| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/00364/и |
| Дугаар | 00516 |
| Огноо | 2017-05-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 00516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 57-7 тоотод оршин суух, Өндөр овогт Дэлгэрдалайн Отгонтуяа /РГ85020309/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хєвсгєл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багт оршин суух, Тогоруутан овогт Уранцэцэгийн Алтангэрэл /РГ85111517 /-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.Отгонтуяа, хариуцагч У.Алтангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Отгонтуяа шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ тайлбарлахдаа: Миний бие Д.Отгонтуяа нь У.Алтангэрэлтэй 2006 онд танилцаж үерхэж байгаад 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хууль ёсоор гэр бүл болсон билээ. Энэ уеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин А.Алтантуяа 2008 оны 11-р сарын 19-нд, хүү А.Алтанбаатар 2011 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн. Хамт амьдарсан эхний жилүүдэд бид узэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохоо байж үргэлж маргалдан, муудалцаж нөхөр У.Алтангэрэл намайг удаа дараа, тэр тусмаа жирэмсэн, төрөх болчихсон байхад хүртэл зодож, дарамталж, ална гэж заналхийлж сүрдүүлдэг болсон учраас цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Бид хоёр 2011 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа бөгөөд охин Алтантуяа, хуу Алтанбаатар нар надтай цуг амьдарч байгаа юм. У.Алтангэрэл нь намайг салаад явахдаа бүх малаа аваад явсан гэдэг бөгөөд би өөрийнхээ авч очсон малаа л авч явсан. Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар бид хоёр эвлэрэх гээд эвлэрээгүй.
Иймд охин А.Алтантуяа, хүү А.Алтанбаатар нарыг өөрийнхөө асрамжинд авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа ба бидний хооронд эд хөрөнгөний ямар ч маргаан байхгүй тул 2007 оны 0049160 тоот дугаартай бидний бидний гэрлэптийг цуцлаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Д.Отгонтуяа нь шүүх хуралдаанд:... Алтангэрэл бид хоёр хүүхдийн тэтгэмжийн асуудал дээл эвлэрч тохирсон учраас тухайн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.
Хариуцагч У.Алтангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2007 онд гэр бүл болоод 2 хүүхэдтэй болсон. Тэгээд хамт амьдарч байгаад 2011 оноос хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон.Хамт амьдарч байх хугацаанд би эхнэрээ дарамталж зодож байсан зүйлгүй. Харин эхнэр Д.Отгонтуяа нь 2011 оны зун хөхүүл хүүхэдтэй байхдаа хоногоор алга болоод үүнээс болж маргасны улмаас аав, ээжтэйгээ ирээд бүх малаа / 50 гаруй бог/ тууж аваад явсанаас хойш гэртээ ирээгүй. Харин сүүлд нь 2011 ондоо нэг хүнтэй суусан, нэг охинтой болсон байсан. Харин тэр нөхөр нь өнгөрсөн жил нас барсан гэж байсан. Би одоо ээжтэйгээ хамт ээжийндээ амьдарч байгаа бөгөөд миний хоёр хүүхэд байгаа гэр бүлээ бүрэн бүтэн байлгаж, хүүхдүүдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байгаа болохоор гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Хэдийгээр эхнэр Д.Одонтуяа нь өөр хүнтэй сууж, хүний хүүхэд төрүүлсэн ч би хүүхдүүдээ бодоод уучилж хамт амьдрахад бэлэн байна. Өнгөрсөн жил шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар орж бидэнд эвлэрч хамт амьдрах хугацаа өгсөн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 20-оос 2016 оны 6 дугаар сарын эхэн хүртэл Мөрөнгийн төвд хүүхдээ харж сургуульд суулгаж байж байгаад хүүхэд тарсанаас хойш бас л өөрийнхээ аав ээжийн гэр рүү яваад өгсөн. Энэ үед бидний хооронд ямар ч маргаан, үл зүйл болж байгаагүй. Би бага насны хүүхдүүдээ эцэггүй өсгөмөөргүй байна, мөн эхнэртэйгээ тэгтлээ маргаад байдаг зүйлгүй, зодож нүдэж байгаагүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байгаа тул гэрлэлтийг цуцлахгүйгээр хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагч У.Алтангэрэл шүүх хуралдаанд:... би хүүхдийн тэтгэмжийг нэг мөсөн өгье гэж Д.Отгонтуяатай тохирсон. Мөн гэр бүлээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Отгонтуяа нь хариуцагч У.Алтангэрэлд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Отгонтуяа, хариуцагч У.Алтангэрэл нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин А.Алтантуяа, хүү А.Алтанбаатар нар төрсөн болох нь. Тухайлбал;
Тогоруутан овогт Уранцэцэгийн Алтангэрэл /РГ85111517/, Өндөр овогт Дэлгэрдалайн Отгонтуяа /РГ85020309/ нарын 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсныг 2007 оны 6 дугаар сарын 18-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 20-рт бүртгэж олгосон 0049160/20 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ,
Тогоруутан овогт Уранцэцэгийн Алтангэрэл /РГ85111517/, Өндөр овогт Дэлгэрдалайн Отгонтуяа /РГ85020309/ нарын гэр бүлд 2008 оны 11 дүгээр сарын 19-нд төрүүлсэн охин Алтангэрэлийн Алтантуяа /РГ08311902/-г 2008 оны 12 дугаар сарын 03-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас олгосон 0000955900/124 дугаартай,
Тогоруутан овогт Уранцэцэгийн Алтангэрэл /РГ85111517/, Өндөр овогт Дэлгэрдалайн Отгонтуяа /РГ85020309/ нарын гэр бүлд 2011 оны 01 дүгээр сарын 29-нд төрүүлсэн хүү Алтангэрэлийн Алтанбаатар /РГ11212931/-г 2011 оны 02 дугаар сарын 21-нд бүртгэж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас олгосон 0000610644/12 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан баримт хэрэгт авагдаагүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд: гэрлэгчид нь хамтран амьдарч байх хугацаандаа сүүлийн үедээ байнга хэрүүл маргаантай байсан мөн хариуцагч У.Алтангэрэл нь архи ууж согтууран эхнэр Д.Отгонтуяаг зодож байнга сэтгэл санааны дарамтанд байлгасан байна. Гэрлэгчид нь 2011 оноос хойш тус тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшилцсөн, хүүхдийн асрамжийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй,хүүхдийн тэтгэмжийг нэхэмжлэхгүй гэсэн байх тул, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Иймд У.Алтангэрэл, Д.Отгонтуяа нарын гэрлэлтийг цуцлаж охин А.Алтантуяа, хүү А.Алтанбаатар нарыг эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн гэр бүлээ цуцлуулах шаардлага “ эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг, мөн Д.Отгонтуяа нь У.Алтангэрэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтийг гарган нийт 199.468 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн байх бөгөөд үүнээс гэрлэлт цуцлуулахад төлөх 70.200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлөх 48.262 төгрөгийг нийт 118.462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж улсын орлогоос 81.006 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч У.Алтангэрэлээс 70.200 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Отгонтуяад олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Тогоруутан овогт Уранцэцэгийн Алтангэрэл /РГ85111517/, Өндөр овогт Дэлгэрдалайн Отгонтуяа /РГ85020309/ нарын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 19-нд төрүүлсэн охин Алтангэрэлийн Алтантуяа /РГ08311902/, 2011 оны 01 дүгээр сарын 29-нд төрүүлсэн хүү Алтангэрэлийн Алтанбаатар /РГ11212931/ нарыг эх Д.Отгонтуяагийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй,мөн хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 199.468 /нэг зуун ерэн есөн мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгөөс 118.462 /нэг зуун арван найман мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 81.006 /наян нэг мянга зургаан/ төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч У.Алтангэрэлээс 70.200 /далан мянга хоёр зуун / төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Отгонтуяад олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА