| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00291/И |
| Дугаар | 00445 |
| Огноо | 2017-04-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 00445
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1963 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт оршин суух, Бэсүд овогт Цэнд-Аюушийн Оюунчимэг / РФ63030865/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 155/2017/00291/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Ц.Оюунчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 03 дугаар сарын 08-нд 55 нас хүрч байгаа бөгөөд тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байна. Аймгийн архив, сумын архиваас баримт хайсан боловч баримт материал бүрэн олдохгүй байна.
Иймд Ц.Оюунчимэг намайг Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд тус сангийн аж ахуйн Тэжээлийн үйлдвэрт нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ц.Оюунчимэг нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн Тэжээлийн үйлдвэрт нормчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Оюунчимэг нь Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн Тэжээлийн үйлдвэрт нормчноор тус тус ажиллаж байсан болох нь Тарилан сангийн аж ахуйн даргын 1982 оны 01 сарын 19-ний өдрийн 09 дугаартай Шагнах тухай 1983 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 241 дугаартай Ээлжийн амралт олгох тухай 1984 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаартай Ээлжийн амралт олгох тухай, 1984 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Шагнах тухай тушааал, хавсралтын хуулбар, Тариалан сангийн аж ахуйн даргын Шагнах тухай гэх тушаалуудын хуулбар, хавсралтууд, гэрч Б.Дашням, М.Гүнтэвсүрэн нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бэсүд овогт Цэнд-Аюушийн Оюунчимэгийн Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд саальчнаар, 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Тариалан сангийн аж ахуйн Тэжээлийн үйлдвэрт нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН