| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00361/и |
| Дугаар | 00514 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 00514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт оршин суух, Шарнууд овогт Бат-Очирын Дуламжав /РИ66041306/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Дуламжав шүүхэд гаргасан хүсэлтдээ:Миний бие нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1982 онд туслах малчнаар элсэн ажилд орсон юм. Түнээс хойш хоньчин малчнаар нэгдэл тартал буюу 1992 оны 10 дугаар сар хүртэл ажилласан юм. Одоо өндөр насныхаа тэтгэвэр тогтоолгох гэтэл Алтан тал нэгдлийн архивын баримт шатсанаас миний хөдөлмөрийн дэвтэр, ажиллаж байсан тушаал зэрэг баримтууд олдохгүй байгаа юм.
Иймд Б.Дуламжав миний 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1984 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал туслах хоньчин, малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал:1984-1989 онуудад хоньчин, малчнаар ажилласан жил, авсан цалин хөлс бүхий сумын архивын 70 дугаар дансны хуулбар,
Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1984-1989 онуудад хоньчин, малчнаар ажилласан жил, авсан цалин хөлсийг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн гаргасан Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 3/59 дугаартай цалин хөлсний лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаартай “ ...3. ... Нэгдэл татан буугдаж байгаатай холбогдуулан / хавсралт 1- д заагдсан / нэгдлийн гишүүн 1795 хүнийг 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нэгдлийн гишүүнээс чөлөөлсүгэй...” гэх Нэгдлийг татан буулгах тухай тогтоолын хуулбар,
Нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хурлын 37 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “... 1127. Бат-Очирын Дуламжав төрсөн он 1966, нас -26 ... “ гэх тогтоолын хавсралтын хуулбар,
Гэрч Б.Чулуугийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...Б.Дуламжав нь сургуульд сурч байхдаа сурлага муутай хүүхэд байсан бөгөөд Рэнчинлхүмбэ сумын 8 дугаар ангийг 1982 онд төгсөөд Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр буюу манай бригадад туслах малчнаар элсэн орж байсан юм. Тэр цагаас хойш Б.Дуламжав бид хоёр Одхүү даргатай 1 дүгээр бригадын хонин суурь туслах малчин, малчнаар нэгдэл тартал буюу 1992 оныг дуустал тасралтгүй ажилласан...” гэх,
Гэрч Э.Төмөрсүрэнгийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өгсөн: “...Б.Дуламжав нь Цагааннуур сумын сургуулийн 4 дүгээр анги төгсөөд, Рэнчинлхүмбэ сумын 8 дугаар ангийг 1982 онд төгсөөд Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад туслах малчнаар анх элсэн орсон юм. Түүнээс хойш нэгдэл тарах хүртэл тасралтгүй малчинаар ажилласан гэдгийг би сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг, иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 10/170 дугаартай “... тус аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Б.Дуламжавд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй” тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Харин нэхэмжлэгч Б.Дуламжавын 1982 оны 06 дугаар сарын 01 ний өдрөөс 1984 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд би 1990 оноос хойших ажилласан жилээ улсаар тооцуулсан тул нэхэмжлэлийн 1990 оноос хойших хугацаанд ажилласан байдлаа тогтоолгох шаардлагагүй гэсэн тул мөн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА