Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтөлж,

улсын яллагч Н.Нарангэрэл, 

хохирогч П.Э-гийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг,

шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш- овогт Б-ын ТБ-т холбогдох эрүүгийн 2010014550000 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Ар-хуст суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, Төрийн банкны мэдээлэл технологийн үйлчилгээний хэлтэст техникийн засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* дугаар байрны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ш- овогт Б-ын Т Б-

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” автомашины захаас “иргэн П.П-ийн эзэмшлийн BMW X-1 маркийн ******* арлын дугаартай улаан хүрэн өнгийн суудлын автомашиныг “худалдаж авна, мөнгийг нь 2-3 хоногийн дараа өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан П.П-ийн эзэмшлийн BMW X-1 маркийн  автомашиныг залилан авч 28.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амилан” хотхоны ******* тоот хаягт оршин суух Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн ******* ******* /******* *******/-ээс П.П-ийн эзэмшлийн BMW X-1 маркийн ******* арлын дугаартай улаан хүрэн өнгийн суудлын автомашиныг барьцаанд тавьж 15.000.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хохирогч П.Э-д “BMW X-1 маркийн автомашин зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э.Э” банк бус санхүүгийн байгууллагаас 15.000.000 төгрөгийг зээлүүлэн, Г.Г- гэх хүний Төрийн банк дахь 1025000*******000 тоот дансаар шилжүүлүүлэн авч залилан “Э.Э” банк бус санхүүгийн байгууллагад 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 12 дугаар сард П-аас автомашиныг нь барааны эргэлтээ сайжруулах гэж авсан. Ковид-19 тухайн үед гараад, барааны эргэлт зогсолтод орж эхлэх үед Э-гийн нөхөр ыг нэр дээрээ зээл аваад өгөөч гэж гуйж зээл авхуулсан. Болохоо байхаар нь ажилд ороод зээл аваад төлнө гээд өнөөдрийг хүртэл хохирол төлсөн...” гэв.

Эрүүгийн 2010014550000 дугаартай хавтаст хэргээс:

Хохирогч П.Э-гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-р хуудас/

Хохирогч П.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/

Хохирогч ******* *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/,

П.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 168-169-р хуудас/,

Гэрч О.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/

Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

Гэрч Н.*******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

“Э.Э” Банк бус санхүүгийн байгууллагын зээл олголтын гүйлгээ хийх зөвшөөрлийн хуулбар /хх-ийн 23-р хуудас/,

П.П-, П.Э- нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 30-р хуудас/,

“Э.Э” Банк бус санхүүгийн байгууллага болон П.Э- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 45-47-р хуудас/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 64-р хуудас/,

Хохирогч П.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 88-92-р хуудас/

“А.Э” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 101-р хуудас/,

Шүүгдэгч Б.Тын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 70-71, 122-123-р хуудас/          

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: гэрч Ц.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56, 105-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 55, 116-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 57-р хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 58-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 59-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Тт холбогдох эрүүгийн хэргийг хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэв.

Гэм  буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” автомашины зах дээр  хохирогч П.П-аас түүний эзэмшлийн BMW X-1 маркийн ******* арлын дугаартай улаан хүрэн өнгийн суудлын автомашиныг “худалдаж авна, мөнгийг нь 2-3 хоногийн дараа өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилан авч 28.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амилан” хотхоны ******* тоот хаягт оршин суух Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн хохирогч  ******* ******* /******* *******/-ээс П.П-ийн эзэмшлийн BMW X-1 маркийн ******* арлын дугаартай улаан хүрэн өнгийн суудлын автомашиныг барьцаанд тавьж 15.000.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан авсан,

Хохирогч П.Э-д “BMW X-1 маркийн автомашин зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э.Э” банк бус санхүүгийн байгууллагаас 15.000.000 төгрөгийг зээлүүлж, Г.Г- гэх хүний Төрийн банк дахь 1025000*******000 тоот дансаар шилжүүлүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч П.Э-гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3-р хуудас/

Хохирогч П.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Техникийн “Д” зах дээр нөхөр М-ы хамт машин авах санаатай явж байсан юм.Гэтэл нөхрийн зүс таних ТБ- гэх залуу таарсан юм тэгээд машин авах санаатай явж байна гэдгээ хэлтэл.ТБ- нь надад зарагдаагүй удаж байгаа ВМ\/\/-Х1 маркийн улаан өнгийн машин байна. Уг машин нь 30,0 сая төгрөгийн үнэтэй гээд гар утсан дээрээсээ улаан өнгийн машины зураг харуулсан юм. Та нар урьдчилгаа би зохицуулж өгийн урьдчилгаанд нь өөрийн Приүс-30 машин маркийн машиныг оролцуулж өгий үлдсэн 15,000,000 төгрөгийг өөрсдөө зохицуулаад ББСБ-гаас гаргаад өгчих гэж хэлсэн юм.Тэгээд ТБ- нь та нар 30.0 саяын үнэтэй машиныг 15,000,000 сая төгрөгөөр авч байна. Би өөрөө урьдчилгааг нь гаргаад байна гэж хэлсэн тул дээрх машиныг нөхөр бид 2 авах болсон юм.Гэтэл ТБ- нь ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлалтай “Э.Э” ББСБ нь зээлийн шуурхай гаргаж өгдөг гэсний дагуу уг ББСБ-аар 2 өдөр явж зээлийн гэрээ бүтсэн ББСБ-аас ТБ-ын данс руу 15,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн юм. ТБ-тай хамт манай нөхөр явж дээрх ВМW машины бичиг баримтаар шинэ улсын дугаар 30-23 убү улсын дугаар авсан ба мөн “Э.Э” ББСБ-ийн нэр рүү шилжүүлж шинэ гэрчилгээ авсан байсан. Эдийн засагч нь машиныг хараагүй байхаа гэрчилгээгээр нь зээл олгосон. Миний бие анх гар утсаар машиныг харсан.Одоо хаана? Байгааг нь мэдэхгүй байна.ТБ- нь машинаа грашид байгаа түлхүүр нь байхгүй гээд янз бүрээр яриад байдаг байсан. Миний бие ББСБ-д нэг ч төгрөг төлөөгүй.Харин ТБ-тай уулзаж 800.000           төгрөг хийлгүүлж байсан. Хамгийн сүүлд ТБ-тай Хүүхдийн 100-д байрлалтай Төрийн банкид ажил дээр нь очиж уулзсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 6-7-р хуудас/

Гэрч О.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие 2020 оны 02 дугаар сарын 10-ны орчимд Э- гэх эмэгтэй нөхөр хүүхдийн хамтаар орж ирээд зээл авах хүсэлтийг анх гаргасан юм.Ингээд зээлийг нь судалж үзтэл. Манайхтай гэрээтэй хамтран ажилладаг “Хаан моторс” ХХК-аас машин худалдаж авч байгаа гээд Гаалийн бичигтэй Улаан өнгийн ВМ\Л/ х1 маркийн автомашиныг худалдан авч байгаа гэдгийг хэлээд манхайхаас 15,0 сая төгрөгийг хүссэн юм. Нэхэмжлэл нь 30,0 сая төгрөгийн үнэтэй машин байсан ба урьдчилгаанд нь өөрсдийн 61-62 УНЯ улсын дугаартай Приус -30 маркийн машиныг “Хаан моторс” ХХК-д шилүүлэн өгсөн гэсэн баримтыг Э- нь авчирч өгсөн юм.Мөн гар утас дээрээ улаан өнгийн ВМW х1 машины зургийг авчирсан ба уг зургийг нь би өөрөө буулган авч гэрээнд нь хавсаргасан юм. Э-гийн нэр дээр өөр ямар нэгэн зээл байгаагүй ба орлогоо нотолсон тул миний зүгээс зээлийг судалж үзээд олгосон юм.Ингээд уг машины гэрчилгээг манай нэр дээр шинээр гаргасан ба 30-23 убү улсын дугаарыг авсан байсан.Манай зүгээс “Хаан моторс” ХХК-ний захирал Гинад овогтой Ганзоригийн /86877711 ******* нь борлуулагч ажилтай / Төрийн банкны 1025000*******844 гэсэн дансанд нийт 15,0 сая төгрөгийг Э- гэгчийн гараар бичиж өгсөн хүсэлтийн дагуу шилжүүлэн өгсөн юм. Манай гэрээтэй байгууллагууд олон байдаг ба Монголд буусан гаалийн лавлагаа нь ирсэн байдаг тул машиныг үзэх шаардлага байдаггүй. Худалдан авч байгаа хүнээс нь тодруулж асуудаг юм бүрэн бүтэн өнгө үзэмжийг нь асуудаг юм.Мөн машины дугаар номерыг аваад бүх зээл гарсны дараа машины зургийг авах ёстой байдаг юм. Тэгээд миний зүгээс зургийг нь авъя гэхэд Э- нь машины шинэ дугаараа аваад ирсэн байсан ба машинаа үлдээсэн байгаа номерыг зүүгээд танай пэйж хуудас руу зургийг чинь явуулна гэж хэлээд явсан ба дахин Э- нь ирээгүй.Эхний нэг удаагийн 800,000 төгрөгийн төлбөр Э-гийн нэрээр 300,000 болон 500,000 төгрөгөөр тус, тус орж ирсэн. Э-гийн нийт үлдэгдэл нь 16,612,759 төгрөг болсон байна. Үүнээс хүү нь 1,593,262 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,497 төгрөг байна. Үндсэн зээл 15,0 сая төгрөг байгаа ба нийт 16,612,759 төгрөг болоод байна. Манай зүгээс шүүхэд шилжүүлэх гэж байгаа. Манай хуульч АмарТ болон тусгай активын ажилтан Б-цогт миний бие 1 удаа очиж уулзаж байсан. Машин цайз 16-ын орчимд граашид байгаа гэж хэлсэн ба барьцаанд байгаа юм уу гэхэд хятад хүний граашид тавьсан байгаа. Хятад нь өнөө маргаашгүй каргогоор түлхүүр явуулж байгаа гэж хэлсэн. Үүнээс хойш утсаа авахгүй холбоо барихгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/

Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манайхтай хамтран ажилладаг “Э.Э” ББСБ-аас миний Төрийн банкны 1025000*******844 дугаарын дансанд 15,0 сая төгрөг шилжин орж ирсэн юм. Мөнгөний утга нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №18 тоот гэрээ зээл Э- гэж орж ирсэн юм. Тэгэхээр нь миний бие ВМW машины эзэн П- /86868688/ гэгчтэй холбогдоод миний дансаар 15,0 сая төгрөг орж ирсэн байна. Тбаяр гэдэг хүн мөнгө орж ирнэ гээд байна энэ мөнгийг нь яах юм бэ? гэж асуутал. П- нь ТБ-ын дансанд шилжүүлчих гэсэн тул би ТБ-ын Хаан банкны 5071122588 гэсэн дугаарын дансанд 14,870,000 шилжүүлэн өгсөн юм. ББСБ-д буцаагаад 1% шимтгэл төлдөг учир дээрх мөнгийг шилжүүлэн өгсөн байна. Манайх “ Э.Э” ББСБ-тай гэрээтэй байдаг тул манай дансаар шилжихээр хүү нь бага байдаг тул манай дансаар мөнгийг шилжүүлсэн байсан. П- гэдэг хүнтэй ажлын шугамаар холбоотой байдаг тул манай зүгээс өөрийн гэрээтэй ББСБ-тай холбож өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

Гэрч Н.*******ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ТБ- нь манай ажил дээр хүрч ирээд. Манай дээр машин зардаг П-ийн зарах гэж байсан улаан өнгийг ВМW маркийн гаалийн бичигтэй улаан өнгийн машин дээр ТБ- нь итгэмжлэх хийлгэсэн байсан.Тэгээд ТБ- нь уг машинаа өөрөө авна гэж байсан ба 50 хувь буюу 15,0 сая төгрөг дутаад байна. Миний нэр дээр зээл гарахгүй тул надтай хамт ажилладаг гээд эхнэртэйгээ яваа нэг залууг заагаад. Уг залуугийн дээр зээл гаргамаар байна таних ББСБ-лага байна уу? гэж надаас асуухаар нь манайхтай хамтран ажилладаг “Эй Эм Эф” ББСБ-ийн ажилтан Өнөржаргал гэдэг хүнтэй холбож өгсөн юм. 2020 оны 02 дугаар сард ББСБ-аас зээл нь гарсан гэж хэлсэн. Тэрнээс биш ТБ-аас зээл нь бүтсэн эсэх талаар буцаж холбогдоогүй юм. Тухайн үедээ машины жинхэнэ эзэн П-аас энэ машины чинь зээл гарч байна болж байгаа юм уу? гэхэд болно гэж байсан. Өөрөөр П- болон ТБ- нартай дахин холбогдоогүй юм. 61-62 УНЯ улсын дугаартай Приус-30 маркийн машиныг ТБ- нь өөрөө унадаг байсан юм. Уг машинаа П- гэгчид өгсөн байх тэрнээс биш манай” Хаан моторс” төв авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

“Э.Э” Банк бус санхүүгийн байгууллагын зээл олголтын гүйлгээ хийх зөвшөөрлийн хуулбар /хх-ийн 23-р хуудас/,

Хохирогч ******* *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 11, 12 дугаар сарын орчим Баянзүрх дүүргийн ажлын байран дээрээ байж байтал Ганаагийн найз гэх ТБ- нь улаан өнгийн BMW-X-1 маркийн улсын дугааргүй, гаалийн бичигтэй машиныг авчирч өгсөн. Уг машинаа 16 сая төгрөгийн зээлээр өгөх хүсэлтэй гэдгээ хэлсэн. Барьцаанд нь уг машиныг авч үлдсэн. Мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Гэрээн дээр 2-3 сарын дараа өгнө гэж хийсэн. Үүнээс хойш утсаар холбогдохоор дараа сард өгнө гэдэг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/,

П.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай үйлчлүүлэгч БНХАУ-ын иргэн ******* нь 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр БЗД-ийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ байж байтал *******тэй хамтран ажлын хамтрагч болох Б.Гантулга нь өөрийн найз гэх Б- овогтой ТБ- гэгчийг дагуулан ирж анх танилцуулсан. Гэтэл Б.Т гаалийн бичигтэй Герман улсад үйлдвэрлэгдсэн япон улсаас импортоор орж ирсэн улаан өнгийн ВМW-1 маркийн 2010 онд үйлдвэрлэсэн машиныг авчирсан. 15,0 сая төгрөг зээлэхээр болж худалдах худалдан авах гэрээг хийж нотариатаар оруулсан байдаг. Удалгүй мөн өдрөө ТБ-аас *******д тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээг хийсэн байдаг. Үүнээс хойш удалгүй 7 хоногийн дараа ирж гаалийн бичгээ өгөөч хүнд үзүүлж өөрөөс чинь зээлсэн мөнгийг нь олж өгнө гээд гаалийн бичгийн эх хувийг гуйж авч яваад тэр чигтээ алга болсон. Хамтран ажилладаг гэх Гантулгаар дамжуулан ТБ-ыг ирж машинаа авч төлбөр тооцоогоо дуусга гэж удаа дараа хэлүүлсэн боловч нэг ч удаа ирж уулзаагүй. Машиныг нь зарна гэхээр гаалийн бичиг байхгүй өнөөдрийг хүртэл граашид хадгалан хамгаалж байна. Машиныг нь унаж хэрэглэсэн зүйл байхгүй бүрэн байна. ТБ-аас 15,0 сая төгрөгийг гаргуулан авсан тохиолдолд ямар нэгэн татгалзах зүйлгүй машиныг гаргаж өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 168-169-р хуудас/,

П.П-, П.Э- нарын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 30-р хуудас/,

“Э.Э” Банк бус санхүүгийн байгууллага болон П.Э- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 45-47-р хуудас/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 64-р хуудас/,

Хохирогч П.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Д зах дээр хувиараа автомашин худалдан борлуулдаг юм 2019 оны 12 дугаар сарын 17-ний үед Д зах дээр хөгжим засдаг ТБ- /Төвшөө/ гэж дууддаг залуу надаас ВМW Х-1 маркийн \Л/ВА\/1_32000\/М76117 арлын дугаартай улаан хүрэн өнгөтэй автомашиныг 28,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод мөнгийг нь 2-3 хоногийн дараа өгнөө гэж хэлээд итгэмжлэл хийлгээд миний машины аваад явсан хэд хоногийн дараа холбоо барихад манай эгчийн алтан картын оны эцэс гээд хаагдсан байна он гараад өгнө гэж хэлсэн. 2020 он гараад мөнгөө нэхсэн чинь 1-2 сар болох юм байна гэж хэлээд тэрнээс хойш холбоо тасарсан одоог хүртэл миний машин юм уу мөнгийг өгөөгүй алга болсон. Дээрх автомашиныг 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр би өөрөө байгуулж ирсэн. Миний нэр дээр орж ирсэн байгаа оруулж ирсэн бичиг баримт нь авто тээврийн үндэсний төв дээр байгаа байх Төвшөө гэдэг залуу уг автомашинд улсын дугаар зүүгээд банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан юм шиг байна лээ. Худалдаж худалдан авах гэрээ хийгээгүй надаар итгэмжлэл хийлгээд машин аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-92-р хуудас/

“А.Э” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 101-р хуудас/,

Шүүгдэгч Б.Тын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2019 оны 12 дугаар сард миний бие нь П- /000000000/ гэгчтэй БЗД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” зах дээр таарч түүний зарж байсан. Герман улсад үйлдвэрлэгдсэн Япон улсаас орж ирсэн. Улаан өнгийн ВМW Х-1 маркийн машиныг би худалдаж авъя улмаар мөнгийг нь 2020 оны 02 дугаар сард төлнө гэж тохиролцоод улмаар 28,0 сая төгрөгөөр худалдан авах болж улмаар нотариатаар орж итгэмжлэх хийлгэж авсан юм.Тэгээд миний бие зүс мэдэх БНХАУ-ын иргэн Даго гэж дууддаг хүнд 16,0 сая төгрөгийн барьцаанд 2019 оны 12 дугаар сарын дундуур дээрх ВМ\А/ Х-1 маркийн машиныг өгсөн юм. Машин гаалийн бичигтэйгээ улсын дугаар аваагүй байсан юм.Ингээд 2020 оны 02 дугаар сарын дундуур дахин “Д” зах дээр явж байгаад урьд нь зүс мэддэг байсан М-д машин зарах талаар ярилцсан ба дээрх ВМ\А/ Х-1 маркийн машиныг 30,0 сая төгрөгийн үнэтэй машиныг 15,0 сая төгрөгөөр зарж байна. Урьдчилгаанд нь би өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн машиныг 15,0 сая төгрөгт урьдчилгаанд өгсөн гэж бичүүлээд үлдэгдэл 15,0 сая төгрөгийг нь банк бус санхүүгийн байгууллагаас гаргуулан өгөх талаар зөвлөсөн юм. Ингээд дээрх ВМW Х-1 маркийн машиныг ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах “Э.Э” ББСБ-ийн нэр дээр шилжүүлэн улмаар П.Э-гийн нэр дээр 15,0 сая төгрөгийн зээлийг гаргуулан авсан юм. Ингээд миний бие 15,0 сая төгрөгийг П.Э-гаас авч улмаар машиныг нь гаргаж өгөөгүй ба Цайз орчимд машин маань 15,0 сая төгрөгийн барьцаанд байгаа чөлөөлөөд өгнө гээд өгөлгүй өнөөдрийг хүрсэн юм. Тухайн үед хятад улсын иргэнийг грашшаа цоожлоод хил гарсан ба короновирус өвчнөөс болоод орж ирж чадахгүй байгаа гэдгийг нь хэлдэг байсан юм...Гэтэл П.Э- нь ХУД-ийн цагдаад өргөдөл гаргасан байсан. ...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар 200603248000 хэрэгт яллагдагчаар татсан  тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71, 122-123-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

          Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд гэрээний харилцаагаар халхавчлан, анхнаасаа биелэх боломжгүй хийсвэр нөхцөлтэйгөөр дүр үзүүлэн байгуулах эсвэл гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдсэн субьектив санаатай, эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй байх үйлдэл, эс үйлдэхүйн хэлбэрээр үйлдэгддэг.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар: Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д” автомашины захаас иргэн П.П-ийн эзэмшлийн BMW X-1 маркийн ******* арлын дугаартай улаан хүрэн өнгийн суудлын автомашиныг худалдаж авна, мөнгийг нь 2-3 хоногийн дараа өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан П.П-ийн эзэмшлийн BMW X-1 маркийн  автомашиныг залилан авч 28.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амилан” хотхоны ******* тоот хаягт оршин суух Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн ******* ******* /******* *******/-ээс П.П-ийн эзэмшлийн BMW X-1 маркийн ******* арлын дугаартай улаан хүрэн өнгийн суудлын автомашиныг барьцаанд тавьж 15.000.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан авч 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

П.Э-д “BMW X-1 маркийн автомашин зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э.Э” банк бус санхүүгийн байгууллагаас 15.000.000 төгрөгийг зээлүүлэн, Г.Г- гэх хүний Төрийн банк дахь 1025000*******844 тоот дансаар шилжүүлүүлэн авч залилан “Э.Э” банк бус санхүүгийн байгууллагад 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Т нь нэр бүхий хохирогчид итгэл төрүүлэн хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь “Залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирол хор уршгийн талаар      

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

Шүүгдэгч Б.Тын үйлдлийн улмаас хохирогч П.П-ид 28.000.000 төгрөгийн хохирол, Хятад улсын иргэн ******* *******д 15.000.000 төгрөгийн хохирол, П.Э-д 15.000.000 төгрөгийн хохирол учирсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбаяраас гаргаж өгсөн баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Т нь хохирогч П.П-ид BMW X-1 маркийн ******* арлын дугаартай улаан хүрэн өнгийн суудлын автомашиныг биет байдлаар хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгч “Э.Э” ББСБ-д 15.000.000 төгрөгийн нөхөн төлж хохирогч П.Э- болон иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байна. “Э.Э” ББСБ-д 15.000.000 төгрөг, зээлийн хүүд 2.000.000 төгрөг, нийт 17.000.000 төгрөгийг нөхөн төлснөөр хохирогч П.Э-д учирсан гэм хор арилсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Тыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.      

Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Б.Тыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Т нь “ЦЕГ-ын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” /хх-ийн 55, 116-р хуудас/ гэжээ.

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Тт 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “торгох ялыг багасгаж өгнө үү” гэсэн санал гаргав.

Шүүгдэгч Б.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогч нарын зөрчигдсөн эрхийг сэргээсэн зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Тт 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгуулийн ялыг түүний цалин хөлс олох боломжийг харгалзан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

                                                                                                  ТОГТООХ НЬ:

1. Ш- овогт Б-ын ТБ-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Тыг 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан 11.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын  15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Тт мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Т нь хохирогч Хятад улсын иргэн ******* *******-д 15.000.000  төгрөг, хохирогч П.П-ид BMW X-1 маркийн ******* арлын дугаартай улаан хүрэн өнгийн суудлын автомашиныг хүлээлгэн өгсөн, иргэний нэхэмжлэгч “Э.Э” ББСБ-д 17.000.000 төгрөгийн нөхөн төлснийг дурдсугай.

6. BMW X-1 маркийн ******* арлын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 197 дугаар прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай. 

7. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР