Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0102/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч Г.Л,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч В.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт В-ын Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000000103 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1967 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 1,  Дархан-Уул аймгийн Орхон сумын ........тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 3 жил, 5 сар хорих ялаар шийтгүүлж байсан, Г овогт В-ын Э /РД:ХХХХХХХХ/,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас В.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч В.Э нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Ихэр могой төвийн хажууд байрлах Бийд баарны урд Т.А-гийн цээжний баруун хэсэгт пивоны шилээр хатгаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Г.А-гийн “....2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай нутгийн дүү Д бид 2 уулзаад Ихэр могойн доор байх бааранд орсон. Тэндээ бид 2 гурав гурван пиво уугаад би бас 0.5 литр архи аваад суусан. Сууж байхад Э /миний салсан эхнэр Х-тэй хамтран амьдардаг юм/ миний сууж байсан ширээн дээр ирээд намайг баз хүргэнээр юу байна гэхээр нь би уурлаад бид 2 маргалдаад Д бид 2-ыг болиулсан. Тамхи татахаар гадна гартал Э араас гарч ирээд ахиад үгээр идээд байсан. Тэгээд бид 2 заамдалцаад Д бид 2-ыг  салгаад 2 тийш нь болготол Э гартаа барьсан пивоны шилээ хагалаад алнаа пиздаг гээд над руу дайраад бид 2 ноцолдож байгаад Д голоор орж салгаад Э доошоо зугтаасан. Э-ыг явсны дараа Д “ахаа цамц чинь цус болсон байна” гэхээр нь  харахад цээжний  хойгуур цус гараад, намайг зүссэн байсан” гэх  мэдүүлэг /ХХ-94-98/,

 

Гэрч Т.Д-гийн “...****ах намайг 2 уулаа гарч тамхилъя гээд бид 2 баарны гадна гарахад ***** араас гарч ирэхэд ***** ах “чи бид 2-ын амьдралд орсон, миний амьдралыг балласан” гэхэд Э “юу гэнээ пиздаа минь” гээд шууд А ахыг заамдаад тэр 2 хоорондоо зууралдаж эхлэхээр нь бид дундуур нь орж салгаад А ахыг цааш түлхээд Э-ыг холдуулсан. Тэгтэл гэнэт Э “пиздаг алчихъя л даа” гэж хэлээд газраас нэг юм аваад, авсан юмаа газар цохиод тас гэх чимээ гараад А ах руу дайрсан.  Тэгээд би А ахыг  тэврээд байж байтал гар нойтон оргиод байхаар нь хартал гар цус болсон байсан. Тэгээд А ахад юу болсон бэ, юун цус вэ, алив цамцаа сөхдөө гээд хартал хавирганы ойролцоо миний гарын төө хэмжээний язарсан, цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-100/,

 

Гэрч Б.А-ын “...Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах Ихэр могой төвийн доор байдаг Бийд нэртэй баарыг 2017 оноос хойш ажиллуулж байна. 2021 оны 03 дугаар сарын 08-ны орой манайд зүс таних А нэг эмэгтэйн хамт орж ирээд пиво авч уугаад, бүжиглээд сууж байсан.  Тэгсэн 22 цаг өнгөрч байхад гадна хүн хутгалуулчихлаа гээд гадаа хүн орилох шиг болохоор нь гараад харахад нөгөө А гэдэг хүн хутгалуулсан гээд баруун хавиргаа нэг гараараа дарчихсан гар нь цус болчихсон зогсож байсан бөгөөд хажууд нь нэг эмэгтэй байсан” гэх мэдүүлэг /хх-104/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 168 дугаартай “... Т.А-гийн биед цээжний баруун хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Т.А-гийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Т.А-гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-123-125/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн ахлах шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 45 дугаартай “...Шинжлэгдэж байгаа хохирогч Т.А-гийн өмсөж байсан гэх хар өнгийн өмдөнд ямар нэгэн гэмтэл үүсгэгдээгүй байна. Т.А-гийн өмсөж байсан гэх хар өнгийн ханцуйн гадна талаар судалтай нимгэн материалаар хийгдсэн цамцанд үүссэн гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Т.А-гийн өмсөж байсан гэх малгайтай хантаазны баруун суганы гадна талд үүссэн 20.5 мм, дотор талд үүссэн 10.5 мм гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Т.А-гийн өмсөж байсан гэх хар өнгийн ханцуйн гадна талаар судалтай нимгэн материалаар хийгдсэн цамцанд үүссэн гэмтэл, малгайтай хантаазны баруун суганы гадна талд үүссэн гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн “Сэнгүр” гэсэн хагархай шилээр үүсгэгдсэн байж болно” гэх дүгнэлт /хх-129-134/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр,

 

Мөн шүүгдэгч В.Э нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн ***** тоотод иргэн Г.Л-гийн бие дээр халуун цай асгаж эрүүл мэндэд нь баруун гарын бугалга, мөр хүзүү, чих  дал орчмын түлэгдлийн шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :

 

Хохирогч Г.Л-гийн “...2021 оны 03 дугаар сарын 15-ны орой Мөнхөө ах надтай холбогдож манайд ирээд хоол хийгээд өгөөч гэхээр нь би очиж хоол хийж өгөөд тэдний гэрт хоносон юм. Маргааш өглөө нь М ахынд Э гэх залуу орж ирсэн. Э бид 2 урьд өмнө хамт ажилладаг байсан учир нэгнийгээ таньдаг юм. Э Орхоноос ирлээ гээд халамцуу 2 шил Хараа нэртэй архи бариад орж ирсэн. Тэр архиа ууж байгаад М ах “ах нь одоо унтлаа, миний 2 дүү унтаж амар” гээд унтаад өгсөн юм. Тэгж байтал тэдний гэрийн ойролцоо байдаг Т гэх хүн  орж ирээд шартаж үхлээ гээд байхаар нь би архи аягалж өгсөн чинь ***** миний авсан архийг хүнд өглөө гэж уурлаад байсан. Тэгээд удалгүй Т гарч явсны дараа Э бид хоёр маргалдахаа болиод бид хоёр гэрийн зүүн талын орон дээр цуг хэвтэж байгаад би хүүхдээ цэцэрлэгээс авлаа гээд боссон чинь хаачих гэж байгаа юм гичий минь, жаахан хэвтэж байгаад яваач гээд байсан. Тэгээд би босоод М ахын унтаж байсан орны хөлд суугаад *****т хандаж “эгчдээ цай хийгээд өг” гэж хэлэхэд Э орноос босож ирээд  “ингэж цай аягалдаг юм” гээд над руу цацчихсан юм. Тухайн үед би гартаа ямар нэгэн аяга бариагүй байсан. Э-ыг шүүгээнээс аяга аваад цай хийгээд өг гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-18-24/,

 

Гэрч Н.М-ын “...2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байхад Лгэдэг миний таньдаг дүү манай гэрт ирж хоносон юм. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед манай гэрт Э гэдэг хүү ирсэн. Тэгээд бид 3 хоол унд  идээд Хараа шилтэй 0.5 литрийн архи уусан. Би согтоод  байхаар нь хоёр хүүхэд зүүн талын орон дээр амар гэж хэлээд би өөрөө баруун талын орон дээр буруу тийшээ хараад унтсан. Хэсэг байж байхад Л, М ахаа гээд миний хөлөөс чангаагаад сэрээхээр нь би босоод харахад Л-гийн мөр нь түлэгдсэн, улайсан байдалтай газар шалан дээр ус болчихсон байсан. Би унтаж байсан болохоор Э-ыг цай асгаж байгааг хараагүй, хашхирах чимээгээр сэрсэн юм” гэх мэдүүлэг /хх-26-27/,

 

Гэрч Ц.Б-ын “...Г.Л нь анх эмнэлэгт ирэхдээ хүзүү, ар нуруу, зүүн бугалга хэсэгт түлэгдсэн цэврүү үсэрсэн байдалтай ирсэн. Өөрөө хэлэхдээ согтуу хүн халуун цай цацаж түлсэн гэж байсан. Өөрөө бол архи дарс хэрэглэсэн зүйл байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-31/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 176 дугаартай “...Г.Л-гийн биед баруун гарын бугалга, мөр, хүзүү, чих, дал орчмын түлэгдлийн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь өндөр хэмийн /халуун зүйл/ үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г.Л-гийн биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Г.Л-гийн биед илэрсэн түлэгдлийн шарх нь эмийн эмчилгээнд үр дүн өгөхгүй тохиолдолд мэс заслын буюу арьс нөхөх эмчилгээ хийх боломжтой. Г.Л-гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-54-55/,

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /56-57/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3, 76/,

 

Хэргийн  газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-8,78-81/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-82-87/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд В.Э-ыг хохирогч Т.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хохирогч Г.Л-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар мараагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Г.Л нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой баримтаа шүүхэд ирүүлсэн ба шүүгдэгч шүүх хуралдаанаас өмнө эмчилгээний зардал болох 160,600 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хохирогч Т.А нь эмчилгээний зардалд 400,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 100,000 төгрөгийг төлж, үлдэх 300,000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, иргэний нэхэмжлэлийн талаар маргаагүй байх тул 300,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Т.А-д олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Л нь түлэгдэлтийн улмаас цаашид эмчилгээ хийлгэж магадгүй гэж мэдүүлж байх тул уг зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч В.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдох зарим зардлыг нөхөн төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь улирлын чанартай барилгын ажил эрхэлдэг, орлого олох боломжтой, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, түүний цалин, орлогын хэмжээг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  6 сарын хугацаанд сар бүр 250,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сэнгүр нэртэй пивоны хагархай шилний хүзүү хэсэг 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн юүдэнтэй хантааз 1 ширхэг, ханцуй дээрээ цагаан өнгийн судалтай хар өнгийн цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бор өнгийн цагаан тагтай цайны халуун савыг гэрч Н.М-ын гэрээс эд мөрийн баримтаар хураан авсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Н.М-т буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт В-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч В.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600  /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар В.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 250,000 /хоёр зууг тавин мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Э-аас 300,000 /гурван зуун мянган/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн *****тоотод оршин суух Монгол овогт Т.А-д олгож, хохирогч Г.Л нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сэнгүр нэртэй пивоны хагархай шилний хүзүү хэсэг 1 ширхэг, саарал өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн юүдэнтэй хантааз 1 ширхэг, ханцуй дээрээ цагаан өнгийн судалтай хар өнгийн цамц 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бор өнгийн цагаан тагтай цайны халуун савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Н.М буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД