| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00249/И |
| Дугаар | 00392 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 00392
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багт оршин суух, Цагаан гэрүүд овогт Дарьсүрэнгийн Тунгалаг /РЕ65061567/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 155/2017/00249/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн О.Өлзийнбуян, оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Тунгалаг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Их-Уул сумын Жаргалант нэгдэл Цэцүүх бригадад 1980 оны 10 дугаар сарын 1-ээс 1985 оны 8 дугаар сарын 25-ыг хүртэл малчнаар ажиллаж байсан. Мөн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 1-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл малчнаар ажиллаж байсан Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан жил тооцогдохгүй байгаа тул миний Их-Уул сумын Жаргалант нэгдэлд 1980 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25-ыг хүртэл малчнаар, Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 1-ээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Тунгалаг нь тус шүүхэд Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Цэцүүх бригадад 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Цагаан гэрүүд овогт Дарьсүрэнгийн Тунгалаг нь Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Цэцүүх бригадад 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, тус сумын Засаг даргын тамгын газрын архивын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Б.Даваадорж, Г.Шугарсүрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Тунгалагт 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цаг 30 минутанд болох шүүх хуралдааны товыг 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цагаан гэрүүд овогт Дарьсүрэнгийн Тунгалагийн Завхан аймгийн Их-Уул сумын Жаргалант нэгдлийн Цэцүүх бригадад 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1986 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Тунгалаг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН