Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 202/ШЦТ/52

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Батзаяа,

Шүүгдэгч Д.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г овогт Дын Эд холбогдох 2116000000056 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Энь Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Баяншанд багийн 1-80 тоот хашаанд байх Д.Э-ийн монгол гэрт 2021 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр иргэн Д.Э-ийг хувийн таарамжгүй харилцаа буюу эхнэр, хүүхдүүдээс болж маргалдаж улмаар түүний толгой хэсэгт 1 удаа сандлаар цохиж Д.Э-ийн биед зүүн зулайн хуйханд шарх, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Д.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. Тухайн үед Эрдэнэдэлгэрэхтэй муудалцаад цагдаа дээр ирсэн гэв. 

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

        Д.Э-ныиргэний үнэмлэхний зурагт лавлагаа /хх-ийн 56-рт/

 

Д.Э-ныурьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас /хх-ийн 63-рт/

 

          Д.Э-ныхэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч авахгүйгээр өөрийгөө өмгөөлж оролцоно гэх хүсэлт, хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 39-40-рт/

 

          Хохирогч Д.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн“...2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би гэртээ байхад манайд 11 цагийн орчимд Э ирсэн. Ирчхээд гарч яваад нэг шил Хараа нэртэй 0,5 граммын 1 шил архи авч ирээд тухайн архийг хамт ирсэн эмэгтэйтэй уучхаад надад өгөхөөр нь би уусан. Тэгээд гарч бие засчхаад ороод ирсэн чинь намайг боож унагаагаад сандлаар толгойны зүүн талруу нэг удаа цохиход миний толгойноос цус гараад би эгчийгээ дуудаж эмнэлэг дээр очиж оёо тавиулчхаад цагдаад хандсан...Э танихгүй эмэгтэй бид 3 байсан...мэдэхгүй зүгээр байж байгаад л намайг цохисон...хаанаас архи согтууруулах ундаа авсан талаар би мэдэхгүй Э авч ирсэн...би Эыг огт цохиогүй...манай гэрт би ганцаараа байсан бөгөөд манай эхнэр, хүүхэд хөдөө явчихсан байсан юм. Мөн Э, хамт ирсэн эмэгтэй нь байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-26-27-рт/,

 

Гэрч Н.Даваанямын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Д.Э-, Д.Энарыг зүс танина. Эрдэнэдэлгэрэх нь манай хажуу айл бөгөөд Баяншанд багийн 1-80 тоотод байдаг юм. Би яг юу болсон талаар мэдэхгүй байна. Намайг гэртээ байж байхад Эрдэнэдэлгэрэх нь манайд улаан алаг юм болчихсон ороод ирсэн. Эрдэнэдэлгэрэх нь манай гэрт орж ирээд миний хамт байсан найз намайг зодчихлоо гэсэн. Би тэгээд яахаараа чамайг зоддог юм гэж асуухад намайг сандлаар цохичихлоо би үхлээ гээд байсан. Өөрөө эгчийнхээ дугаарыг хэлж эгчийгээ дуудсан юм...Д.Э-ийн гэрт нь ороход тогоо, шанага нь энд тэндгүй хөглөрчихсөн байсан. би Д.Э-ийн толгой дээр нь ус хийж өгч, толгойг нь угаалгасан юм. удалгүй эгч нь ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-рт/

 

Гэрч Ж.Ягийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 13 цаг өнгөрч байхад миний утас руу дээд талын хашааны хүн гээд утсаар яриад танай дүү чинь хүнд зодуулчихсан байна хүрээд ирээч гэж байна гэж хэлсэн. Тэгээд би дүүгийндээ очиход өмсөж байсан хувцас нь нил цус болчихсон, толгойгоо алчуураар дараад цусаа тогтоож байсан. Тухайн үед манай дүү Булганаа намайг сандлаар цохчихлоо гэж хэлсэн. Манай дүүг гэртээ өглөө босчхоод байж байхад нь Булганаа нь нэг эмэгтэйг дагуулж, архитай ирсэн гэж байсан. Би эмнэлэг рүү дуудлага өгсөн чинь өөрсдөө унаатай бол хүрээд ир бид нар очоод цусыг нь тогтоож чадахгүй ш дээ гэж хэлсэн. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Цагдаа ирээд наад хүнээ аваад эмнэлэг рүү хурдан яв гэж хэлсэн. Цагдааг ирэхээс өмнө Булганаа гэх залуу нь би шээмээр байна гэж хэлээд гараад явчихсан байсан. би тэгээд дүү Эрдэнэдэлгэрэхийг аваад эмнэлэгт ирж толгойд нь оёо тавиулж цусыг нь тогтоогоод цагдаа дээр ирж өргөдлөө өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-рт/,

 

Гэрч Д.Нын мөрдөн байцаалтад өгсөн “...Д.Э-, Д.Энарыг танихгүй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй...би тухайн үед айлд очсон бол архи уугаад тасарчихсан байх. Би юу ч санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-рт/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 146 дугаартай   “...Д.Э-ийн биед зүүн зулайн хуйханд шарх, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ. Д.Э-ийн биед учирсан шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх11-12-рт/,

 

Д.Э-ны яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолыг өөрийн биеэр уншиж танилцсан. Би уг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Би Д.Э-ийг танина. Д.Э- нь манай нагац ахын хүргэн байгаа юм...2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би 11 цагийн орчимд Д.Э-ийнд Гн эхнэрийн хамт очсон. Тэгээд Ерөөл нэртэй 0,5 литрийн 1 шил архийг Эрдэнэдэлгэрэх, хамт очсон эмэгтэйн хамт хувааж уусан. Э бид хоёр гэрт байж байгаад хувийн асуудлаас болж муудалцсан. Би Эийг сандлаар нэг удаа цохиход толгойноос нь цус гараад байсан. тэгээд би гэрээс нь гараад яваад өгсөн. Тэрнээс хойш байж байгаад би хэд хоногийн өмнө цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх- ийн 42-43-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Энь Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Баяншанд багийн 1-80 тоот хашаанд байх Д.Э-ийн монгол гэрт 2021 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр иргэн Д.Э-ийг хувийн таарамжгүй харилцаа буюу эхнэр, хүүхдүүдээс болж маргалдаж улмаар түүний толгой хэсэгт 1 удаа сандлаар цохиж Д.Э-ийн биед зүүн зулайн хуйханд шарх, зүүн хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

 

Уг гэмт хэргийг шүүгдэгч Д.Эүйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Д.Э-, гэрч Н.Д, Ж.Я, Д.Н нарын мэдүүлэг, Д.Э-ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 146 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Д.Э-нымөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Д.Э- нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Хохирогч Д.Э- нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан өгсөн мэдүүлэгтээ “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч Д.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

 Шүүгдэгч Д.Энь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Д.Энь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай “хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Иймд шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Э-нытохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Гөрөөчин овогт Доржготовын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Эд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ч.МӨНХТУЯА