| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2021/0110/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0114 |
| Огноо | 2021-05-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0110/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа ,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг,
Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Г-ын Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000580111 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ........................тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Г-ын Н /РД:ХХХХХХХХХ/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Н нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт байрлах “Тохь” цогцолборын машины зогсоол дээр гээгдүүлсэн П.Б-ын 458,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг A50 маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан болох нь:
Хохирогч П.Б-ын “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах “Тохь” цогцолборын гадаа машинаасаа буухдаа гар утсаа унагаж гээгдүүлсэн, тэгээд цагдаад мэдэгдсэн. Миний гээгдүүлсэн гэх гар утасны ар талын хавтас хэсэг нь цэнхэр өнгөтэй, хар өнгийн гар утас байсан. Дархан-Уул аймгийн Мобиком Дархан салбараас 839,000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,
Гэрч С.О-ийн“...Г.Н гэдэг хүнийг танина, манай эхнэр Г.А-гийн төрсөн эгч байгаа юм. Би тухайн юнителийн ***** дугаарыг өөрийн эхнэр Г.А-д өөрийнхөө нэр дээр авч өгч байсан... одоо тухайн дугаарыг манай эхнэр Г.А ашиглаж байгаа. ...Манай эхнэрийн эгч Г.Н хөдөө ээж рүүгээ ярина гээд миний дугаар болох ХХХХХХХХ гэсэн дугаарын сим картыг өөрийнхөө утсанд хийж хөдөө гэр лүүгээ ярьсан, тэрнээс өөр хүн ашиглаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Яллагдагч Г.Н-гийн “...Тохь худалдааны төвийн урдуур явж байхад машины зогсоол дээр Самсунг A50 маркийн гар утас миний урд байсан. Би тэр гар утсыг аваад нээгээд асаасан боловч дэлгэцийн кодтой байсан болохоор нь 0000 гээд хийчихсэн чинь нээгдсэн. Би уг гар утсыг ямар нэгэн хүний гээгдэл эд зүйл гэдгийг мэдэж байсан. Гар утсыг эзэнд нь хүлээлгэн өгөх талаар ямар нэгэн зүйл хийгээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,
Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 07-13/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,
“Вендо” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн В21-28 дугаартай “...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 458,000 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 55-62/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргаж, уг хүсэлтийг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг хялбаршуулсан урмаар шийдвэрлэх нөхцөл бүрэн хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Г.Н-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч П.Б нь гар утсаа буцаан авсан, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, цалин өрхийн орлогын хэмжээ, шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хэргийн хадаглах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г-ын Н-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Г-ын Н-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД