Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2023/0224

Ё.Бгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мөнхболд

Нэхэмжлэгч: Ё.Б

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Орхон аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ү-2101013603, Ү-2101013604 дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаах тухай 766 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 142 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Ё.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0311/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 14 дүгээр зүйлийн14.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ё.Бгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Ү-2101013603, Ү-2101013604 дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаах тухай 766 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М-оос шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх хэсэгт ..тухайн орон нутгийн өмчийн тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг болон 33 дугаар зүйлийн 33.1-т аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өмчлөгч байхаар хуульчилсан байхад өмчлөгчийн зөвшөөрлийг авсан эсэхийг нягтлан шалгалгүй улсын бүртгэлийг хийсэн" гэж дүгнэжээ /ШШ-ийн 6-р хуудасны сүүлийн догол мөр/6

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар болон гуравдагч этгээд Орхон аймгийн Засаг даргын хариу тайлбар зэрэгт хуулийн дээрх зүйл, заалтуудыг зөрчсөн байна гэдэг нэг ч үг өгүүлбэр байдаггүй бөгөөд нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, өмчлөгчөөр бүртгүүлэх бүхий л баримтуудыг бүрдүүлж өгсөн гагцхүү хуучнаар Орхон аймгийн Өмчийн албанаас удаа дараа ирсэн бичгүүдийг үндэслэн бүртгэлийг хүчингүй болгосон гэдэг тайлбарыг өгдөг.

Гэтэл анхан шатны шүүх хөндлөнгийн байр сууринаас нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарууд, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байтал хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбаруудад огт дурдагдаагүй үндэслэлийг хариуцагч талын ажилтан шиг шинэ хууль зүйн үндэслэлүүдийг гарган тавьж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2.2.Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар шүүх нотлох зарчим буюу хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ хэрэгжүүлэх ёстой бөгөөд дээр дурдсан Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал маргаан бүхий дулааны ЦТП дээр давхарлан барилга байгууламж барихыг зөвшөөрсөн эсэхийг шүүх өөрөө нотлох баримт цуглуулах замаар тогтоох ёстой байсан гэж үзэж байна.

Энэ үүргээ хэрэгжүүлээгүй мөртлөө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвшөөрөл авсан эсэхийг нягтлан шалгаагүй гэдэг үндэслэлийг гарган ирж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь дээрх ЦТП дээрх барилга байгууламжуудыг өөрөө дураараа очоод барьчихаагүй, Орхон аймгийн Засаг даргын тавьсан саналын дагуу холбогдох гэрээ хэлцлүүдийг байгуулан барьсан тул захиргааны байгууллагаас зохих зөвшөөрлийг авч барьсан гэж ойлгож, 10 гаруй жил эзэмшиж, ашиглаж ирсэн.

2.3.Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох маргаан бүхий 2 объектын улсын бүртгэлийн хувийн хэргийн цугларсан баримтуудаар нэхэмжлэгч талыг буруутгах үндэслэл огтхон ч байхгүй бөгөөд зохих этгээдүүдтэй гэрээ, хэлцэл байгуулсны үндсэн дээр барилга байгууламж барьсны төлөө Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхэнд нь бүдүүлгээр халдаж хохирсон байтал шүүхийн байгууллага зөрчигдсөн эрхийг сэргээх, сэргээх арга замыг тодорхойлох байтал анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчтэй огт хамааралгүй асуудлаар /захиргааны байгууллагын өөрсдийн хариуцлагагүй, уялдаа холбоогүй байдал/-ыг нэхэмжлэгчийн буруу мэтээр дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, мөн нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг ямар арга замаар сэргээх талаар нэг ч үг өгүүлбэр бичилгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.4.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр өмгөөлөгч миний бие гаргасан тайлбартаа маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 "Энэ хуулийн 7.3, 7.5-д зааснаас бусад тохиолдолд Эрхийн улсын бүртгэлийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэсэн хэсгийг үндэслэж мэтгэлцсэн бөгөөд энэхүү хэсгийг үндэслэвэл нэхэмжлэгчийн маргаан бүхий 2 объектын улсын бүртгэлийг хүчингүй болгох эрх хэмжээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад байхгүй, гагцхүү шүүх хүчингүй болгохоор байна.

Гэтэл анхан шатны шүүх энэхүү хуулийн зүйл, хэсэгт ямар ч дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

2.5.Хэдий улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-т хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар олгогдсон гэж ойлгогдож байгаа хэдий ч уг маргаанд эрх зүйн харилцааг илүү нарийвчилсан зохицуулалт бүхий хууль, түүний зохицуулалтыг хэрэглэх ёстой байсан.

Учир нь Улсын бүртгэл гэдэг нь зөвхөн эд хөрөнгийн бүртгэл хамаарахгүй бөгөөд иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, оюуны өмчийн бүртгэл зэрэг олон хүрээг хамарсан бүртгэл хийгддэг бөгөөд маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль маргааны илүү нарийвчилсан зохицуулалттай эрх зүйн хэмж хэмжээ тул уг хуулийг хэрэглэж маргааныг шийдвэрлэх буюу уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсгийг үндэслэн хариуцагч тал нь шүүх хүчингүй болгох асуудлыг буюу хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг хангах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтад заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 13-ны өдрийн 128/ШШ2023/0142 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Ё.Бгээс “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2101013603, Ү-2101013604 дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаах тухай 766 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргажээ.

2.Маргааны үйл баримтын тухайд:

2.1.Анх Орхон аймгийн Засаг дарга болон “Долоон бурхан трейд” ХХК-ийн захирал Ё.Б нар  “Дулаан дамжуулах төвүүдийг давхар болгож үйлчилгээний зориулалттай барилгын болон Хорооллуудыг монсарджуулах барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” 01 дугаартай гэрээ”-г[1], Орхон аймгийн “Эрдэнэт амьдрал” ОНӨХХК-ийн захирал болон “Долоон бурхан трейд” ХХК-ийн захирал Ё.Б нар “Дулаан дамжуулах төвүүдийг давхар болгож үйлчилгээний зориулалттай барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” 02 дугаартай гэрээг[2] 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус тус байгуулжээ.

2.2.Эдгээр гэрээгээр “Эрдэнэт хотын орон сууцны хороолол доторх дулаан дамжуулах төвүүдийг давхарлаж үйлчилгээний зориулалттай барилга барих, орон сууцны хорооллуудын барилгын дээврийг монсарджуулах ажлыг Хотын захирагчийн албаны боловсруулсан зураг төслийн дагуу 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2011 оны 08 дугаар сарын 01-ний дотор гүйцэтгэхээр талууд харилцан тохиролцжээ.

2.3.Орхон аймгийн Баян-өндөр сумын Оюут баг 5, 6, 7 дугаар байрны дунд байрлах ЦТП-2-2 болон Зэст баг 1 дүгээр хороолол, 26 дугаар байрны баруун талд байрлах ЦТП-1-4 дулаан дамжуулах төвийн дээр тус бүр 92 м.кв талбай бүхий өргөтгөлийн байгууламжийг сэндвичин хавтангаар барьж гүйцэтгэснийг Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын 2008 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/08 дугаар актаар[3] хүлээн авсан байна.

2.4.Нэхэмжлэгчээс Орхон аймгийн бүртгэлийн хэлтэст хандан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт байрлах ДТП-1-4 дээр баригдсан 92 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай баригдсан барилгыг иргэн Ё.Бгийн нэр дээр эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж өгнө үү” гэх хүсэлтийг[4] 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргажээ.

2.5.Орхон аймгийн Өмчийн албанаас /хуучин нэрээр/ “Эрдэнэт-амьдрал” ОНӨХХК-ийн эзэмшилд байгаа орон нутгийн өмчийн дулаан дамжуулах төвүүдийн газрыг “Долоон бурхан трейд” ХХК-ийн хүсэлтийн дагуу хамтран эзэмших зөвшөөрөл олгохгүй болно... эдгээр түр сууцуудад Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгох боломжгүй гэж үзэж байна. ... цаашид төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудын болон нийтийн эзэмшлийн газартай холбоотой асуудлаар ТӨХ болон манай албанд хандан тодруулга авч шийдвэрлэж байхыг хүсье” гэсэн агуулга бүхий албан бичгийг [5] 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна.

2.6.Үүний дараа нэхэмжлэгчээс Орхон аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хандан Орхон аймгийн Баян-өндөр сумын Оюут баг 5, 6, 7 дугаар байрны дунд байрлах ЦТП-2-2 болон Зэст баг 1 дүгээр хороолол, 26 дугаар байрны баруун талд байрлах ЦТП-1-4 дулаан дамжуулах төвийн өргөтгөлийн барилгыг өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлэг[6] 2010 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан.

Уг мэдүүлгийг үндэслэн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2010 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр дээрх өргөтгөлийн байгууламжуудыг улсын бүртгэлийн Ү-2101013603[7], Ү-2101013604 дугаарт бүртгэн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгожээ.

2.7.Орхон аймгийн өмчийн албанаас ““Эрдэнэт-амьдрал” ОНӨХХК-ийн эзэмшилд байгаа орон нутгийн өмчлөлийн ЦТП 2-3 дээр барьсан түр барилгад танай хэлтсээс иргэн Ё.Бд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон бөгөөд үүнийг иргэн Б.Оюунд худалдаж мөн гэрчилгээ авсан байна.

Дээрх ЦТП болон түүний газар нь орон нутгийн өмч бүртгэлтэй байгаа бөгөөд газрыг “Долоон бурхан трейд” ХХК-д хамтран эзэмшүүлэхийг зөвшөөрөхгүй тухай, энэхүү түр барилгууд нь үл хөдлөх хөрөнгө биш тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болгох боломжгүй талаар манай албанаас 2009 онд 111, 122 тоот албан бичгээр танай байгууллагад мэдэгдэж байсан... ямар үндэслэлээр гэрчилгээ олгосон тухай... хариу мэдэгдэнэ үү” гэх агуулга бүхий 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 31 дүгээр албан бичгийг[8] Орхон аймгийн улсын бүртгэлтийн хэлтэст хүргүүлсэн.

2.8.Мөн Орхон аймгийн Засаг даргаас “... түр барилгад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, өмнө олгосон ЦТП 2-3-ийн болон бусад ЦТП-ийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээг яаралтай авч, энэ талаар 2011 оны 4 дүгээр сарын 12-ны дотор хариу мэдэгдэнэ үү...” гэсэн агуулга бүхий 1/552 дугаар албан бичгийг[9] 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн улсын бүртгэлтийн хэлтэст хүргүүлжээ.

2.9.Дээр дурдсан Орхон аймгийн өмчийн алба болон Орхон аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан бичгүүдийг үндэслэн нэхэмжлэгчид үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон улсын бүртгэлийг хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас хянан шалгасан.

Уг шалгалтаар “Эрдэнэт-амьдрал” ОНӨХХК-ийн дулаан дамжуулах төвийн зориулалтаар олгосон газар дээр баригдсан өргөтгөлийн барилгыг үйлчилгээний зориулалттайгаар нэхэмжлэгч Ё.Бгийн өмчлөлд, тухайн барилгыг орон нутгийн өмчийн хөрөнгө болон дулаан дамжуулах төв болох ЦТП дээр барьсан байхад холбогдох эрх бүхий этгээдийн зөвшөөрлийг авалгүйгээр бүртгэсэн нь  Газрын тухай хуулийн  35 дугаар зүйлийн 35.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасныг зөрчсөн гэдгийг тогтоожээ.

Үүнийг үндэслэн хариуцагчаас маргаан бүхий актыг 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гаргаж нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугааруудыг хүчингүй болгож, хувийн хэргийн бүртгэлийг хааж, өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг мөн хүчингүй болсонд тооцсон гэдэг нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

3.Маргааны үйл баримттай холбоотой хууль зүйн үндэслэлийн тухайд:

3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Орон нутгийн нийтийн зориулалттай өмчид тухайн орон нутгийн хүн амын нийтийн хэрэглээнд зориулсан эд хөрөнгө хамаарна”,

...77 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, ...ийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна”,

...78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” 1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” гэж заажээ.

3.2.Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д "дулаан дамжуулах сүлжээ" гэж эрчим хүчний эх үүсвэрээс дулаан хуваарилах төв хүртэлх дулааны шугам, тоног төхөөрөмжийг” хэлэхээр,

... 14 дүгээр зүйлийн 14.4-т “Эрчим хүч дамжуулах шугам, дэд станц нь төрийн өмчлөлд байна” гэж,

...33 дугаар зүйлийн 33.1-т “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж зохицуулсан.

3.3.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно.”,

...12 дугаар зүйлийн 12.6-д “Улсын ерөнхий бүртгэгч нь ..., улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй.”,

...14 дүгээр зүйлийн 14.1-т “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:” 14.1.6-д “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” гэж тус тус заажээ.

3.4.Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-т “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно.” гэж тус тус зохицуулсан.

4.Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах гомдолд өгөх дүгнэлтийн тухайд:

4.1.Нэхэмжлэгч Ё.Б нь Орхон аймгийн Засаг дарга болон “Эрдэнэт амьдрал” ОНӨХХК-ийн захирал нартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дагуу төрийн өмчийн газар дээр байрлах орон нутгийн өмчийн дулаан дамжуулах ЦТП-ийн байгууламжийн дээвэр дээр үйлчилгээний зориулалттай барилгыг сэндвичин хавтангаар барьсан, уг барилгын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ өмчлөгчийн зөвшөөрлийг аваагүй, энэ барилга нь хуулиар барилга барихыг хориглосон газарт баригдсан байсан зэргээс үзэхэд маргаан бүхий улсын бүртгэлийг дээр дурдсан хуулийн зохицуулалтын дагуу хууль зөрчсөн бүртгэл гэж үзэх үндэслэлтэй.

4.2.Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, түүний хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд дулаан дамжуулах ЦТП-гийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцсан этгээд болох Орхон аймгийн Өмчийн газар, Орхон аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн шаардлагын дагуу маргаан бүхий улсын бүртгэлийг хууль зөрчсөн гэдгийг шалган тогтоосны үндсэн дээр энэхүү  улсын бүртгэлийг хүчингүй болгосон үйлдлийг хууль бус гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймээс хуульд нийцүүлэн гаргасан маргаан бүхий актын улмаас  нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр барьсан барилгын өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх хууль ёсны эрх, ашиг сонирхол  зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

4.3.Үүний учир нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхэнд нь ... халдаж хохирсон, шүүхийн байгууллага зөрчигдсөн эрхийг сэргээх, сэргээх арга замыг тодорхойлох байтал анхан шатны шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгчтэй огт хамааралгүй асуудлаар /захиргааны байгууллагын өөрсдийн хариуцлагагүй, уялдаа холбоогүй байдал/-ыг нэхэмжлэгчийн буруу мэтээр дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон”, “...2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэсэн хэсгийг үндэслэж мэтгэлцсэн бөгөөд ...маргаан бүхий 2 объектын улсын бүртгэлийг хүчингүй болгох эрх хэмжээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад байхгүй, гагцхүү шүүх хүчингүй болгохоор байна.” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхээс хүлээн авах үндэслэлгүй юм.

4.4.Мөн маргаан бүхий улсын бүртгэл нь төрийн өмчийн газар дээр байрлах орон нутгийн өмчийн дулаан дамжуулах ЦТП-ийн байгууламжийн дээвэр дээр үйлчилгээний зориулалттай барьсан барилгын өмчлөх эрхийг баталгаажуулсан улсын бүртгэлийн харилцаа байх бөгөөд уг улсын бүртгэл хууль ёсны эсэх талаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд талуудаас маргажээ.

Үүний учир маргаан бүхий улсын бүртгэлийн хууль ёсны байдлыг тогтооход уг барилгын доор байрлах газар болон дулаан дамжуулах ЦТП-ийн байгууламжийн өмчлөгч нь хэн гэдгийг тодорхойлох, тухайн газар болон байгууламжтай холбоотой өмчлөгчийн эрх, тухайн байгууламжийг бусад этгээдээс ашиглахад ямар хориглолт, хязгаарлалтыг хуулиар зохицуулсан гэдгийг судлан тогтоож, холбогдох хуулийг хэрэглэн маргаан бүхий захиргааны үйл ажиллагаанд дүгнэлт өгсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэх, 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, 106.7-д заасан шүүх захиргааны байгууллагаас сонгох боломжийг хэрэглэхдээ хууль зөрчсөн эсэхийг шалгах захиргааны хэргийн шүүхийн хуулиар олгогдсон бүрэн эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Анхан шатны шүүхийн шийдвэрийн "... Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг болон 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг дүгнэсэн, хариуцагч болон гуравдагч этгээдийн хариу тайлбар зэрэгт хуулийн дээрх зүйл, заалтуудыг зөрчсөн гэдэг нэг ч үг өгүүлбэр байдаггүй, гэтэл анхан шатны шүүх хөндлөнгийн байр сууринаас нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарууд, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байтал хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбаруудад огт дурдагдаагүй үндэслэлийг хариуцагч талын ажилтан шиг шинэ хууль зүйн үндэслэлүүдийг гарган тавьж хэргийг шийдвэрлэсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

4.5.Орхон аймгийн Засаг дарга болон “Долоон бурхан трейд” ХХК-ийн захирал Ё.Б нараас “Дулаан дамжуулах төвүүдийг давхар болгож үйлчилгээний зориулалттай барилгын болон Хорооллуудыг монсарджуулах барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” 01 дугаартай гэрээг” [10] 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан.

Мөн Орхон аймгийн Засаг даргаас “... түр барилгад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, өмнө олгосон ЦТП 2-3-ийн болон бусад ЦТП-ийн Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээг яаралтай авч, энэ талаар 2011 оны 4 дүгээр сарын 12-ны дотор хариу мэдэгдэнэ үү...” гэсэн агуулга бүхий 1/552 дугаар албан бичгийг[11] 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ.

Эдгээр баримтаас үзэхэд Орхон аймгийн Засаг даргаас маргаан бүхий барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгүүлэхийг зөвшөөрсөн гэж үзэхээргүй, харин уг барилгыг нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд бүртгэсэн улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэн бүртгэлийг хүчингүй болгохыг шаарджээ.

Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...нэхэмжлэгч нь ЦТП дээрх барилга байгууламжуудыг өөрөө дураараа очоод барьчихаагүй, Орхон аймгийн Засаг даргын тавьсан саналын дагуу холбогдох гэрээ хэлцлүүдийг байгуулан барьсан тул захиргааны байгууллагаас зохих зөвшөөрлийг авч барьсан гэж ойлгож, 10 гаруй жил эзэмшиж, ашиглаж ирсэн.” гэх гомдол үндэслэлгүй байна.

4.6.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр шийдлийн хувьд зөв боловч маргааны үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 142 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтыг” гэснийг “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 2, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 33 дугаар зүйлийн 33.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 12 дугаар зүйлийн 12.6, 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасныг” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

[1] Хэргийн 1-р хавтас 8-9 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 10-11 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 12-13 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 89 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 79 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 50-51 дэх т ал

[7] Хэргийн 1-р хавтас 4 дэх тал

[8] Хэргийн 1-р хавтас 113 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 77 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 10-11 дэх тал

[11] Хэргийн 1-р хавтас 77 дахь тал