Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Б.Бүжинлхам,

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үжээд овогтой М.Б,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогтой Ч.Б нарт холбогдох эрүүгийн 2002005090045 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Налайх дүүрэг дэх ................................ ажиллаж байсан, одоо цэргийн тэтгэвэрт гарсан , ам бүл 4 , эхнэр, 2 хүүхдийн хамт ................................ тоотод оршин суух, урьд ял шийтгүүлгүй,

                 Үжээд овогт Мөнхтайваны М.Б / РД:  /

  1. Монгол улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймаг Эрдэнэбулган суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 0421 дүгээр ангид хорих ял эдэлж байгаа, ам бүл 3, аав, ээжийн хамт ................................ тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй,

             Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хорих ялаа эдэлж байгаа,

            Боржигон овогт Ч.Б /РД:  /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч М.Б нь Нийтийн албан тушаалтан буюу Налайх дүүрэг дэх ................................ ажиллаж байхдаа “................................ тоотод 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 22 цаг 30 минутын орчим иргэн Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Гтой маргалдан улмаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, хүнийг алсан” үйлдэлтэй эрүүгийн 1907000000139 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа тус хэрэгт яллагдагчаар татагдсан, хахууль өгөгч Ч.Бгийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрэг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл “Хэргийн бодит байдлыг тогтоох”-ийн 1-т “Мөрдөгч...нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн унаж эзэмшдэг ........... улсын дугаартай Ниссан теана маркийн тээврийн хэрэгсэлд 160.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг дугуй, 170.000 төгрөгийн үнэ бүхий аккумлятор зэргийг хахуульд авсан,

Шүүгдэгч Ч.Б нь  “................................ тоотод 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 22 цаг 30 минутын орчим иргэн Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Гтой маргалдан улмаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, хүнийг алсан” үйлдэлтэй эрүүгийн 1907000000139 хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч М.Бд албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний унаж эзэмшдэг ........... улсын дугаартай Ниссан теана маркийн тээврийн хэрэгсэлд 160.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг дугуй, 170.000 төгрөгийн үнэ бүхий аккумлятор зэргийг хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

            Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тухайн үед Солонгос, Японоос орж ирсэн дугуй худалддаг байсан бөгөөд энэ хүн 160,000 төгрөгөөр 4 ширхэг дугуй худалдан авсан байна...жижиг тэрэгний дугуй байсан...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зарсан дугуйны падаан дээр 215-60R-16 размерийн дугуйг зарсан бүртгэл байна..." /1хх-208-210/ гэх мэдүүлэг,

Гэрч С.Лгийн мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...М.Б манай авто сэлбэг, дугуй засварын газраар орж гарч байдаг болохоор нарийн хэлж мэдэхгүй байна. Би ноднин өдөөд дугуй засварын газраа хүнд түрээслүүлсэн байсан. Дугуй засварын газар түрээслэж байсан. Сүхбат гэдэг залуу одоо цэрэгт явсан байгаа. Тийм болохоор нарийн сайн мэдэхгүй байна” /1хх-213-214/ гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Миний төрсөн ах Ч.Б нь 2019 оны 10 дугаар сараас Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч М.Б гэдэг хүнд шалгагдаж байсан. Ингэж шалгагдаж байх хугацаандаа ахлах мөрдөгч М.Бд аккумлятор, 4 ширхэг дугуй, машиныг нь засаж өгсөн гэх асуудлуудын талаар надад мэдэх зүйл байхгүй. Харин хэрэг холбогдож байхдаа хүний машиныг засаж өгөөд гэж ярьж байсныг нь сонсож байна. Хэн гэдэг хүний машиныг засаж өгсөн гэх асуудлын талаар мэдэхгүй байна.” /1хх-215-217/ гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ засварын газарт голдуу автомашины автомат кроп засаж байгаа, одоо санаж байгаагаар 13.83 УНЭ улсын дугаартай Ниссан Теана маркийн хар өнгөтэй тээврийн хэрэгслийг дуудлага худалдаанаас авсан, хүйтэн дээрээ урагшаа араагаа явдаг, халахаараа шүүр нь бөглөрөөд урагшаа ч үгүй, хойшоо ч үгүй явахаа больсон автомашиныг засуулж байсан санагдаж байна. Энэ машиныг яагаад санаж байгаа гэхээр машин засуулсан 2 залуугийн 1 нь цагдаа хувцастай байсан. Нөгөө нь энгийн хувцастай байсан бөгөөд энэ 2 залуу намайг ажилтай наагуур цаагуур явж байх хооронд засварын мөнгөө өгөхгүй машинаа аваад явсан байсан. Тэгэхээр нь араас нь хэд хэдэн удаа залгаж бөөн юм болж байж мөнгөө шилжүүлж байсан. Энэ автомашины кропны диск шатсан байсан бөгөөд хуучин кропыш нь аваад орж ирсэн. Машины кроп тос нь 70.000 төгрөг нийт 470.000 төгрөг болж байсан ба мөнгөө шилжүүл энэ тэр гэж араас нь утсаар ярьж ярьж миний Хаан банкны 5018547786 дугаарын дансанд 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр манай засварын газарт авчираад тухайн өдөр нь бүтэн ажиллаад маргааш нь засвараас гаргасан. Тэгээд машинаа авч яваад мөнгөө хийлгүй удаж байгаад шилжүүлж байсан санагдаж байна.” /хх-219-221/ гэх мэдүүлэг,

Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Б бид 2 “Сэбоцэ” худалдааны төвийн хажууд байхад дэлгүүрээс аккумлятор худалдан авч байсан бөгөөд аккумлятор худалдан авахдаа өөрийнхөө автомашинд аккумлятор худалдан авч байна гэж ойлгосон. Түүнээс хэрэг шалгаж байсан М.Бы автомашинд аккумлятор худалдан авч өгч байгаа талаар ямар нэгэн зүйл яриагүй.” /1хх-227-228/ гэх мэдүүлэг,

 Гэрч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Б гэж хүнийг 2019 онд ахлах мөрдөгч М.Бд хүний амь нас хохироосон хэрэгт холбогдон шалгагдаж байх үеэс танина. Би гадуур гарахынхаа өмнө хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн алба хаагч нарын өрөөгөөр ороод явуулах бичиг баримт байна уу, өөр байгууллагаар орох ажил байна уу гээд явж байгаад М.Б хошуучийн өрөөгөөр ороход Ч.Б ах сууж байдаг байсан. Ч.Б ахыг анх 0461 дүгээр ангиас эрүүл мэндийн шалтгаанаар гаргахад нь М.Бы хамт явж очиж авч байсан. Энэ үеэс эхлэн ер нь таних болсон. Ч.Б ах М.Бтай их дотно байгаа харагддаг.....Хошууч М.Б хар өнгийн Ниссан Тена маркийн суудлын жижиг тэрэг унадаг....” /2хх-8-10/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч М.Бы мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: "...Ч.Б нь миний машиныг угааж, авч явж байх хугацаандаа 4 дугуйг сольж, машины аккумлятор зэргийг сольсон юм байна лээ. Машины аккумляторыг Ч.Б сольсоныг хэрэг шүүхэд шилжиж байхад буюу 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр мэдсэн, тэр үед Ч.Б шүүхээр ял аваад явсан учир тэгсгээд өнгөрсөн. Машины дугуйг сольсон эсэхийг би мэдээгүй юм. Би ч Ч.Бг оргуулчихгүй юмсан, амь насыг нь хохироочихгүй юмсан гэж бодоод, мөн түүнд хэт итгэж машинаа өгч явуулж машинд 4 дугуй, аккумлятор зэргийг сольж тавьсан байсан. Энэ асуудлаас болоод өөрөө хэрэгт холбогдон шалгагдаж байгаадаа харамсаж байна....Лхамсүрэнгийг С.Л...энэ хүн манай ээжийн талын холын хамаатан, энэ хүнийг танина, Л.С.Л ахын машиныг гуйж унаж байсан юм...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа ойлгож байна, хэргийг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..." / 2хх-31-39/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: "...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн хэргийн талаар өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн байгаа...Би ................................ тоотод 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 22 цаг 30 минутын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Д.Гтой маргалдан улмаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалж алсан хэрэгт Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч М.Бд эрүүгийн 1907000000139 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа ахлах мөрдөгч М.Б надад хандаж чиний хэргийг болгоомжгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болгоно, 2021 онд Ардын хувьсгалын 100 жилээр өршөөлийн хууль гарна тэгэхээр чи гарчихна шүү дээ гэсэн амлалт өгдөг байсан. Миний хэргийг шалгаж байгаа хүн надад ингэж хэлэхээр би түүний хэлсний дагуу миний хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх байх, өршөөлийн хууль гараад өршөөлийн хуулинд хамрагдах байх гэсэн бодолтой байдаг байсан. Хэрэгт шалгагдаж байхад буюу намайг Цагдаагийн хэлтэс дээр цагаа бүртгүүлдэг байх хугацаанд М.Б мөрдөгч надаар машинаа угаалгаж цэвэрлүүлдэг байсан юм, энэ үед машин нь заримдаа асна, заримдаа асдаггүй байсан юм, тэгж байхад надад хандаж машины аккумлятор муудсан юм шиг байна чи надад нэг аккумлятор аргалаад зохицуулаадах гэсэн. Тэгэхээр нь миний хэргийг шалгаж байгаа байцаагч хүн хэлж байгаа юм чинь миний хэргийн зүйлчлэлийг болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон болгож өөрчлөх байх гэж бодоод түүний машины копутыг сөхөж хуучин аккумляторыг харж байгаад яг тийм ампер цагтай аккумлятор шинээр 170.000 төгрөгөөр авч өгөөд хуучин аккумляторыг нь шинэ аккумляторын хайрцган дотор нь хийгээд М.Бы тоосгон граж дотор нь хийж тавьсан, шинэ аккумляторын хайрцаг дотор нь баталгаат хуудас нь байх ёстой. Үүний дараа М.Б байцаагч надад хандаж миний машины дугуй муудаад халзарсан байна, сая машин мөргөхөө шахлаа чи энэ 4 дугуйг сольчхоорой гэж хэлсэн, тэгэхээр нь би Да Хүрээ захын тэнд байх контейнэроос 4 ширхэг орж ирсэн дугуй 160,000 төгрөгөөр аваад М.Бы ........... улсын дугаартай машинд нь Налайхын тэнд байх дугуй засварын газарт солиулж өгсөн байгаа...Миний хэлсэн ярьсан зүйлс бүгд үнэн, миний хэлсэн мэдүүлсэн зүйлс бүгд нотлогдож байгаа шүү дээ, тийм болохоор түүнийг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэнэ гэж юу байхав. Үнэн юм үнэнээрээ сайхан..." /2хх-46-51/ гэх мэдүүлэг,

 

Авилгатай тэмцэх газарт Ч.Бгийн гаргасан гомдол /1хх-04-06/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-07/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-10-12, 14-22/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1хх-13/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол"...М.Бы эзэмшиж унаж буй ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хураан авсан "X-PRO" гэсэн бичигтэй, хар өнгийн, 12 V 70AH(20HR)/120MIN9RC)CCA600A гэсэн бичигтэй, 9А24В гэсэн кодтой аккумляторыг, М.Бы эзэмшлийн авто гражид үзлэг хийх явцад хураан авсан "X-PRO" гэсэн аккумляторын хайрцаг дотроос хураан авсан "Сэкуд" ХХК-ийн санхүүгийн тэмдэгтэй аккумляторын баталгааны хуудас /1хх-26-30/,

"Сэкуд" ХХК-ийн санхүүгийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-31-37/,

........... улсын дугаартай NISSAN TEANA маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-45-52/,

Ч.Бгийн Хаан банк дахь 5753634808 дугаарын харилцах дансны лавлагаа, мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-77-80, 85-93/,

М.Бы 312500449539, 312500454837 дугаарын харилцах дансны лавлагаа, мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-95-100/,

М.Ч.Бгийн 1209000543 дугаарын харилцах дансны мэдээлэл /1хх-101-105/,

Гэрч Ц.Бийн самсунг эс-8 маркийн гар утсанд үзлэг хийсэн
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
/1хх-38-44/,

Эрүүгийн 1907000000139 дугаартай хэрэгт үзлэг хийж, хуулбарлан авсан тэмдэглэл /1хх-109-185/,

Ч.Мын 5018547786 дугаартай дансны хуулга /1хх-222-225/,

Ч.Бгийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-233/

М.Быг ажилд томилсон тушаал шийдвэрүүдийн хуулбар /1хх-247-249/,

М.Бы урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-250/,

Шүүгдэгч М.Б, Ч.Б нарын хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч нарт холбогдох яллагдагчаар татсан болон яллах дүгнэлт дээр шүүгдэгч нарын үйлдлийн огноог тодорхой заахгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримт үйлдсэн огноог дараах байдлаар тогтоолоо.

 

Шүүгдэгч М.Б нь Нийтийн албан тушаалтан буюу Налайх дүүрэг дэх ................................ ажиллаж байхдаа шүүгдэгч Ч.Бгийн “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Гтой маргалдан улмаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, хүнийг алсан” үйлдэлтэй эрүүгийн 1907000000139 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа тус хэрэгт яллагдагчаар татагдсан, хахууль өгөгч Ч.Бгийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүрэг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл “Хэргийн бодит байдлыг тогтоох”-ийн 1-т “Мөрдөгч...нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасан үүргээ хэрэгжүүлсний хариуд 2019 оны 11 дүгээр сарын 14 ны өдөр өөрийн унаж эзэмшдэг ........... улсын дугаартай Ниссан теана маркийн тээврийн хэрэгсэлд 160.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг дугуй, 2019 оны 11 дүгээр сарын 11 ны өдөр 170.000 төгрөгийн үнэ бүхий аккумлятор зэргийг хахуульд авсан,

Шүүгдэгч Ч.Б нь  “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Гтой маргалдан улмаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалж, хүнийг алсан” үйлдэлтэй эрүүгийн 1907000000139 хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч М.Бд албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 14 ны өдөр   түүний унаж эзэмшдэг   ........... улсын дугаартай Ниссан теана маркийн тээврийн хэрэгсэлд 160.000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг дугуй, 2019 оны 11 дүгээр сарын 11 ны өдөр 170.000 төгрөгийн үнэ бүхий аккумлятор зэргийг хахуульд өгсөн болох нь Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Тухайн үед Солонгос, Японоос орж ирсэн дугуй худалддаг байсан бөгөөд энэ хүн 160.000 төгрөгөөр 4 ширхэг дугуй худалдан авсан байна...жижиг тэрэгний дугуй байсан...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зарсан дугуйны падаан дээр 215-60R-16 размерийн дугуйг зарсан бүртгэл байна..." гэх мэдүүлэг, Гэрч С.Лгийн мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...М.Б манай авто сэлбэг, дугуй засварын газраар орж гарч байдаг болохоор нарийн хэлж мэдэхгүй байна. Би ноднин өдөөд дугуй засварын газраа хүнд түрээслүүлсэн байсан. Дугуй засварын газар түрээслэж байсан. Сүхбат гэдэг залуу одоо цэрэгт явсан байгаа. Тийм болохоор нарийн сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, Гэрч Ч.Хишигжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Миний төрсөн ах Ч.Б нь 2019 оны 10 дугаар сараас Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч М.Б гэдэг хүнд шалгагдаж байсан. Ингэж шалгагдаж байх хугацаандаа ахлах мөрдөгч М.Бд аккумлятор, 4 ширхэг дугуй, машиныг нь засаж өгсөн гэх асуудалуудын талаар надад мэдэх зүйл байхгүй. Харин хэрэг холбогдож байхдаа хүний машиныг засаж өгөөд гэж ярьж байсныг нь сонсож байна. Хэн гэдэг хүний машиныг засаж өгсөн гэх асуудлын талаар мэдэхгүй байна.”гэх мэдүүлэг, Гэрч Б.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Б бид 2 “Сэбоцэ” худалдааны төвийн хажууд байхад дэлгүүрээс аккумлятор худалдан авч байсан бөгөөд аккумлятор худалдан авахдаа өөрийнхөө автомашинд аккумлятор худалдан авч байна гэж ойлгосон. Түүнээс хэрэг шалгаж байсан М.Бы автомашинд аккумлятор худалдан авч өгч байгаа талаар ямар нэгэн зүйл яриагүй.” гэх мэдүүлэг, Гэрч Ц.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.Б гэж хүнийг 2019 онд ахлах мөрдөгч М.Бд хүний амь нас хохироосон хэрэгт холбогдон шалгагдаж байх үеэс танина. Ч.Б ахыг анх 0461 дүгээр ангиас эрүүл мэндийн шалтгаанаар гаргахад нь М.Бы хамт явж очиж авч байсан. Энэ үеэс эхлэн ер нь таних болсон. Ч.Б ах М.Бтай их дотно байгаа харагддаг.....Хошууч М.Б хар өнгийн Ниссан Тена маркийн суудлын жижиг тэрэг унадаг....” гэх мэдүүлэг, Шүүгдэгч М.Бы мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: "...Ч.Б нь миний машиныг угааж, авч явж байх хугацаандаа 4 дугуйг сольж, машины аккумлятор зэргийг сольсон юм байна лээ. Машины аккумляторыг Ч.Б сольсоныг хэрэг шүүхэд шилжиж байхад буюу 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр мэдсэн, тэр үед Ч.Б шүүхээр ял аваад явсан учир тэгсгээд өнгөрсөн. Машины дугуйг сольсон эсэхийг би мэдээгүй юм. Би ч Ч.Бг оргуулчихгүй юмсан, амь насыг нь хохироочихгүй юмсан гэж бодоод, мөн түүнд хэт итгэж машинаа өгч явуулж машинд 4 дугуй, аккумлятор зэргийг сольж тавьсан байсан....Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа ойлгож байна, хэргийг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..." гэх мэдүүлэг, Шүүгдэгч Ч.Бгийн мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: "...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна....Би ................................ тоотод 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 22 цаг 30 минутын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Д.Гтой маргалдан улмаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалж алсан хэрэгт Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч М.Бд эрүүгийн 1907000000139 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа ахлах мөрдөгч М.Б надад хандаж чиний хэргийг болгоомжгүйгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болгоно, 2021 онд Ардын хувьсгалын 100 жилээр өршөөлийн хууль гарна тэгэхээр чи гарчихна шүү дээ гэсэн амлалт өгдөг байсан. Миний хэргийг шалгаж байгаа хүн надад ингэж хэлэхээр би түүний хэлсний дагуу миний хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх байх, өршөөлийн хууль гараад өршөөлийн хуулинд хамрагдах байх гэсэн бодолтой байдаг байсан. Хэрэгт шалгагдаж байхад буюу намайг Цагдаагийн хэлтэс дээр цагаа бүртгүүлдэг байх хугацаанд М.Б мөрдөгч надаар машинаа угаалгаж цэвэрлүүлдэг байсан юм, энэ үед машин нь заримдаа асна, заримдаа асдаггүй байсан юм, тэгж байхад надад хандаж машины аккумлятор муудсан юм шиг байна чи надад нэг аккумлятор аргалаад зохицуулаадах гэсэн. Тэгэхээр нь миний хэргийг шалгаж байгаа байцаагч хүн хэлж байгаа юм чинь миний хэргийн зүйлчлэлийг болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон болгож өөрчлөх байх гэж бодоод түүний машины копутыг сөхөж хуучин аккумляторыг харж байгаад яг тийм ампер цагтай аккумлятор шинээр 170.000 төгрөгөөр авч өгөөд хуучин аккумляторыг нь шинэ аккумляторын хайрцган дотор нь хийгээд М.Бы тоосгон граж дотор нь хийж тавьсан, шинэ аккумляторын хайрцаг дотор нь баталгаат хуудас нь байх ёстой. Үүний дараа М.Б байцаагч надад хандаж миний машины дугуй муудаад халзарсан байна, сая машин мөргөхөө шахлаа чи энэ 4 дугуйг сольчхоорой гэж хэлсэн, тэгэхээр нь би Да Хүрээ захын тэнд байх контейнэроос 4 ширхэг орж ирсэн дугуй 160,000 төгрөгөөр аваад М.Бы ........... улсын дугаартай машинд нь Налайхын тэнд байх дугуй засварын газарт солиулж өгсөн байгаа...Миний хэлсэн ярьсан зүйлс бүгд үнэн, миний хэлсэн мэдүүлсэн зүйлс бүгд нотлогдож байгаа шүү дээ, тийм болохоор түүнийг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэнэ гэж юу байхав. Үнэн юм үнэнээрээ сайхан..." гэх мэдүүлэг, Авилгатай тэмцэх газарт Ч.Бгийн гаргасан гомдол, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Эд мөрийн баримтаар тооцох тогтоол"...М.Бы эзэмшиж унаж буй ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх явцад хураан авсан "X-PRO" гэсэн бичигтэй, хар өнгийн, 12 V 70AH(20HR)/120MIN9RC)CCA600A гэсэн бичигтэй, 9А24В гэсэн кодтой аккумляторыг, М.Бы эзэмшлийн авто гражид үзлэг хийх явцад хураан авсан "X-PRO" гэсэн аккумляторын хайрцаг дотроос хураан авсан "Сэкуд" ХХК-ийн санхүүгийн тэмдэгтэй аккумляторын баталгааны хуудас, "Сэкуд" ХХК-ийн санхүүгийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ........... улсын дугаартай NISSAN TEANA маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Ч.Бгийн Хаан банк дахь 5753634808 дугаарын харилцах дансны лавлагаа, мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, М.Бы 312500449539, 312500454837 дугаарын харилцах дансны лавлагаа, мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, М.Ч.Бгийн 1209000543 дугаарын харилцах дансны мэдээлэл, Гэрч Ц.Бийн самсунг эс-8 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эрүүгийн 1907000000139 дугаартай хэрэгт үзлэг хийж, хуулбарлан авсан тэмдэглэл, М.Быг ажилд томилсон тушаал шийдвэрүүдийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

            Шүүгдэгч М.Б, Ч.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хээл хахууль  өгөгчөөс хахууль авсан үйлдэл, эс үйлдэхүй хийснээр  төгсдөг хэлбэрийн бүрэлдхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч М.Б нь шүүгдэгч Ч.Бгээс албан үүргээ хэрэгжүүлсний төлөө өөрийн эзэмшдэг автомашинд 330000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг авах талаар санал тавьж улмаар авсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

            Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчид нь эсрэг байр суурь илэрхийлээгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэхтэй холбоотой дүгнэлтийг илэрхийлсэн болно.

           

Иймд шүүхээс шүүгдэгч М.Бг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө  хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн,

 Шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан чиг үүрэг , албан тушаалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

            Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч М.Б, Ч.Б нарыг гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан  шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж 6000 нэгжээр торгох ялаар , шүүгдэгч Ч.Бд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж , 2700 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялаас чөлөөлүүлэх дүгнэлтийг , шүүгдэгч М.Бы өмгөөлөгч нь шүүгдэгчийн үйлдэлдээ маргадаггүй, хохирол төлбөргүй хувийн байдлыг харгалзан доод хэмжээгээр торгох ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хянан үзээд Эрүүгийн хуульд 2020 оны 01 дүгээр сарын 10 ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэмэгдэл ялын хэмжээ нэмэгдэн мөрдөгдэж эхэлсэнтэй холбогдуулан  гэмт хэрэг үйлдэх үеийн эрүүгийн хууль буюу 2019 оны 11 дүгээр сарын 14 ны өдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Бд нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж 6000 нэгжээр буюу 6 сая төгрөгөөр торгох шийтгэлийг оногдууллаа.

Мөн шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан оногдуулах эрүүгийн хариуцлагаас хөнгөрүүлэх заалтаар түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлгүй байх тул түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж 2700 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Б нь Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 17 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх торгох ялыг / 2700: 15=180 / 180 хоног буюу 6 сарын хорих ялаар дүйцүүлэн нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 4 жил 11 сар 17 хоногоор тооцож эдлүүлэхээр шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Ч.Бд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хассан нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Баас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Төрийн санд төлсөн гэх 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.Бгийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд цагдан хоригдсон нийт 77 /далан долоо/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцлоо.

Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн "X-PRO" гэсэн бичигтэй, хар өнгийн, 12 V 70AH(20HR)/120MIN9RC)CCA600A гэсэн бичигтэй, 9А24В гэсэн кодтой аккумлятор 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор, Шүүгдэгч М.Бы эзэмшлийн авто гаражид үзлэг хийх явцад хураан авсан "X-PRO" гэсэн аккумляторын хайрцаг дотроос хураа авсан "Сэкуд" ХХК-ийн санхүүгийн тэмдэгтэй аккумляторын баталгааны хуудсыг хэргийн хамт хадгалахаар тус тус шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Үжээд овогтой М.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон,

Шүүгдэгч Боржигон овгийн Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Үжээд овогтой М.Быг                                Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогтой Ч.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар ,

Эрүүгийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 / хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгийн торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоон Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 158 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 5 сар 17 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 11 сар 17 хоногийн хугацаатайгаар хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 4 жил 11 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц,

Шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 2 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч М.Баас Төрийн санд төлсөн гэх 330.000 /гурван зуун гучин мянга/ төгрөгийг улсын орлого болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгийн торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

  1.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хооронд цагдан хоригдсон нийт 77 /далан долоо/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн "X-PRO" гэсэн бичигтэй, хар өнгийн, 12 V 70AH(20HR)/120MIN9RC)CCA600A гэсэн бичигтэй, 9А24В гэсэн кодтой аккумлятор 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, "X-PRO" гэсэн аккумляторын хайрцаг дотроос хураан авсан "Сэкуд" ХХК-ийн санхүүгийн тэмдэгтэй аккумляторын баталгааны хуудсыг хэргийн хамт хадгалсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Шүүгдэгч Ч.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

13. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД