Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 00446

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төрийн банкны Эрдэнэбулган тооцооны төвийн хүсэлттэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 155/2016/00356/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Төрийн банкны Эрдэнэбулган тооцооны төв шүүхэд гаргасан хүсэлтдээ Зээлдэгч Ц.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нар нь Төрийн банктай 2014 оны 07 сарын 02-нд 2023/58050 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 9.000.000 /есөн сая/ төгрөгийг 3 жилийн хугацаатай, сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлдэн аюсан. 2015 оны 12 дугаар сарын 18-нд үлдэгдэл 7.403.665 / долоон сая дөрвөн зуун гурван мянга зургаан зуун жаран тав/ төгрөг дээр нэмж 590.000 /таван зуун ерэн мянга/ төгрөгийн зээл авсан. Зээлийн барьцаанд барьцаат зээлийн гэрээний дагуу цалин, хөлдөөгч, зурагт барьцаалсан.

Гэвч зээлдэгч Ц.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, улмаар гэрээ байгуулсан үед байсан Хөвсгөл аймаг Эрдэнэбулган сум 4-р баг, тоот хаягандаа оршин суухгүй, одоо хаана байгаа нь тодорхойгүй болсон тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Эрдэнэбулган тооцооны төв нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Пүрэвсүрэнг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Ц.Пүрэвсүрэн, Г.Энхбаяр нарын оршин суугаа хаяг тодорхойгүй, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багт оршин суудаг хаягийн бүртгэлтэй боловч одоогоор оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Дуурга багийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Цэндээ овогтой Пүрэвсүрэн /РВ89052311/ нь 4-р багт оршин суудаггүй нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.

Хар дархад овогт Цэндээгийн Пүрэвсүрэн нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум 4 дүгээр багт оршин сууж байсан, эрэгтэй, РВ89052311 дугаар регистртэй,түүний эхнэр Боржгон овогт Гэрэлжаргалын Энхбаяр /РЦ89110285/ дугаар регистртэй гэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох Хар дархад овогт Цэндээгийн Пүрэвсүрэн, Боржгон овогт Гэрэлжаргалын Энхбаяр нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цэндээгийн Пүрэвсүрэн, Гэрэлжаргалын Энхбаяр нарыг эрэн сурвалжлах, тэдгээрийн оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН