Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2022/0871/З |
Дугаар | 221/МА2023/0241 |
Огноо | 2023-04-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2023/0241
“НӨТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У
Нэхэмжлэгч: “НӨТ” ХХК
Хариуцагч: БОАЖС
Нэхэмжлэлийн шаардлага: “БОАЖС-ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын “НӨТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2022/0871/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “НӨТ” ХХК-аас БОАЖС-д холбогдуулан “БОАЖС-ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын “НӨТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 109 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “НӨТ” ХХК-аас БОАЖС-д холбогдуулан гаргасан “БОАЖС-ын 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын “НӨТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “НӨТ” ХХК-аас БОАЖС-д холбогдуулан гаргасан “БОАЖС-ын 2022 оны 08 дугаар 11-ний өдрийн А/296 дугаар тушаалын “НӨТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр давах гомдол гаргаж байна.
3.1. Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ биелүүлээгүй, нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс хэд хэдэн нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хариуцагчаас гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Шүүхээс тус гаргасан хүсэлтүүдийг хангаж “Нотлох баримт гаргуулах тухай” албан бичгүүдийг хариуцагчид хүргүүлж байсан. Шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 701 тоот албан бичгийг гаргуулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд албан бичиг хүргүүлсэн. Хамгаалалтын захиргаанаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1444 тоот албан бичгээрээ шүүхээс шаардсан нотлох баримтыг ирүүлсэн бөгөөд тус баримт нь “Т” ХХК-д хаяглагдсан, танай компаниас ирүүлсэн саналыг дэмжих боломжгүй гэсэн агуулгатай албан бичиг байсан.
3.2. Өөрөөр хэлбэл, хэрэгт ач холбогдолгүй, дотоод бүсийг шинэчлэн тогтоох харилцаанд хамааралгүй албан бичгийг шүүхэд нотлох баримт болгон ирүүлсэн. Шүүх хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болсон бөгөөд хуралдааны явцад нэхэмжлэгчийн зүгээс 701 тоот албан бичиг нь хэрэгт хамааралгүй, компанийн саналд хариу өгсөн албан бичиг байсан, тийм албан бичгийг үндэслэн дотоод бүсийг шинэчлэн тогтоох боломжтой эсэхийг хариуцагчаас асуухад 701 тоот албан бичиг нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн хамгаалалтын бүсийг тэлэх координатын санал өгсөн албан бичиг байх ёстой гэж хариулсан. Мөн дотоод бүсийг шинэчлэн тогтоохдоо Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг баримталдаг бөгөөд тус горимын дагуу хамгаалалтын захиргааны кадастрын хамгаалалтын захиргаа дотоод бүс шинэчлэн тогтоох гол саналыг ирүүлж, сайдын тушаал мэргэжилтнүүд гардаг гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Тус тайлбар нь шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа.
3.3. Өөрөөр хэлбэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 701 тоот албан бичиг нь дотоод бүс шинэчлэн тогтоох, хязгаарлалтын бүсэд хамаарч байсан нэхэмжлэгчид ашиглах эрх олгогдсон маргаан бүхий газрыг хамгаалалтын бүсэд оруулах гол үндэслэл болсон. Иймд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 701 тоот албан бичгийг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэхээр байна. Тухайн нотлох баримтыг нэхэмжлэгч болон шүүгч өмнө нь огт хараагүй, анх шүүх хуралдааны явцад л тус албан бичгийн талаар мэдсэн. Гэтэл шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт дутуу байхад хэргийг шийдвэрлэж, шийдвэр гаргасан.
3.4. Мөн нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүхээс албан бичиг явуулсан боловч хариуцагчаас тус шийдвэр нь албажиж гараагүй байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байдаг. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болсон бөгөөд дахин 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн A/138 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч хариуцагчаас хэрэгт өмнө авагдсан “Ажлын хэсэг байгуулах тухай” сайдын тушаалыг ирүүлсэн бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/243 дугаар “Дотоод бүсийг шинэчлэн тогтоох тухай” тушаалын үндэслэл нь ажлын хэсэг байгуулсан тушаал бус байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэр юм.
3.5. Шүүх хуралдааны явцад хариуцагчаас тус шийдвэр нь албажиж гарсан эсэх талаар асуухад БОАЖС-ын зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаар зөвлөмжтэй ойролцоо агуулгатай шийдвэр гэж ойлгож байна гэсэн хариултыг өгсөн. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримтыг бүрдүүлэх шаардлагатай байсан. Гэтэл хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтууд бүрдээгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн.
3.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0109 дугаартай шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ;
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 он 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2023/0109 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр дугаар зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА