Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/320

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,

шүүгдэгч Б.Э-, Ц.П-, тэдгээрийн өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б-ийн, Н- овогт Ц-ын нарт холбогдох эрүүгийн 2010013121000 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Эрдэнэ суманд Цэлгэр гэх амралтын газарт харуул *******илтай гэх, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин гудамж, ******* дугаар байр 00 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С овогт Б-ийн Э-

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 44 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой *******илгүй, ам бүл-1, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол гудамж, 00 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан., Н- овогт Ц-ын П-,

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э-, Ц.П- нар нь бүлэглэн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* ******* ******* их сургуулийн оюутны байрны 109 тоотод Д.О-ийн iphone-5 маркийн гар утас 1 ширхэг, самсунг эс-8 маркийн гар утас 1 ширхэг, түрийвч 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Д.О-т 1.118.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Ц.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Эрүүгийн 2010013121000 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүлээж авсан бүртгэл, тэмдэглэл, /хх-ийн 6-р хуудас/

 Хохирогч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-18-р хуудас/

“Д-” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28-29-р хуудас/

Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/

Шүүгдэгч Ц.П-мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/

Шүүгдэгч Б.Э-ын хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 60-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69-р хуудас/,

Шүүгдэгч Ц.П-хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-66-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э-, Ц.П- нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Б.Э-, Ц.П- нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* ******* ******* их сургуулийн оюутны байрны 000 тоотод хохирогч  Д.О-ийн Iphone-5 маркийн гар утас 1 ширхэг, Самсунг эс-8 маркийн гар утас 1 ширхэг, түрийвч 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.118.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүлээж авсан бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/

Хохирогч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр найзууд болох Ц.П-, Б.Э- нартай орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансрын тунел дээр таарсан. Ц.П- нь “манай гэр лүү явъя” гэхээр нь “хаана юм бэ” гэхэд Зайсанд байгаа гэсэн. Бид нар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ******* ******* ******* их сургуулийн нийтийн байранд такси барьж очсон. Замаараа дэлгүүр орж 0.5 литрийн Хараа архи, 1 ширхэг пиво авсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо нийтийн байрны 109 тоотод очсон. Ц.П-, Б.Э- хоёр 0,5 литрийн Хараа архи хува******* уусан. Харин авсан ганц пивоо уугаад хэсэг суусан. Ц.П- унтаад өгөхөөр нь үүрийн 4 цаг хүртэл Б.Э-тай юм ярьж сууж байгаад унтсан. Өглөө 09 цаг 30 минутын үед сэрэхэд миний гар цүнх дотроос Айфоне 5 маркийн гар утас, Самсунг эс8 маркийн гар утас, түрүүвч, түрүүвч дотор байсан голомт банкны карт, худалдаа хөгжлийн банкны карт, бэлнээр 20,000 төгрөг, 5,4 граммын орос монет зэрэг алдагдсан байсан. Ц.П-, Б.Э- хоёр гэрт байхгүй гараад явчихсан байсан. 2019 оны 12 дугаар сард Швед улсаас ирж байсан 2 ширхэг Айфоне 5 маркийн гар утас, Самсунг эс 8 маркийн гар утас, бор өнгийн ширмэн түрийвч, 5.4 граммтай монетон гинж алдагдсан. ...Би гэртээ харьж хувцсаа сольчхоод Сансарын тунел дээр ирэхэд Ц.П- байсан. Гартаа миний гар утасны кейс, малгайг барьсан зогсож байгаад цагдаа дуудахад зугтаасан. Цагдаа хүлээж байхад Б.Э- гараад ирэх үед нь аваад явсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-18-р хуудас/

“Дамно” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Iphone 5 маркийн гар утас 1 ширхэг 80.000 төгрөг, Samsung s8 маркийн гар утас 1 ширхэг 294.000 төгрөг, бор өнгийн ширмэн түрийвч 1 ширхэг 27.000 төгрөг, монетон гинж 1 ширхэг 702.000 төгрөг, Голомт банкны карт 1 ширхэг 10.000 төгрөг, Худалдаан хөгжлийн банкны карт 1 ширхэг 5.000 төгрөг, нийт үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1.118.000 төгрөгөөр үнэлэгдэв” /хх-ийн 28-29-р хуудас/

Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...П- бид хоёр хамтдаа хоёр ширхэг гар утсыг авч зарсан. Гар утсыг зараад архи уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/

Шүүгдэгч Ц.П-мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би хүлээн зөвшөөрч байна. ...Би Б.Э-тай цуг гар утас хулгайлсан. ...Надад орон гэр байхгүй. Ажил хийж байгаад хохирлоо барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна.

  “Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталга*******уулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг. Гэм буруугийн хувьд шууд санаатай шунахай сэдэлттэй ашиг олох зорилготой байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д  “хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох”, 3-т “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Б.Э-, Ц.П- нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хулгайн гэмт хэрэг үйлдэхээр үйлдлээрээ санаатай нэгдэж бусдын эд зүйл авсан үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Э-, Ц.П- нар нь бүлэглэн хохирогч Д.О-ийн Айфоне 5 маркийн гар утас, Самсунг эс-8 маркийн гар утас, ширэн түрийвч, монетон гинж, Голомт болон Худалдаа хөгжлийн банкны карт зэрэг эд зүйлүүдийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Э-, Ц.П- нарыг бүлэглэн хохирогч Д.О-ийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э-, Ц.П- нар болон тэдгээрийн өмгөөлөгч У.Батцэцэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар марг******* мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Э-, Ц.П- нар нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 733 дугаартай прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй.

Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан байна.

Хохирогч Д.О-ийн алдсан эд зүйлүүдийг “Д-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Iphone 5 маркийн гар утас 1 ширхэг 80.000 төгрөг, Samsung s8 маркийн гар утас 1 ширхэг  294.000 төгрөг, бор өнгийн ширмэн түрийвч 1 ширхэг 27.000 төгрөг, монетон гинж 1 ширхэг 702.000 төгрөг, Голомт банкны карт 1 ширхэг 10.000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны карт 1 ширхэг 5.000 төгрөг, нийт 1.118.000 төгрөгөөр /хх-ийн 28-29-р хуудас/ үнэлсэн баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.Э-, Ц.П- нар нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Э-, Ц.П- нараас тус бүр 559.000 төгрөг гаргуулж хохирогч Д.О-т олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Б.Э-, Ц.П- нарыг бүлэглэн хохирогч Д.О-ийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Э-, Ц.П- нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч нар нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай *******ил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялын санкцитай.

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, Ц.П- нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нарын өмгөөлөгч У.Батцэцэгээс “Б.Э- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан 360 цаг нийтэд тустай *******ил хийлгэх ял, Ц.П-д 480 цаг нийтэд тустай *******ил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

Шүүгдэгч Б.Э-, Ц.П- нарт ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгч Б.Э-ын хувьд анх удаа ял шийтгэгдэж байгааг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон, хохирогч Д.О-т учруулсан хохирол төлбөрөө барагдуулаагүй нөхцөл байдлыг тал бүрээс харьцуулан дүгнэхэд: өмгөөлөгч У.Батцэцэгээс “шүүгдэгч Б.Э-, Ц.П- нарт нийтэд тустай *******ил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзээд шүүгдэгч Б.Э-, Ц.П- нарт тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.П-д 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 27 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов. 

 Шүүгдэгч Б.Э-ад энэ шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. С овогт Б-ийн Э-, Н- овогт Ц-ын П- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-, Ц.П- нарыг тус бүр 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-, Ц.П- нарт оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар  шүүгдэгч Б.Э-, Ц.П- нараас тус бүр 559.000 төгрөг гаргуулж хохирогч Д.О-т олгосугай.

5. Шүүгдэгч Б.Э-ад энэ шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Пүрэвдавгын цагдан хоригдсон 27 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.   

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Э-, Ц.П- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР