Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 25

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханы дүгнэлттэй,

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагч Н.Цэрэнтогтоход холбогдох,

Мандал сум дахь байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагч Н.Цэрэнтогтохын Л.Гантулгад холбогдуулан гаргасан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0179865 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Прокурор Г.Цолмонгэрэл

Хариуцагч Н.Цэрэнтогтох

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайхан шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... тус сум дахь Байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагч Н.Цэрэнтогтох 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Лувсанжамц овогтой Гантулгыг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар ...гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн... гэсэн зөрчилд 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгож шийтгэл ногдуулсан 0179865 дугаартай шийтгэлийн хуудас бүхий хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбагийн даваа гэх газраас Л.Гантулга нь зохих зөвшөөрөлгүйгээр, гэрээ байгуулахгүйгээр ойгоос 98 м3 хуурай шинэс мод бэлтгэсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, хууль буруу хэрэглэсэн байна.

Л.Гантулга зохих зөвшөөрөлгүйгээр, гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэн тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй мод модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн... гэмт хэргийн шинжтэй байхад Зөрчлийн хуулиар хариуцлага тооцсон нь үндэслэлгүй байна.

Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус сум дахь Байгаль орчин байгаль хамгаалагч Н.Цэрэнтогтох 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0179865 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд прокурорын дүгнэлт бичиж хүргүүлэв ...гэжээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Цолмонгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... тус сум дахь Байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагч Н.Цэрэнтогтох 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Лувсанжамц овогтой Гантулгыг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дахь хэсэгт зааснаар Зохих зөвшөөрөлгүйгээр хуурай мод бэлтгэсэн гэсэн зөрчилд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгож шийтгэл ногдуулсан №017865 дугаартай шийтгэлийн хуудас бүхий хялбаршуулсан журмаар шалгаж шийтгэл оногдуулсан байна. Л.Гантулга зохих зөвшөөрөлгүйгээр, гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэн тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй мод модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн... гэмт хэргийн шинжтэй байхад Зөрчлийн хуулиар хариуцлага тооцсон нь үндэслэлгүй байна.

Иймд Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус сум дахь Байгаль орчны байгаль хамгаалагч Н.Цэрэнтогтохын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0179865 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханы шүүхэд ирүүлсэн дүгнэлтийг дэмжиж оролцож байна.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагч Н.Цэрэнтогтох шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус сумын нутаг Дарьтын эх Ялбагийн даваа гэх газар хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хяналт шалгалт хийх явцад 18-65 ДГА улсын дугаартай Зил-131 авто машинтай Лувсанжамц овогтой Гантулга нь гэрээ байгуулахгүйгээр зохих зөвшөөрөлгүйгээр 9.8 м3 хуурай шинэсэн мод ачиж явсаныг илрүүлэн түр саатуулж Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан ...Гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн... гэх үндэслэлээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж 0179865 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж 1000 нэгж буюу 1.000.000 / нэг сая / төгрөгөөр торгож, модыг хурааж авсан. Иймд Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Гуравдагч этгээд Л.Гантулга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Би 2008 оноос хойш Худалдаа хөгжлийн банкны Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь салбарт жолоочоор ажиллаж байна. Өдрийн 8 цагаар 7 хоногт 5 өдөр ажилтай. Долоо хоног бүрийн ням гарагт нэмэлтээр мөнгө хураадаг. Тэгэхээр би 7 өдрийн хагассайн өдөр л амралттай байдаг.

Тухайн үед буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр танидаг ах ойд унасан модыг бэлдээд бөөгнүүлсэн байгаа тэрийг татаад өгөөч гэж гуйхаар нь 30-нд буюу хагассайн өдрийн амралтын өдрөө хадам ахын 3ил-131 18-65 ДГА улсын дугаартай автомашинаар татаж өгөхөөр мод нь байгаа гэх газрыг Болд ахын таньдаг дүүгээр нь замыг нь заалгаад явсан. Тэгээд Ялбагийн даваан дээр очоод модыг ачсан. Би өөрөө тухайн модыг унагаж бэлдээгүй ээ. Модыг ачаад буцаж яваад байгаль хамгаалагчтай 16 цаг өнгөрөөд тааралдсан. Байгаль хамгаалагч модыг хэмжихэд 9,8 м.куб гэж байсан болохоос Прокурорын дүгнэлтэд дурдсанаар 98 м.куб биш юм. Тус мод нь хуурай шинэсэн шургааг газарт унасан, ялзарч үмхэрсэн мод байсан болохоос ургаж байгаа модыг тайрч ачсан зүйл байхгүй. Тухайн модыг хурааж авсан одоо болтол журмын хашаанд байгаа.

Хүний гуйлганд явж байгаад би өөрөө 1 сая төгрөгөөр торгуулсан ч төлөөгүй байгаа. Тиймээс Эрүүгийн хуулинд заасан гэмт хэргийн шинжтэй биш харин зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл хүлээлгэсэн нь зөв гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын дүгнэлтийг хүчингүй болгож, миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү.

Миний бие тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор О.Баярсайханы дүгнэлттэй, Мандал сум дахь байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагч Н.Цэрэнтогтоход холбогдох зөрчлийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дараахь зүйлүүд тогтоогдож байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагч Н.Цэрэнтогтох 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Лувсанжамц овогтой Гантулгыг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар ...гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн... гэсэн зөрчилд 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгож хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас дээрх хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад Лувсанжамц овогтой Гантулга нь зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүй мод модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй байхад Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 11 дахь хэсэгт зааснаар Зохих зөвшөөрөлгүйгээр хуурай мод бэлтгэсэн гэсэн зөрчилд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон 0179865 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж шүүхэд ирүүлжээ.

Зөрчлийн хэрэгт цугларсан холбогдогч Л.Гантулгаас мэдүүлэг авсан тэмдэглэл / хх-н 5 хуудас/, 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0179865 дугаартай шийтгэлийн хуудас / хх-н 10 хуудас /, мод тээвэрлэсэн фото зураг / хх-11/, мод хэмжсэн тухай тэмдэглэл / хх-н 12 хуудас /, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 13/, зэрэг нотлох баримтуудаар Л.Гантулгыг зохих зөвшөөрөлгүйгээр, гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэн тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хэргийн гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай прокурорын дүгнэлт нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагч Н.Цэрэнтогтохын 0179865 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй.

Энэхүү шүүхийн шийдвэр нь уг зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, прокурорт хянуулахад саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 6, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Мандал сумын байгаль орчны хяналтын тасгийн байгаль хамгаалагчийн 0179865 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Л.Гантулгыг 1000 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 0179865 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасны дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 113.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.БАЙГАЛМАА