Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 30

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо ТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргад холбогдох,

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/66 дугаартай Ажлын хэсэг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Нямжав

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Энхбат

Хариуцагч: Б.Атартулга

Гуравдагч этгээд: Д.Жаргалсайхан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 152 тоот захирамжаар Наадмын дэв нэртэй 113.32 га газрын / Урд талаас / 75.54 га газрыг иргэн Д.Жаргалсайханд, 2009 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 79 тоот захирамжаар 113.32 га газрын / хойд талаас / 37.77 га газрыг Монголын Хөдөөг Шинэчлэхийн Төлөө Фермерүүдийн Холбоо / МХШТФХ / ТББ-д тус тус эзэмшүүлж, гэрчилгээ олгосон байдаг.

Иргэн Д. Жаргалсайхан нь Сумын Засаг даргад холбогдуулан өөрт олгогдсон ...газар эзэмшүүлэх тухай Засаг даргын 152 тоот захирамжийн алдаатай хэсгийг залруулах...-аар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Улсын дээд шүүхэд тус тус нэхэмжлэл, гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийи шүүх хуралдааны 198 дугаар тогтоолоор иргэн Д.Жаргалсайхны гомдлыг хангаж, Засаг даргып 152 тоот захирамжийн ...113.32 га -аас / урд талаас /... гэсэн хэсгийг хүчипгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн 198 дугаар тогтоолоор Засаг даргын 152 тоот захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон бус захирамжийн ...113.32 га-аас /урд талаас /... гэсэн хэсгийг л хүчингүй болгосон байна.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга Б.Атартулга нь дээрх Улсын дээд шүүхийн 198 дугаар тоггоолыг биелүүлэх зорилгоор Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын гухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 ж хэсэгг заасныг тус тус үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр А/66 дугаартай Ажлын хэсэг томилох тухай шийдвэрийг гаргаж, Засаг даргын 79 тоот захирамжийн дагуу эзэмшиж байгаа манай ТББ-ийг эзэмшиж байгаа газраа чөлөөлөхийг шаардсан нь үндэслэлгүй юм.

Тухайлбал, Улсын дээд шүүхийн 198 дугаар тоггоолд манай ТББ-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Хушаат сумын Засаг даргын 79 тоот захирамжийг хүчингүй болгохоор заагаагүй байхад ямар ч үндэслэлгүй шүүхийн шийдвэр биелүүлэх нэрийдлээр манай ТББ-ийн эзэмшиж байгаа газрыг чөлөөлүүлэхээр ажлын хэсэг томилож, газар чөлөөлүүлэх ажлыг зохион байгуулсан нь Хушаат сумын Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх; 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ; 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж тус тус заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаандаа баримтлах ёстой зарчим, Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөнөөр манай ТББ-ийн газар эзэмших эрх зөрчигдөж болзошгүй байа.

Манай ТББ-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг илтэд зөрчиж болзошгүй эл үйлдлээ зогсоож, гаргасан шийдвэрээ хүчингүй болгохыг шаардаж Хушаат сумын Засаг дарга Б.Агартулгад 2019 оны 05 дугаар сарып 20-ны өдөр өмөөлөгчөөрөө дамжуулан тайлбар гаргасан боловч тэрээр хариу ирүүлээгүй, гаргасан шийдвэрээ хүчингүй болгоогүй байна.

Сумын Засаг даргын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан боловч аймгийн Засаг даргаас газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх асуудлаа сумандаа хандаж шийдвэрлүүлпэ үү гэх ойлгомжгүй хариуг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн нь Сумын засаг даргын А/66 дугаартай Захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд заасан гомдол хянан шийдвэрлэх журмыг дагуу шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг зөрчигдсөнөөс гадна зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэж тодорхойлсон тул Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/66 дугаартай Ажлын хэсэг томилох тухай захирамжийн үр дагаварын хувьд манай ТББ-ийн газар эзэмших эрх зөрчигдөж болзошгүй байна.

Иймд Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/66 дуаартай Ажлын хэсэг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна ...гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын хөдөөг шинэчлэхийн төлөөх фермерүүдийн холбоо, иргэн Д.Жаргалсайхан нарт Сэлэнгэ аймгийн Хушаат сумаас газар олгосон. Улмаар Хушаат сумын наадмын дэв гэх гарзаас 113.31 га газрын урд талаас 75.54 га газрыг иргэн Д.Жаргалсайханд Хушаат сумын засаг даргаас 2008 онд олгосон. 2009 онд Монголын хөдөөг шинэчлэхийн төлөөх фермерүүдийн холбоо-нд тухайн 113.31 га газрын хойд талаас буюу 37.77 га газрыг олгосон байдаг. Талууд засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших гэрчилгээг хууль ёсны дагуу авч, гэрээ байгуулсан. 2010 онд иргэн Д.Жаргалсайхан нь сумын 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 152 дугаартай Засаг даргын захирамж алдаатай байна гэсэн өргөдлийг Засаг даргад гаргаад улмаар Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд энэ захирамжийн алдаатай хэсгийг залруулъя гэсэн нэхэмжлэл гаргасан байдаг.

Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэн Д.Жаргалсайхан давж заалдах шатны шүүхийг алгасаад Улсын дээд шүүхэд гомдол гаргаад Улсын дээд шүүхээс Д.Жаргалсайханы гомдлыг хангаж шийдвэрлэсэн байдаг. Яагаад хангаж шийдвэрлэсэн гэхээр Д.Жаргалсайханд олгосон 152 дугаар бүхий захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай байна гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамждаа ...113.31 га газрын урд хэсгээс... гэсэн нь утга агуулгын илэрхий алдаа гэж дүгнэсэн учир энэ хэсгийн Улсын дээд шүүхээс хүчингүй болгож, захирамжийн бусад хэсгүүдийг хэвээр үлдээсэн. Одоо ч гэсэн 152 дугаартай захирамж хүчинтэй байгаа. Д.Жаргалсайхан Улсын дээд шүүхээс миний нэхэмжлэлийг хангалаа гээд Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 2011 онд дууссан.

Гэтэл иргэн Д.Жаргалсайхан одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга Б.Атартулга, аймгийн Засаг дарга нарт Монголын хөдөөг шинэчлэхийн төлөөх фермерүүдийн холбоо-нд 2009 онд олгосон Хушаат сумын засаг даргын 79 дугаартай захирамжийг хүчингүй болгосон гэж ойлгуулж, тайлбарлаад 2018 онд Хушаат сумын засаг даргаас захирамж гарсан байдаг. Тухайн онд ажлын хэсэг томилогдоод газар чөлөөлөх ажил эхлэх үед манай байгууллага дээд шатны засаг дарга, шат дараалалтай хандах явцад эвлэрч шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр А/66 дугаартай ажлын хэсэг томилох захирамж гарсан байдаг. Уг захирамжийн үндэслэл нь Монгол улсын дээд шүүхээс 2010 оны 09 дугаар сарын 198 дугаартай тогтоол Д.Жаргалсайханы гомдлыг хэлэлцэн хянан шийдвэрлэсэн тухай тогтоолд Хушаатын наадмын дэв гэх газар иргэн Д.Жаргалсайханы эзэмшлийн газар юм байна, иймд энэ ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр акт гарсан байдаг. Энэхүү Засаг даргын захирамж нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан заалтуудыг зөрчсөн байдаг.

Тухайлбал засаг дарга энэ захирамжийн үндэслэх хэсэгтээ Улсын дээд шүүхийн тогтоолыг үндэслэсэн байдаг. Улсын дээд шүүхийн тогтоолд нэхэмжлэгчийн газрыг чөлөөлж Д.Жаргалсайханд олго гэж шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч байгууллагын эзэмшиж байгаа Хушаат сумын Засаг даргын 79 дугаартай захирамжийг хүчингүй болго гэж дурдаагүй. Гэтэл хүчингүй болгосон мэтээр Д.Жаргалсайхан бусдад ойлгуулаад Улсын дээд шүүхийн тогтоолыг биелүүлсэн байдаг. Энэ газрыг хууль ёсны эзэмшигчид нь хүлээлгэж өгье гэсэн ажлын хэсэг байгуулсан нь үндэслэлгүй юм. Захиргааны хуульд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байгаа Улсын дээд шүүхээс ийм тогтоол гарсан байна танай газрыг чөлөөлнө гэж мэдэгдээгүй. Дээр дурдсанаар шүүх энэхүү актын хянаж өгнө үү.

Улсын дээд шүүхийн тогтоол Хушаат сумын Засаг даргын 79 дугаартай захирамжийг хэлэлцээгүй. Иймд хүчингүй болгосон захирамжийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга Б.Атартулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ...Иргэн Д.Жаргалсайханд 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 152 тоот захирамжаар Наадмын дэв гэдэг газар 75.54 га газар МХШТФ холбоонд 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 79 тоот захирамжаар 37.77 га газар олгосон байдаг. Улсын дээд шүүхийн 2010 оны 09 сарын 06-ны өдрийн захиргааны хэргийн шүүхийн 198 тоот тогтоолоор захирамжийн алдаатай хэсгийг залруулах, иргэн Жаргалсайханы хүсэлтийг хангах гэж гарсантай холбогдуулж маргалдагч талуудыг байлцуулж 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, Долгорлхам газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Д.Батдэлгэр, сумын газрын даамал М.Жаргал нар шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн болно. Энэ цаг үеэс одоог хүртэл маргаантай үргэлжилж байна. Иймд миний бие Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 140 Үүрэг даалгавар өгөх тухай Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 02-ны 1/343 тоот Шүүхийн шийдвэр биелүүлж хариу ирүүлэх тухай албан тоотуудыг гардан авч маргалдагч талуудад мэдэгдэл хүргүүлж газрын маргааныг шүүхийн шийдвэр биелүүлэх ажлын хэсэг томилсон захирамж гаргасан болно.

Энэхүү захирамжтай холбогдуулан МХШТФХ-ны өмгөөлөгч С.Энхбатаас 2019 оны 05 дугаар сарын 20-ны 45 тоот Тайлбар гаргах тухай бичиг ирсэн. Үүнд Аймгийн Засаг даргаас гомдлыг шийдвэрлэх хүртэл захирамжид дурдсан үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүссэний дагуу ажиллагаа явуулаагүй. Дээд шатны байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх биелүүлэх үүргийн дагуу 2019 оны 05 дугаар сарын13-ны өдрийн А/66 тоот захирамжаа гаргасан болно... гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн Шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 06-ны 198 тоот тогтоолоор хууль ёсны эзэмшилд Д. Жаргалсайхан надад Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Наадамын дэв гэдэг газарт байрлалтай 114 га талбайгаас 75.54 га талбай тогтоогдсоноос хойш 2008 оноос өнөөдөрийг хүртэл 18547492216015 нэгж талбарын дугаартай 236459 тоот 35.54 га талбайг Монголын Хөдөөг Шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо нь өөрийн эзэмшилийн 236461 тоот 57.77 га талбай дээрээ илүү нэмж элдэв заль мэх зохион, шалтаг тоочин хууль бусаар ашигласаар өнөөдрийг хүрлээ.

Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын Шатны Захиргааны Хэргийн Шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 06-ны 198 тоот тогтоолыг Хушаат сумын газрын даамал М.Жаргал эсэргүүцээд биелүүлэхгүй байсан учраас 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дуудаж Сэлэнгэ аймгийн Захиргааны Хэргийн шүүгч Ж.Бурмаа, Д.Халиунаа, Л.Одбаатар нар шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг тайлбарлах биш гүйцэтгэх ёстойг сануулан үүрэг өгсөн юм.

Шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байсаар байсан тул Сэлэнгэ аймгийн Захиргааны Хэргийн Шүүхийн шүүгчийн 2011 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 10 дугаартай албадан гүйцэтгэх захирамж гарч Сэлэнгэ аймгийн ШШГА-ны шийдвэр гүйцэтгэгч Л.Долгорлхам 2011 оны 5 сард очиж гүйцэтгэх ажиллагаа явуулах гэсэн боловч Хушаат сумын газрын даамал М.Жаргал эсэргүүцээд биелүүлэхгүй байсаны улмаас 2011 оны 06 дугаар сарын 17 өдөр Сэлэнгэ аймгийн ШШГ Албаны гүйцэтгэгч Д.Долгорлхам, Сэлэнгэ аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын Газрын дарга Батдэлгэр, кадастрын мэргэжилтэн Б.Мөнхсоёл нарын хамтарсан ажлын хэсэг ирж Хушаат сумын газрын даамал М.Жаргал, МХШГФХ-ны төлөөлөгч С.Нямжав, иргэн Д.Жаргалсайхан намайг байлцуулан Хушаат сумын Наадмын дэвийн 114 га талбайг хэмжилт хийн, кадастрын зураглалд өөрчлөлт оруулан талуудад хүлээлгэж өгсөн юм.

Энэ асуудлаар МХШТФХ нь шүүхэд гомдол гаргаж Монгол Улсын Дээд Шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны 34 тоотоор Сэлэнгэ аймгийн Шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 548 тоот захирамжаар тодорхой хариу шийдвэрүүдийг хүргэж байсан.

Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүй байгаа учраас Сэлэнгэ аймгийн Захиргааны Хэргийн шүүх 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 92 тоотоор Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн дагуу Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шилжүүлж байсан юм.

Д.Жаргалсайхан миний хууль ёсны эрх зөрчигдөн байгаа тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ханган ажиллах талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1/343 тоот, Сэлэнгэ аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 140 тоот, Сэлэнгэ аймгийн Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын Газрын 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/683 тоот, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/602 тоот, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний 01/172 тоот хиймэл дагуулаас 2018 оны 09 дүгээр 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Наадамын дэвд байрлах үр тарианы зориулалттай нэгж талбарын байршлын хиймэл дагуулаас авсан зураг, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 129 тоот, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 119 тоотуудадаар Монголын Хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо-нд хууль бусаар бусдын эзэмшил газрыг олон жил илүү ашиглаж байгаагаа зогсоохыг удаа дараа шаардлага хүргүүлж байсан.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Наадмын дэвд байрлах үр тарианы зориулалттай 114 га талбайгаас газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил ажилласан давуу эрхээр 114 га талбайгаас Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2004 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 16 тоот захирамжийн дарааллаар Хушаат гол талаас буюу ертөнцийн зүгээр урьд талаас / хүснэгтийн- 8 Цэндийн Алимцэцэг 40 га, хүснэгтийн -15 Михдаваагийн Баярхүүд 40 га хүснэгтийн -19 Чимэдийн Алтангэрэлд 34 га дутахаар нь өөр талбайнаас 4 га олгосон байдаг бөгөөд 2008 оны 12 дугаар сарын 10-нд 152 тоот захирамжаар Ц.Алимцэцэг, Ч.Алтангэрэл нарын эзэмшилийн талбайнууд Д.Жаргалсайхан миний эзэмшилд шилжсэн юм. Гэвч Ч.Алтангэрэлд 34 га дутахаар нь өөр талбайнаас 4 га талбайнуудыг олгосоныг Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 129 тоот МХШТФХолбоо нь хууль бусаар өнөөдрийг хүртэл ашигласаар байгаа болно.

Энэ нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 01/172 тоот хиймэл дагуулаас 2018 оны 09 дүгээр 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Наадмын дэвд байрлах үр тарианы зориулалттай нзгж талбарын байршлын хиймэл дагуулаас авсан зураг, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны Ёлт сүрвэй ХХК-ийн Хушаат сумын Наадмын дэвд 114 га талбайгаас МХШТФХолбооны хууль бусаар 576644.4 га талбайг илүү ашиглаж байгааг нь хэмжилт хийсэн кадастрын зургуудаар тодорхойлсон юм.

Энэ хууль бус үйлдэлийг 2018 оны Намар Сэлэнгэ аймгаас ажлын хэсэг газар дээр нь ирж нөхцөл байдалтай танилцаад иргэн миний эрх зөрчигдөн хохирч байгаагаас гадна энэ байдал улам даамжирч улс олон зуун сая төгрөгөөр хохирч байгаа үйлдлийг таслан зогсоож, ажиллахыг үүрэг болгоод явсан юм.

Бодит нөхцөл иймд Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр, газрын тухай хууль олон жил зөрчин хууль бусаар бусдын эзэмшил газрыг ашиглан цаг хожих, заль зохиож байгаа МХШТФХолбоонд хариуцлага тооцон, хохиролыг минь барагдуулан иргэн Д.Жаргалсайхан эзэмшилийн 37.54 га талбайг чөлөөлж өгөхийг хүсье гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо ТББ нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/66 дугаартай Ажлын хэсэг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь: Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын засаг дарга нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т ...газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга... гэж заасны дагуу иргэн Д.Жаргалсайхан, Монголын хөдөөг шинэчлэхийн төлөөх фермерүүдийн холбоо-ны хооронд газар эзэмшихтэй холбоотой маргааныг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны 198 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 152 дугаартай захирамжийг утга агуулгын хувьд алдаатай гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг ямар нэг байдлаар хөндөөгүй бөгөөд тухайн тогтоолын мөрөөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын авсан арга хэмжээ хууль зөрчөөгүй байна.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга нь 2008 онд иргэн Д.Жаргалсайхан, 2009 онд Монголын хөдөөг шинэчлэхийн төлөөх фермерүүдийн холбоо ТББ-д тус тус наадмын дэв гэх газарт газар эзэмших эрх олгохдоо хоёр утга бүхий агуулгатай захирамж гаргаж наадмын дэв гэх газрын урд, хойд талаас гэж ойлгомжгүй байдлаар газрыг эзэмшүүлсэн нь маргаан дагуулж цаг хугацааны хувьд түрүүлж олгосон газар эзэмшигчийн эрхийг сэргээснийг шүүх буруу гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүхээс маргаан бүхий захиргааны актыг хянах үүрэгтэй бөгөөд газрыг талууд илүү дутуу хэмжээгээр ашигласан, давхардуулан олгосон эсэх асуудлыг шүүхээс хянаж, тогтоох боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо ТББ-ын гаргасан Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/66 дугаартай Ажлын хэсэг томилох тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Монголын хөдөөг шинэчлэхийн төлөө фермерүүдийн холбоо ТББ-аас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах ба заасан хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.БАЙГАЛМАА