Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0138

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И урийн овогт Б Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018004910161 дугаартай эрүүгийн хэргий г 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, И урийн овогт Б Б /РД:............ /, ....... оны .......  дугаар сарын ............  өдөр ............ аймгийн ..................суманд төрсөн, эрэгтэй, ........настай, бүрэн дунд боловсролтой, өрлөг заслын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......, ................ нарын хамт .............. аймгийн .......... сумын ............ тоотод оршин суух хаягтай, урьд

........... дүүргийн ....... оны ....... дугаар сарын ......-ний өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилий хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед ............. аймгийн ............ сумын .......... дүгээр баг ............ хорооллын .......... дугаар байранд байрлах ..........цайны газарт иргэн Ч.О-ийг утсаар чинь ярьчхаад өгье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Samsung A10S маркийн гар утсыг нь шилжүүлэн авсан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед ............. аймгийн ........  сумын ........ дүгээр баг ............  хорооллын ........... дугаар байранд байрлах ..........цайны газарт иргэн Ч.О-ийг утсаар чинь ярьчхаад өгье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Samsung A10S маркийн гар утсыг нь шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өөрийн үйлдлээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэм буруугаа ойлгож байна.” гэв.

 

Эрүүгийн 2018004910161  дугаартай хэргээс:

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай ...Яллагдагч Б.Б-аас сайн дураар гарган өгсөн Samsung A10S маркийн imei 355682/11/386954/5 дугаартай ар тал нь улаан өнгийн гар утас 1 ширхэг, цэнэглэгч, нэг ширхэг, чихэвч нэг ширхэг зэрэг эд зүйлийг хохирогч Ч.О-т хүлээлгэн өгөв. гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

Хохирогч Ч.О-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 11 дүгээр сарын 06, 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус тус өдөр мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 06-ны орой 17 цаг 30 минутын үед өөрийн ажил дээрээ байж байтал гаднаас улаан өнгийн куртиктэй 30 гаран насны өндөр туранхай бор залуу орж ирээд Эгчээ утсаараа нэг яриулаач гэж хэлэхээр нь тэг тэг гээд өөрийн Samsung A10S маркийн гар утсыг өгсөн. Тэгээд хэсэг байж байтал үүдэнд гараагүй яриад зогсож байсан ба хэсэг хугацааны дараа харахад алга болсон байсан. Тэгэхээр нь нөхрийнхөө утсаар өөрийнхөө гар утас руу залгахад холбогдохгүй байсан. Би гар утсаа 2020 оны 09 дүгээр сарын эхээр 450,000 төгрөгөөр лизингээр авч байсан. Миний гар утсыг авч явсан залуу бол манай цайны газарт тогооч хийж байсан Н гэдэг эмэгтэйн охинтой үерхэж байсан Казак залуу байсан. Н-ээс нэрийг нь асуухад Б Б гэж хэлж байсан. Би хохирлоо барагдуулж авсан. Одоо надад гомдол санал гээд байх  зүйл байхгүй. гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 06-ны орой 16 цагийн үед манай цайны газраар урьд нь хэд хэдэн үйлчлүүлж байсан зүс таних 30 гаруй насны өндөр нуруутай, улаан өнгийн куртиктэй залуу орж ирсэн. Түүнээс ямар хоол захиалах вэ гэхэд Найзыгаа хүлээж байна гэж хэлсэн. Тэгээд тэр залуу утсаараа оролдоод сууж байгаад дэлгүүрээс ялааны хор аваад ирэх хооронд тэр залуу явсан байсан. Гэтэл эхнэр О маань гэнэт Түрүүний улаан өнгийн куртиктэй залуу миний утсыг өгч байгаач хүнтэй ярьчхаад өгье гэж хэлээд утсаар ярьж байснаа тэр чигтээ аваад явсан байна шүү дээ гэж хэлсэн. Эхнэр бид  хоёр тэр залууг эхнэрийн гар утсыг авчирч өгөх байх гэж хүлээж байгаад ирэхгүй болохоор нь цагдаад хандсан. гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Б.Т-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн: ...Б.Б нь манайд Samsung A10S маркийн гар утсыг 150,000 төгрөгөөр тавьсан. Тус гар утас нь улаан өнгөтэй, гэр нь өнгөгүй, шилэн наалттай утас байсан. Тэр гар утсыг 20 гаран настай залууд бэлэн мөнгөөр зарсан. гэх мэдүүлэг[4],

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ... Я.О-ийн эзэмшлийн Самсунг А10S маркийн улаан өнгийн гар утас шинэвтэр 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 11 дүгээр сарны 09-ний өдрийн байдлаар 430,000 /Дөрвөн зуун гучин мянга/ төгрөг байна. гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[5],

 

Яллагдагч Б.Б-ын мөрдөн байцаалтад 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эхнэртэйгээ уулзахаар .......  ирсэн. Тэгээд урьд өмнө нь .........  амьдардаг байхдаа үйлчлүүлдэг байсан .........цайны газарт хоол идэх гээд орсон. Тэгээд цайны газрын эгчийн утсыг гуйж аваад эхнэртэйгээ ярих гээд залгасан чинь Одоохон очлоо гээд утсаа таслаад байсан юм. Тэгсэн чинь манай найз салсан эхнэр чинь баарны энд хүнтэй цуг явж байна гэж ярихаар нь шууд эхнэр лүүгээ явсан. Би цайны газрын эгчийн гар утсыг 150,000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлэх газар тавьсан. Би хохирлоо барагдуулсан. гэх мэдүүлэг[6] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед ...........  аймгийн ..........  сумын ......... дүгээр баг  ......... хорооллын ......... дугаар байранд байрлах ............  цайны газарт иргэн Ч.О-ийг утсаар чинь ярьчхаад өгье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Samsung A10S маркийн гар утсыг нь шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр хангасан бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлж, өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б-ын шунахай сэдэлт, амар хялбар аргаар орлого олох зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх замаар өмчлөгч, эзэмшигчийг эд хөрөнгөө өөрөө өгөхөд хүргэж, шилжүүлэн авах хэлбэрээр үйлдэгддэг.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.Б нь хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Б-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн байна.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Б-ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын сонсгосон ялын хүрээнд шүүгдэгч Б.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Б Б-ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 9-10 тал

[2] Хавтаст хэргийн 14-15, 18 тал

[3] Хавтаст хэргийн 19 тал

[4] Хавтаст хэргийн 20-21 тал

[5] Хавтаст хэргийн 27-28 тал

[6] Хавтаст хэргийн 52 тал