| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0084/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/91 |
| Огноо | 2021-06-04 |
| Зүйл хэсэг | 28.5.2.2., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
улсын яллагч С.Цэрэндалай,
иргэний нэхэмжлэгч Н.М,
шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт О.Эд холбогдох эрүүгийн 2007003990061 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймаг, Зуунмод суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, тусгай дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, хэрэгт татагдахын өмнө Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид инженер төхөөрөмжийн ротын төхөөрөмжийн ажлын салааны гинжит эксковаторчин-жолоочоор ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмээ, эгч, ахын хамт ................................................ тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 329 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялын заримыг буюу 1 сар хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан биечлэн эдлэх ялыг 1 жил 15 хоногийн хугацаагаар тогтоосон,
Боржигон овогт О.Э /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч О.Э нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн .................дугаар тушаалаар Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид дэд ахлагч цолтойгоор инженер төхөөрөмжийн ротын төхөөрөмжийн ажлын салааны гинжит эксковаторчин-жолоочоор томилогдон ажиллаж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс чөлөөний хугацааг хэтрүүлэн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, мөн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс цэргийн жинхэнэ албанаас сахилгын шийтгэлээр халагдах хүртэл буюу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цэргийн албанаас оргон зайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Иргэний нэхэмжлэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Цэргийн ангид учирсан эд хөрөнгийн болон хохирол учруулсан зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Иргэний нэхэмжлэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Зэвсэгт хүчний ........... дүгээр ангиас дэд ахлагч О.Этай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Дэд ахлагч О.Эгийн хувьд 2020 онд хугацаат цэргийн албанд цэргийн тангараг өргөж, цэргийн алба хааж байгаад тэндээсээ Мэргэжлийн ахлах бэлтгэх төвийг суралцан төгсөөд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид алба хаахаар томилогдсон байсан ч тухайн үед төмөр замын бүтээн байгуулалтын ажилд томилогдож анх томилогдсон Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид ирэлгүйгээр шууд тэндээсээ төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхээр болсон юм. Дэд ахлагч О.Э нь төмөр замын бүтээн байгуулалтад 4 cap орчим ажиллаад тэндээсээ чөлөө авсан боловч энэ чөлөөөгөө хэтрүүлэн алга болсон гэх үндэслэлээр төмөр замын бүтээн байгуулалтын хэсгээс чөлөөлж, манай ........... дүгээр ангид шилжүүлсэн тухай манайд албан тоотоор мэдэгдсэн. Дэд ахлагч О.Эг хайж олохоор түүний авга ах болох Ш.Бтэй холбогдож авга ахынх нь оршин суудаг Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Шавартайн зүүн хөтөл 1-2 тоот хаягруу 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл явуулсан. Үүний дараа 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дэд ахлагч О.Э авга ах Ш.Вийн хамт манай Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид ирж ахиж зөрчил алдаа дутагдал гаргахгүй гэсэн баталгаа гаргаж өгсөн боловч дэд ахлагч О.Э нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ахиж таслаад алга болсон. Иймд манай цэргийн ангийн хуулийн офицер ахлах дэслэгч Б.Ууганболд 09 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст албан бичиг явуулж цагдаагийн байгууллагад хандах болсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
Гэрч С.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “О.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид алба хаахаар томилогдсон байсан ч тухайн үед төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дайчлагдаж явсан. Тус бүтээн байгуулалтын ажилд нийтдээ 14 хоног ажиллаад өөрийн хүсэлтээр чөлөө аван явснаасаа хойш ерөөсөө буцаж очоогүй явсаар 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс О.Эг төмөр замын бүтээн байгуулалтын ажлаас чөлөөлж, манай ........... дүгээр ангид шилжүүлсэн тухай манайд албан тоотоор мэдэгдсэн. О.Э нь мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг суралцан төгсөж цэргийн дэд ахлагч цол авсан учир түүнийг цэргийн алба хааж байгаа гэж үзнэ. О.Эг тушаалынх нь дагуу ажиллуулахаа мэдэгдэн хэд хэдэн удаа холбоо барихаар оролдсон боловч утас нь холбогдохгүй болохоор ар гэрийнх нь хүмүүстэй холбогдон авга ах Ш.Бтэй утсаар холбогдон О.Эгийн хаана байгаа талаар асуухад “түүний хаана байгаа талаар бид нар мэдэхгүй байна яаралтай сураглаж олоод очиж уулзуулъя” гэж байсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын эхээр О.Э авга ах Ш.Бийн хамтаар Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид ирж уулзсан боловч нэг хоног ч ажиллалгүй ахин алга болсон. Тэрнээс хойш манай анги байгууллагын зүгээс О.Эд зохих арга хэмжээ авахаар Цэргийн нийтлэг дүрмийн сахилгын дүрмийн 36-д зааснаар ажлын 3 хоног дарааллан шалтгаангүйгээр ажил тасалсан тул цагдаагийн байгууллагад хандан шийдүүлэхээр болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 дугаар хуудас/,
Гэрч Ш.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай нагац дүү О.Э нь Улаанбаатар хотод эмээ Шаравын гар дээр өсөж торниж хүн болсон. О.Э нь 2019 онд хугацаат цэргийн алба хааж өөрийн хүсэлтээр улирч ахлагчийн сургуульд суралцаж төгссөн. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид алба хаахаар томилогдсон байсан ч тухайн үед төмөр замын бүтээн байгуулалтын ажилд томилогдож анх томилогдсон Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид ирэлгүйгээр шууд тэндээсээ төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхээр болсон юм. Дэд ахлагч О.Э нь төмөр замын бүтээн байгуулалтад 4 cap орчим ажиллаад тэндээсээ чөлөө авсан. Тухайн үед эмээгийнх нь бие муудаж 14 хоногийн чөлөө авсан. Удалгүй эмээ Шарав нь өвчний улмаас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан. Манай дүү О.Э нь багаасаа эмээтэйгээ хоёулхнаа өссөн болохоор сэтгэл санаагаар унаж ажилдаа явахгүй болохоор нь сэтгэл санааг нь засаад анх томилогдсон Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид манай хаяг дээр ирсэн мэдэгдлийг хүлээн аваад О.Эг дагуулж очоод тухайн ангийн хуулийн офицер, сургалт хариуцсан дарга нартай нь очиж уулзаж ахиж ажил таслахгүй гэсэн баталгаа авна гэхээр нь баталгаа бичиж өгөөд О.Эг хүлээлгэж өгөөд явсан. Үүнээс нэг, хоёр хоногийн дараа цэргийн ангиас залгаж ахин ажил таслаад алга боллоо гэхээр нь О.Этай утсаар ярьж “яагаад дахиад ажлаа таслаад алга болчихвоо” гэж асуутал “Ахаа би дахиад тэнд ажиллахгүй хотоор барилгын ажил хийлээ” гээд утсаа салгасан. Түүнээс хойш би О.Этай холбогдож чадахгүй байгаа юм. Утас нь холбогдохгүй, хэнтэй, хаана байгаа болох нь мэдэгдэхгүй өөрөө ч надтай холбогдохгүй байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Гэрч Ш.Вийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай төрсөн дүүгийн хүү болох О.Эг 16 настай байхад аав нь уушигны өвчнөөр нас барсан, харин ээж нь нэг ой гарантай байхад хүүхдээ аавд нь үлдээгээд хаяад явсан. Тэрнээс хойш эмээгийнхээ гар дээр өссөн хүүхэд байгаа юм. Тэгээд жил гаруйн өмнөөс цэргийн алба хаахаар цэрэгт яваад тэндээсээ улираад ахлагч болсон. Ямартай ч ахлагч болоод Налайх дүүрэгт Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид томилогдсон гэж сонссон. Би дүүгээ цэргийн ангидаа ажиллаж байгаа гэж бодсон. 2020 оны 07 билүү 08 дугаар сард надруу Налайхын цэргийн ангиас залгаад О.Эг ажлаа таслаад алга болсон, энэ хүнээ хайж олоод авчирч өгөх талаар хэлсэн тул би тухайн үед хайж олоод өөрийн төрсөн дүү Ш.Бт хүлээлгэж өгөөд цэргийн анги руу нь явуулсан. Тэрнээс хойш одоо хүртэл О.Эгаас сураг дуулаагүй байна. Xaaна байгаа талаар мэдэх зүйл огт байхгүй, ямар нэгэн тодорхой амьдрах, байрлах газар миний мэдэхээр огт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч У.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “О.Э бид хоёр нэг оны цэрэг байгаа юм. 2020 оны 06 сард Өмнөговь аймагт төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дэд ахлагч О.Этай хамт ажилладаг байсан юм. Тэр үед О.Эгийн эмээгийнх нь бие муудаж өвдсөн сургаар төмөр зам бүтээн байгуулалтын ажлаас 10 хоногийн чөлөө авчихаад тухайн 10 хоногт багтаж ирээд хэд хоног ажиллаж байгаад эмээгийнх нь бие дахиж муудсан гэж дахиад чөлөө аваад явсан. Тэрнээс хойш дахиад төмөр замын бүтээн байгуулалтын ажилдаа ирээгүй. Сүүлд 2020 оны 08 дугаар сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Сансарын тэр хавьд О.Этай тааралдаж “чи тушаал чинь буугаад Налайх дүүргийн ........... дүгээр анги руу чамайг томилсон байна одоо буцаж ажиллахаар бол ........... дүгээр ангид ажиллах юм байна шүү” гэж хэлэхэд тэгвэл ........... дүгээр ангиас надруу залгахад нь очиж уулзья даа гэж байсан. Тэрнээс хойш дахиж уулзахгүй явсаар саяхан буюу 2021 оны 01 дүгээр cap хавьцаа О.Э манайд ирж надтай уулзахдаа самранд явчихаад ирлээ гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 03 дугаар сард мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг амжилттай төгссөн. Налайх дүүргийн Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид эксковаторын операторчиноор томилогдсон боловч намайг Өмнөговь аймагт төмөр замын бүтээн байгуулалтын ажил руу томилолтоор явуулсан тэндээ 2020 оны 06 дугаар сарыг хүртэл ажиллаж байгаад 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ар гэрийн гачигдлаар 6 хоногийн чөлөө авч чөлөөнийхөө хугацаанд Улаанбаатар хотод бие муу байгаа эмээгээ асарсаар чөлөөнийхөө хугацааг дуусгасан юм. Үүний дараа нэгэнт амралтынхаа хугацааг хэтрүүлчихсэн юм чинь гэж бодоод найзуудынхаа хамтаар Тэрэлжид амралтын газар очиж хэд хоног амарчихаад буцаж төмөр замын бүтээн байгуулалтын ажилдаа очно гэж бодож байсан боловч тэндээ найзуудтайгаа архи ууж явсаар нэлээн олон хоног болсон. Тэрнээсээ болоод одоо буцаж очвол чөлөөний хугацаагаа олон хоног хэтрүүлсэн гэх шалтгаанаар дээд оны ах нар зодож, янз бүрээр доромжлох байх гэж айсандаа ерөөсөө буцаж очихгүй тэр чигээрээ ажлаасаа гарахаар шийдэн Улаанбаатар хотоор энд тэнд нийтийн байр түрээслэж, олдсон хар бор ажлуудыг гололгүй хийж мөнгө олж 2020 оны 08 дугаар сарын дундуур хүртэл ингэж амьдарч байгаад 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр авга ах Ш.Вт баригдаж Налайх дүүргийн Зэвсэгт хүчний ........... дүгээр ангиас чамайг чөлөөөний хугацаа хэтрүүлж ажил тасалсан гээд хайгаад байна одоо очиж цэргийн анги байгууллагад чинь хүлээлгэж өгнө гээд Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид очиж дахиж ажил таслахгүй алга болохгүй гэсэн баталгааг өөрийн биеэр бичиж өгсөн. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 07-ны өдөр хүртэл цэргийн анги байгууллага дээр ажиллаж байгаад хагас, бүтэн сайны амралтын өдрүүдээр хоёр хоногийн хугацаатай Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самранд яваад 1 дэх өдөр буцаад ирье гэж бодсон боловч Мөнгөнморьт сум дээр очоод бид нарыг тээвэрлэж явсан машин эвдэрч улмаар буцах аргагүй болж тэндээ 2020 оны 09 дүгээр сарын сүүл бараг 10 дугаар сарыг хүртэл самар түүж явсаар Улаанбаатар хот руу буцаж ирсэн. Үүнээсээ болоод одоо ёстой намайг жинхнээсээ халчихсан байх гэж бодон цэргийн анги руугаа эргэж очилгүй цагдаад баригдталаа дахиад нийтийн байраар ганцаараа амьдарсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Зэвсэгт хүчний ........... дүгээр ангиас 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 275 дугаартай “Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэгт шалгуулах тухай” албан бичиг /хх-ийн 08 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Эд цэргийн цол олгосон үнэмлэхний хуулбар /хх-ийн 71 дүгээр хуудас/,
Шүүгдэгч О.Эгийн мэргэжлийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 72-73 дугаар хуудас/,
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн .................дугаар “Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг төгссөн ахлагч нарыг томилох” тухай тушаал /хх-ийн 79 дүгээр хуудас/,
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/1095 дугаар “Төмөр замын суурь бүтэц байгуулах ажлаас чөлөөлөх, шилжүүлэх тухай” тушаал /хх-ийн 80 дугаар хуудас/,
Зэвсэгт хүчний ........... дүгээр ангийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 227 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 81 дүгээр хуудас/,
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/885 дугаар “Дэд ахлагч О.Эг цэргийн жинхэнэ албанаас халах, цэргийн цол хураах тухай” тушаал /хх-ийн 82 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Эгийн Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн Ерөнхий инженерээр уламжлуулан ангийн Захирагчид гаргасан өргөдөл /хх-ийн 74 дүгээр хуудас/,
Зэвсэгт хүчний ........... дүгээр ангийн удирдлагад гаргасан хүсэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/,
Шүүгдэгч О.Эгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 144 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 639 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 329 дугаар шийтгэх тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т “цэргийн жинхэнэ албан хаагч” гэж цэргийн байгууллагад алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг хэлнэ” гэж, 3.1.7-д “ахлагчийн алба гэж Монгол Улсын иргэн цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр цэргийн байгууллагад ахлагчийн албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаахыг” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэнэ” гэж тус тус заасан байх ба шүүгдэгч О.Э цэргийн жинхэнэ албан хаагч болох нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн .................дугаар “Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг төгссөн ахлагч нарыг томилох тухай” тушаалын “30. Дэд ахлагч О.Эг Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид инженер төхөөрөмжийн ротын төхөөрөмжийн ажлын салааны гинжит экскаваторчин-жолоочоор” томилсон тушаал, мөн өдрийн Б/467 дугаар “Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвийг төгссөн сонсогч нарт цэргийн цол олгох тухай” тушаалын дагуу дэд ахлагч цол олгосон үнэмлэх зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Э нь Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн .................дугаар тушаалаар Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид дэд ахлагч цолтойгоор инженер төхөөрөмжийн ротын төхөөрөмжийн ажлын салааны гинжит эксковаторчин-жолоочоор томилогдон ажиллаж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс чөлөөний хугацааг хэтрүүлэн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, мөн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс цэргийн жинхэнэ албанаас сахилгын шийтгэлээр халагдах хүртэл буюу 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги байгууллагаа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч О.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Дэд ахлагч О.Эгийн хувьд 2020 онд хугацаат цэргийн албанд цэргийн тангараг өргөж, цэргийн алба хааж байгаад тэндээсээ Мэргэжлийн ахлах бэлтгэх төвийг суралцан төгсөөд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид алба хаахаар томилогдсон байсан ч тухайн үед төмөр замын бүтээн байгуулалтын ажилд томилогдож анх томилогдсон Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид ирэлгүйгээр шууд тэндээсээ төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхээр болсон юм. Дэд ахлагч О.Э нь төмөр замын бүтээн байгуулалтад 4 cap орчим ажиллаад тэндээсээ чөлөө авсан боловч энэ чөлөөөгөө хэтрүүлэн алга болсон гэх үндэслэлээр төмөр замын бүтээн байгуулалтын хэсгээс чөлөөлж, манай ........... дүгээр ангид шилжүүлсэн тухай манайд албан тоотоор мэдэгдсэн. ...2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дэд ахлагч О.Э авга ах Ш.Вийн хамт манай Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид ирж ахиж зөрчил алдаа дутагдал гаргахгүй гэсэн баталгаа гаргаж өгсөн боловч дэд ахлагч О.Э нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ахиж таслаад алга болсон” гэх мэдүүлэг,
Гэрч С.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “О.Эг тушаалынх нь дагуу ажиллуулахаа мэдэгдэн хэд хэдэн удаа холбоо барихаар оролдсон боловч утас нь холбогдохгүй болохоор ар гэрийнх нь хүмүүстэй холбогдон авга ах Ш.Бтэй утсаар холбогдон О.Эгийн хаана байгаа талаар асуухад “түүний хаана байгаа талаар бид нар мэдэхгүй байна яаралтай сураглаж олоод очиж уулзуулъя” гэж байсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын эхээр О.Э авга ах Ш.Бийн хамтаар Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид ирж уулзсан боловч ахин алга болсон. Тэрнээс хойш манай анги байгууллагын зүгээс О.Эд зохих арга хэмжээ авахаар Цэргийн нийтлэг дүрмийн сахилгын дүрмийн 36-д зааснаар ажлын 3 хоног дарааллан шалтгаангүйгээр ажил тассалсан тул цагдаагийн байгууллагад хандан шийдүүлэхээр болсон” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “О.Э нь төмөр замын бүтээн байгуулалтад 4 cap орчим ажиллаад тэндээсээ чөлөө авсан. Тухайн үед эмээгийнх нь бие муудаж 14 хоногийн чөлөө авсан. Удалгүй эмээ Шарав нь өвчний улмаас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан. ...Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид манай хаяг дээр ирсэн мэдэгдлийг хүлээн аваад О.Эг дагуулж очоод тухайн ангийн хуулийн офицер, сургалт хариуцсан дарга нартай нь очиж уулзаж ахиж ажил таслахгүй гэсэн баталгаа авна гэхээр нь баталгаа бичиж өгөөд О.Эг хүлээлгэж өгөөд явсан. Үүнээс нэг, хоёр хоногийн дараа цэргийн ангиас залгаж ахин ажил таслаад алга боллоо гэхээр нь О.Этай утсаар ярьж “яагаад дахиад ажлаа таслаад алга болчихвоо” гэж асуутал “Ахаа би дахиад тэнд ажиллахгүй хотоор барилгын ажил хийлээ” гээд утсаа салгасан” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Вийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай төрсөн дүүгийн хүү болох О.Э ... жил гаруйн өмнөөс цэргийн алба хаахаар цэрэгт яваад тэндээсээ улираад ахлагч болсон. Ямартай ч ахлагч болоод Налайх дүүрэгт Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид томилогдсон гэж сонссон. Би дүүгээ цэргийн ангидаа ажиллаж байгаа гэж бодсон. 2020 оны 07 билүү 08 дугаар сард надруу Налайхын цэргийн ангиас залгаад О.Эг ажлаа таслаад алга болсон, энэ хүнээ хайж олоод авчирч өгөх талаар хэлсэн тул би тухайн үед хайж олоод өөрийн төрсөн дүү Ш.Бт хүлээлгэж өгөөд цэргийн анги руу нь явуулсан” гэх мэдүүлэг,
Гэрч У.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 сард Өмнөговь аймагт төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дэд ахлагч О.Этай хамт ажилладаг байсан юм. Тэр үед О.Эгийн эмээгийнх нь бие муудаж өвдсөн сургаар төмөр зам бүтээн байгуулалтын ажлаас 10 хоногийн чөлөө авчихаад тухайн 10 хоногт багтаж ирээд хэд хоног ажиллаж байгаад эмээгийнх нь бие дахиж муудсан гэж дахиад чөлөө аваад явсан. Тэрнээс хойш дахиад төмөр замын бүтээн байгуулалтын ажилдаа ирээгүй. Сүүлд 2020 оны 08 дугаар сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Сансарын тэр хавьд О.Этай тааралдаж “чи тушаал чинь буугаад Налайх дүүргийн ........... дүгээр анги руу чамайг томилсон байна одоо буцаж ажиллахаар бол ........... дүгээр ангид ажиллах юм байна шүү” гэж хэлэхэд тэгвэл ........... дүгээр ангиас надруу залгахад нь очиж уулзья даа гэж байсан. Тэрнээс хойш дахиж уулзахгүй явсаар саяхан буюу 2021 оны 01 дүгээр cap хавьцаа О.Э манайд ирж надтай уулзахдаа самранд явчихаад ирлээ гэж ярьж байсан” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч О.Эгийн Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн Ерөнхий инженерээр уламжлуулан ангийн Захирагчид гаргасан өргөдөл, Зэвсэгт хүчний ........... дүгээр ангийн удирдлагад гаргасан хүсэлт, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Б/1095 дугаар “Төмөр замын суурь бүтэц байгуулах ажлаас чөлөөлөх, шилжүүлэх тухай” тушаал, Зэвсэгт хүчний ........... дүгээр ангийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 227 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/885 дугаар тушаал зэрэг болно.
Шүүгдэгч О.Э нь Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/885 дугаар тушаалаар “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр олон хоног ажил тасалсан учир цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн тул сахилга хариуцлагаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цэргийн жинхэнэ албанаас халагдаж, цэргийн цолоо хураалгасан” байх хэдий ч түүний 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс чөлөөний хугацааг хэтрүүлж цэргийн анги, байгууллагад эргэж ирээгүй, Мэдэгдэл хүргүүлсний дагуу 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Зэвсэгт хүчний ........... дүгээр ангид ирж бичгээр баталгаа гаргасны дараа 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс ахин цэргийн ангидаа эргэж ирээгүй эс үйлдэхүй нь Цэргийн албанаас оргон зайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэх ба харин шүүгдэгч О.Эгийн цэргийн ангидаа буцаж ирсэн хугацаа, цэргийн жинхэнэ албанаас халагдах хүртэл хугацаа нь уг гэмт хэргийн бүрэлдэхүүн, хэргийн зүйлчлэлд нөөлөлөхгүй юм.
Иймд шүүгдэгч О.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “дэд ахлагч цолтойгоор цэргийн албанаас зайлсхийх зорилгоор чөлөөний хугацаа хэтрүүлсэн, цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа дур мэдэн орхиж явсан гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.Эд 1 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Шүүгдэгч О.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар 2018 онд ял шийтгэгдэж, хорих ялыг эдэлж дууссан байх тул нэмж нэгтгэх ялгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч О.Э нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол байхгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ