| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Хишигбаатар |
| Хэргийн индекс | 184/2017/00499/И |
| Дугаар | 184/ШШ2017/00840 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 184/ШШ2017/00840
2017 оны 04 сарын 11 өдөр Дугаар 184/ШШ2017/00840 Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 9-3 дугаар байрны 1 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Бортуун овогт *******гийн ******* /рд: *******/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Хилчин 9 дүгээр гудамжны 3 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Борхайрхан овогт *******гийн ******* /рд: *******/-д холбогдох, Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Одончимэг нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.*******той 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2.600.000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5%-ийн алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан юм. Б.******* нь Хар хорин зах дээр үйл ажиллагаа явуулдаг, зээлийг найдвартай төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлөөгүй. 2 жилийн дараа шүүхээр эрэн сурвалжлуулж олоод шүүхэд хандах гэсэн боловч өдөр бүр 20.000 төгрөг төлөөд зээлийг дуусгая гэж амаар ярьсан учир тухайн үед шүүхэд хандаагүй. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Т.******* нь 10.000 төгрөгөөр 2 удаа буюу нийт 20.000 төгрөгийг л төлсөн ба өөр төлбөр төлөөгүй. Хариуцагчийн тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Хохирол нэхэмжлэхгүй, мөн алдангиас тодорхой хэмжээгээр багасгаж байна. Иймд үндсэн зээлд 2.600.000 төгрөг, зээлийн хүүд 1*******.000 төгрөг, алдангид 1.270.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.*******ийн нэхэмжлэлд дурдсан бүхэн үнэн ба өнөөдрийг хүртэл төлж чадаагүйдээ харамсаж явдаг. Тухайн үед би хувиараа лангуу ажиллуулж, наймаа хийдэг байсан боловч төрөх дөхчихсөн, том гэдэстэй жирэмсэн, бие өвдөөд ажлаа хийж чадахаа байсан. Одоогоор би тодорхой ажилгүй, 4 хүүхэдтэй, өрх толгойлон амьдардаг. Ойр зуур юм оёж, оёсон зүйлээ гадуур явж зарж борлуулдаг. Олсон цөөхөн мөнгө маань ар гэртээ, 4 хүүхдэд хүрэлцээ муутай, бид хэд ээжийнхээ гэрт амьдардаг. Өрхийн амьжиргаа тогтоох төрийн судлагаагаар нэн ядуу буюу амьжиргааны 1 дүгээр түвшинд багтдаг. Хүүхдүүд жоохон, цэцэрлэг сургуульд явдаг, тусалж дэмжих ах дүү муутай ганцаараа амьдралаа залгууладаг зэргээс шалтгаалаад зээлээ төлж чадаагүй. Иргэн Д.*******ийн нэхэмжилж буй 4.095.000 төгрөгийг миний хувьд бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөд хүнд байна. Тэр үеийн нөхцөл, одоогийн нөхцөл 2 өөр ялгаатайгаар би амьдарч байгаа билээ. Би үндсэн төлөрт 2.600.000 төгрөг, хүүнд 1*******.000 төгрөг, хураамжийн 80.400 төгрөг, 70.800 төгрөг зэрэг, нийт 2.881.200 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын *******-ны өдөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Алдангийн 1.365.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд миний одоогийн амьдралын нөхцөл боломжийг харгалзан үзэж, алдангийн төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ. Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд хандаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд нийт 4.165.800 төгрөг шаардсан ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд шаардлагаа багасгаж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 2.600.000 төгрөг, хүүгийн төлбөрт 1*******.000 төгрөг, алдангийн төлбөрт 1.270.000 төгрөг, 4.000.000 төгрөгийг нэхэмжилжээ. Хариуцагч Т.******* нь үндсэн зээл болон зээлийн хүү, хохиролд нийт 2.881.200 төгрөгийг зөвшөөрч, алдангийн төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлт гаргасан байна. Зохигчид 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2.600.000 төгрөгийг, 3 хоногийн хугацаатай, 3 хоногийн 5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлбэл хоног тутам 0.5%-ийн алданги төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан талаар маргаагүй. Хариуцагч тал нь үндсэн зээлийн төлбөрт 2.600.000 төгрөг, хүүгийн төлбөрт 1*******.000 төгрөг төлөх талаар зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-д зааснаар, нэхэмжлэгч нь 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой гэж үзнэ. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар, хариуцагч тал алдангийн төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлт гаргасан боловч ийнхүү алдангиас чөлөөлж болох хүндэтгэн үзэх шалтгаан, үндэслэлээ шүүхэд нотлоогүйгээс гадна хариуцагч төлбөрийн чадваргүй болсон нь алдангиас чөлөөлөх үндэслэлд тооцогдохгүй тул гэрээгээр харилцан тохиролцсон алдангиас хариуцагчийг чөлөөлөх, эсхүл алдангийн хэмжээг бууруулж тогтоох боломжгүй байна. Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу хариуцагчаас нийт 20.000 төгрөг авсан талаараа тайлбарлаж байх тул уг төлбөрийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцох нь зүйтэй. Иймд зээлийн үндсэн төлбөрт 2.580.000 /2.600.000-20.000/ төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1*******.000 /2.600.000*5%=1*******.000 төгрөг/ төгрөг, алдангийн төлбөрт 1.270.000 төгрөг /нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээгээр /, нийт 3.980.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Хариуцагч талд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар, бичгээр мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Т.*******гоос 3.980.000 төгрөгийг гаргуулан Д.*******т олгож, нэхэмжлэлээс 20.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80.470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гоос 78.6******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР