| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2021/0114/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0121 |
| Огноо | 2021-05-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0121
ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ
Õýðãèéí инäåêñ: 166/2021/0114/Э
Äàðõàí-Óóë àéìàã äàõü ñóì äóíäûí Эрүүгийн хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ Н.Идэр äàðãàëæ,
Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Э.Ундрам,
Улñûí ÿëëàã÷аар Аймгийн прокурорын газрын õÿíàëòûí прокурор Т.Дэлгэрмэнд,
Ø¿¿ãäýã÷ М.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ íàðûã îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí òàíõèìä нээлттэй хèéсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Пðîêóðîðын газрааñ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýãò Ш овогт М-ы Б-д холбогдуулан ÿëëàõ ä¿ãíýëò ¿éëäýæ, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр èð¿¿ëñýí 2118000000119 дугаартай ýð¿¿ãèéí õýðãèéã 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр õ¿ëýýí àâ÷ 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хянан õýëýëöэв.
Ø¿¿ãäýã÷èéí биеийн áàéöààëò:
Монгол Улсын иргэн, Ш овогт М-ны Б /регистрийн дугаар: ........... /, ......... оны ..... дугаар сарын ......-ны өдөр ........ аймгийн ........ гол суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “.......” ХК-д ....... ажилтай, ам бүл ...., .............ийн хамт ........... аймгийн .......... гол сумын .......... дугаар баг, ............. дугаар гудамжны.......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч М.Б нь 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ........... аймгийн .............. сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “..........” ХК-ийн талбайд иргэн Г.Т-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Б-г хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгч М.Б нь 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ........... аймгийн .............. сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “..............” ХК-ийн талбайд иргэн Г.Т-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь мөргөж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б-Э-ийн мэдүүлсэн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргаж мэтгэлцэх зүйлгүй.” гýх мэдүүлэг,
Эрүүгийн 2118000000119 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Т-ын мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 23, 04 дүгээр сарын 30-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 28-ны орой 20 цагийн үед гадаа гарч засвар хийлгэх машин байна уу гэж харчхаад эргээд засварын хэсэг рүү ороод ирэхэд Б засварчин Э-н хамтаар нүүрсний шигшүүр дээр сууж байсан ба Б надад хандаж “Чи 30 ширхэг ажлын бээлий контейнероос авсан гэж А хэллээ” гэж хэлсэн. Энэ үед А ах буугаад ирэхээр нь би түүнд хандаж “А ахаа би хэзээ 30 ширхэг бээлий контейнероос авсан юм бэ” гэж асуусан чинь А ах өөдөөс “Би тэгж хэлээгүй. Хэн төгс хэлсэн юм” гэхээр нь би Б-д хандаж “Аваагүй гэж байгаа биз дээ. Чи сонссон уу” гэтэл А ах хажуугаас бид хоёр 10 бээлий авсан юм аа. Тэр бээлийнээс Б, Э хоёрт өгөөрэй гэж хэлсэн гэхээр нь би Бд “Чи сонссон уу” гэхэд Б “Чи аятайхан хэлчихгүй. Яагаад том дуугараад байгаа юм” гэхээр нь “Юу гэнээ” гэхэд Б шигшүүр дээрээс босож ирээд намайг заамдаад миний хамар руу толгойгоороо хоёр удаа мөргөсөн. Тэгэхээр нь би түүнийг зөрүүлээд нэг удаа шанаан тус газар нь гараараа цохисон. Би эмчилгээний зардал, Дархан-Уул аймаг руу эмчид үзүүлсэн шатахууны мөнгө төгрөг нийлээд 500,000 төгрөг болж байгааг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг[1],
Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр манай ээлжийн Б, Э 2 бээлийгүй болчихоор нь Т-ыг энэ хоёрт бээлий өгчих гэсэн чинь өөдөөс энэ хоёрт бээлий өгч яах юм гэхээр нь зүгээр ээлжийнхээ хүмүүст бээлий өг гэж хэлтэл уурлаад гараад явсан. Тэгээд би цаанаас харж байхад Т нь Э, Б хоёрт бээлий өгч байгаа харагдахаар нь би машиндаа суугаад эргээд хартал Б, Т хоёр хоорондоо барьцалдаад зогсож байхаар нь наанаас нь гүйж очоод тэр хоёрыг салгаж Б, Э хоёрыг дагуулаад экскаваторын засвар хийхээр карьер луу орсон. Б, Т хоёр хоорондоо барьцалдаад зогсож байхад бие биеэ мөргөсөн байсан.” гэх мэдүүлэг[2],
Гэрч Г.О-ын мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 28-ны орой дөнгөж ээлжээ аваад гагнуураа бэлдээд сууж байхад манай ард талд Б, Т нар хоорондоо маргалдаад байгаа бололтой чанга чанга дуугараад байхаар нь би нэг их анзааралгүй юмаа хийж байтал гэнэт түс тас хийх чимээ гарахаар нь эргээд харахад Т, Б нар хоорондоо барьцалдаад зогсож байсан ба Б нь Т-ын хамрын орчим мөргөж байгаа харагдсан. Би наанаас нь гүйж очоод Т-ыг салгаж харин А ах ирж Б-ийг цаашаа аваад явсан. Түүнээс хойш ямар нэгэн зодоон болоогүй.” гэх мэдүүлэг[3],
Гэрч Э.Э-н мөрдөн байцаалтад 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 28-ны орой ээлж аваад ажилдаа гарсан бөгөөд Б бид хоёр ажлын бээлийгүй болчхоод ээлж хариуцсан механик А-аас бээлий асуусан чинь Т-аас авчих гэсэн юм. Тэр үед А Т-т хандан “Наад хоёртоо бээлий өгчих” гэсэн чинь Т өөрийнхөө сейфнээс бээлий авах гээд дээшээ гарсан. Тэгээд удалгүй Б бид хоёрт ажлын бээлий авч ирж өгөх үед Б нь Т-т хандан “Чи 30 бээлий авсан гэсэн биз дээ” гэхэд Т “Тэр чинь байхгүй. Дууссан. Би өөрийнхөө нуусан бээлийнээс гаргаж өглөө” гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тухайн үед Б бид хоёр шигшүүрэн дээр сууж байсан ба Б, Т нар хоорондоо барилцаж аваад Б нь Тыг толгойгоороо нэг мөргөсөн.” гэх мэдүүлэг[4],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 228 дугаартай “...Г.Т-ын биед хамар ясны хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г.Т-ын биед илэрсэн дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Г.Т-ын биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[5],
М.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 03 дугаар сарын 28-ны орой 20 цаг 05 минутад ажилдаа гарч байхдаа мастер А-аас ажлын бээлий асуусан чинь “Хамт ажилладаг засварчин Т-т бээлий өгсөн. Тэрийг хувааж аваарай” гэж хэлсэн. Тэгэхээр нь Т-т “Мастер бээлий өгсөн гэж байна шүү дээ” гэж хэлэхэд өөдөөс “Наадах чинь надад бээлий өгөөгүй. Худлаа ярьж байгаа юм” гэж хэлээд хэг ёг гэж харьцахаар нь түүнийг “Чи хүн амьтантай аятайхан харьцаач бид нар 2-3 хоног бээлий өмссөнгүй” гэтэл Т уурлаж “Чи муу хэн юм бэ пизда минь” гэж хэлээд босоод ирсэн. Энэ үед А, О, Э нар харж байсан. Тэгээд би Т-тай барьцалдаж аваад түүний нүүрэн тус газар нь мөргөсөн. Т намайг зөрүүлээд нэг удаа шанааны тус газар гараараа цохисон.” гэх мэдүүлэг[6] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...шүүгдэгч М.Б нь иргэн Г.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.
Шүүгдэгч М.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч М.Б-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Г.Т-ын эрүүл мэндэд учирсан биед хамар ясны хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Г.Т нь баримтаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүгдэгч нь 250,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга[7] болон хохирогчийн шүүгчийн туслахтай утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-с 250,000 төгрөг гаргуулан хохирогч .......... аймгийн .......... гол сумын ........ дугаар баг, ......... дугаар гудамж .......... тоотод оршин суух ......... овогт Г-ийн Т /регистрийн дугаар: ............../-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч М.Б-д прокурорын сонсгосон ялын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, ýä ìºðèéí áàðèìòààð õóðààãäаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш. овогт М-ны Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 5.3 äóãààð ç¿éëèéí 5 дахь хэсэгт зааснаар М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бэс 250,000 төгрөг гаргуулан хохирогч ........... аймгийн ......... сумын ......... дугаар баг, ............. дугаар гудамжны ........ тоотод оршин суух ............. овогт Г-ийн Т /регистрийн дугаар: ..........., утас-............/-д олгосугай.
6. Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.8 äóãààð ç¿éëèéí 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх заалтад çààñíààð шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, ýä ìºðèéí áàðèìòààð õóðààãäаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР