин худалдаж авна, мөнгө байна уу гэхээр нь би ахдаа Кредит картнаасаа шилжүүлэн өгсөн юм...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Б.Мы мөрдөн шалгах ажиллагаан өгсөн: “...Ингээд би Э.Бгийн хамт Налайх дүүрэгт очиж Б.Б ахтай уулзахаар болоход Э.Б миний унаж очсон машинд сууж эд чи энэ машиныг хамаатаны ах Б.Бодоо үзүүлчихээ гэсэн Тэгээд би Э.Бгийн зарах гэж байсан машиныг унаж яваад Б.Б ахын ажлынх нь гадаа очоод үзүүлсэн юм. Тэгсэн чинь Б.Б ах Э.Бгийн зарах гэж байсан машиныг үзэж хараад 10.800.000 төгрөгөр худалдан авахаар болсон. Ингээд бэлнээр урьдчилгаа 6.800.000 төгрөгийг бэлгээр өгөөд үлдэгдэл 4.000.000 төгрөгийг машины нэр шилжүүлсний дараа өгөхөөр болсон гэсэн мэдүүлэг, Тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ, Монгол Улсын хилээр тээврийн хэрэгслийн орж ирсэн талаархи лавлагаа, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Б.Бын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Э.Б, Б.М, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хязгаарлагдаагүй байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нь шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдаагүй, гэмт хэргийн хохирол болох автомашиныг олох ажиллагааг бүрэн хийгээгүй, хохирогчийн эрх зүйн байдал эргэлзээтэй гэх үндэслэлээр уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар дүгнэлтээ гаргасныг шүүх хянаад шүүгдэгч нарт холбогдох хэргийн нотлох ажиллагааг бүрэн хийгдсэн , холбогдсон хэргийн үйл баримт нь дээрх байдлаар тогтоогдсон гэж үзээд хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогтой Э.Бд Cонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг бүлэглэн залилсан, мөн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг эзэмшигч , өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан гэж зүйлчилж ирүүлснийг өөрчилж залилсан гэмт хэргийг бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд,

Шүүгдэгч овогтой Б.Мд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг бүлэглэн залилсан гэж зүйлчлэн ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг мэдсээр байж бусдад шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Шүүгдэгч Онк овогтой Б.Б Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг мэдсээр байж авсан, шилжүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан хохирогч нарт хохирол төлбөр барагдуулах зорилгоор өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ажлын 4 хоногийн завсарлага хүссэнийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар завсарлуулан улмаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааныг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үргэлжлүүлэн явууллаа.

 

Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч Б.М, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулахаар ялын дүгнэлт гаргасныг шүүгдэгч нарын өмгөөлөгч тал мэтгэлцэн шүүгдэгч тус бүрд хорихоос өөр төрлийн ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглүүлэхээр дүгнэлтүүдээ тус бүр танилцуулжээ.

 

 Шүүх талуудын дүгнэлтийг хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгч Б.Э.Бд үйлдсэн гэмт хэргийн шинж , учруулсан хохирлоо нөхөн  төлөөгүй байдлыг харгалзан хорих ял оногдуулахаар, шүүгдэгч Б.М , Б.******* нарын  үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзан албадлагын арга хэмжээг хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Э.Бгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж автомашины үнэлгээгээр тогтоосон 16.000.000 төгрөгийн үнээс урьдчилж төлсөн 4.300.000 төгрөгийг хасан тооцсон 11.700.000 төгрөг, автомашины үнэлгээ хийсэн 100.000 төгрөг, автомашины татвар, хураамжид төлсөн 181071 төгрөг бүгд 11.987.071 төгрөг нэхэмжилснийг шүүх үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгч Э.Бгоос бүрэн гаргуулахаар шийдвэрлэлээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч 650.000 төгрөгийг нөхөн төлснийг гаргуулах хохирлоос хасч тооцлоо.

Гэмт хэргийн явцад олсон орлого гэж үзэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Мгаас 800.000 төгрөг, шүүгдэгч Б.Боос 200.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1,  4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогтой Э.Бд Cонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ,

Шүүгдэгч овогтой Б.Мд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  болгон тус тус зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ******* овогтой Э.Бг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ”залилах” гэмт хэргийг бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч овогтой Б.М, Онк овогтой Б.Б нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар “ Мөнгө угаах “гэмт хэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, шилжүүлсэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Э.Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй,

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.М, Б.Б нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж тус тус хянан харгалзсугай.

 

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Мгаас 800.000 төгрөг, шүүгдэгч Б.Боос 200.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М, Б.Б нар нь тэнсэн хянан харгалзах хугацаандаа оршин суух газраа өөрчлөх тохиолдолд эрх бүхий этгээдэд мэдэгдэж байх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ................ улсын дугаартай тоёота приус-30 маркийн автомашины 2 ширхэг гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

9. Шүүгдэгч Б.М, Э.Б, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Бгоос 11.331.071 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Мт олгосугай.

 

11. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Б.М, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД