| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00219/И |
| Дугаар | 00450 |
| Огноо | 2017-04-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 00450
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багийн 8-9 тоотод оршин суух Их хотгойд овогт Гүнрэгмаагийн Нямжав /ЧВ62122405/-ын-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 155/2017/00219/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн О.Өлзийбуян, нэхэмжлэгч Г.Нямжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Нямжав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Галт сумын Зүрх багт 1957 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн боловч иргэний үнэмлэх олгохдоо 1958 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрснөөр бичигдэж олгогдсон нь одоо өндөр насны тэтгэвэрт ороход дээрх буруу бичигдсэн нь насанд зөрүү гарч байгаа тул цэргийн батлах, 1970 оны бага боловсролын гэрчилгээ зэргийг үндэслэн 1957 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Нямжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах болж байгаа тул насаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан юм. Би Пүрэвжав гэдэг айлын том хүү нь болж 1957 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн. Бага сургуульд суух, иргэний пасспорт солигдох хүртэл би 1957 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн бүртгэлтэй явж ирсэн. Гэтэл пасспорт солигдож иргэний үнэмлэхэд шилжих үед 1957 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрснийг минь 1958 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрснөөр бүртгэсэн байсан. Иймд намайг холбогдох баримтуудыг үндэслэж 1957 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Нямжав нь тус шүүхэд 1957 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болохоо тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.Нямжав нь 1957 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн болох нь Тайж нар овогт Гүнрэгмаагийн Нямжав 1970 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нээж олгосон бага боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1976 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нээж олгосон цэргийн үүрэгтний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт, гэрч Л.Юмжавын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж