Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/314

 

       

 

 

 

 

 

    2021         06           07                                   2021/ШЦТ/314

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,

гэрч Ч.Б,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-, түүний өмгөөлөгч Ц.Д-,

шүүгдэгч Г.Х-, түүний өмгөөлөгч С.Энхбат, Э.Батжаргал,

шүүгдэгч Б.Т-, Л.О-, тэдгээрийн өмгөөлөгч Г.Буянбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-д овогт Г-гийнХ-, И- овогт Б-ын Т, Б овогт Л-ын О-нарт холбогдох эрүүгийн 17100078800000 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр УлаанБ- хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэл судлал, англи, орос хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж охины хамт амьдардаг, УлаанБ- хот Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Орчлон хотхоны 80 дугаар байрны 00 тоотод тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, О-д овогт Г-гийнХ-

 

Монгол улсын иргэн, 1993 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежмент мэргэжилтэй,            “У-” ХХК-д маркетингийн менежер ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, УлаанБ- хот СүхБ- дүүргийн 7 дугаар хороо 52а байрны 00 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, И- овогт Б-ын Т,

 

Монгол улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, “У-” ХХК-д хүний нөөцийн менежер ажилтай, ам бүл-4, нөхөр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хос өргөө хотхоны 29б байрны 92 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б овогт Л-ын О

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Х- нь “М” ХХК-д гадаад харилцааны менежерээр ажиллаж байхдаа тус компаний салбар компаний ажилтан Л.О, Б.Т, Б- нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрийгөө “Ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №01 дугаартай тушаалыг 2 хувь хуурамчаар үйлдсэн, дээрх “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хуурамч гэдгийг мэдсээр байж 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ажлаас үндэслэлгүй халсан” нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн,

Шүүгдэгч Б.Т- нь “Б” ХХК-д гадаад харилцааны менежерээр ажиллаж байсан Г.Х-, тус компаний салбар компаний ажилтан Л.О- нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Г.Х-ыг “Ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №01 дугаартай тушаалыг 2 хувь хуурамчаар үйлдсэн,

Шүүгдэгч Л.О- нь “Б” ХХК-д гадаад харилцааны менежерээр ажиллаж байсан Г.Х-, тус компаний салбар компаний ажилтан Б.Т- нартай бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Г.Х-ыг “Ажлаас чөлөөлөх тухай” 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №01 дугаартай тушаалыг 2 хувь хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Захирал А ажлаас халсан гэж мэдэгдсэний маргааш өдөр нь цайны цагийн дараа компани дээр хэрэглэж байсан эд зүйлээ хүлээлгэж өгөөд, зөөврийн компьютерыг файлын хамт хүлээлгэн өгч тооцоогүй гэдгээ баталж ажлаа хүлээлгэн өгөх гэж ирсэн. Т тухайн үед захирлын нарийн бичиг хийдэг байсан тул түүнд хандаж ажлаа хүлээлцэж өгнө, намайг А захирал ажлаас халсан, надад тойрох хуудас гаргаж өгнө үү, захирал тушаал гаргаж өгөх ёстой байх гээд тойрох хуудас хэвлүүлж аваад зохих хүмүүсийн гарын үсэгтэй хүлээлгэж өгөөд нийт 2 цаг ажил дээрээ байсан. Эхний тушаалыг өөрийн хүсэлтээр гэж авч ирж өгсөн. Би өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ өгөөгүй гэж хэлээд тухайн тушаалыг авахаас татгалзсан. Ажил хүлээлцэж дуусаад нягтлангийн өрөөнд цалингаа бодуулах гээд хүлээж байх хооронд компанийн санаачилгаар ажлаас халагдсан тухай бичигдсэн тушаалыг надад авч ирж өгсөн. Нягтлантай тооцоо хийх гэж байхад А захирал хамт байсан. Ажил хүлээлцэх явцад Тын суудаг өрөөний хажуу өрөөнд суудаг Халиун гэдэг хүнд зөөврийн компьютер, эд зүйл хүлээлгэн өгч байхад захирал А 3 удаа орж ирж хяналт тавьсан. Захирал А, Баттогоо нар нэг өрөөнд суудаг. Үүдэнд нь Т суудаг. Өрөөнд нь хэн орж гарч байгааг харах боломжтой байсан. А захирлыг өрөөндөө байх үед Т өрөөнд нь орж тамга дарсан болж таарч байна. Захирлууд намайг ажлаас халагдсан, тойрох хуудсаа зуруулаад явж байгаа, өөрсдөө ажлаас халсан гэдгээ бүрэн мэдэж байсан. Захирал Баттогоо хурлын өрөөнд ажилчидтай хурал хийгээд өрөөндөө орж гараад байсан. Би шатан дээр зөвхөн Баттогоо захиралтай таарсан. Оюун-Эрдэнэ, Т нар зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Шатан дээр гарын үсэг зуруулсан зүйл болоогүй” гэв.

Шүүгдэгч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би тушаал гаргадаг хүн биш гэдгээ хэлсэн. Надад ямар ашигтай болоод захирлуудын өмнөөс тушаал гаргажХ-д өгөөд байгааг нь ойлгомжгүй байна.Х-тай хамгийн ойр ажиллаж байсан хүн нь би байсан тул надаас гуйсан байх. Хамгийн ойрын хүн нь би байсан учраас надад хандсан байх. Хэсэг хугацаанд ажлын нэг хамт олон гэж явж байсан тул онцын зүйлд хэрэглэхгүй, дараагийн ажилд ороход хэрэгтэй байна гаргаад өгөөч гэж гуйхад нь тусалж гаргаж өгсөн. Түүнээс биш энэ тушаалыг гаргаж өглөө гээд надад давуу тал үүсэж миний цалин нэмэгдэхгүй гэв.

Шүүгдэгч Л.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Цайны цагийн үеэр Т,Х- нар Баттогоо захирал харагдахгүй байна,Х- ажлаасаа гарч байгаа юм захирлын гарын үсгийг авах гэсэн боловч захирал харагдахгүй байна та зураад өгөөч гэж хэлсэн. Би тушаалд гарын үсэг зурдаг хүн биш. Миний хажуудХ-ын ээж нь утсаар яриад байсан. Дараагийн ажилд нь хэрэг болно та гарын үсэг зураад өгчих гэж гуйгаад байсан. Тушаалд гарын үсэг зураад надад гардуулсан гэжХ- хэлээд байгаа юм. Тийм зүйл болоогүй. Тушаалыг бид гурав хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед манай компани төслийн ажил гээд завгүй хагас, бүтэн сайнгүй ажиллаж байсан.Х- тэгэхэд хүүхэдтэй гээд амралтын өдрүүдэд ажилладаггүй байсан. Бүх барааны захиалгыгХ- хариуцаж байсан. Амралтын өдрүүдээр хэн нь хариуцсан нь мэдэгдэхгүй ачаа ирдэг байсан. Энэ байдал 2-3 удаа давтагдсан. Даваа гаригт грааш ороод ирсэн ачааг үзэж байхад мемори гэж матраас захиалсан боловч өөр матраас ирсэн байсан. Үүн дээр асуудал болоод ажлаа хийж чадахгүй байгаа бол өргөдлөө өгч болно шүү гэж хэлсэн. Үүний дарааХ- компанийн зөөврийн компьютер дээр түлхүүрээ тавиад, өөрийнхөө бүх эд зүйлийг аваад явсан байсан. Тухайн үед би эсэргүүцэл илэрхийлж ажлаа хаяад явж байгаа юм байна гэж би ойлгосон. Маргааш өдрийн өглөө нь Х- ажилдаа ирээгүй байсан. Өдөр 12 цагийн үед ажилдаа ирсэн. Надтай ч мэндлээгүй. Нягтлан бодогч нарын өрөөнд ороход өөрийн хүсэлтээр гэсэн тойрох хуудсан дээр гарын үсэг зуруулж, амралтын мөнгө бодуулна гээдХ- байж байсан.Х- 6 сар ажилласан амралтын мөнгө бодуулж авна гэхэд нь түүнийг нь бодож өг гэж хэлээд би гарсан. Төслийн ажил явагдаж байсан тул би ажил дээрээ л байсан. Хан-Уул дүүргийн  шүүхээс нэхэмжлэл ирэхэд нь би гайхсан. Оюун-Эрдэнэ, Т нар хувийн журмаар гуйхад нь хийгээд өгсөн гэж ярьсан. Манайх хувийн компани учраас өөрсдөө өргөдлөө өгөөд хүсэлтээрээ ажлаас гардаг. Компанийн зүгээс үндэслэлгүйгээр ажлаас халах ямар ч шаардлага байхгүй. Хэн дуртай нь ажлаа хаяж явсных нь төлөө үндэслэлгүйгээр ажлаас халах тушаал гарга гэдэг компани биш. Нийт 15 жил компанийг удирдаж байхад ийм зүйл тохиолдож байгаагүй. Амар хялбар аргаар мөнгө олох, бусдыг гүтгэж, гэмгүй хүмүүсийг хөлдөө чирч байна гэж үзэж байна.Х- гуйгаагүй байсан бол Оюун-Эрдэнэ, Т нар тушаал гаргаж гарын үсэг зурахгүй. Гомдолтой байна” гэв.

Гэрч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Цаг хугацааны асуудлыг сайн мэдэхгүй байна. Манай компанид олон жил ажилласан ч  хүн байна.Х- удаагүй. Тухайн үед би “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай байсан. Нийт ажилчдын ажлаас гарах, орох, ээлжийн амралт зэрэг асуудал миний гарын үсгээр шийдэгддэг байсан.Х- өөрийн хүсэлтээр ажлаас гараад, эргэн тойронд байгаа хүмүүсээр тойрох хуудсаа зуруулсан байсан. Миний зүгээс ажлаас халсан тушаал шийдвэр байхгүй. Өдийг хүртэл маргаад асуудал үүсгэж байгаад удирдлага байсан хүний хувьд хараБдаг. Т, О-нарыг таньдаг, ойр дотно байдлыг далимдуулан хуурамч бичиг баримт үйлдэж, асуудлыг энэ зэрэгт хүргэсэн явдалд хараБаж байна” гэв.

Эрүүгийн 1710007880000 дугаартай хэргээс:

“Б” ХХК-с Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хавтас4 хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 1 дүгээр хавтас10-11-р хуудас/

Гэрч Ч.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас13-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг, баримтын шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №5729 дугаартай дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас27-28-р хуудас/

Хуурамчаар үйлдсэн 2017-03-06-ны өдрийн 01 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын эх хувь /хх-ийн 1 дүгээр хавтас30, хх-ийн 2 дугаар хавтас124-р хуудас

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл, тушаалын хуулбар, Б ХХК-ний хариу тайлбар, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж /хх-ийн 1 дүгээр хавтас71-72, 73-75, 84-85-р хуудас, хх-ийн 1 дүгээр хавтас241-243-р хуудас/

Шүүгдэгч Б.Т-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 105-106, 3 дугаар хавтас 174-175-р хуудас/

Шүүгдэгч Л.Оюун-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас110-111, хх-ийн 2 дугаар хавтас 162, Хх-ийн 3 дугаар хавтас 74-75, хх-ийн 3 дугаар хавтас73-74-р хуудас/

Шүүгдэгч Г.Х-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас118-119-р хуудас/

Тойрох хуудасны хуулбар /хх-ийн 2 дугаар хавтас 4-р хуудас/

Г.Х-ыг 2016-08-30-ны өдөр ажилд авах тухай тушаалын хуулбар /хх-ийн 2 дугаар хавтас5-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №3804 дугаартай дүгнэлт /хх-ийн 2 дугаар хавтас 113-115-р хуудас,

Шүүгдэгч Г.Х-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 39-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1 дүгээр хавтас 40-р хуудас/, боловсролын талаарх баримтууд /хх-ийн 1 дүгээр хавтас 41-56-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1 дүгээр хавтас 57, 3 дугаар хавтас 152-р хуудас/,

Шүүгдэгч Б.Т-ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 34-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1 дүгээр хавтас 35-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1 дүгээр хавтас 38, 3 дугаар хавтас 153-р хуудас/,

Шүүгдэгч Л.Оюун-Эрдэнийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 58-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1 дүгээр хавтас 59-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1 дүгээр хавтас 62, 3 дугаар хавтас 151-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Х-, Б.Т-, Л.О- нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-, Л.О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэв. Үндэслэл нь:

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар: Шүүгдэгч Б.Т-, Л.О- нар нь бүлэглэн “Б” ХХК-д гадаад харилцааны менежерээр ажиллаж байсан Г.Х-ыг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай №01 дугаартай захирлын тушаалыг хуурамчаар үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Г.Х- нь “Б” ХХК-д гадаад харилцааны менежерээр ажиллаж байхдаа тус компанийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №01 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хуурамч гэдгийг мэдсээр байж 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зочид буудлын бараа материал захиалга хийгдэж эхний загварууд буухад Г.Х- нь ажлаа зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй, захиалсан бараа материалын дээж хүлээн авахад захиалгаас өөр матрас ирчихсэн байхаар нь шаардлага тавихад “би мэдэхгүй байна” гэж хэлээд гараад явсан. Удалгүй манай ажилтан Халиунаа ирээд Г.Х- “бүх зүйлээ үлдээгээд явсан байна” гэхээр нь ширээ рүү нь харахад байгууллагын зөөврийн компьютер өрөөний түлхүүрээ үлдээгээд өөрийн ус буцалгагч гэх мэт зүйлээ аваад явчихсан байсан. ...2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэл ирэхээр нь гайхаад нэхэмжлэлтэй танилцахад Г.Х-ыг ажлаас нь халсан тушаал гарчихсан байхаар нь Б.Т-, Л.О- нарыг дуудаж асуухад Г.Х- ажил дээр ирж уулзаад Б.Т-аас гуйж байгаад тушаал гаргуулж гарын үсэг зурах эрхгүй Л.О-эр гарын үсэг зуруулж хувьдаа хэрэглэх гэж байгаа юмаа гэж итгүүлэн тушаалыг гаргуулсан байсан. Манай байгууллагаас цалин 10.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас10-11-р хуудас/

Гэрч Ч.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг эзгүй хойгуур 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийгөө “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын загвар үйлдэж тухайн үед төслийн менежерээр ажиллаж байсан Б.Т-аар байгууллагын тэмдэг даруулж хүний нөөцийн менежер Л.О-эр миний гарын үсгийг дуурайлгаж зуруулж авсан байдаг. Тухайн үед Г.Х- нь ажлаас чөлөөлөгдөх тухай тушаалыг янз бүрийн зүйлд ашиглахгүй гэсэн байдаг. 2017 оны 03 дугаар сарын дундуур Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гээд манай байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гээд 1 сарын цалин 1.500.000 төгрөг нийт 10.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Л.О-, Б.Т- нар нь намайг төлөөлөх эрхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас13-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын Бичиг, баримтын шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №5729 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирүүлсэн харьцуулах загварууд шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” №01 дугаартай тушаалд зурсан шинжилж буй гарын үсэг харьцуулах загварт ирүүлсэн Ч.Бгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна. 3. Харин уг шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загварт ирүүлсэн Л.О-эр Ч.Бгийн гарын үсгийг дуурайлган бичүүлж авсан гэх туршилтын загвартай тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас27-28-р хуудас/

Хуурамчаар үйлдсэн 2017-03-06-ны өдрийн 01 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудын эх хувь /хх-ийн 1 дүгээр хавтас30, хх-ийн 2 дугаар хавтас124-р хуудас/

Шүүгдэгч Б.Т-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12 цаг 30 минутын үед санагдаж байна намайг ажил дээрээ байхад төслийн менежерээр ажиллаж байсан Г.Х- “ажлаас халагдах тушаал гаргаад өгөөч” гэхэд нь “би тушаал гаргадаг хүн биш” гэхэд “энэ тушаалыг онцын юманд хэрэглэхгүй” гэж дахин дахин гуйгаад байхаар нь компьютерын ард суугаад Г.Х-тай хамт ажлаас халагдах тушаалыг бичсэн. Тэр үед тушаалыг өөрийн хүсэлтээр гэж бичихэд би өөрийн хүсэлтээр гараагүй байгууллагын хүсэлтээр ажлаас халж байгаа гээд биччих гэж хэлээд үндэслэл болон зүйл заалтыг компьютерын легал инфо сайт руу орж Хөдөлмөрийн тухай хуулиас харж байгаад тушаалыг гаргасан. Тэгээд тушаалыг авч хамт захирлын өрөөнд ороход захирал байхгүй байхаар нь тэмдэг дарчхаад захирлыг хайгаад шатаар бууж байгаад Л.О- эгчтэй тааралдахаар нь “захирлын гарын үсгийг зураад өгөөч” гэж гуйхад “би гарын үсэг зурдаг хүн биш” гээд зурж өгөхгүй гээд хэлэхэд “онцын зүйлд хэрэглэхгүй ээ зураад өгчих л дөө, гадаа ээж охин хоёрыг машинд хүлээлгэчихсэн байгаа” гээд гуйхад нь Л.О- эгч тушаалд гарын үсэг зурж өгч явуулсан. ....Г.Х- ирээд “тушаал бичээд өг” гэхээр нь би гайхаад “юун тушаал бэ” гэж асуутал “би ажлаасаа гарахаар болсон” гэж хэлэхээр нь “би тушаал гаргадаг хүн биш ш дээ” гэтэл “онц шаардлагатай биш” гэхээр нь хамтдаа суугаад тушаалыг бичсэн. Хамт тушаал бичиж байхдаа өөрийн хүсэлтээр гэдгээр нь бичтэл хажуугаасХ- “үгүй ээ би өөрийн хүсэлтээр биш компанийн санаачлагчаар гэж бичнэ” гэхээр нь түүний хэлснээр бичсэн. Ингээд тушаалыг бичиж дуусгаад Ч.Б захирал байхгүй байхаар нь захирлыг ширээн дээр байсан тамгыг авч тушаал дээр дараад доош бууж Л.О-тэй тааралдаад “тушаал гаргачихлаа, ээж  нь гадаа хүлээгээд байгаа болохоор онцын шаардлага байхгүй, зураад өгчих” гэж гуйж байгаад Л.О-эр тушаалд гарын үсэг зуруулаад аваад явсан. Гэтэл удаагүй хэд хоногийн дараа компани дээр нэхэмжлэл гаргасан бичиг ирсэн. Тэр үед захирал тухайн үеийн зүйлийг мэдээгүй учраас тэр шүүхээс ирсэн бичгийг хараад Л.О- бид хоёроос асууж энэ зүйлийн талаар мэдсэн. Миний мэдэж байгаагаар Оюун-ЭрдэнэХ-ын тушаал дээр гарын үсэг зурсан” гэх мэдүүлгүүд /хх-ийн 1 дүгээр хавтас 105-106, хх-ийн 3 дугаар хавтас 72-73-р хуудас/

Шүүгдэгч Л.Оюун-Эрдэнийн яллагдагчаар өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр цайнд орчхоод байж байхад Б.Т-, Г.Х- нар ирээд Б.Т- надад хандаж “та Г.Х-ын ажлаас халагдах тушаал дээр гарын үсэг зураад өгөөч Ч.Б захирал харагдахгүй байна” гэхээр нь “би тушаал дээр гарын үсэг зурах эрх бүхий хүн бишээ” гэхэд “Хонгороо эгч яараад байна, гадаа ээж, хүүхэд 2 нь хүлээж байгаа гэнээ, өөр ажилд орохдоо хэрэглэх гээд байгаа, дараа нь ямар ч асуудал гаргахгүй” гэж хэлэхэд хажуугаас нь Г.Х- мөн адил гуйгаад байхаар нь Ч.Б захирлын гарын үсгийг дуурайлгаад зураад өгчихсөн. ...Г.Х- нь тухайн үед ажлаас чөлөөлсөн 2 ширхэг тушаалыг Б.Төмөр Б-аар бичүүлж ирээд хоёр хувь дээр нь надаар гарын үсэг дуурайлгаж зуруулчхаад эх хувь 1 хувийг нь өөрөө авч явсан. Харин үлдсэн 1 эх хувь байгууллагад үлдсэн. Ямар нэгэн байдлаар бүртгэлийн дэвтэр дээр бүртгэж аваагүй. Г.Х- энэ тушаалаа гаргуулахад өөрөө байсан хэрнээ Б.Т- бид хоёрыг хийгээд өгсөн мэтээр яриад байдаг.Х-ын тушаал дээр анх удаа захирлын гарын үсгийг зурсан талаараа хүлээн зөвшөөрнө. ...Хэргээ хурдан шийдүүлмээр байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /1 хх-ийн 110-111, хх-ийн 2 дугаар хавтас162, хх-ийн 3 дугаар хавтас 74-75, хх-ийн 3 дугаар хавтас 73-74, 178-179-р хуудас/,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл, тушаалын хуулбар, Б ХХК-с гаргасан хариу тайлбар, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж /хх-ийн 1 дүгээр хавтас71-72, 73-75, 84-85-р хуудас, хх-ийн 1 дүгээр хавтас241-243-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 “Аж ахуйн нэгж, байгууллагаас эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан бол” гэж Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: “Б” ХХК-ийн  “Г.Х-ыг ажлаас чөлөөлөх” тухай захирлын тушаалын эхийг шүүгдэгч  Б.Т- бэлтгэж, тамга дарж, улмаар шүүгдэгч Л.О- нь тус компанийн захирал Ч.Бгийн гарын үсгийг дуурайлган зурж, уг хуурамч тушаалаа Г.Х-д өгсөн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Т-, Л.О- нар нь Г.Х-ыг ажлаас чөлөөлөх тухай баримт бичгийг хуурамчаар үйлдсэн боловч өөрсдөө ашиглаж, ашиг хонжоо олсон зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тушаалыг Г.Х-ын “өөр ажилд ороход хэрэглэнэ” гэх гуйлтаар хуурамчаар үйлдсэн байх тул тушаалыг бусдад /Г.Х-д/ ашиглуулах зорилготойгоор хуурамчаар үйлдсэн байна.

Энэ гэмт хэргийн субъект албан тушаалтан буюу тусгай субъект байхыг шаарддаггүй, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илэрдэг. “Б” ХХК-ийн салбар компаний ажилтан Б.Т-, Л.О- нар нь хуурамч баримт бичиг үйлдэж байгаа, өөрсдийн хийж байгаа үйлдэл нь хууль бус болохыг мэдсээр байж үйлдлээ туйлд нь хүргэж хуурамч тушаалыг шүүгдэгч Г.Х-д өгснөөр гэмт хэрэг төгссөн байх ба Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Б.Т-, Л.О- нарыг бүлэглэн “Үүргээс чөлөөлсөн баримт бичгийг бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Л.О- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1-д зааснаар өөрчлөн зүйлчлэх зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Т-, Л.О- нарын өмгөөлөгч Г.Буянбадрал нь хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас10-11-р хуудас/, гэрч Ч.Бгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас13-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг, баримтын шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №5729 дугаартай: “...уг шинжилж буй гарын үсэг нь харьцуулах загварт ирүүлсэн Л.О-эр Ч.Бгийн гарын үсгийг дуурайлган бичүүлж авсан гэх туршилтын загвартай тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 1 дүгээр хавтас27-28-р хуудас/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.Т-, Л.О- нарын гэм буруу хангалттай нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгчийн гаргасан санал няцаагдаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг “Бичмэл нотлох баримт” гэж хуульд тодорхойлжээ. Бичмэл нотлох баримт гэдэгт иргэний хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий фактуудыг илэрхийлж, агуулсан бичгийн болон бусад хэлбэрийн эд зүйлийг хамааруулан тодорхойлдог. Бичмэл нотлох баримтад үйл явдлыг тодорхойлсон бүх төрлийн бичиг хамаарна. Үүнд байгууллагын удирдлагын тогтоол, тушаал, бичгийн шийдвэрээс гадна гэрээ, хэлцэл, өргөдөл гэх мэт иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, хүсэл зоригийг илэрхийлсэн бичиг баримтуудыг хамааруулан ойлгоно. Эдгээр бичиг баримтын агуулга нь шүүхэд хянагдаж буй маргааныг шийдвэрлэх үндэслэл болж байдгаараа нотолгооны хэрэгсэл болдог.

Хэргийн үйл баримтад тогтоогдсон 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №01 дугаартай Г.Х-ыг “Ажлаас чөлөөлөх тухай” хуурамч тушаал нь дээр дурдсан бичгийн нотлох баримтад хамаарах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт бичиг юм.

Шүүгдэгч Г.Х- нь “Б” ХХК-ийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №01 дугаартай өөрийг нь ажлаас чөлөөлөх тухай тушаалыг Б.Т-ыг эх хувийг бэлтгэж, Л.О- гарын үсэг зурж хуурамчаар үйлдсэн болохыг мэдсээр байж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Ажлаас үндэслэлгүй халсан” гэх нэхэмжлэлийг гаргаж улмаар нотлох баримтаар өгсөн нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэргийн шинжийн бүрэн хангаж байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр буюу 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх үед үйлдэгдсэн учир эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл бий болж байна. Гэвч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйл “Нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх” гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарна. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 “хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Х-ын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна.

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д “…хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн…” гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд “…хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан “нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх” гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд “...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-д заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас хөнгөн байна.

2015 оны Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон оногдуулсан ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж зааснаар шүүгдэгч Г.Х-ын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Г.Х-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ. 

Шүүгдэгч Г.Х-ын өмгөөлөгч С.Энхбат, Э.Батжаргал нараас “Г.Х- нь тушаалыг хуурамч болохыг мэдээгүй учир цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.    

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй субъект боловч шүүгдэгч Б.Т-, Л.О- нар нь энэ хэргийн талаар анх гэрчээр өгсөн болон яллагдагчаар удаа дараа мэдүүлэг өгөхдөө утга агуулгын зөрүүгүй мэдүүлсэн ба шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудтай тохирч байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Х- нь уг тушаалыг хуурамч болохыг мэдэж байсан нь хангалттай нотлогдсон тул шүүгдэгч Г.Х-, түүний өмгөөлөгч нараас гаргасан “цагаатгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй өөрөөр хэлбэл нийтийн ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-д мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол төлбөртэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд шүүгдэгч Г.Х-, Б.Т-, Л.О- нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

   Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон. Мөн  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хууль буцаан хэрэглэх журмыг хуульчилсан.

Гэмт үйлдэл эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаа гэнэ. Шүүгдэгч Б.Т-, Л.О- нар нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр дээрх хуурамч тушаалыг 2 хувь үйлдсэнээр гэмт хэрэг төгссөн байх бөгөөд энэ гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх үед үйлдэгдсэн байна. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч Б.Т-, Л.О- нарыг бүлэглэн “Үүргээс чөлөөлсөн баримт бичгийг бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарна.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр зохицуулжээ. Шүүгдэгч Б.Т-, Л.О- нарыг 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн учир шүүгдэгч Б.Т-, Л.О- нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

Улсын Яллагчаас шүүгдэгч Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...Зүйлчлэл болон ялыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэсэн саналыг тус тус гаргав.

Прокуророос шүүгдэгч Г.Х-д 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүхээс шүүгдэгч Г.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, охины хамт өрх толгойлж амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Х-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Х-, Б.Т-, Л.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Т-, Л.О- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. И- овогт Б-ын Т, Б овогт Л-ын О-нарыг бүлэглэн үүргээс чөлөөлсөн баримт бичгийг бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг,

 О-д овогт Г-гийнХ-ыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг, тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-, Л.О- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Х-ыг 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс шүүгдэгч Г.Х-д оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Х-д мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Г.Х-, Б.Т-, Л.О- нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч энэ тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Х-, Б.Т-, Л.О- нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР