| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0086/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/88 |
| Огноо | 2021-06-03 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн,
улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Баяуд овогт Б.Гд холбогдох эрүүгийн 2107000000085 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, дээд боловсролтой, Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжилтэй, “......................” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт ............................................. тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
Баяуд овогт Б.Г /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.............................................” нэртэй амралтын газарт М.Зтэй таарамжгүй харилцааны улмаас түүний баруун нүдрүү цохиж бие махбодид нь баруун нүдний сувганцрын урагдал, баруун доод зовхины урагдсан шарх, нуруунд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр байгууллагаараа амралтанд явсан. Бид нар бүгд архи уусан байсан, М.З ах надруу жоохон агсраад байсан. Гэр дотор муудалцаад тойроод явсан, тэгээд намайг цохиж аваад байхаар тэнд байсан ах нар маань болиочээ гэж М.З ахад хэлсэн. Тэгээд би гэрээс гараад гадаа гарахад хойноос дагаж гарч ирээд, миний мөрөн дээгүүр гараа давуулахаар нь би “та ямар сонин согтдог юм бэ” гэж хэлэхэд “харин тийм ээ” гэж байсан. Тэгээд удалгүй миний дагзруу дахиад цохиод авахаар нь би нэг удаа цохичихсон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч М.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 хороо, Тэрэлжид Булгатай гэх амралтын газарт ажлынхаа хүмүүстэй хамт очиж амарцгаасан. Ингээд шөнийн 02 цагийн үед хамт хөзөр тоглож сууж байсан манай ажлын зарим хүмүүс амарцгаах гээд нөгөө гэрлүү явцгаасан. Харин гэрт надтай хамт Б.Г, Ц.И, С.Б, Алтанчимэг, Т.Б нар үлдсэн байсан. Тухайн өдөр би ар гэрийн асуудлаас болоод сэтгэл санааны хувьд жаахан тогтворгүй байсан болохоор уусан архи, пивондоо их хурдан тасарч муудчихсан болохоор манайд ажилд ороод удаагүй байгаа шинэ ажилтан Б.Гтэй юм яриад сууж байснаа гэнэт бид хоёрын дунд жоохон үл ойлголцол үүсээд би уурандаа Б.Гийн нүүрлүү 1-2 удаа гараараа цохисон. Тэгсэн чинь Б.Гэ надад уурлаад гэрээс гараад явахаар нь би Б.Гийг намайг үл тоож байна гэж бодоод араас нь дагаад гарсан. Ингээд гэрийн гадаа Б.Гийг нөгөө гэрлүү алхаад явж байхад нь дуудаад Б.Гэтэй дахиад юм яриад зогсож байснаа санаж байна, тэгтэл гэнэт Б.Гэ миний баруун нүдрүү гараараа 1 удаа хүчтэй цохисон. Цохиулсны улмаас би хойшоогоо газар унасан тэгэхэд Б.Гэ шууд цаашаагаа яваад өгөх шиг болсон. Б.Гэ миний нүд рүү баруун гараараа нэг удаа хүчтэй цохисноос өөрөөр миний биед халдаагүй. Анх эмнэлэгт үзүүлэхэд намайг яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж байсан. Ингээд баруун нүдэндээ хиймэл нулимсны суваг суулгах хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжид Булгатай гэх амралтын газар ажлынхаа газрын хүмүүстэй хамт очиж амарцгаасан юм. Тэгээд орой нь бид нар амралтын газрын 2 гэрт хуваагдаад нэг хэсэг нь миний байсан гэрт хөзөр тоглож, хоорондоо юм ярингаа авчирсан архи, пиво ууцгаагаад сууж байсан, харин нөгөө хэсэг нь өөр гэрт амарцгааж байсан. Ингээд шөнийн 02 цагийн үед би өөрийнхөө машин дотор хэсэг сууж байгаад М.З, Б.Гэ, Ц.И нарын байсан гэрт ороход М.З, Б.Гэ хоёр архиныхаа халуунд хоорондоо жаахан муудалцаад нэг нь нөгөөгөө цохих шиг болохоор нь би болиулсан, тэгсэн Б.Гэ гэрээс гараад явчихсан. Энэ үед М.З ч бас адилхан араас нь гарчихаар нь би нээх тоолгүй араас нь дагаж гаралгүй гэрт байж байсан чинь удалгүй гэнэтхэн гэрийн гаднаас хүмүүсийн дуу чимээ гарахаар нь гараад хартал М.З нүдээ дарчихсан байдалтай зогсож байсан. М.Зийн баруун нүднээс их хэмжээний цус гарч гэмтэж бэртсэн байхаар нь би сандраад М.Зийг машиндаа суулгаад Налайхын эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид Булгатай гэх амралтын газар ажлын газрынхаа хүмүүстэй цуг ирж амарцгаагаад шөнө 02 цаг хүртэл бид бөөндөө нэг гэртээ авчирсан архи, пиво хувааж ууцгаасан. Тэгээд архи ч дуусч, хүмүүс нэг нэгээрээ нөгөө гэрлүүгээ явж амарцгаасан. Энэ үед би гарч бие засчихаад буцаад гэрлүү орох үед гэрт байсан М.З, Б.Гэ хоёр хоёулаа гэрээс гараад явсан. Намайг гэрлүү орох гээд хажуугаар нь зөрж байхад Б.Гэ, М.Зээс “ахаа уучлаарай” гэж хэлж байсан. Ингээд намайг гэрт ороод удаагүй байхад гадаа тэр хоёр хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг чанга чанга орилолдоод байхаар нь гэрийн гадаа гараад хартал М.З газар уначихсан харин Б.Гэ М.Зийн хувцаснаас зуураад авчихсан байдалтай байхаар нь би гүйж очоод М.Зийг газраас босгоод Б.Гээс салган, М.Зийн нүүрлүү хартал баруун талын нүднээс цус гоожчихсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Л.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 20 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид Булгатай гэх амралтын газар ажлын газрынхаа хүмүүстэй цуг ирж амарцгаасан. Тэнд очоод хоёр гэрт орж хуваагдсан, эхлээд эхний гэртээ бөөнөөрөө хамт авчирсан архи, хоол ундаа ууж идэцгээгээд юм ярьж суусаар шөнө 02 цагийн үед хүмүүс эхнээсээ амарцгааж нөгөө гэрлүүгээ явсаар гэрт М.З, Б.Гэ, Ч.М, Ц.И, Т.Б бид хэд үлдсэн. Тэгээд би тамхилах санаатай гэрээс гараад ойролцоогоор 20-30 минутын дараа буцаж гэрлүү орох гээд дээшээ өгсөөд явж байхад миний урдаас Б.Гэ ганцаараа явж байсан. Харин ардаас нь М.З гарч ирээд тэр хоёр хоорондоо юм яриад байгаа бололтой харагдаж байхаар нь би тэр хоёрыг тоолгүй гэрлүү ороод сууж байтал гадаа тэр хоёр муудалцаад байгаа бололтой чимээ гарсан удалгүй Б.Гэ гэр дотор орж ирээд надад “сая гадаа М.З намайг цохиод байхаар нь зөрүүлээд нэг цохичихлоо, би дандаа зодуулж цохиулна гэж юу байдаг юм” гээд жоохон уурлаж амьсгаадсан байдалтай орж ирчихээд буцаад гараад явсан. Энэ үед М.Зийн нүд эвгүй болчихлоо гээд шуугилдаад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,
Гэрч Т.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө 02 цагийн үед гэрт Б.Гэ, М.З, Ч.М, Ц.И бид хэд үлдчихсэн байсан ба Б.Гэ, М.З хоёр согтуу хоорондоо жаахан маргалдаад байх шиг байснаа Б.Гэ гэрээс гараад явчихсан, ардаас нь М.З ч бас дагаад гарчихаар нь айхтар сүртэй зүйл юу болохов дээ гэж бодоод тоолгүй байж байтал гэнэт л гадаа тэр хоёрын муудалцах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь гэрт байсан Ч.М, Ц.И бид хэд араас нь гараад хартал М.З газар уначихсан, Б.Гэ дээр нь зогсчихсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хэд бөөндөө хамт тамхи татангаа хэсэг юм ярьж зогсож байгаад би буцаад гэрлүүгээ ортол М.З, Б.Гэ хоёр хоорондоо муудалцсан шинжтэй нэг нэгэнтэйгээ нэлээн ширүүн дуу хоолойгоор харьцаж байсаа М.З Б.Гийн толгой руу 2 удаа гараараа цохисон. Тэгсэн Б.Гэ уурлаад босоод ирэхээр нь би тэр хоёрыг болиулахад Б.Гэ гэрээс уурлаад гараад явсан, араас нь М.З ч бас адилхан гарч явсан. Удалгүй гаднаас Б.Гэ орж ирээд “намайг цохиод байхаар нь би зөрүүлээд нэг удаа нүүрлүү нь цохичихлоо” гэж хэлээд ороод ирсэн. Энэ үед гадаа хүмүүс шуугилдаад М.Зийн нүд нь эвгүй болчихлоо хурдан эмнэлэг авч яв гээд С.Б машиндаа суулгаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжид Булгатай гэх амралтын газар ажлынхаа газрын хүмүүстэй хамт очиж амарцгаасан юм. Тэгээд шөнө 02 цагийн үед гэрт Б.Гэ, М.З, Ч.М, Т.Б бид хэд байсан. Тухайн үед би Б.Гэ, М.З хоёр луу нээх анхаарал хандуулаагүй байсан тул тэр хоёрыг гэрт байхдаа хоорондоо муудалцсан үгүйг анзаараагүй. Нэг харсан Ган-Эрдээ, М.З хоёр хоёулаа л гэрээс гарчихсан байсан. Удалгүй гэрийн гадаа тэр хоёрын муудалцах дуу гарахаар нь гараад хартал М.З газар уначихсан, Б.Гэ дээр нь зогсчихсон байдалтай байсан. Тухайн үед Ч.М бид хоёр М.З дээр очиж нүүрийг нь хартал баруун нүднээс нь цус гарчихсан байдалтай байхаар нь нүдийг нь боож өгөх санаатай алчуураар цусыг нь арчаад байж байтал хамт амарч байсан С.Б гэх залуу бид хэд дээр хүрч ирээд М.Зийг аваад эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 2755 дугаар:
1. М.Зийн биед баруун нүдний сувганцрын урагдал, баруун доод зовхины урагдсан шарх, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 189 дугаар:
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-07 дугаар хуудас/,
Хохирол төлсөн талаарх Хас банкны гүйлгээний хуулга /хх-ийн 73 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/, Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66 дугаар хуудас/, “......................” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 67, 69 дүгээр хуудас/, Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/, Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 72 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “.............................................” нэртэй амралтын газарт М.Зтэй таарамжгүй харилцааны улмаас түүний баруун нүдрүү цохиж бие махбодид нь баруун нүдний сувганцрын урагдал, баруун доод зовхины урагдсан шарх, нуруунд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би гэрээс гараад гадаа гарахад М.З ах хойноос дагаж гарч ирээд, миний мөрөн дээгүүр гараа давуулахаар нь би “та ямар сонин согтдог юм бэ” гэж хэлэхэд “харин тийм ээ” гэж байсан. Тэгээд удалгүй миний дагзруу дахиад цохиод авахаар нь би нэг удаа цохичихсон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шинэ ажилтан Б.Гтэй юм яриад сууж байснаа гэнэт бид хоёрын дунд жоохон үл ойлголцол үүсээд би уурандаа Б.Гийн нүүрлүү 1-2 удаа гараар цохисон. Тэгсэн чинь Б.Гэ надад уурлаад гэрээс гараад явахаар нь би Б.Гийг намайг үл тоож байна гэж бодоод араас нь дагаад гарсан. Ингээд гэрийн гадаа Б.Гийг нөгөө гэрлүү алхаад явж байхад нь дуудаад Б.Гэтэй дахиад юм яриад зогсож байснаа санаж байна тэгтэл гэнэт Б.Гэ миний баруун нүдрүү гараараа 1 удаа хүчтэй цохьсон. Цохиулсны улмаас би хойшоогоо газар унасан” гэх мэдүүлэг,
Гэрч С.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрт ороход М.З, Б.Гэ хоёр архиныхаа халуунд хоорондоо жаахан муудалцаад нэг нь нөгөөгөө цохих шиг болохоор нь би болиулсан, тэгсэн Б.Гэ гэрээс гараад явчихсан. Энэ үед М.З ч бас адилхан араас нь гарчихаар нь би нээх тоолгүй араас нь дагаж гаралгүй гэрт байж байсан чинь удалгүй гэнэтхэн гэрийн гаднаас хүмүүсийн дуу чимээ гарахаар нь гараад хартал М.З нүдээ дарчихсан байдалтай зогсож байсан. М.Зийн баруун нүднээс их хэмжээний цус гарч гэмтэж бэртсэн байхаар нь би сандраад М.Зийг машиндаа суулгаад Налайхын эмнэлэгрүү авч явсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг гэрт ороод удаагүй байхад гадаа тэр хоёр хоорондоо хэрэлдээд байгаа юм шиг чанга чанга орилолдоод байхаар нь гэрийн гадаа гараад хартал М.З газар уначихсан харин Б.Гэ М.Зийн хувцаснаас зуураад авчихсан байдалтай байхаар нь би гүйж очоод М.Зийг газраас босгоод Б.Гээс салган М.Зийн нүүрлүү хартал баруун талын нүднээс цус гоожчихсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тамхилах санаатай гэрээс гараад ойролцоогоор 20-30 минутын дараа буцаж гэрлүү орох гээд дээшээ өгсөөд явж байхад миний урдаас Б.Гэ ганцаараа явж байсан. Харин ардаас нь М.З гарч ирээд тэр хоёр хоорондоо юм яриад байгаа бололтой харагдаж байхаар нь би тэр хоёрыг тоолгүй гэрлүү ороод сууж байтал гадаа тэр хоёр муудалцаад байгаа бололтой чимээ гарсан удалгүй Б.Гэ гэр дотор орж ирээд надад “сая гадаа М.З намайг цохиод байхаар нь зөрүүлээд нэг цохьчихлоо, би дандаа зодуулж цохиулна гэж юу байдаг юм” гээд жоохон уурлаж амьсгаадсан байдалтай орж ирчихээд буцаад гараад явсан. Энэ үед М.Зийн нүд эвгүй болчихлоо гээд шуугилдаад эхэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Гэ, М.З хоёр согтуу хоорондоо жаахан маргалдаад байх шиг байснаа Б.Гэ гэрээс гараад явчихсан, ардаас нь М.З ч бас дагаад гарчихаар нь айхтар сүртэй зүйл юу болохов дээ гэж бодоод тоолгүй байж байтал гэнэт л гадаа тэр хоёрын муудалцах чимээ сонсогдсон. Тэгэхээр нь гэрт байсан Ч.М, Ц.И бид хэд араас нь гараад хартал М.З газар уначихсан, Б.Гэ дээр нь зогсчихсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хэд бөөндөө хамт тамхи татангаа хэсэг юм ярьж зогсож байгаад би буцаад гэрлүүгээ ортол М.З, Б.Гэ хоёр хоорондоо муудалцсан шинжтэй нэг нэгэнтэйгээ нэлээн ширүүн дуу хоолойгоор харьцаж байсаа М.З Б.Гийн толгой руу 2 удаа гараараа цохисон. Тэгсэн Б.Гэ уурлаад босоод ирэхээр нь би тэр хоёрыг болиулахад Б.Гэ гэрээс уурлаад гараад явсан, араас нь М.З ч бас адилхан гарч явсан. Удалгүй гаднаас Б.Гэ орж ирээд “намайг цохиод байхаар нь би зөрүүлээд нэг удаа нүүрлүү нь цохичихлоо” гэж хэлээд ороод ирсэн. Энэ үед гадаа хүмүүс шуугилдаад М.Зийн нүд нь эвгүй болчихлоо хурдан эмнэлэг авч яв гээд С.Б машиндаа суулгаад явсан” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Иын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг харсан Ган-Эрдээ, М.З хоёр хоёулаа л гэрээс гарчихсан байсан. Удалгүй гэрийн гадаа тэр хоёрын муудалцах дуу гарахаар нь гараад хартал М.З газар уначихсан, Б.Гэ дээр нь зогсчихсон байдалтай байсан. Тухайн үед Ч.М бид хоёр М.З дээр очиж нүүрийг нь хартал баруун нүднээс нь цус гарчихсан байдалтай байхаар нь нүдийг нь боож өгөх санаатай алчуураар цусыг нь арчаад байж байтал хамт амарч байсан С.Б гэх залуу бид хэд дээр хүрч ирээд М.Зийг аваад эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 2755 дугаар дүгнэлт, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас зэрэг болно.
Хохирогч М.Зийн эрүүл мэндэд учирсан “...биед баруун нүдний сувганцрын урагдал, баруун доод зовхины урагдсан шарх, нуруунд зулгаралт” гэмтэл нь шүүгдэгч гараараа 1 удаа хүчтэй цохсоны улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Г нь хохирогч М.Зийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Гийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь хохирогч М.Зийн бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан, хохирогч нь хохиролтой холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. Хохирогч М.З нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс шүүх хурлын товыг мэдэгдэхэд “Миний бие Б.Гэс эмчилгээний төлбөр болох 8.200.000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр авсан бөгөөд цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх тайлбарыг бичгээр ирүүлсэн, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хохиролд 8.200.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Хас банкны цахим гүйлгээний баримт /хх-ийн 73 дугаар хуудас/-аар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.З нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байх ба уг ялыг бүрэн биелүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болох нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 54 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 59 дүгээр хуудас/, Төлбөрийн даалгавар /хх-ийн 60 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байх тул хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, эмчилгээний зардал төлөгдсөн, хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх/, хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой/ зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар 3 /гурав/ сарын сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ