Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 24

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Б, Д.С, Б.М, М.Г, Р.Б, Д.Ш, Г.Т,

Ц.О, З.Н, Т.Б, Г.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                        Б.Батсайхан

            Шүүгдэгч                                                       Д.С, Б.М, Р.Б,

                                                                                  Д.Ш, Г.Т, Ц.О,

                                                                                  З.Н, Т.Б, Г.Х

            Хохирогч                                                        Б.Энхбаяр

            Нарийн бичгийн дарга                                  Б.Дөлгөөн нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, Д.С, Д.Ш, Ц.Б, Г.Х, З.Н, М.Г, Ц.О, Р.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Б.М, Д.С, Д.Ш, Ц.Б, Г.Х, З.Н, М.Г, Ц.О, Р.Б, Г.Т, Т.Б нарт холбогдох 201515000278 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багт оршин суух, гавъяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 200 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/95 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар  тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогтой Цын Б

 

2. Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 2 хүүхэд, хадам аав, ээж нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг, 68-09 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,  Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Мн Г

 

3. Монгол улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хойд эцгийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг, 16-293 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 03 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Дгийн С

 

4. Монгол улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын “Аав хайрхан” гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2.106.000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бовогтой Гын Т

 

5. Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр  сумын 9 дүгээр баг, 40-479 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Д овогтой Зын Н

 

6. Монгол улсын иргэн, 1991 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр,  3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр  сумын 10 дугаар баг, 45-17 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 203 дугаар зүйлийн 203.1-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/113  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005  оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/80  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил, 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Довогтой Тийн Б

 

7. Монгол улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн тактикийн офецир мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр  сумын 5 дугаар баг, 185-01 тоотод оршин суух, 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энхийн төлөө медалиар шагнагдаж байсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1/49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогтой Дгийн Ш

 

8. Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр баг, “Ягаан толгой” гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005  оны 04 дүгээр  сарын 18-ны өдрийн 1/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/35 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1/19 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил, 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, М овогтой Рийн Б

 

9. Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 1 дүгээр баг, “Бурхант” гэх газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ч овогтой Гийн Х

 

10. Монгол улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Өвөрхангай  аймгийн Арвайхээр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар  баг, 18-12 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1/50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шовогтой Цын О

 

11. Монгол улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай  аймгийн Уянга суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,  эх, ахын хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын 7 дугаар  баг, 7-03 тоотод  оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, З овогтой Бийн М

 

Яллагдагч Ц.Б нь удаа дараагийн давтан үйлдлээр

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хужирт сумын 4 дүгээр  багийн иргэн Д.Баатарсүрэнгийн DAYUN маркийн мотоциклийг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим Арвайхээр
сумын 9 дүгээр баг, 17-05 тоот хашааны гаднаас иргэн Г.Банзрагчийн эзэмшлийн 47-14 ӨВЗ улсын дугаартай цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 950 000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 21 цагийн орчим Арвайхээр сумын 6 дугаар  баг, 23 дугаар гудамжнаас иргэн Т.Даваанямын эзэмшлийн “Даюун” маркийн мотоцикль хулгайлж 700 000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг "Адаг бүрд" гэх газар оршин суух хаягтай Ц.Ганбаатарын гэрийн гаднаас “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж 750 000 төгрөгний хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Арвайхээр сумын 7 дугаар баг, 36-11 тоот хашааны үүднээс иргэн Загарзүсэмийн 49-58 ӨВЗ улсын дугаартай мотоцикль хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 12 дугаар сарын 08-наас 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Арвайхээр сумын 11 дүгээр баг, 67-16 тоотод оршин суух хаягтай иргэн П.Цэрэннадмидын гэрийн цоожийг эвдэн 1 ширхэг цулгуй мөнгөн аяга, 1 ширхэг эрэгтэй хүний хурган дээл зэрэг эд зүйл хулгайлж 770 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4-1-3 тоотод оршин суух иргэн Д.Мөнхжаргалын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн гинж кулон, эрэгтэй хүний мөнгөн гинж, эмэгтэй хүний мөнгөн бөгж 4 ширхэг, мөнгөн кулон 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 1 121 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах цагаан хаалганы хажуу талын гэрэлтүүлгийн гэрлийн нарны толь, аккумлятор зэрэг эд зүйлийг хулгайлан 480 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 1-29 тоотод оршин суух хаягтай Д.Оюунцэцэгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 3 ширхэг хөөрөг, 1 ширхэг мөнгөн бүс зэрэг эд зүйл хулгайлж 510 000 төгрөгний хохирол учруулсан,

2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, Жаргалантын 5 тоотод оршин суух иргэн Ц.Батсайханы байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн бүс, мөнгөн хазаар зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Арвайхээр сумын 11 дүгээр  баг, 73-03 тоотод оршин суух хаягтай Г.Лхагважаргалын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гэрийн хаалганы цоожийг эвдэлж 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бөгж, бугуйвч, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйл хулгайлж 375 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 27-ноос 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хооронд Арвайхээр сумын 9 дүгээр баг, 25-261 тоотод оршин суух хаягтай иргэн Д.Батзоригийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч байшингийн цонхыг нь хагалан 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн бүс хулгайлж 558 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Арвайхээр сумын 11 дүгээр баг, 22-11 тоотод оршин суух хаягтай иргэн Ж.Очирсүхийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гаанс, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж 450 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Арвайхээр сумын 7 дугаар баг, 1-07 тоотод оршин суух хаягтай Т.Хишигтийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн Dell маркийн Notebook, мөнгөн аяга 2 ширхэг, хурган дотортой дээл, мөнгөн бүс зэрэг эд зүйл хулгайлж 2 490 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн орчим Арвайхээр сумын 12 дугаар  баг, 25-01 тоотод оршин cууx хаягтай

5


иргэн Ц.Мөнхжаргалын гэрийн хаалганы цоожийг эвдэлж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг эмэгтэй хүний мөнгөн бүс хулгайлж 830 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2016 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай Ж.Баярхүүгийн хашаанаас Ц.Сүхбаатарын эзэмшлийн “Даюун” маркийн мотоцикль хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Арвайхээр сумын 8 дугаар баг, 1-30 тоотод байрлах иргэн Г.Гүрсэдийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2 хос монетан ээмэг, 2 ширхэг монетан бөгж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 100 граммын багтаамжтай мөнгөн аяга 1 ширхэг, 1 хос сувдан шигтгээтэй алтан ээмэг зэрэг эд зүйл хулгайлж 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан

2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Арвайхээр сумын 9 дүгээр баг 5-6 тоотод оршин суух хаягтай иргэн Ц.Даваасүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч монетан ээмэг, бөгж гинж зэрэг эд зүйл хулгайлж 2 108 000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Сугар-Адъяатай бүлэглэн удаа дараагийн үйлдлээр 2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Гучин-Ус сумын 1 дүгээр  баг, “Саван” гэх газар оршин суух П.Галгингүнсэлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, хурган дотортой дээл, булган малгай зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 950 000 төгрөгийн хохирол учруулсан

2013 оны 11 сард Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр баг, "Цагаан дээл" гэх газар оршин суух Р.Гончигцогзолын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эрэгтэй хар өнгийн дотортой дээл, эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн аяга 2 ширхэг зэргийг хулгайлж 1 180 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Арвайхээр сумын 5 дугаар  багийн 3 тоотод оршин суух хаягтай Н.Бадамхандын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч савхин куртик /1 500 000/, 40 инчийн LCD зурагт /800 000 төгрөг/ цонхны шил хагалж 21 000 төгрөг нийт 971 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 72-01 тоотод оршин суух хаягтай Л.Ариунбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч дээл 2 ширхэг, /1 000 000/ эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг /200 000/, шинэ үеийн мөнгөн аяга /150 000/, хуучны мөнгөн аяга /500 000/ тус тус хулгайлж нийт 1 870 000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн иргэн Т.Батсүхийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмэгтэй хүний ногоон торгон хурган дотортой дээл, эмэгтэй хүний мөнгөн тоноглолтой суран бүс, сарлагийн ширээр элдэж хийсэн сур 3 боодол, толгой монгол архи 7 литр, ДДИШ ТВ-н антены удирдлага, хүүхдийн углааш, бага гарын бор өнгийн улаан хүрэн толгойтой гуулин нуухтай хөөрөг зэрэг эд зүйл хулгайлж 1 950 000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 04 дүгээр сарын 11-нээс 18-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4-р багийн нутаг Шар булгын 9-264 тоотод оршин суух хаягтай иргэн Ц.Билэгбаатарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хромон гутал 3 хос, цахилгаан хадуур зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 550 000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.О, М.Г, Т.Б нартай бүлэглэн 2016 оны 04
дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8
дугаар багийн 15-01 тоотод оршин суух А.Наранхүүгийн хүн байнга амьдрах
зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 2 490 000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Бтай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Арвайхээр сумын 7 дугаар баг, 11-09 тоотод оршин суух хаягтай Ц.Отгончулууны хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн эмээл, ташуур, архи зэрэг эд зүйл хулгайлж 3.946.000 төгрөгийн хохирол учруулсан,

М.Гтой бүлэглэн удаа дараагийн үйлдлээр Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Уран хорооллын 1а-01 тоотод оршин суух иргэн Т.Бат-Эрдэнийд 2016 оны 08 дугаар сарын 04-ны шөнө хууль бусаар нэвтрэн орж Леново маркын Notebook 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс-1, мөнгөн аяга 3, мөнгөн ээмэг, мөнгөн гинж, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, үнэртэй ус зэрэг эд зүйл хулгайлж 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Баянбулаг хорооллын нутагт оршин суух хаягтай М.Бат-Өлзийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж мөнгөн бугуйвч, монетан ээмэг, дээлийн мөнгөн товч 24 ширхэг, мөнгөн бөгжний хэлтэрхий, мөнгөн ээмэг болон гинжний хэлтэрхий зэрэг эд зүйл хулгайлж 610 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн Өндөр Улаан сумын Баянгол багийн Дэлгэр өндөр хорооллын 2-01 тоотод оршин суух хаягтай Т.Зоригтбаатарын гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн монел зурагт, 0.75 литрийн болор архи зэрэг эд зүйл хулгайлж 369.000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн шинэ булаг хороололд оршин суух хаягтай Даариймаагийн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө эрэгтэй хүний мөнгөн бүс, хурган дотортой дээл зэрэг эд зүйл хулгайлж 1 128 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Шинэ булаг хорооллын 2-112 тоотод оршин суух хаягтай М.Насантогтохын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө мөнгөн тоногтой битүү хазаар 1, завхай эмээлийн мөнгөн хэрэглэл 6, монгол гутал 1 хос зэргийг хулгайлж 2 550 000 төгрөгийн хохирол учруулсан,

Цэрэннадмидын гэрээс Эмэгтэй хүний мөнгөн бүс, 12 алд сур, 32 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хулгайлан 380 000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын “Хөшөөт” багийн нутаг Шинэ хорооллын 8-5 тоот хашааны гадаа байсан иргэн П.Ганбатын эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1 250 000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын “Бугат” багийн нутаг Хүний голын “Их уул” гэх газарт оршин суух иргэн Б.Энхбаярын хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 11 500 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн нутаг Болортолгойн 53-02 тоот оршин суух хаягтай М.Насандэлгэрийн гэрт хууль бусаар нэвтрэн орж хурган дотортой эрэгтэй эмэгтэй 2 ширхэг дээл, монетан бөгж 3 ширхэг, монетан ээмэг 4 хос, хөөрөг 1 ширхэг 50 000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлж 4 084 500 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р багийн нутаг Цогт Уулын 1-2 тоотод оршин суух хаягтай Ж.Норовренчингийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний хурган дотортой дээл, ногоон өнгийн гадартай хурган дотортой дээл, Хайер брэндийн 42 инчийн зурагт, эмэгтэй хүний мөнгөн бүс, турк дунд гарын аяга, тагш, мөнгөн халбага, мөнгөн бариултай хутга зэрэг эд зүйлс хулгайлж 3 212 500 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Бортолгой хорооллын 42-01 тоот хашааны гаднаас иргэн Н.Батжаргалын “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1 650 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

7


Ц.Сугар-Адъяа, Г.Т нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тарагт сумын "Хадат ус" гэх газраас О.Сэрээнэнгийн 1 тооны үхрийг хулгайлж 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Гучин-Ус сумын 3 дугаар баг, "Цагаан толгой" гэх газраас иргэн Р.Самдангийн 2 тооны хонийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,

 

Яллагдагч М.Г нь удаа дараагийн давтан үйлдлээр

2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын иргэн Л.Сэдэддоржийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хүнс бараан зах”-ын баруун талд байх автобусны зогсоолоос иргэн Т.Мягмардоржийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 920 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 08 дугаар сарын 16-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 20-328a тоот хашаан дотор байсан иргэн Д.Энхчулууны эзэмшлийн 43-16 ӨВЗ улсын дугаартай “ЛТМ” маркийн мотоциклийг хулгайлж 780 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 01 дүгээр сарын 07-ны шөнө Арвайхээр сумын Их уул ягаан толгой 6 дугаар багийн нутаг “Цэгээн нуур” нэртэй хүнсний дэлгүүрийн хашаан дотор байсан иргэн Н.Чулуунбатын “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Штай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 17-03 тоотод оршин суух хаягтай иргэн П.Алтангэрэлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч цонхыг хагалан орж эд зүйл хулгайлан 945.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн уг тоотод оршин суух Долгорсүрэнгийн хүн байнга амьдрах
зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 630 800 төгрөгийн хохирол
учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг бор толгойн 32-10 тоотод оршин суух иргэн Золбаярын гэрээс эмэгтэй хүний пойлоосон бүс 1 ширхэг, жимобайлын гар утас 1 ширхэг, самсунг маркийн зургийн аппарат 1ш, эрэгтэй хүний нохой гутал хуучин 1 хос, бэлэн 49 000 төгрөг зэргийг хулгайлж нийт 314 000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Бтай бүлэглэн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Уран хорооллын 1а-01 тоотод оршин суух хаягтай иргэн Т.Бат-Эрдэнийд 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж Леново маркын Notebook 2 ширхэг, эрэгтэй мөнгөн бүс-1, мөнгөн аяга 3, мөнгөн ээмэг, мөнгөн гинж, хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, үнэртэй ус зэрэг эд зүйл хулгайлж 1 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Баянбулаг хорооллын нутагт оршин суух хаягтай М.Бат-Өлзийн гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж мөнгөн бугуйвч, монетан ээмэг, дээлийн мөнгөн товч 24 ширхэг, мөнгөн бөгжний хэлтэрхий, мөнгөн ээмэг болон гинжний хэлтэрхий зэрэг эд зүйл хулгайлж 610 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Дэлгэр өндөр
хорооллын 2-01 тоотод оршин суух хаягтай Т.Зоригтбаатарын гэрт 2016 оны 08
дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн монел зурагт, 0.75
литрийн болор архи зэрэг эд зүйл хулгайлж 369 000 төгрөгний хохирол учруулсан,

Архангай аймгийн Өндөр Улаан сумын Баянгол багийн “Шинэ булаг” хороололд оршин суух хаягтай Даариймаагийн гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж эрэгтэй хүний мөнгөн бүс, хурган дотортой дээл зэрэг эд зүйл хулгайлж 1 128 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн “Шинэ булаг” хорооллын 2-112 тоотод оршин суух хаягтай М.Насантогтохын гэрт 2016 оны 08 дугаар сарын 04-ний шөнө хууль бусаар нэвтрэн орж мөнгөн тоногтой битүү хазаар 1, завхай эмээлийн мөнгөн хэрэглэл 6, монгол гутал 1 хосыг тус тус хулгайлж 2 550 000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын “Хөшөөт” багийн нутаг Шинэ хорооллын 8-5 тоот хашааны гадаа байсан иргэн П.Ганбатын эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоциклийг хулгайлж 1 250 000 төгрөгийн хохирол учруулсан,

Архангай аймгийн Их тамир сумын Бугат багийн нутаг “Хүний голын Их уул” гэх газар оршин суух иргэн Б.Энхбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хууль бусаар нэвтрэн орж 11 500 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

2016 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Цэрэннадмидын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмэгтэй хүний мөнгөн бүс 1ш /80000/, сур 12 алд /100000/, 32 инчийн зурагт 1ш /200000/ алдагдаж нийт 380 000 төгрөгийн хохирол учирсан,

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Болортолгойн 53-02 тоот оршин суух хаягтай М.Насандэлгэрийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хууль бусар нэвтрэн орж хурган дотортой эрэгтэй эмэгтэй 2 ширхэг дээл, монетан бөгж 3 ширхэг, монетан ээмэг 4 хос, хөөрөг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж 4 084 500 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг Цогт Уулын 1-2 тоотод оршин суух хаягтай Ж.Норовринчингийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгай орж эмэгтэй хүний хурган дотортой дээл, ногоон өнгийн гадартай хурган дотортой дээл, Хайер брэндийн 42 инчийн зурагт, эмэгтэй хүний мөнгөн бүс, турк дунд гарын аяга, тагш, мөнгөн халбага, мөнгөн бариултай хутга зэрэг эд зүйлсийг хулгайлж 3 212 500 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг Бор толгой хорооллын 42-01 тоот хашааны гаднаас иргэн Н.Батжаргалын эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.О, Т.Б, Ц.Б нартай бүлэглэн Арвайхээр сумын 8-р баг, 15-1 тоотод оршин суух иргэн А.Наранхүүгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж 2 490 000 төгрөгийн хохирол учруулсан,

З.Нтэй бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Хүнс бараан зах”-ын зүүн талын хаалганы хажуугийн автомашины зогсоол дээрээс иргэн С.Батцэрэнгийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

З.Нтэй бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын нутаг Жинст багийн төвд Ардчилсан намын байрны гаднаас иргэн Н.Баатархүүгийн эзэмшлийн улаан саарал өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Штай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн халуун ус гэх газраас Т.Сүх-Очирын эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоциклийг олж завшин 800 000 төгрөгийн хохирол учруулсан

Г.Х, З.Н нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Тогтоххоролын 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,

 

Яллагдагч нь З.Н нь удаа дараагийн үйлдлээр

Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутгаас 2013 оны 08 дугаар сарын 20-ны үеэр “Мустанг-5” маркийн мотоцикль, 2013 оны 10 дугаар сарын 10-ны үеэр 9 дүгээр  багийн нутгаас “Хенсим” маркын мотоцикль зэрэг эд зүйлс хулгайлсан,

2017 оны 06 дугаар сарын 02-ны шөнө Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 6 дугаар баг, 16-06 тоот хашаанаас иргэн Д.Бямбадоржийн эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж 1 650 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сарын 25-ны шөнө Арвайхээр сумын 9 дүгээр  багийн 37-426 тоот хашааны гадаа байсан иргэн Ц.Мандахбаярын 400 000 төгрөгийн үнэлгээтэй “Хенсим” маркийн мотоцикль хулгайлсан,

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Н.Өлзийбатын эзэмшлийн улаан өнгийн 42-35 ӨВР улсын дугаартай мотоциклийг хулгайлж 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 90 дүгээр гудамжны 1 тоот хашааны гадна тавьсан Ганбаатарын эзэмшлийн “Мустанг-5” маркийн 1 000 000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хулгайлсан,

2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 54-07 тоот хашааны гадаа байсан иргэн Ц.Цэвээнравдангийн эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоциклийг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Арвайхээр сумын 11 дүгээр баг, 150-14 тоотод оршин суух П.Пүрэвдулам, С.Санжаа нарын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч З20 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр баг, 12-03 тоотод иргэн С.Наранбилэгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч зурагт 1 ширхэг, мөнгө аяга 2 ширхэг, 1 хос гутал зэрэг эд зүйлийг хулгайлж 1 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн орчим Арвайхээр сумын 9 дүгээр баг, 40-4716 тоотод оршин суух хаягтай иргэн Ц.Наваансүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 15.6 инчин зөөврийн компьютер, дунд гарын мөнгөн аяга, хүрэн өнгийн урт түрүүтэй гутал зэрэг эд зүйл хулгайлж 2 190 500 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Хтэй бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 18-ны шөнө Арвайхээр сумын 10 дугаар баг, 70-03 тоотод оршин суух хаягтай иргэн Ж.Дондовын хашаан дотор байсан 37-57 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлан 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Б Д.Ш нартай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 26-ны шөнө Арвайхээр сумын 10 дугаар баг, 27-16 тоот хашаанаас 37-76 ӨВЗ улсын дугаартай “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

М.Гтой бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутагт байрлах “Хүнс бараан зах”-ын зүүн талын хаалганы хажуугийн автомашины зогсоол дээрээс иргэн С.Батцэрэнгийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

Т.Б, Д.Ш нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим Арвайхээр сумын 8-р баг, 21-8 тоот хашааны гаднаас иргэн Төмөрчөдөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн 800 000 төгрөгийн үнэ бүхий мотоцикль хулгайлсан,

М.Гтой бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цахир сумын нутаг Жинст багийн төвд Ардчилсан намын байрны гаднаас иргэн Н.Баатархүүгийн эзэмшлийн улаан саарал өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хулгайлж 1 600 000 төгрөгийн хохирол учруулсан,

М.Г, Г.Х, талийгаач Т.Энхтөр нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Тогтоххоролын 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,

 

Яллагдагч Д.С нь удаа дараагийн давтан үйлдлээр

2015 оны 02 дугаар сарын 16-ны шөнө Арвайхээр сумын 5-р багийн нутагт байрлах “Онги баар”-нд хууль бусаар нэвтрэн орж 14 шил архи, шоколад, набор, бохь зэрэг эд зүйлс хулгайлж 1 025 800 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Арвайхээр сумын 1 дүгээр баг, 7-133 тоотод оршин суух хаягтай иргэн Ц.Мягмарсүрэнгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг мөнгөн аяга, БНХАУ-д үйлдвэрлэсэн хөөрөг, 8 кг борц, 10 кг мах зэрэг эд зүйл хулгайлж 558 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Арвайхээр сумын 8 дугаар багийн 10-98 тоотод оршин суух хаягтай Н.Ганболдын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2 нүдний дуран, 12 кг борц зэрэг эд зүйл хулгайлж 516 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 05 дугаар сарын 10-наас 05 дугар сарын 24-ний өдрийн хооронд Арвайхээр сумын 5 дугаар баг, Онцгой байдлын газрын баруун талын барилгын хашаанаас Л.Оюунболдын зуурмагны машины 2 ширхэг мотор хулгайлж 850 000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн орчим Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутагт байх "Бадар Хундага" нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа тавьсан байсан иргэн Б.Түмэнчулууны эзэмшлийн 42-39 ӨВЗ улсын дугаартай, улбар шар өнгийн "Мустанг-5" маркийн мотоцикль хулгайлж 600 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 30-01 тоотод оршин суух хаягтай иргэн Г.Цэрэннадмидын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, булган малгай, хурган дотортой дээл, эмээлийн мөнгөн хяр зэрэг эд зүйл хулгайлж нийт 2 810 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 11-нээс 13-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 36-1-12 тоотод байх иргэн Ц.Цэрэндонидын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч шармал “Очирваань” бурхан хулгайлж 4 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Арвайхээр сумын 2 дугаар багийн 36-01 тоотод оршин суух хаягтай иргэн М.Мөнхбаярын хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч булган малгай, хар манан хөөрөг, монетан гинж, сеп зэрэг эд зүйл хулгайлж 910 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн 36-р гудамжны 03 тоотод оршин суух хаягтай иргэн Чойжилсүрэнгийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, мөнгөн аяга, тархи манан хөөрөг, мөнгөн товч зэрэг эд зүйл хулгайлж 1 585 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 02 дугаар сарын 02-ны шөнө Өвөрхангай аймгийн Тарагт сумын
2 дугаар баг "Билүүт" гэх газарт байрлах иргэн Э.Сосорбурамын хүн байнга амьдрах,үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 3 ширхэг хурган дээл, цүнх, 15 кг ааруул, гуулин тоногтой хутга, мөнгөн хазаарын толгой, 13 кг гүзээтэй өрөм зэрэг эд зүйл хулгайлж 3 000 500 төгрөгийн хохирол учруулсан, 

Ц.Бтай бүлэглэн 2014 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Арвайхээр сумын 5 дугаар багийн 3 тоотод оршин суух хаягтай Н.Бадамхандын байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж савхин күртэг, 42 инчийн LCD зурагт зэрэг эд зүйл хулгайлж нийт 971 000 төгрөгийн хохирол учруулсан,

2014 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн 72-01 тоотод оршин суух хаягтай Л.Ариунбаярын гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орж хурган дотортой дээл 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 870 000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Жаргалантын 5 тоотод оршин суух иргэн Ц.Батсайханы байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн бүс, мөнгөн хазаар зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1-р баг “Цагаан дээл” гэх газар оршин суух Р.Гончигцогзолын гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч эрэгтэй хар өнгийн дотортой дээл, эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн аяга 2 ширхэг зэргийг хулгайлж 1 180 000 төгрөгийн хохирол учруулсан,

2013 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 28-ны өдрийн хооронд Гучин-Ус сумын 1 дүгээр баг "Саван" гэх газар оршин суух П.Галгингүнсэлийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн бүс, хурган дотортой дээл 2 ширхэг, булган малгай зэрэг эд зүйл хулгайлж нийт 1 950 000 төгрөгийн хохирол учруулан, бусдад нийт 23 626 300 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Т, Ц.Б нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тарагт сумын "Хадат ус" гэх газраас О.Сэрээнэнгийн 1 тооны үхэрийг хулгайлж 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

Г.Хтэй бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Тарагт сумын 6-р баг баруун гуанзны баруун урд зүгт “Дайрганы энгэр” гэх газар хонь хариулж явсан 15 настай Б.Цэгмэдийг айлган сүрдүүлж 1 тооны эр ямаа дээрэмдсэн гэмт хэргүүдэд,

 

Яллагдагч Т.Б нь удаа дараагийн давтан үйлдлээр

2015 оны 08 дугаар сарын 01-ний шөнө Арвайхээр сумын 9 дүгээр баг 40-471 a тоотод байрлах Ж.Ариунтуяагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, алт зэрэг эд зүйл хулгайлж 4 793 000 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Согоотын 06 тоотод оршин суух С.Мөнхтуулын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 720 000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Арвайхээр сумын 9 дүгээр баг, 43-542 тоотод байрлах Т.Эрдэнэцогтын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 947 500 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 08 дугаар сарын 02-ний өдөр Арвайхээр сумын 9 дүгээр баг 13-а2 тоотод оршин суух хаягтай Л.Төмөрчөдөрийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, алт зэрэг эд зүйл хулгайлж 2 341 315 төгрөгийн хохирол учруулсан,

            2016 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Арвайхээр сумын 4-27-23 тоотод оршин суух иргэн Л.Төмөртогоогийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 203 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

            2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн 6 дугаар баг, 1-10 тоотод иргэн Д.Энхбаясгалангийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч нүдтэй хүрэн гартааман хөөрөг, монетон гинж, өрөөсөн алтан ээмэг, цэнхэр шигтгээтэй мөнгөн ээмэг бөгж хосоороо, түрк мөнгөн ээмэг бөгж хосоороо, ээмэг кулон, эрэгтэй шаргал өнгийн цаг зэрэг эд зүйл алдагдаж 1 720 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Г.Х, талийгаач Т.Энхтөр нартай бүлэглэн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 41-512 тоотод оршин суух хаягтай Д.Баасансүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2014 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 2 ширхэг бурхан хулгайлж 6 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Д.Ш, З.Н, нартай бүлэглэн 2015 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчим Арвайхээр сумын 8 дугаар баг, 21-8 тоот хашааны гаднаас иргэн Төмөрчөдөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркын мотоцикль хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Ц.Бтай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Арвайхээр сумын 7 дугаар баг 11-09 тоотод оршин суух хаягтай Ц.Отгончулууны хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч мөнгөн эмээл, ташуур, архи зэрэг эд зүйл хулгайлж 3 946 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Ц.О, М.Г, Ц.Б нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Арвайхээр сумын 8 дугаар багийн 15-01 тоотод оршин суух А.Наранхүүгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 2 490 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Т.Б нь Арвайхээр сумын 9-р багийн нутаг Баруун гуанзны ард талаас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн М.Болдбаатарын эзэмшлийн хээр даагыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 26 560 815 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргүүдэд,

 

            Яллагдагч Р.Б нь удаа дараагийн давтан үйлдлээр

            2016 оны 11 дүгээр сарын 28-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн төлөө төвийн байранд байдаг Ахмадын хорооны өрөөний цонхоор хууль бусаар нэвтрэн орж Notebook хулгайлж 700 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Бөмбөлөг” нэртэй хүнсний дэлгүүрт 2016 оны 09 дүгээр сарын 02-ны шөнө хууль бусаар нэвтрэн орж бэлэн 499 000 төгрөг, бэлэн мөнгө хадгалдаг сав, нокиа маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж нийт 609 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Г.Т, Б.М нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Төгрөг сумын иргэн Н.Батчулууны хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 600 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

            2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Төгрөг сумын иргэн Ө.Баттуяагийн гэрээс 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, “Баян Намсрай” бурхан зэрэг эд зүйл хулгайлж 5 530 000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Төгрөг сумын 1 дүгээр багийн иргэн Батзаяагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмээлийн мөнгөн баавар нэг ширхэг, ногоон дарь эхийн дүрсэлсэн 10 см өндөртэй хүрэн модон агуйтай хуүчны бүрхан зэрэг 880 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлан бусдад нийт 9 106 000 төгрөгийн хохирол учруулан хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргүүдэд,

 

            Яллагдагч Д.Ш нь удаа дараагийн давтан үйлдлээр

            М.Гтой бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 17-03 тоотод оршин суух хаягтай иргэн П.Аптангэрэлийн байшингийн цонхыг хагалан орж П.Алтангэрэлийн гэрээс монгол гутал 1ш, булган малгай 1ш, сур 10 алд, дунд гарын бор чулуун хөөрөг 1ш, шинэ цагийн дунд гарын чулуун хөөрөг 1ш, даалин 2ш, виски 1ш, төмөр ээмэг `2ш, мөнгөн бөгж 1ш, мөнгөн кулон өлзий хээтэй 1ш, нокиа-ЭЗ маркийн гар утас зэргийг хулгайлж 945 000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 12 дугаар сарын 06-ны шөнө иргэн Долгорсүрэнгийн гэрээс эмэгтэй хүний хурган дотортой мөнгөн товчтой хуучин дээл 1ш, мөнгөн ээмэг 1 ш, мөнгөн бөгж 1ш, эмэгтэй хүний пойлоосон бүс 1 ш, даалуу хуучин 1 ком, даавуун цүнх 1 ширхэг, цайны шаазан аяга 12 ширхэг, таваг 7 ширхэг, гүц хуучин 2 ширхэг зэргийг хулгайлж нийт 630 800 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 12 дугаар сарын 06-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг бор толгойн 32-10 тоотод оршин суух иргэн Золбаярын гэрээс эмэгтэй хүний пойлоосон бүс 1 ширхэг, жи мобайлын гар утас 1 ширхэг, Самсунг маркийн зургийн аппарат 1ш, эрэгтэй хүний нохой гутал хуучин 1 хос, бэлэн 49.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 314 000 төгрөгийн хохирол урчуулсан,

            2015 оны 05 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн орчимд Арвайхээр сумын 8 дугаар баг, 21-08 тоот хашааны гаднаас иргэн Төмөрчөдөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг З.Н, Т.Б нарын хамт хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан,

            М.Гтой бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн “Халуун ус” гэх газраас Т.Сүх-Очирын эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг олж завшин 800.000 төгрөгийн хохирол учруулан гэмт хэргүүдэд,

 

            Яллагдагч Б.М нь удаа дараагийн давтан үйлдлээр

            Г.Т, Р.Б нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Төгрөг сумын иргэн Н.Батчулууны хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 600 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан,

            2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Төгрөг сумын иргэн Ө.Баттуяагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн бүс, булган малгай, Баян Намсрай бурхан зэрэг эд зүйл хулгайлж 5 530 000 төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Төгрөг сумын 1 дүгээр багийн иргэн Батзаяагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эмээлийн мөнгөн баавар нэг ширхэг, Ногоон дарь эхийн дүрсэлсэн 10 см өндөртэй хүрэн модон агуйтай хуучны бурхан зэрэг эд зүйлсийг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулан гэмт хэргүүдэд,

 

            Яллагдагч Г.Т нь удаа дараагийн давтан үйлдлээр

            2016 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 1 дүгээр багийн нутагт байрлах С.Батбилэгийн хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч 3.000.000 төгрөгийн үнэлгээтэй мөнгөн тоноглолтой эмээл хулгайлсан,

            Р.Б Б.М нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 23 цагийн орчим Төгрөг сумын иргэн Н.Батчулууны хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч 600 000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан,

            2015 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 19-ний
өдрийн хооронд Төгрөг сумын иргэн Ө.Баттуяагийн хүн байнга амьдрах,
зориулалттай орон байранд нэвтэрч 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, мөнгөн
бүс, булган малгай, Баян Намсрай бурхан зэрэг эд зүйл хулгайлж 5 530 000
төгрөгийн хохирол учруулсан,

            2015 оны 07 дугаар сарын 18-ны шөнө Төгрөг сумын 1 дүгээр багийн иргэн Батзаяагийн хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч эмээлийн мөнгөн баавар нэг ширхэг, ногоон дарь эхийн дүрсэлсэн 10 см өндөртэй хүрэн модон агуйтай хуучны бурхан зэргийг хулгайлж 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Д.С, Ц.Б нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Тарагт сумын "Хадат ус" гэх газраас Х.Сэрээнэнгийн 1 тооны үхэр хулгайлж 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,

 

            Яллагдагч Г.Х нь удаа дараагийн давтан үйлдлээр

            2013 оны 01 дүгээр сарын 05-наас 19-ний өдрийн хооронд Арвайхээр сумын 9 дүгээр баг, 8-80 тоотод оршин суух Ч.Батбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан 1 541 200 төгрөгийн хохирол учруулсан,

            Арвайхээр сумын 9 дүгээр баг 41-512 тоотод оршин суух Д.Баасансүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 2014 оны 01 дүгээр сарын 27-ны шөнө 2 ширхэг бурхан, эд зүйл хулгайлан 6 100 000 төгрөгийн хохирол учруулсан,

            2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Арвайхээр сумын 9 дүгээр баг, 46-431 тоотод оршин суух иргэн С.Шоовдорын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг мөнгөн аяга хулгайлж 740 000 төгрөгийн хохирол учруулсан,

            З.Нтэй бүлэглэн 2014 оны 12 дугаар сарын 18-ны шөнө
Арвайхээр сумын 10 дугаар баг, 70-03 тоотод оршин суух иргэн Ж.Дондовын хашаан дотор байсан 37-57 ӨВЗ улсын дугаартай, “Мустанг-5” маркийн 800 000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хулгайлсан,

            М.Г, З.Н, талийгаач Т.Энхтөр нартай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн Д.Тогтоххоролын 1 тооны хээр зүсмийн гүүг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 12 181 200 төгрөгийн хохирол учруулсан,

            Д.Стай бүлэглэн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 17 цагийн орчим Тарагт сумын 6-р баг баруун гуанзны баруун урд зүгт "Дайрганы энгэр" гэх газар хонь хариулж явсан 15 настай Б.Цэгмэдийг айлган сүрдүүлж 1 тооны эр ямааг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн,

            2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багт иргэн Ч.Загарсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд,

 

            Яллагдагч Ц.О нь Т.Б, М.Г, Ц.Б нартай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 15-01 тоотод оршин суух хаягтай иргэн А.Наранхүүгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Ц.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, М.Год холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, З.Н, Г.Т, Т.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Р.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, Д.Шад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Хд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, Ц.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор:

“Шүүх эрүүгийн 201515000278 дугаартай хэргээс шүүгдэгч Цын Бд холбогдох 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 8 дугаар баг, 15-01 тоотод оршин суух А.Наранхүүгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлж 2 490 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг /үйлдлийг/ хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Ханх овогтой Цн Б-г ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж, ноцтой хохирол учруулж, бусдын их хэмжээний эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Б овогтой Мн Гыг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах, бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогтой Дгийн Сг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах, бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогтой Зын Нг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д овогтой Тн Быг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогтой Дгийн Шыг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогтой Гын Тийг ганцаараа болон бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч М овогтой Рийн Бныг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч овогтой Ггийн Хг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах, бүлэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохиролд учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ш овогтой Цын Оыг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч З овогтой Бийн Мыг бүлэглэн, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож;

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг баримтлан шүүгдэгч Б.Бгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч З.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 04 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Д.Шыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 03 жилийн хугацаагаар хохир ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Г.Хг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Д.Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4-т зааснаар оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих,

Шүүгдэгч М.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих,

Шүүгдэгч З.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих,

Шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 05 /тав/ жилийн хугацаагаар хорих,

Шүүгдэгч Г.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих,

Шүүгдэгч Д.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 07 /долоо/ жилийн хугацаагаар хорих,

Шүүгдэгч Ц.От энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 03 сар 07 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 /гурав/жил 03 /гурав/сар 07 /долоо/ хоногийн хугацаагаар хорих,

Шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан Д.Шад оногдуулсан 03 /гурав/ жилийн хорих ял, 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Г.Хд оногдуулсан 07 /долоо/ жилийн хорих ял, 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ял, М.Год оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ял, З.Н оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ял, Р.Бд оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ял, Т.Бт оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ял, Г.Хд оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ял, Д.Сд оногдуулсан 07 жилийн хугацаагаар хорих ял, Ц.От оногдуулсан 03 жил 03 сар 07 хоногийн хугацаагаар хорих ял, Б.Мт оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял, Д.Шад оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял, Г.Тт оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц.Баттулгын 815 хоног, М.Гын 546 хоног, З.Нгийн 297 хоног, Р.Бы 281 хоног, Т.Бын 267 хоног, Г.Хгийн 250 хоног, Д.Сгийн 100 хоног, Ц.Оын 40 хоног, Г.Тийн 211 хоног, Б.Мын 29 хоног, Д.Шын 144 хоног цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож;

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1-т зааснаар шүүгдэгч Ц.Бас 33 040 750 /гучин гурван сая дөчин мянга долоон зуун тавь/ төгрөг, М.Гоос 15 937 450 /арван таван сая есөн зуун гучин долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөг, З.Нгээс 6 541 000 /зургаан сая таван зуун дөчин нэгэн мянга/ төгрөг, Д.Сгаас 18 245 500 /арван найман сая хоёр зуун дөчин таван мянга таван зуу/ төгрөг, Т.Баас 19 278 815 /арван есөн сая хоёр зуун далан найман мянга найман зуун арван тав/ төгрөг, Д.Шаас 538 200 /таван зуун гучин найман мянга хоёр зуу/ төгрөг, Ц.Оаас 830 000 /найман зуун гучин мянга/ төгрөг, Г.Хгээс 6 521 200 /зургаан сая таван зуун хорин нэгэн мянга хоёр зуу/ төгрөг, Р.Баас 3 917 100 /гурван сая есөн зуун арван долоон мянга нэг зуу/ төгрөг, Г.Тээс 5 567 100 /таван сая таван зуун жаран долоон мянга нэг зуу/ төгрөг, Б.Маас 2 467 100 /хоёр сая дөрвөн зуун жаран долоон мянга нэг зуу/ төгрөгийг тус тус гаргуулж хавсралтад заасан хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт олгож;

Шүүгдэгч нарт хилийн хориг тавигдаагүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн 1 хос гутал, ЕХТRА рlus QUANZIWEI гэсэн нэртэй цоож 1 ширхэг, ЕХТRА SANTIO TOP SECURITY гэсэн бичигтэй цоож 1 ширхэг,  төмөр гадас 1 ширхэг, цэнхэр өнгөтэй автирк 1 ширхэг,  улаан иштэй автирк 1 ширхэг, хар иштэй хутга 1 ширхэг зэргийг устгаж, иргэн Шоовдорын гэрээс хулгайлсан гэх мөнгөн аяга 1 ширхэгийг хохирогч Шоовдорт буцаан олгож, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн камерын бичлэг 1 ширхэг, О.Нямдоржийн гэрт нэгжлэг хийсэн камерын бичлэг 2 ширхэг, “Бөмбөлөг” хүнсний дэлгүүрээс хурааж авсан СD 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж;

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Д.Сгийн эзэмшлийн хенсим маркийн хар мотоцикль, Ц.Баттулгын эзэмшлээс хураан авсан хенсим маркийн улаан өнгийн мотоцикль, Г.Тийн эзэмшлээс хураан авсан улаан өнгийн мотоцикль, Т.Батбаатрын эзэмшлээс хураан авсан мотоцикль, нийт 4 ширхэг мотоциклийг хохиролд нөхөн төлүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Сгийн эзэмшлийн газар, Ц.Бас АМ9554505 серийн дугаартай 500 төгрөг, М.Гоос АР4122623 серийн дугаартай 500 төгрөг, З.Нгээс АМ8049156 серийн дугаартай 500 төгрөг, Г.Хгээс АО8048923 серийн дугаартай 500 төгрөг, Г.Тээс АР0053213 серийн дугаартай 500 төгрөг, Р.Бы АР3278294 серийн дугаартай 500 төгрөг, Т.Баас АО2661430 серийн дугаартай 500 төгрөг, Б.Мын АР8845728 серийн дугаартай 500 төгрөг, Д.Шаас АМ7101183 серийн дугаартай 500 төгрөгийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг хэвээр үлдээж;

Шүүгдэгч нарын эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолж;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Б, М.Г, З.Н, Р.Б, Т.Б, Г.Х, Д.С, Ц.О, Г.Т, Б.М, Д.Ш нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.”

 

Шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдолд:

“Миний бие Бадамдарь овогтой Мөнхбаяр би 2017 оны 8-р сарын эхээр Мазар суманд Ганга-мөрөн айлд мал харж байсан намайг 9-р сарын үед Төгрөг сумын хэсгийн төлөөлөгч Буянбаяр ирж аваад чамайг Өвөрхангай аймгийн мөрдөн байцаагч Өлзийжаргал аваад ир гэж байна гээд намайг аваад явсан. Тэгээд аймаг дээр ирээд Өлзийжаргал  байцаагч надаас Төгрөг сумын хэрэг асуугаад байсан би тэр Төгрөг сумын хэргийг мэдэхгүй би 2015 онд Төгрөг сум орж үзээгүй. Тэгтэл намайг энэ Түдэв Бүтэнсайн гэдэг хоёр хүнтэй хам гээд энэ хэрэгт тохож байна.Би энэ хоёр хүнийг огт танихгүй энэ хэрэгт тохож байгаад би гомдолтой байна.Намайг урьд нь нэг газар хэрэг гарсан гэж байцааж байсан юм.Би тэр хэргийг хийгээгүй тэр хэргийг хийсэн хоёр хүн баригдсан. Тэгсэн чинь Өлзийжаргал байцаагч намайг за Мөнхбаяраа чамд энэ Төгрөгийн хэрэг хамаа байхгүй юм бол өмнөх хэрэг чинь хэрэгсэхгүй болсон энэ дээр гарын үсгээ зурчих гэсэн. Тэгээд намайг яв гэсэн тэр үед Оюунчимэг өмгөөлөгч байсан би тухайн үед Оюунчимэг өмгөөлөгчийг танихгүй байсан. Тэгсэн чинь Өлзийжаргал байцаагч намайг энэ чиний өмгөөлөгч чинь гарын үсгээ зурсан байгаа чи одоо энд гарын үсгээ зурчих гэсэн. Тэгсэн чинь өмгөөлөгч намайг гарын үсгээ зурчих наа чинь Таазийн голын чинь хэрэг хэрэгсэхгүй болж байна гэсэн. Тэгээд би гарын үсгээ зурсан. Тэгээд би гэр орон луугаа Уянга сумруу явий гэсэн чинь Өлзийжаргал байцаагч чи байж бай Түдэв гэдэг залуу чамайг Төгрөг сумын хэрэг дээр чирээд байна гэсэн. Тэгсэн өмгөөлөгч Оюунчимэг байцаагч Өлзийжаргал хоёр намайг Түдэв гэдэг хүний мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан байна лээ ингэж хэрэг тохож болдог юмуу би хэрэг хийгээгүй хэргийн төлөө ял сонсоод байна би маш их  гомдолтой байна. Би Өлзийжаргал байцаагч өөрийн өмгөөлөгч Оюунчимэг нарт маш их гомдолтой байна. Намайг бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Би энэ хэргийн зам мөрийг шалгуулмаар байна. Миний энэ хэргийн зам мөрийг шалгаж өгнө үү. Мөн Өлзийжаргал байцаагч Оюунчимэг хоёрыг давхар шалгуулмаар байна. Ямар учраас намайг энэ хэрэгт хамаатай болгон татан оруулсан учрыг би олуулмаар байна. Миний гомдлыг барагдуулж энэ хэргийн үнэн зөвийг олж өгнө үү. Энэ хэргийн хийгээгүйг гэрчлэх хүмүүс зөндөө бий энэ хэргийн үнэн зөвийг олж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Сгийн гаргасан давж заалдах гомдолд:

“Боржигон овогт Дамдинсүрэнгийн Сугар-Адъяа миний бие 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн. Гомдол гаргах учир нь Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын төлөөлөгч Энх-Орчлон гэх цагдаа 2016 оны 11 сарын 01-ний өдөр намайг дуудаж уулзаад чиний хэрэг чинь өршөөлийн хуулинд хамрагдана. Чи надаас Өршөөлд орох хэдэн хэрэг даачих, их идсэн ч үмхий, бага идсэн ч үмхий шүү дээ гэж хэлээд Ц.Мягмарсүрэн, Ц.Цэрэндонид, Г.Цэрэннадмид, М.Мөнхбаяр, Х.Чойжилсүрэн, Э.Сосорбурам гэх айлуудаас алдагдсан эд зүйлсийн зургийг үзүүлсэн. Миний хохирол их шүү дээ дэмий байх гэж хэлсэн чинь би чамд хамгийн хохирол багатай хэдхэн хэрэг даалгая гэж ялгаад 6 хавтас хэрэг үзүүлээд энэ хэд хохирол бага юм байна гэж хэлсэн. Би энэ хэргүүдийг чинь даамааргүй байна гэж хэлсэн чинь хэл амаар доромжилсон. Заза чи сайн бодоорой гэж хэлээд маргааш ирээрэй гэж хэлсэн. Би гэртээ харьж хоночихоод маргааш нь ирэхэд ажил дээрээ сууж байсан. За яасан бодож хонов уу гэж хэлсэн. Би хийгээгүй хэргийн талаар байцаалт өгч чадахгүй гэсэн чинь зүгээрээ би чамд алдагдсан зүйлүүдийг хэлж зааж өгөө биз дээ гэж хэлээд чи яг хийсэн юм шиг ярьчих гэж хэлээд эдгээр 6 ширхэг хэргийг даалгасан. Гэтэл эрүүгийн төлөөлөгч ахлах дэслэгч намайг дуудаад Д.С чи яагаад хийгээгүй хэргүүд даагаад байгаа юм бэ, чиний энэ бурхан авсан гэдэг чинь худлаа биз дээ, энэ бурханыг өөр хүн хулгайлсан ш дээ гэж хэлээд зөрөөд өнгөрсөн. Энэ эрүүгийн төлөөлөгч ахлах дэслэгч Азжаргал гэдэг цагдаа чи хийгээгүй хэрэг дааж болохгүй гэж хэлсэн. Энэ хэргийг шалгаж өгнө үү. Мөн 2015 оны 05 сарын үед би Баясаа гэдэг залуутай шавар зуурдаг машины 2 ширхэг моторыг нэг нэгээр нь үүрээд ТИС-ийн байранд байдаг Нэргүй гэдэг айлд авч очоод задалж тушаасан. Мөнгийг нь хувааж аваад салцгаасан. Хохирлын хэмжээ нь 850 000 төгрөгийн хохирол учирсан. Мөн 2015 оны 05 сарын 12-ны өдрийн үдээс хойш Нэргүй гэх айлд сууж байхад Баясаа ирээд Сугараа хоёулаа хамт айлд оччихоод ирье, гэрийг нь чи мэднэ гэж хэлээд Нэргүй гэх айлаас хамт гарсан. Тэр айлд нь очиход эзэнгүй байсан болохоор бид хоёр ярилцаж байгаад мөнгө олох зорилгоор Баясаа энэ манай таньдаг айл байгаа юм гэж хэлсэн. Тэгээд намайг холхон байж байгаарай би ороод мөнгө олох юм байвал аваад ирье гэж хэлээд яваад орчихсон. Хэсэг хугацааны дараа нэг гартаа шуудайтай борц, нөгөө гартаа 2 нүдний дуран зэргийг аваад ирсэн. Тэндээсээ бид хоёр шууд Нэргүй гэх айлд очсон. Бид хоёрыг очиход Нэргүй болон хүүхдүүд нь та хоёр юу аваад ирэв гэхээр нь бид хоёр гэрээсээ борц дуран аваад ирлээ гэж хэлсэн. Нэргүй гэх айл нь махгүй байсан болохоор борцыг нь өгчихсөн. Харин хоёр нүдний дуранг нь маргааш өглөө нь зах гараад хөдөөний хүнд зарчихсан. Хэд хоногийн дараа би цагдаад баригдаад байцаалтаа үнэн зөвөөр нь өгсөн. Мөн хохирлын хэмжээ нь 516 000 төгрөгийн хохирол учруулсан боловч эдгээр хохирол нь хувааж төлөх буюу Баясаа гэдэг залууг шалгуулах хүсэлтэй байна. Энэ Энх-Орчлон гэх төлөөлөгч цагдаа нь хийгээгүй хэрэг хүлээлгэх гэж надад хэрэг ярьж өг гэж цахилгаан бороохойгоор толгой дээр дарж дарамтанд оруулан удаа дараа өрөөндөө оруулан тарчлаан зовоодог байсан.” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Шын гаргасан давж заалдах гомдолд:

“Миний бие Дамдинсүрэн овогтой Шийлэгбат нь 2018 оны 01 сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн. Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн иргэн Х.Алтангэрэлийн эд зүйлсийг хулгайлж хохирол учруулсан нь үнэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 06-нд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн иргэн Долгорсүрэнгийн эд зүйлсийг хулгайлж хохирол учруулсан нь үнэн. Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн иргэн Золбаярын бурхан дээрээс 49 000 төгрөг авсан нь үнэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 06-нд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Т.Сүх-Очирын мотоциклийг олж завшсан нь үнэн. Би 2015 оны 05 дугаар сарын 20-нд Өвөрхангай аймгийн 8 дугаар хорооноос З.Н, Т.Б хоёртой мотоцикль хулгай хийгээгүй. Би Улаанбаатар хотод төрсөн ах болон 10 хүнтэй бригад болон барилгын ажил хийж байсан хамт ажиллаж байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтэй байна. Надаас энэ мотоциклийн талаар мөрдөн байцаалт аваагүй. Хэргээ үнэн зөвөөр нь шийдүүлмээр байна. 2015 оны 1 дүгээр сарын 06-нд Архангай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч цагдаагийн ахмад Г.Дагийранжил төлөөлөгч Л.Амар хоёр нь шөнийн 12 цагт байцаалт авахаар өрөөндөө дагуулж орсон. Би өмгөөлөгчтэй өгнө гээд өгөхгүй гээд төлөөлөгч Амарбат нь сандалтай гавлаж 2 удаа өшиглөчөөд гарсан. Мөрдөн байцаагч Г.Дагийранжил нь хуулийн дагуу өмгөөлөгч авхуулаагүй гавалж зодож тогтоол гэж эрүүдэн шүүж М.Гтой хамт хулгай хийсэн гэж уншуулаагүй доромжилж дахин зодож гарын үсэг зуруулсанд гомдолтой байна. Миний бие Д.Ш нь 2015 оны 12 сарын 06-наас хойш хулгай хийсэндээ гэмшиж гэм буруутайгаа ойлгож 2018 оны 1 сарын 09 хүртэл дахин гэмт хэрэг хулгай хийгээгүй миний хохиролын хэмжээ бага тул хуучин хуулиар шийдүүлэх хүсэлтэй байна. Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хорих ял мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь миний эрх зүйн байдлыг дордуулж байгаа 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж миний эрх зүйн байдлыг дээрдүүлж ашигтай байдлаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан зүйл ангиар шийдэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Баттулгын гаргасан давж заалдах гомдолд:

“Цоодол овогтой Баттулга миний бие 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. 2016 оны 09 сарын үед О.Нямдорж надтай Өвөрхангай аймагт таарсан.  Нямдорж намайг хөдөө хамт яваад хадлан хадалцаад өгчих гэсэн. Тэгээд бид хоёр Хужирт сумын  Тээл гэх газар ирсэн. Бид хоёр хадлан хадаад хэд хоносон. Нямдорж намайг Бат-Өлзий сум ороё гэж хэлээд бид хоёр хамт явсан. Бат-Өлзий сум ороод сумын хойд хэсэгт архи ууж байтал орой болсон. Нямдорж энд миний таньдаг айл эзэнгүй байгаа гэж хэлсэн. Бид хоёр ярилцаж байгаад хамт орж бэлэн 300 000 төгрөг, 2 татлага сур, хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг зэрэг зүйлүүдийг авч гарч ирсэн. Тэр шөнөө бид хоёр хадлан хадаж байсан зүгрүүгээ шууд явсан. Тэгээд хулгайлсан эд зүйлээ Нямдорж бид хоёр хувааж авсан. Хадлан дээр хамт байсан Сугараа гэдэг хүн Нямдорж бид хоёрыг хулгай хийж ирснийг мэдэж байгаа. 1 950 000 төгрөгийг Нямдоржтой хувааж төлж Нямдоржийг шалгуулмаар байна. Хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү. 2016 оны 04 сард Хужирт суманд Нямдоржийнд ирсэн. Нямдорж эзэнгүй айл байгаа хоёулаа хамт очих уу гэж хэлээд бид хоёр 23 цагт тэр айлд очсон чинь эзэнгүй байсан. Нямдорж хашааг нь давж ороод хашааны хаалгыг нь онгойлгон бид хоёр хамт ороод байшингийн дээврийн чардакаар орсон. Ороод хромон гутал 2 ширхэг, цахилгаан хадуур 1 ширхэг авч гарч ирээд Нямдоржийнд очсон. Нямдорж цахилгаан хадуурыг, 2 ширхэг хромон гутлыг би авсан. Нямдорж баригдвал чи ганцаараа даагаарай гэж надад хэлсэн. 1 550 000 төгрөгийн хохирлыг хувааж төлж хромон гутал, хадуур зэргийг Нямдоржийнд аваачихад Нямдоржийн эхнэр, хүүхэд, ээж нь мэдсэн. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. 2016 оны 09 сард Нямдорж намайг хадлан хадалцаад буцахад надад Даюун маркийн мотоциклийг Хужирт суманд байх Жагаа гэдэг айлын амбаараас гаргаж өгсөн. Жагаа гэдэг залуу өөрөө амбаараа онгойлгож өгсөн. Тэр хүн Нямдорж надад мотоцикль өгснийг гэрчилнэ. Нямдорж надад хэлэхдээ би хүнээс өрөндөө авсан юм гэж хэлсэн. Би тэгээд Өвөрхангай аймагт унаж очин Баяраа гэдэг хүнд зарсан. Нямдорж дараа нь надад хэлэхдээ би хулгай хийчихсэн юм гэж хэлсэн. Тэгээд иймээ тиймээ юм болвол чи өөрөө аргалаарай гэж хэлсэн. Би тэгээд хэд хоногийн дараа баригдаад би өөрөө хулгай хийсэн болж хэргийг хүлээсэн. Хужирт сумын Жагаа гэдэг залуу болон Нямдоржийг шалгуулмаар байна. 2016 оны 07 сард би Өвөрхангай аймагт байцаагдаж байсан. Мөрдөн байцаагч Золзаяа дээр 10 сарын 05-ныг хүртэл өглөө болгон бүртгүүлж шалгагдаж байсан. Мөрдөн байцаагч Золзаяа 2016 оны 07 сараас 10 сарын 05-ны өдөр хүртэл цагдаа дээр байсныг нотолно. Тэгээд 2016 оны 10 сарын 20-д гаргаад М.Гтой Архангай аймаг руу хамт явсан. Архангай аймагт ирээд М.Гтой самранд явсан.  Тэгээд би Өвөрхангай аймаг руу 10 сарын сүүлээр ганцаараа буцсан. Тэгээд би Өвөрхангай аймагт байж байгаад 11 сард Архангай аймаг руу явсан. Тэнд очоод надад мөнгө олдохгүй явж байтал эзэнгүй айл байсан. Тэр айлд ороод авсан эд зүйлсийг М.Гоор заруулсан. Тэгээд бид хоёр Архангай аймгийн цагдаад баригдсан. Архангай аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч Санчир, Эрдэнэчулуун гэх хоёр цагдаа бид хоёрыг 2016 оны 08 сарын 04-нөөс 10 сар хүртэл гарсан хулгайг хийгээгүй хэргийг хийсэн болгож бичиж зурагт радиогоор цацаж худлаа нотлох баримт гаргаж ирж хийсэн болгож байна. Энэ нь Нямдоржийнхоос Архангай аймгийн Өндөр-Улаан гэх газраас алдагдсан хурганы арьс, сур зэрэг эд зүйл гарч ирж байхад Нямдорж одоо өөрөө хийсэн хэргээ хүн рүү чихэж өөрийгөө зайлуулж үлдэж байна. Нямдорж нь худал мэдүүлэг өгч хурганы арьс, сур, гаанс гэх мэт зүйлүүдийг авчирч өгсөн гэж худал мэдүүлэг өгч байна. Энэ хэргийг дахин шалгуулж үнэн зөвөөр нь Нямдоржийг шалгуулах хүсэлтэй байна. 2015 оны 01 дүгээр сард манай найз Баатар надтай уулзаад хоёулаа манай дүү Борийнд очоод ирье гэсэн. Т.Баатар бид хоёр Гучин-Ус сум руу миний Даюун маркийн мотоциклиор явж Баатарынд очиж нэг хоносон. Маргааш өглөө нь Өвөрхангай аймаг буцаад явж байтал Цагаан толгой гэх газар мал бэлчээрлэж байсан. Бид хоёр ярилцаж байгаад тэр малаас 2 эр хонь барьж аваад төхөөрсөн. Махыг нь аваад Өвөрхангай аймаг руу явж байтал Бүрд гэх газар унаж явсан мотоциклийн дугуй хагарсан. Дугуйгаа задлаад байж байтал Гучин-Ус сумын Баяраа гэдэг залуу аймаг явж байгаа гээд бид хоёр дээр ирсэн. Баатар хоёр хониныхоо махыг тэр машинд ачаад суугаад явсан. Бид дугуйгаа янзалж дуусаад араас нь явсан. Баатар түрүүлж ирээд 7 дугаар багт байх гэртээ ирсэн. Би араас нь шууд Баатарын гэрт очсон чинь тэр гэртээ ээж дүүгийн хамт байсан. Тэгээд бид хоёр нэг хонины махыг зарсан. Нөгөөг нь Баатарын ээжид өгсөн. Тэгээд бид хоёр салаад явцгаасан. Баатар бид хоёрыг хамт яваад ирснийг Бор, Баяраа, Баатарын ээж Тунгаа нар мэднэ. Энэ хэргүүдийг үнэн зөвөөр нь дахин шалгуулж энэ хүмүүсийг шалгуулах хүсэлтэй байна. Мөн 2016 оны 11 сард Архангай аймагт шалгаж байсан цагдаагийн ахмад Эрдэнэчулуун, эрүүгийн төлөөлөгч Санчир нар намайг 4, 5 хоног зодож миний баруун хөлний шилбэний махыг тас өшиглөсөн. Тэгээд намайг 2016 оны 08 сарын 04-нөөс 10 сар хүртэл хооронд гарсан хулгайг намайг хийсэн болгож зодож нүдэж хийгээгүй хэрэг дээр хүчээр гарын үсэг зуруулж миний баруун хөлийг минь эдгэртэл цагдаагийн газар байлгаж ганцааранг минь өрөөнд хорьж байгаад цагдан хорьсон. Тэгээд чи зодсон нүдсэн гээд гомдол гаргаад эргээд хүрээд ирвэл ирэхэд чинь ахиад эзэнгүй хэдэн хэрэг бэлдээд байж байя гэж дарамталсан. Миний бие гомдолтой байна. Санчир, Эрдэнэчулуун нарыг шалгуулах хүсэлтэй байна.” гэжээ.

 

Шүүгдэгч Г.Хгийн гаргасан давж заалдах гомдолд:

“Гончигсүрэн овогтой Хархүү миний бие 2018 оны 01 сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Би 2014 оны 03 дугаар сард хэрэгт холбогдсон З.Нтэй 1 тооны адуу хулгай хийж байгаад Энх-Орчлон гэдэг эрүүгийн төлөөлөгчид баригдсан. 2014 оны 03 сарын 08-наас 03 сарын 13-ны өдрийг хүртэл эрүүгийн өрөөнд хоол ундгүй гавлаж нүдсэн. Хийсэн хэргүүдээ үнэн зөвөөр хүлээчихээд байхад дахин нэг хэрэг тулгаж айлгаж, шоронд хийнэ гэж сүрдүүлж энэ бурханы хэргийг хүлээ, хүлээхгүй бол батлан даалтанд гаргахгүй гэж хэлсэн. Би үнэн зөвөөр нь хийсэн хэргээ хүлээчихээд байхад нэмж энэ эзэн нь олдоогүй хэргийг батлан даалтанд гарах гэж хүлээсэн. Би энэ хэргээ үнэн зөвөөр нь дахин шалгуулмаар байна. 2014 оны 05 сарын 20-ны орой Хархүү миний бие С.Шоовдор гэх айлаас нэг ширхэг мөнгөн аягыг хулгайлан авсан. Эзэн нь 740 000 төгрөгөөр үнэлсэн. Манай ээж дулам С.Шоовдор гуайд 500 000 төгрөг бэлнээр нь тоолж өгөхөд мөрдөн байцаагч Ардах, миний өмгөөлөгч Оюун-Эрдэнэ нар хамт байсан тул нотолно. Гэвч энэ аяганыхаа хохирлыг өгөхгүй бол Ардах байцаагч намайг цагдан хорино гэж хэлсэн. Тэгээд би ээжийгээ дуудаж 500 000 төгрөг өгч батлан даалтанд гарсан. Тэгэхэд 500 000 төгрөгийг өгсөн баримт бичиг хавтаст хэрэгт байхгүй тул дахин шалгуулж өгнө үү. 2015 оны 08 сарын 04-ний өдөр Сугар-Адъяатай хулгай хийсэн гэх Сугар-Адъяа эзэнд нь ямааг нь буцаагаад өгчихсөн байхад Хархүү надаас ямааны эзэн нь 120 000 төгрөг авсан. Энэ ямааг эзэнд нь буцаагаад өгчихсөн байхад бид хоёроос илүү 120 000 төгрөгийг нэхэж авсан хохирогчийг дахин шалгуулмаар байна.. 2002 оны хуулиар шийдүүлж Өршөөлийн хуульд хамрагдуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч З.Нгийн гаргасан давж заалдах гомдолд:

“Миний бие 2013 оны 12 сарын дундуур энэ хэрэгт холбогдсон нь үнэн. Г.Х бид хоёр нэг тооны адуу хулгай хийсэн нь үнэн. Бид хоёр адуугаа янзлаад Ганболд руу залгаад нэг адууны мах зараад өгөөч гэж хэлсэн. Тэгээд нэг хүнтэй ярьж өгье гээд нөгөө хүн нь авъя гэсэн. Бид хоёр тэр хүнд махаа зараад Ганболдод 70 000 төгрөг өгсөн. Хулгайн адуу гэж хэлээгүй. Мөн миний бие 2013 оны 08 сарын 20-ны үеэр хулгай хийсэн нь үнэн. Миний бие 2015 оны 01 сарын 18-ны өдөр 9 дүгээр багт айлд ороод компьютер, дунд гарын мөнгөн аяга зэргийг хулгай хийсэн нь үнэн. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ хэргийг Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү. Мөн 2017 он 02 сарын дундуур 9 дүгээр багаас улаан өнгийн мотоцикль хулгай хийсэн нь үнэн. 2017 оны 01 сарын сүүлээр зурагт, мөнгөн аяга хулгай хийсэн нь үнэн. Миний бие нь хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Энэ хэргийг хуучин хуулиар шийдэж өгнө үү. 2015 оны 08 сарын 26-ны үеэр намайг Батбаатар, Шийлэгбат нартай 10 дугаар багаас мотоцикль хулгайлсан гээд байгаа юм. Би энэ хэрэгт ямар ч хамаа байхгүй. 2016 оны 08 сарын 14-ний өдөр 11 дүгээр багаас орон байрны хэрэг гарсан гээд цагдаагийн ахлах дэслэгч Гомбодорж намайг авсан гээд намайг гүтгээд байгаа. Тухайн хэрэг гардаг үед би хөдөө Сансарт айлын мал маллаж байсан нь үнэн. Намайг гэрчлэх хүмүүс зөндөө байгаа. Би энэ хэргийг шалгуулмаар байна. Гомдолтой байна. 2017 оны 06 сарын 02-ны өдөр 6 дугаар багаас Мустанг-5 мотоцикль алга болсон гээд намайг 10 дугаар багийн хэсгийн байцаагч дэслэгч Амартүвшин энэ хэргийг чи хийсэн гээд намайг шөнөжингөө зодоод өрөөндөө авч хоноод энэ хэргийг хүлээлгэсэн. Би энэ хэргийг хийгээгүй, өмгөөлөгчтэй байцаалт өгье гэсэн чинь өмгөөлөгч чинь байхгүй, хуцалгүй дуугай наад хэргээ хүлээ, хэрэгсэхгүй болчихно наад хэрэг чинь гэж хэлсэн. Би энэ хэргийг дахин шалгуулмаар байна. Би Амартүвшин байцаагчид маш их гомдолтой байна. Мөн 2017 оны 06 сарын 04-ний өдөр улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль алдсан гэсэн. Энэ хулгайн мотоцикль надад хамаа байхгүй. 06 сарын 04-ний үед 1 дүгээр 10 жилийн зүүн талд явж байтал Ганболд мотоцикльтой таараад намайг хамт Архангай аймаг явчихаад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би дагаад явсан. Би энэ хэргийг хийгээгүй надад хамаа байхгүй. 2017 оны 06 сарын 07-ны үед Архангай аймгийн Цахир сумын нутгаас мотоцикль алга болсон гэсэн. Би тэр мотоциклийг мэдэхгүй байна. М.Г над дээр мотоцикль унаад ирсэн. Надад хамаагүй. Миний энэ хэргийг надад тохсон хэргийг дахин шалгаж өгнө үү. Би дахин шалгуулах хүсэлтэй байна. Мөн миний ар гэрийг харж үзээд миний ялыг багасгаж өгнө үү. Би гэр орондоо бие муутай аав, дүүтэйгээ хамт байдаг. Миний хүсэлтийг хүлээн авна уу.” гэжээ.

 

Шүүгдэгч М.Гын гаргасан давж заалдах гомдолд:

“Би 2013 оны 12 сарын дундуур энэ хэрэгт холбогдсон нь үнэн. Намайг 2013 оны 12 сарын дундуур гэртээ байхад Хархүү, Норовринчин хоёр над руу утсаар яриад нэг адууны мах зараад өгөөч гэж хэлсэн. Би тэгэхээр нь нэг танидаг хүндээ адууны мах авах уу гэхэд авъя гэсэн. Тэгээд Хархүү, Норовринчин хоёрыг тэр хүнтэй уулзуулсан. Энэ хоёр махаа зарсан. Авсан хүн гарал үүслийн бичиг байна уу гэхэд байхгүй авчирч өгнө гэж байсан. Тэгээд надад 70 000 төгрөг өгсөн. Би тухайн үед эхнэр төрөх гэж байсан болохоор өгсөн мөнгийг нь авсан. Би энэ хэрэгт хамаа байхгүй, хулгайн мах гэдгийг нь мэдээгүй зарж өгсөн. Мөн 2014 оны 01 сарын 10-ны үеээс 08 сарын дундуур хүртэл хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний энэ хийсэн хэргүүд бүгд хохирол төлбөр байхгүй, бүгдийг нь төлсөн байгаа. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний энэ хэргийг Өршөөлийн хуульд хамруулж хуучин хуулиар шийдэж өгнө үү. 2015 оны 12 сарын 06-ны үед Архангай аймагт намайг Шийлэгбаттай хамт хулгай хийсэн гээд байгаа. Би энэ хэрэгт огт хамаа байхгүй. Шийлэгбат өөрөө би Булган уул гарчихаад ирье гээд гараад явсан. Тэгээд шөнө Шийлэгбат манай эгчийнд мотоцикльтой цүнхтэй юмтай ирээд хоёулаа Өвөрхангай аймаг явъя гэсэн. Би тэр үед байцаагчаас чөлөө авсан байсан. Шийлэгбатыг гуйгаад байхаар  нь бид хоёр хамт явсан. Тэгсэн тэр мотоцикль нь бензин байхгүй байсан. Тэгээд бид хоёр Архангайн Шунхлай клонкоос бензин авах гэж байтал хар машинтай эргүүлийн цагдаа нар байсан. Тэгээд цагдаа зогсоогоод бичиг баримт шалгаад бичиг баримт байхгүй гэсэн чинь мотоциклийг чинь журмын хашаанд хийнэ гэсэн. Тэгсэн чинь Шийлэгбат шээе гээд цүнхтэй юмаа аваад зугтаасан. Тэгсэн чинь цагдаа нар хөөгөөд бариад авсан. Тэгээд бид хоёыг цагдаа нар аваад явсан. Тэгээд цагдаа дээр хоносон. Маргааш өглөө нь шалгаж байгаад Шийлэгбатыг авч яваад зодсон байсан. Архангай аймгийн цагдаагийн мөрдөн байцаагч Дагийранжил, мөрдөн байцаагч Амарболд нар Шийлэгбатыг шөнийн 1 цагийн үед гавлаад байцаалт авсан байсан. Шийлэгбат өмгөөлөгчтэй байцаалт өгнө гэж хэлсэн байна лээ. Тэгсэн чамд өмгөөлөгч байхгүй, ийм орой болсон хойно ямар өмгөөлөгч ирэх юм бэ дуугүй байцаалт өг гэж хэлсэн байна лээ. Тэгээд эрүү шүүлт тулгаж байцаалт авсан байсан. Шийлэгбатыг чи ганцаараа хулгай хийгээгүй, Ганболдтой хулгай хийсэн гэж зөндөө зодож нүдсэн байна лээ. Мөрдөн байцаагч Дагийранжил зөндөө юм бичээд Шийлэгбатыг гарын үсгээ зур гэж хэлсэн байсан. Шийлэгбат уншиж байгаад гарын үсгээ зурна гэж хэлсэн чинь уншаад байх юм байхгүй, чамайг хорих тогтоол чинь гэж хэлээд гарын үсэг хүчээр зуруулсан байна лээ. Тэгээд намайг сүүлд нь Шийлэгбатыг хэргээ хүлээсэн гээд ямар ч нотлох баримт гэрч байхгүй намайг энэ хэрэгт холбоод мөрдөнд хорьсон. Би хийгээгүй хэргийнхээ төлөө мөрдөнд 4 сар хоригдсондоо маш их гомдолтой байна. Архангай аймгийн мөрдөн байцаагч Дагийранжил, Амарболд хоёрт маш их гомдолтой байна. Хүний эрх зүйн байдлыг доройтуулсанд нь тухайн үед Архангай аймгийн Прокурорын газарт хүсэлт гаргасан боловч хариу ирээгүй. Би энэ хэргийг үнэн зөвөөр нь дахин шалгуулж шийдүүлмээр байна. Мөн 2016 оны 05 сарын 26-ны өдөр Хужирт сумын нутгаас Мустанг-5 маркийн мотоциклийг хулгай хийсэн гэсэн. Тухайн хэрэг гардаг үеэр би Өвөрхангай аймгийн цагдан хорих байранд цагдан хоригдож байгаад 2016 оны 06 сарын 06-нд батлан даалтанд гарсан нь үнэн. Тэгээд энэ хэргийг намайг хийсэн гэж бичсэн байсан. Мөн 2016 оны 04 сарын 05-нд намайг Ц.О, Батбаатар, Баттулга нартай хулгайн хэрэгт холбоотой гэж үзэж байгаа. Би тэр хэрэгт хамаа байхгүй. Би 2016 оны 04 сарын 04-ний өдөр цагдан хорих байрнаас гараад 1 хонож байсан. Би гэрээсээ цагдаагийн газар луу явж байгаад бор түрүүвч олсон юм. Тэгээд би тэр түрүүвчийг онгойлгоод үзсэн чинь 50, 20 юань байсан. Би тэр мөнгийг аваад энэ мөнгийг солиулж болох уу гэхэд болно, бичиг баримт байна уу гэсэн. Бичиг баримт байхгүй учир цагдаа дээр очиж байцаагчтайгаа уулзчихаад Хүрэлбаатарынд очоод бичиг баримттай юу гэхэд байгаа гэсэн. Тэгэхээр нь хоёулаа банк ороод энэ мөнгийг солиулаадхая гээд солиулсан чинь 27 000 төгрөг болж байсан. Тэгсэн чинь намайг энэ хэрэгт хам болгон бичсэн байна. Надаас ямар ч тайлбар байцаалт аваагүй байж ингэж болохгүй байх. Би энэ хэргийг дахин шалгуулмаар байна. Мөн Баттулгатай хамт намайг олон хулгайн хэрэг хийсэн гэсэн байгаа. Би 2016 оны 08 сарын 13-ны өдөр өөрийн байцаагч Золзаяагаас чөлөө аваад эхнэр хоёр хүүхдээ дагуулаад Архангай аймагт ээж эгч ах дүү нар дээрээ ирсэн юм. Тэгээд би 08 сарын 20-ны үеэр эхнэр хүүхдээ дагуулаад ээж эгч ах дүү хамаатан садангуудтайгаа Архангай аймгийн Цэнхэр сумын Овгор хар могойн даваа гэх газруудаар самарт байж байгаад 2016 оны 10 сарын 15, 16-ны үед уулын модноос самарнаас бууж ирсэн. Тэгээд би өөрийн байцаагч Золзаяатай утсаар ярьсан чинь намайг хүрээд ир гэж хэлсэн. Би эхнэр хоёр хүүхдээ дагуулаад Өвөрхангай аймаг явсан юм. Өвөрхангай аймагт ирээд байцаагчтай уулзсан. Тэгээд би  цагдаа дээр хэд хонож байсан чинь Баттулга над дээр ирээд хоёулаа самарт явах уу гэсэн. Би тэгье гээд хоёулаа Архангай аймаг явсан. Явахдаа Баттулгын мотоциклиор явсан. Тэгээд самарт хэд хоноод Баттулга би Өвөрхангай аймаг явлаа гэж хэлсэн. Тэгээд би Архангай аймагт гэртээ ирээд хэд хонож байсан чинь Баттулга манайд ирээд намайг нэг мөнгөн аяга зараад өгөөч гэж хэлсэн. Би тэрийг нь хүнд зарж өгсөн. Дараа нь бас мотоцикль зараад өг гэж хэлэхээр нь би янз бүрийн юм биш биз дээ би хэрэг төвөгтэй байгаа шүү дээ гэхэд зүгээрээ янз бүрийн юм биш гэхээр нь Болд гэдэг хүнд зарж өгсөн. Тэгээд Баттулга буцах юм яриад яваад өгсөн. Би гэртээ 3, 4 хоноод байж байтал Архангай аймгийн цагдаагийн төлөөлөгч Санчир ирээд аваад явсан. Цагдаа ороод хэдэн асуух юм байна гэж хэлсэн. Цагдаа ороод янз бүрийн хэрэг асуугаад энэ хүнийг таних уу гээд Баттулгын зургийг үзүүлсэн. Энэ хүнийг яаж таньдаг юм бэ гэсэн. Тэгэхээр нь би Өвөрхангай аймгийн цагдаа дээр гадуур байцаагдаж байхдаа бие биеэ танина гэсэн чинь та хоёр хулгай хийсэн байна гэсэн. Би юу яриад байгаа юм бэ гэсэн чинь чи Өвөрхангай аймгаас оргосон байна гээд Архангай аймгийн цагдан хорих байранд хорьсон. Тэгээд надаас 8-10 сарын хоорондох хэргүүдийг асуугаад байсан. Би тэр үед байцаагчаас чөлөө аваад самарт явсан гэсэн чинь худлаа яриад бай гэсэн. Тэгэхээр нь би зам мөрөө шалгуулмаар байна гэсэн чинь шалгаж өгөөгүй. Тэгэхээр нь би Архангай аймгийн Прокуроын газрын даргад хүсэлт бичсэн чинь хариу ирээгүй. Мөн Ганбаатар прокурорт хүсэлт  гаргасан чинь хариу ирээгүй. Би мөрдөн байцаагч ахлах дэслэгч Эрдэнэчулуунд зам мөрөө шалгуулмаар байна, та миний эрхийг зөрчиж байна гэсэн чинь миний хэргийг шалгаж өгөөгүй. Тэгсэн мөртлөө намайг олон нийтэд цацаад зурагтаар гаргаад байсан. Уул нь энэ хэргийг хийсэн хүнээ барьчихаад олон нийтэд цацмаар юм. Гэтэл тэрний оронд ядарсан надад тохоод байхдаа яахав дээ. Би хэрэг хийсэн хулгайчаа барьж чадаагүй байж өөрийнхөө төлөө эрх мэдлээ буруу ашиглан өөрийнхөө төлөө энэ хэргийг надад тохож байгаад маш их гомдолтой байна. Миний эрх зүйн байдал маш их доройтож байна. Намайг энэ хэрэгт тохоод байгаа Архангай аймгийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Эрдэнэчулуун, эрүүгийн төлөөлөгч Санчир нарт маш их гомдолтой байна. Миний бие Архангай аймгийн Өндөр-Улаан сумын хэргүүдийг дахин шалгуулмаар байна. Намайг энэ хэрэгт ямар хамаа холбоо байхгүй гэдгийг миний эхнэр хүүхэд ээж эгч ах дүү хамаатан садан нутаг усны ах дүү нар бүгд гэрчилнэ.Тийм болохоор надад тохоод байгаа энэ хэргийн зам мөрийг би шалгуулмаар байна. Мөн энэ хэргийн алга болсон эд зүйл Өвөрхангай аймгийн Хужирт сумын Нямдорж гэх залуугийн гэрээс гарч ирсэн байна лээ. Тэр хүнийг яагаад шалгаж барьдаггүй юм бэ, би тэр Нямдорж гэдэг хүнийг шалгуулмаар байна. Энэ хүний хийсэн хэргийг надад тохож байгаад маш их гомдолтой байна. Би энэ хийгээгүй хэргийнхээ төлөө 5 сар хоригдсонд гомдолтой байна. Би хэдий муу нэртэй ч намайг ингэж болохгүй шүү дээ. Миний эрхийг зөрчиж байна. Архангай аймгийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Эрдэнэчулуун, эрүүгийн төлөөлөгч Санчир нарт маш их гомдолтой байна. Би гэр орон нутаг усандаа нэр хүндгүй болж байна. Миний бие нь Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Ихтамир сумын хэргийн зам мөрийг шалгуулмаар байна. Надаас ямар ч байцаалт аваагүй. Уул нь надаас байцаалт аваад зам мөр шалгаад энэ хэргийг илрүүлж байгаад хүнд тохмоор юм. Тийм юм байхгүй надад тохоод байна. Миний бие Архангай аймгийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Эрдэнэчулуун, эрүүгийн төлөөлөгч Санчир нарыг шалгуулмаар байна. Намайг хийгээгүй хэрэг тохож байгаад миний эрх зүйн байдал маш их доройтож байна. Би энэ хэргээ үнэн зөвөөр нь шалгуулмаар байна. Миний энэ хэргийн үнэн зөвийг олж өгнө үү. Архангай аймгийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Эрдэнэчулуун, эрүүгийн төлөөлөгч Санчир нар намайг дахиж Архангайд ирвэл дахиж хэдэн эзэнгүй хэрэг тохно, хэрэг бэлдэж тавина гэсэн. Яагаад намайг ингэж байгаа учрыг нь олуулмаар байна. Би чинь нутаг оронд ээж эгч ах дүү нар нутаг усандаа очдог юм байгаа биз дээ энэ хэргийн үнэн зөвийг олж өгнө үү. Би Өвөрхангай аймгийн мөрдөн байцаагч Золзаяа, прокурор Ганцэцэг нарт Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Ихтамир сумын хэргүүдийг шалгуулая гэсэн чинь шалгаж өгөөгүй.” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Оын гаргасан давж заалдах гомдолд:

“Миний бие 2016 оны 09 сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 гэх зүйл ангиар шийтгэгдэж 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг 423 дугаар хорих ангид эдлэж байсан. 2017 оны 12 сард Өвөрхангай аймгийн цагдан хорих байранд шилжүүлэн хорьсон. Байцаалт мэдүүлэг аваагүй, өмгөөлөгч, прокурор дуудуулсан боловч нэг ч ирж уулзаагүй, хариу өгөөгүй, ямар хэрэгт холбогдож байгаагаа мэдээгүй. Улсын өмгөөлөгч дуудуулсан боловч бас л ирж уулзаагүй. Гэтэл 2018 оны 01 сарын 08-ны өдөр буцаагаад Өвөрхангай аймгийн Хархорин суманд шүүх хуралд оролцож ямар хэрэгт холбогдсоноо мэдсэн. Ц.О би 2016 оны 04 сарын 05-ны өдөр зах дээр явж байтал Төмөрийн Цэвээндоржтой таарч 1 шил 0.5 грамм Харзтай хувааж уусан. Тэгээд бид хоёр захаас хойш 8 дугаар хороо руу айлд очих гээд явсан. Цэвээндоржийн таньдаг айл гэсэн. Гэтэл тэр айл эзэнгүй байсан. Бид хоёр архи уусан болохоор тэр айл руу орохоор ярьж тохиролцоод цонхоор нь явж ороод шууд зурагтыг нь аваад гарсан. Замаар яваа таксинд сууж тэр зурагтыг таксины жолоочид үнэ тохиролцоод 30 000 төгрөгөөр зарсан. Тэгээд бид хоёр мөнгөө хувааж аваад гэр гэрлүүгээ явцгаасан. Гэтэл 2 жил 3 сарын ялаа эдэлж дуусч байхад эргээд 3 жилийн ял өгчихлөө. Тэр Цэвээндорж гэдэг хүнийг шалгаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Р.Бы гаргасан давж заалдах гомдолд:

“Би 2016 оны 11 сарын сүүлээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутагт явж байгаад хүүхдийн төлөө төвийн байранд байдаг ахмадын хорооны өрөөнд орж нөүтбүүк хулгайлсан нь үнэн. Мөн 2016 оны 09 сарын 02-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутагт байдаг Бөмбөлөг нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хулгай хийсэн нь үнэн. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Харин Өвөрхангай аймгийн Төгрөг сумын хэргийг би мэдэхгүй. Тухайн үед би шоронгоос гарч ирээд удаагүй байсан. Би тэр үед хулгайн хэргээр Өвөрхангай аймгийн төв дээр ирсэн байсан. Би шоронгоос гарч ирээд байж байна гэж хэлсэн. Би энэ хэрэгт холбогдоод 2 жил болж байна. Надаас анх байцаалт аваагүй. Би Гомбодорж байцаагчид байцаалт өгөхдөө үнэнээ хэлсэн. Дундговь аймагт хулгай хийсэн нь үнэн. Намайг Төгрөг сумын хэрэг дээр яагаад Түдэв, Мөнхбаяр нар гүтгээд чирээд байгааг би сайн ойлгохгүй байна. Төгрөг сумын хэсгийн төлөөлөгч Буянбаяр намайг энэ хэргийг хүлээчих, би чамд нэг сая төгрөг өгье гэж хэлсэн. Энэ чинь юу гэсэн үг вэ. Би энэ Төгрөг сумын хэргийг дахин шалгуулмаар байна. Надаас нэг ч байцаалт аваагүй байж энэ олон хэргийг тохож байгаад маш их гомдолтой байна. Төгрөг сумын хэсгийн төлөөлөгч Буянбаяыг давхар шалгуулмаар байна. Энэ хэргийн зам мөрийг сайн шалгаж өгнө үү. Шалгуулая гэсэн боловч шалгаж өгөөгүй тул үнэн зөвийг олж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйл, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон яллагдагч Б.М, Д.С, Д.Ш, Ц.Б, Г.Х, З.Н, М.Г, Ц.О, Р.Б, Г.Т, Т.Б нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Б.М, Д.С, Д.Ш, Ц.Б, Г.Х, З.Н, М.Г, Ц.О, Р.Б, Г.Т, Т.Б нар нь ганцаараа болон бүлэглэж бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлан авч, мөн бусдын эд зүйлийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр довтлон дээрэмдсэн мөн бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг хэргийг Өвөрхангай аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэжээ. Ингэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь шүүгдэгч нарын хийсэн үйл баримтыг яаж нотолсон, ямар нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг бүрэн дүүрэн тогтоогдсон талаар хийсэн дүгнэлт, хэрэгт цугларсан нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, уг нотлох баримтууд нь бие биедээ давхар нотлогдсон учраас шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны буюу үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөн хууль ёсны зарчимд нийцсэн гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нараас гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

  Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М, Д.С, Д.Ш, Ц.Б, Г.Х, З.Н, М.Г, Ц.О, Р.Б, Г.Т, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал:

 

 Өвөрхангай аймгийн Прокурорын газраас М.Год холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх 201515000278 дугаартай хэргийг хянан хэлэлцээд 146/ШЦТ2018/07 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон овогтой Михлайн Ганболдыг ганцаараа болон бүлэглэн, удаа дараагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдын малыг хулгайлах, бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулаагүй орхигдуулсан.

 

             Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа шүүгдэгч Г.Тийг гэм буруутайд тооцоогүй болох нь дуу дүрсний бичлэгээр тогтоогдож байхад шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Тийг гэм буруутайд тооцсон мэтээр бичсэн нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байна.

 

              Прокурорын яллах дүгнэлтэнд яллагдагч Р.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар ялласан байхад шүүх гэм буруутайд тооцохдоо яллах дүгнэлтэнд тусгагдаагүй зүйл болох бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нэмж тооцсон

 

              Шүүгдэгч Т.Быг...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж... гэж гэм буруутайд тооцсон болох нь дуу дүрсний бичлэгээр тогтоогдож байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бичээгүй

 

              Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг уншиж танилцуулахдаа эд мөрийн баримтаар хураагдсан О.Нямдоржийн гэрт нэгжлэг хийсэн камерын бичлэг 2 ширхэгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар танилцуулаагүй болох нь дуу дүрсний бичлэгээр тогтоогдож байхад хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэсэн мэтээр шийтгэх тогтоолд бичсэн

 

              Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь тогтоох хэсгийн үндэслэл болох бөгөөд тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг хэрхэн шийдвэрлэж буй үндэслэлээ бичээгүй атлаа тогтоох хэсэгт тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцохоор заасан

 

               Шийтгэх тогтоолд шүүгдэгч тус бүрээс битүүмжилсэн серийн дугаар бүхий 500 төгрөгүүдийг шүүгдэгч нарын бусдад төлүүлэхээр гаргасан хохирол эсхүл улсын орлого болгох эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан

 

               Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн үйл баримтанд хууль зүйн дүгнэлтийг хийхдээ  шүүгдэгч тус бүрээр дүгнэж бичээгүй

 

                Прокурор Ц.Б, М.Г, З.Н, Р.Б, Д.Ш, Г.Т, Т.Б, Д.С, Б.М нарыг гэмт хэрэг үйлдэх үедээ машин механизм ашиглаж эд хөрөнгө хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдсэн атлаа шүүгдэгч нарын машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдэл тус бүрийн машин механизмыг олж тогтоогоогүй, хуульд заасан журмын дагуу битүүмжлээгүй, үнэлгээ гаргуулаагүй байхад анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

   Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дах хэсэгт сум буюу сум дундын, дүүргийн шүүх, түүнчлэн аймаг, нийслэлийн шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон, эсхүл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг харъяалан шийдвэрлэх шүүх ашиг сонирхлын зөрчилтэй талаар гаргасан хүсэлт нь үндэслэлтэй бол адил шатны өөр шүүхийн дээд шатны шүүхийн ерөнхий шүүгчийн шийдвэрээр зохих шатны өөр шүүхийн шүүгчийг томилж, шүүх бүрэлдэхүүнд шүүгчдийн олонхи нь оролцож байгаа шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлнэ гэж заасан байхад 2017 оны 11 сарын 30-ны өдрийн 15 дугаартай Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжаар 201515000278 дугаартай хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харъяалал тогтоосон нь үндэслэлгүй байна.

 

 Дээрх зөрчлүүд болон нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дээр дурдсан үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

   

 Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Р.Быг Р.Бүртэнсайхныг гэж, эзэмшлээс гэхийг эзэмшлийс гэж, хохирол гэхийг хохиролд гэх зэрэг үг үсгийн алдаа байгааг дурдах нь зүйтэй.

 

  Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.М, Д.С, Д.Ш, Ц.Б, Г.Х, З.Н, М.Г, Ц.О, Р.Б нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

 

             Ц.Б, Д.С, Б.М, М.Г, Р.Б, Д.Ш, Г.Т, Ц.О, З.Н, Т.Б, Г.Х нарын хувийн байдлыг харгалзан хэрэг анхан шатны шүүхэд очтол тэдгээрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн болно.

 

             Мөн шүүгдэгч нарт холбогдох хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн шүүхийн харъяалах нутаг дэвсгэрт байрлах цагдан хорих байранд шүүгдэгч нарыг цагдан хорих нь зүйтэй байна.      

               

             Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Ц.Б, Д.С, Б.М, М.Г, Р.Б, Д.Ш, Г.Т, Ц.О, З.Н, Т.Б, Г.Х нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Д.С, Б.М, М.Г, Р.Б, Д.Ш, Г.Т, Ц.О, З.Н, Т.Б, Г.Х нарыг Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь хорих 423 дугаар ангийн цагдан хорих байранд хорьсугай.

 

4. Шүүгдэгч нарын өмгөөлөгч ар гэрт мэдэгдэхийг шүүгчийн туслах О.Батцэрэнд даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        В.ЦЭЦЭНБИЛЭГ

ШҮҮГЧИД                                         Д.БЯМБАСҮРЭН

                                                          Г.УЛАМБАЯР