Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/99

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Д.Аянагүл,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Н.Бт холбогдох эрүүгийн 2107000000087 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .............................. тоотод эхнэрийн хамт оршин суух,

урьд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169б-д зааснаар 400 төгрөгийн торгуулийн ял,

Налайх дүүргийн шүүхийн 1988 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 39 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 157 дугаар зүйлийн 157.2-т зааснаар 1 жил 7 сарын хорих,

Налайх дүүргийн шүүхийн 1990 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т заасны дагуу 1 жил 8 сарын хорих,

Баянзүрх, Гачуурт дүүргийн шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 233 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүнийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 2 жилийн хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, дээрх хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 2 жил 6 сарын хорих,

Нийслэлийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 109 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж 2002 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүгчийн 225 дугаартай захирамжаар 1987 оны Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хорих ял болгон 5 жилийн хорих ялыг хасаж шийдвэрлэсэн, Монгол овогт Н.Б, регистрийн дугаар  ,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 5 дугаар гудамжны үзүүрт ямар ч шалтаг, шалтгаангүйгээр хохирогч Л.Цгийн толгойн тус газарт архины шилээр цохисны улмаас түүний биед тархи доргилт, толгойн хуйханд шарх, толгойн хуйх, духанд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Н.Б нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “....Би Л.Цг цохиогүй гэх 4 үндэслэл байна. Тухайн өдөр би өглөө дэлгүүр ороод 2 шил архи аваад явж байх замдаа Л.Цтой таарсан. Тэгээд Л.Ц өчигдөр уучихсан үхлээ шар тайлах юм байна уу гэхээр тэдний хашаанд ороод архинаасаа 1 аяганд хийж өгсөн тэгээд би гэр рүү гээ явсан Тэр өдөр дахин Л.Цтой таараагүй. Найзуудтайгаа архи ууж байгаад гэртээ орон дээрээ тасраад унасан байсан. Надтай хамт байсан хүмүүс мэднэ. Цагдаагийн байгууллага ирэхэд би орон дээрээ унтсан хэвээр байсан Н.Б гээд залуу авгай хүүхэд нь танай аав чинь манайд тархиа хаглуулсан цус нь гоожоод байна гээд хэлсэн байсан. Тэр гэрт надтай хамт орон дээр унтаж байсан. Д гэх залуу М гээд хүүхэн та гаднаас орж ирэхдээ цустайгаа орж байсан гэж байсан. Л.Цг цохих шаардлага байхгүй. Манай саахалт айлын хүний хүүхэд. Би өөрөө эрүүл байсан бол би өөрийгөө хийгээгүй гээд нүүр бардам зогсож байх байсан. Тухайн үед уусан тасарсан байсан болохоор юу болоод байгааг мэдэх сөхөө байгаагүй. Би байцаагчид санал гаргаж байсан манай ард талын хаалгаар гарахад дэлгүүртэй тэр дэлгүүр камертай, мөн манай гудам камертай эдгээр зүйлийг хэлсэн чинь тэр камер ажилдаагүй юм байна 7 хоног болгоод устгачихдаг гэсэн. Авгай нь орж ирээд орилоод байхаар би чимээгүй болооч гэж хэлсэн тэгсэн чинь хэн цохичихсон юм гэхэд нь би цохичихсон гэж санаандгүй хэлсэн. Би тухайн үед гадагшаа гарж архи уух нь битгий хэл өөрийнхөө ууж байсан архийг барахгүй байсан гэв.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Л.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр билүү 10-ны өдөр билүү 11 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 5 дугаар гудамжны 16 тоотод гэрийнхээ хашаанд Н.Бын хамтаар 0.75 литрийн Арвай нэртэй архи 1 шилийг хувааж уусан. ... тухайн үед Н.Б гэртээ харьлаа гээд манай хашаанаас гараад явсан. Тэгээд түүнийг яваад удаагүй байхад миний халаасанд байсан 14,000 төгрөг алга болчихсон байхаар нь Н.Быг авчихлаа гэж бодоод араас нь гараад дөнгөж хашааныхаа буланг эргэтэл Н.Б урдаас маань нэг архины шилээр толгойг маань цохичихсон. Тэгэхээр нь би гайхаад толгойгоо бариад "чи чинь яаж байна" гэхэд ... Н.Б "уучлаарай одоохон манайх руу хамт яваад цусыг чинь угааж цэвэрлэж өгье" гээд намайг дагуулаад явсан. Би тэр архины шилийг мэдэхгүй байна. Гудамжинд юуных нь мэдэхгүй нэг архины шилээр толгой руу цохисны улмаас толгойноос цус гарсан. Уг явдлын дараа Н.Б өөрөө ирж уучлалт гуйсан. Тухайн үед гудамжинд Н.Б бид хоёр л байсан учир намайг цохих үед харсан үзсэн хүн ерөөсөө байгаагүй. 14.000 төгрөгийг тухайн үед манай эхнэр өгсөн би халаасандаа хийсчихлээ гэж бодож байсан чинь гэртээ өөр куртикныхээ халаасан хийчихсэн байсныг сүүлд нь гэртээ харьж байж мэдсэн. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга" /хх-4-7/ гэх мэдүүлэг,

Гэрч Т.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед ...найз Н.Мийн гэрт ...архи уусан. Тухайн үед гаднаас Мийн нөхөр Н.Б нэлээн согтчихсон байдалтай Л.Цгийн хамт гэрт орж ирсэн тэр үед Л.Цгийн толгойноос цус гарчихсан ба бид хэд сандарч очоод Л.Цгийн цусыг арчаад байж байтал Н.Б гарлаа гээд гэрээс гараад явчихсан. Удалгүй гаднаас Л.Цгийн эхнэр Б.М, охин М.У нар нэлээн ууртай орж ирээд бид нар луу "хэн аавын толгойг хагалсан" гэж хэрүүл хийх үед Н.Б өөдөөс нь "танай аавын толгойг би хагалчихсан" гээд хоорондоо хэсэг маргалдаж байгаад аавыгаа аваад явсан." /хх-9/ гэх мэдүүлэг,

Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай ах Н.Б нь одоо нас дээр гарч байгаа төлөв даруу томоотой хүн. Архи уучхаараа л хааяа нэг болчимгүй үйлдэл гаргачихаад байдгаас өөрөөр ямар нэгэн зан зан байдлын доголдолгүй.” /хх-10/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 11 цаг билүү 12 цагийн үед Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уул 5-14 тоот гэртээ ирээд аав байхгүй байхаар нь ээжээс асуухад түрүүн хамт архи уугаад сууж байсан найзтайгаа гараад явчихсан юм шиг байна гэхээр нь би гайхаад аавыг гадуур явж байж магадгүй гээд гэрээсээ гараад явж байтал гудамжид Н.Б ахтай тааралдахад “хүүе ахын дүү аавын чинь толгойг хамт архи ууж байсан хүн нь хагалчихсан юм шиг байна. Гандан-Уулын 8-16 тоот хаяг руу яваад оч” гэж хэлэхээр нь би ээж Мийн дагуулаад Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 8-16 тоотод очсон. Тухайн үед тэднийд манай аавын толгой нь хагарчихсан байдалтай согтуу сууж байсан. Харин Н.Б гэх танихгүй ах, түүний эхнэр М, бас нэг танихгүй ах нар согтуу сууж байхаар нь ээж бид хоёр уурлаад юу болсон талаар асуухад Н.Б манай охин руу “Би танай аавын толгойг хагалчихсан юм” гээд орилоод байсан. Тэгэхээр нь охин бид шууд Л.Цг аваад Налайхын эмнэлэг рүү явсан. Сүүлд нь нөхрөөсөө “хэн чиний толгойг хагалсан талаар асуухад Н.Б гудамжны үзүүрт зогсож байгаад миний толгойг архины шилээр цохиж хагалсан. Тэгээд намайг гэрлүүгээ дагуулаад явсан.” гээд хэлж байсан.” /хх-17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гудамжинд Н.Б ахтай тааралдахад "хүүеэ аавын чинь толгойг хамт архи ууж байсан хүн нь хагалчихсан юм шиг байна Гандан-уулын 8-16 тоот хаягт яваад оч" гэж хэлэхээр нь би ээж Б.Мийг дагуулаад ...очсон. Тухайн үед тэднийд манай аавын толгой нь хагарчихсан байдалтай согтуу байж байсан. Ээж бид хоёр уурлаад юу болсон талаар асуухад Н.Б гэх ах над руу "танай аавын чинь толгойг хагалчихсан юм" гээд өөдөөс орилоод байсан." /хх-19-21/ гэх мэдүүлэг,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 218 дугаартай дүгнэлт:

  1. Л.Цгийн биед тархи доргилт, толгойн хуйханд шарх, толгойн хуйх, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь йэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдагдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-26-27/,

Шүүгдэгч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би  2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө 09 билүү 10 цагийн үед дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шил, 0.75 литрийн Өргөө нэртэй архи 1 шилийг тус тус худалдан авчихаад Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан -Уулын 10 дугаар гудамжаар гэрлүүгээ алхаад явж байтал зүс таних Л.Ц гэх залуутай тааралдсан. Тэгээд Л.Ц надаас “ахаа дүү нь шартаж үхлээ, шар тайлах юм байхгүй биз” гэж асуухад өөрт байсан архинаасаа Л.Ц дүүд 2 аягыг татуулчихаад салаад явсан. Ингээд Надайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 8-16 тоот гэртээ эхнэр М, дүү Н.Б, Мийн найз Т.Н нарын хамт 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шил 0.75 литрийн Өргөө нэртэй архи 1 шилийг тус тус хувааж ууцгааж байгаад нэг мэдсэн би тасарчихсан байсан. Харин өглөө нь эрүүлжлүүлэхэд сэрсэн. Эрүүлжүүлэхийн цагдаагаас яагаад энд байгаагаа асуухад намайг өчигдөр согтуудаа архины шилээр хүний толгой руу цохиж бусдын биед халдсан учраас энд хонуулсан гэж хэлсэн.” /хх-36/ гэх мэдүүлэг,

Яаралтай тусламжийн хуудас /хх-24-25/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/,

Нийслэлийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 109 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-41-43/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хх-58-61/,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 225 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-67/,

Сум дундын 23 дугаар шүүхийн 01 дүгээр шүүгчийн захирамжийн хуулбар /хх-68-69/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч  Н.Б нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “....Би Л.Цг цохиогүй гэх 4 үндэслэл байна. Тэгээд Л.Ц өчигдөр уучихсан үхлээ шар тайлах юм байна уу гэхээр тэдний хашаанд ороод архинаасаа 1 аяганд хийж өгсөн тэгээд би гэр рүү гээ явсан Тэр өдөр дахин Л.Цтой таараагүй. Цагдаагийн байгууллага ирэхэд би орон дээрээ унтсан хэвээр байсан. Л.Цг цохих шаардлага байхгүй. Тухайн үед уусан тасарсан байсан болохоор юу болоод байгааг мэдэх сөхөө байгаагүй. Авгай нь орж ирээд орилоод байхаар би чимээгүй болооч гэж хэлсэн тэгсэн чинь хэн цохичихсон юм гэхэд нь би цохичихсон гэж санаандгүй хэлсэн. Би тухайн үед гадагшаа гарж архи уух нь битгий хэл өөрийнхөө ууж байсан архийг барахгүй байсан” гэх мэдүүлгээр холбогдсон хэргийнхээ гэм буруугийн асуудалд маргасан ч хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгчийн дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 5 дугаар гудамжны үзүүрт хохирогч Л.Цгийн толгойн тус газарт архины шилээр цохисны улмаас түүний биед тархи доргилт, толгойн хуйханд шарх, толгойн хуйх, духанд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох    Хохирогч Л.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... миний халаасанд байсан 14.000 төгрөг алга болчихсон байхаар нь Н.Быг авчихлаа гэж бодоод араас нь гараад дөнгөж хашааныхаа буланг эргэтэл Н.Б урдаас маань нэг архины шилээр толгойг маань цохичихсон. Тэгэхээр нь би гайхаад толгойгоо бариад "чи чинь яаж байна" гэхэд ... Н.Б "уучлаарай одоохон манайх руу хамт яваад цусыг чинь угааж цэвэрлэж өгье" гээд намайг дагуулаад явсан. Тухайн үед гудамжинд Н.Б бид хоёр л байсан учир намайг цохих үед харсан үзсэн хүн ерөөсөө байгаагүй. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл алга" гэх мэдүүлэг, Гэрч Т.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед ...найз Н.Мийн гэрт ...архи уусан. Тухайн үед гаднаас Мийн нөхөр Н.Б нэлээн согтчихсон байдалтай Л.Цгийн хамт гэрт орж ирсэн.  тэр үед Л.Цгийн толгойноос цус гарчихсан ба бид хэд сандарч очоод Л.Цгийн цусыг арчаад байж байтал Н.Б гарлаа гээд гэрээс гараад явчихсан. Удалгүй гаднаас Л.Цгийн эхнэр Б.М, охин М.У нар нэлээн ууртай орж ирээд бид нар луу "хэн аавын толгойг хагалсан" гэж хэрүүл хийх үед Н.Б өөдөөс нь "танай аавын толгойг би хагалчихсан" гээд хоорондоо хэсэг маргалдаж байгаад аавыгаа аваад явсан." гэх мэдүүлэг, Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Н.Б ахтай тааралдахад “хүүе ахын дүү аавын чинь толгойг хамт архи ууж байсан хүн нь хагалчихсан юм шиг байна. Гандан-Уулын 8-16 тоот хаяг руу яваад оч” гэж хэлэхээр нь би ээж Мийн дагуулаад Налайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 8-16 тоотод очсон. Тухайн үед тэднийд манай аавын толгой нь хагарчихсан байдалтай согтуу сууж байсан. Харин Н.Б гэх танихгүй ах, түүний эхнэр М, бас нэг танихгүй ах нар согтуу сууж байхаар нь ээж бид хоёр уурлаад юу болсон талаар асуухад Н.Б манай охин руу “Би танай аавын толгойг хагалчихсан юм” гээд орилоод байсан. Тэгэхээр нь охин бид шууд Л.Цг аваад Налайхын эмнэлэг рүү явсан. Сүүлд нь нөхрөөсөө “хэн чиний толгойг хагалсан талаар асуухад Н.Б гудамжны үзүүрт зогсож байгаад миний толгойг архины шилээр цохиж хагалсан. Тэгээд намайг гэрлүүгээ дагуулаад явсан.” гээд хэлж байсан.” гэх мэдүүлэг, Гэрч М.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гудамжинд Н.Б ахтай тааралдахад "хүүеэ аавын чинь толгойг хамт архи ууж байсан хүн нь хагалчихсан юм шиг байна Гандан-уулын 8-16 тоот хаягт яваад оч" гэж хэлэхээр нь би ээж Б.Мийг дагуулаад ...очсон. Тухайн үед тэднийд манай аавын толгой нь хагарчихсан байдалтай согтуу байж байсан. Ээж бид хоёр уурлаад юу болсон талаар асуухад Н.Б гэх ах над руу "танай аавын чинь толгойг хагалчихсан юм" гээд өөдөөс орилоод байсан." гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 218 дугаартай дүгнэлт, Шүүгдэгч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Л.Ц гэх залуутай тааралдсан. Тэгээд Л.Ц надаас “ахаа дүү нь шартаж үхлээ, шар тайлах юм байхгүй биз” гэж асуухад өөрт байсан архинаасаа Л.Ц дүүд 2 аягыг татуулчихаад салаад явсан. Ингээд Надайх дүүргийн 5 дугаар хороо Гандан-Уулын 8-16 тоот гэртээ эхнэр М, дүү Н.Б, Мийн найз Т.Н нарын хамт 0.75 литрийн Хараа нэртэй архи 1 шил 0.75 литрийн Өргөө нэртэй архи 1 шилийг тус тус хувааж ууцгааж байгаад нэг мэдсэн би тасарчихсан байсан. Харин өглөө нь эрүүлжлүүлэхэд сэрсэн. Эрүүлжүүлэхийн цагдаагаас яагаад энд байгаагаа асуухад намайг өчигдөр согтуудаа архины шилээр хүний толгой руу цохиж бусдын биед халдсан учраас энд хонуулсан гэж хэлсэн.”гэх мэдүүлэг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 218 дугаартай дүгнэлт,  Яаралтай тусламжийн хуудас, Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл зэргээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.Бт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Н.Бт холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчийн дүгнэлтийг хянан үзээд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байх тул түүнд тухайн зүйлд заасан торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолгүй, саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Монгол овогт Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Монгол овогт Н.Быг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.  Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Х.ГАНБОЛД