Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Т.Н, О.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                        Н.Цогтбаяр

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч                         Г.Энхбаяр, М.Алтанчимэг

            Нарийн бичгийн дарга                                  Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Т.Н, О.Б нарт холбогдох 201703000270 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, 1 дүүгийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Тэмээн чулуу гэх газар оршин суух Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь  хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, Х овогт Т Н /

 

Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эгчийн хамт Архангай аймгийн Хотонт сумын 3 дугаар баг, Харчулууны булаг гэх газар оршин суух Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөг хурааж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар  хорих ялд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны  11 дүгээр сарын 29-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг сэргээж, уг ялын зарим болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, Б овогт Оын Б

 

Т.Н, О.Б нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 06, 07-ны үед Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг, Замын хөтөл гэх газраас иргэн М.Батдоржийн 7 тооны эм хонь, 3 тооны хурга, 1 тооны ямааг хулгайлж 565 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Т.Н, О.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор:

“Шүүгдэгч Х овогт Т Н, Б овогт Оын Б нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ныг 2 /хоёр/ жил, О.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар, О.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, О.Б нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй  болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Наас 500.000 /таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч О.Бгээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н, О.Б нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Н, О.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтож шийдвэрлэжээ.”

 

Ерөнхий прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Жамбалсүрэн би, тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолыг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Шүүгдэгч Т.Н, О.Б нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 06, 07-ны үед Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт баг, Замын хөтөл гэх газраас иргэн М.Батдоржийн 7 тооны эм хонь, 3 тооны хурга, 1 тооны ямааг хулгайлж, 565.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тус аймгийн прокурорын газраас Т.Н, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 72 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Т.Н, О.Б нарт холбогдох хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд тэдгээрийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Н, О.Б нарыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Т.Н, О.Б нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаас харахад “гэмт хэрэг үйлдсэн хүнд 5 жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар” заасан байх бөгөөд “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан ялыг тэнсэх” талаарх ойлголт уг хуульд байхгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Т.Н, О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримталж тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүй шийдвэр болжээ.

Иймд Т.Н, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд томилогдсон прокурорыг оролцуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлгүй гарсан учраас Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолыг зөвтгөж өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.”  гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, дээд шатны прокурор Д.Жамбалсүрэнгийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Х овогт Т Н, Б овогт Оын Б нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь үндэслэлтэй байна.

 

 Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн зүйлд заасан шаардлагыг хангасан бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шүүхэд эрх хэмжээ олгосон бөгөөд энэ зохицуулалт нь хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг тэнсэх ойлголт биш байхад анхан шатны шүүх хорих ял оногдуулж түүнийгээ тэнсэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. 

 

Иймд  Т.Н, О.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул тэдгээрийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т.Н, О.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнсэж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтуудад зохих өөрчлөлтүүдийг оруулан шийдвэрлэж энэ талаар гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ныг 2 жил, О.Бг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй гэснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ныг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч О.Бг 2 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй гэж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             В.ЦЭЦЭНБИЛЭГ

ШҮҮГЧИД                                              Д.БЯМБАСҮРЭН

                                                              Н.ЭНХМАА