Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 21

Л.Рид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

            Прокурор                                                        Н.Цогтбаяр

            Шүүгдэгч                                                       Л.Р

            Хохирогч                                                        Ж.Б

            Нарийн бичгийн дарга                                  Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Л.Рид холбогдох 1812000300035 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувийн хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаанхужир хорооллын 1-20 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Лийн Р /РД:АИ79040216/

Шүүгдэгч Л.Р нь өөрийн эхнэр Ж.Быг

-2017 оны 06 дугаар сарын эхээр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаанхужир хорооллын 1-20 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас зодсон,

-2017 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаанхужир хорооллын 1-20 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас зодсон,

- 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаанхужир хорооллын 1-20 тоотод “Утсаа чанга яригч дээр нь тавьж ярьсангүй” гэх шалтгааны улмаас хардаж, зодсон,

- 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаанхужир хорооллын 1-20 тоотод бусадтай хардсаны улмаас зодож тус тус гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаан хужирын 1-20 тоотод өөрийн эхнэр Ж.Быг бусадтай хардсаны улмаас зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Архангай аймгийн Прокурорын газраас Л.Рид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор: “Б овогт Лийн Рийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Л.Рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Рид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Рид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Л.Рид Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Р нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9-д заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүгдэгч Л.Рид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 10 литрийн сав 1/нэг/ ширхэгийг устгаж, Шүүгдэгч Л.Р нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Рид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтож шийдвэрлэжээ.”

Ерөнхий прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд: “Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Жамбалсүрэн би, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянавал: шүүгдэгч Л.Р нь өөрийн эхнэр Ж.Быг:

Мөн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаан хужирын 1-20 тоотод өөрийн эхнэр Ж.Быг бусадтай хардсаны улмаас зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тус аймгийн прокурорын газраас Л.Рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 73 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Л.Рид холбогдох хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд түүнийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Л.Рид оногдуулсан хорих болон торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч Л.Рид оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

            2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтаас харахад “гэмт хэрэг үйлдсэн хүнийг ялаас чөлөөлөх, эсхүл 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх”-ээр заасан байх бөгөөд “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан ялыг тэнсэх” талаарх ойлголт уг хуульд байхгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Л.Рид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар оногдуулсан хорих ялыг мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримталж тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр болжээ. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад шүүгдэгч Л.Рид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн “төлүүлэхөөр” гэж бичин үг, үсгийн алдаа гаргасан байх бөгөөд үүнийг залруулах нь зүйтэй байна.

Иймд Л.Рид холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд томилогдсон прокурорыг оролцуулж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн шийтгэх тогтоолд байгаа үг үсгийн алдааг анхаарч үзэн залруулах нь зүйтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх Б овогт Лийн Рийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Л.Рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Рид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдүүлэхээр тогтоосон нь хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан шинжилж, зөв үнэлж үндэслэлтэй шийдвэрлэжээ.

 Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн зүйлд заасан шаардлагыг хангасан бол хорих ялаас чөлөөлөх, эсхүл тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шүүхэд эрх хэмжээ олгосон бөгөөд энэ зохицуулалт нь хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг тэнсэх ойлголт биш байхад анхан шатны шүүх хорих ял оногдуулж түүнийгээ тэнсэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.  

Иймд  Л.Р нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялаас түүнийг чөлөөлж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад зохих өөрчлөлтүүдийг оруулан шийдвэрлэж энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Рид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заахдаа “төлүүлэхөөр” гэж тогтоох хэсгийн зарим заалтад үг үсгийн алдаа гаргасан байгааг зөвтгөн шийдвэрлэсэн болохыг дурдав. 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т тус тус заасныг удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дах заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Л.Рид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Л.Рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлсүгэй гэж, 5 дахь заалтын төлүүлэхөөр гэснийг төлүүлэхээр гэж тус тус өөрчилж, 4, 8, 9 дүгээр заалтуудыг хүчингүй болгож, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   В.ЦЭЦЭНБИЛЭГ

ШҮҮГЧИД                                                    Д.БЯМБАСҮРЭН

                                                                     Г.УЛАМБАЯР