Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/111

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч Д.Аянагүл,   

Шүүгдэгч О.П, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой О.П, ******* овогтой О.Н нарт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой О.Пид холбогдох эрүүгийн 1929 00137 0057  дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч,

                                                                                                               

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол Улсын иргэн 1979 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................................................................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 161 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох,

Налайх дүүргийн шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 2 жил хорих,

Нийслэлийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 88 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 5 жил хорих,

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.4-тзааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 12 жил хорих,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тэгштгэлд хамрагдан суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт О.П /РД: …………………………./.

 

  1. Монгол Улсын иргэн 1978 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ................................................................... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Налайх дүүргийн шүүхийн 1996 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.3 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэн харгалзах ял,

Налайх дүүргийн шүүхийн 1997 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т, 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 6 жил 6 cap 15 хоног хорих ял,

Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1, 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 6 жил 6 cap 15 хоног хорих ял,

Налайх дүүргийн шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 181 дугаар зүйлийн 181.3-т зааснаар 7 жил 11 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар "онц аюултай гэмт хэрэгтэн-ээр тооцогдсон,

Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.2-т зааснаар 50.000 төгрөг хурааж, 10 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн тэгштгэлд хамрагдан суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт О.Н. /РД:  /

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч О.П нь 2020 оны 7 дугаар сарын 17-оос 18-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ................................................................... тоотод байрлах иргэн Н.Бгийн хувийн байшингийн цонхыг хагалан дотогш нэвтрэн орж тухайн байшин дотор байсан насанд хүрээгүй хохирогч О.Н, Б.Н нарын гар утсыг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж аван дээрэмдсэн,

2018 оны 8 дугаар сарын дундуур машин механизм ашиглан Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хөх давааны энгэр" гэх газарт байрлах хохирогч Б.Эын бариатай байсан монгол гэрийн дотор нь байсан эд хөрөнгийн хамт нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад 1.950.400 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 08 дугаар сард Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөх давааны энгэр гэх газарт байрлах задгай тоотод иргэн Б.Агийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Haier брэндийн 32 инч загварын зурагт ДДЭШ төхөөрөмж, аккумлятор хулгайлж бусдад 1.165.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.П, О.Н нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг Шандын хар чулуу гэх газарт нутаглах иргэн Б.Бын бууцан дахь гэр, гарааш, амбаарт хууль бусаар нэвтэрч 12 цагаантай мөнгөн эмээл, хулсан ташуур, 2 ширхэг мөнгөн хазаар хурган дээл 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг гэх мэт олон тооны эд зүйл хулгайлж бусдад 28.111.890 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.П нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 05 дугаар сарын 13-ны шөнө хулгай хийсэн нь үнэн. О.Н энэ тухай мэдээгүй байсан. Энэ тухай хэлээгүй. Энэ хүнийг татан оролцуулж байгаа нь миний буруу. Урьд шүүх хурал дээр өмгөөлөгчид нь хэлж байсан. Сая Өмнөговь аймгийн Ханбогд сумын прокуророос наашаа шилжсэн. Тэр үед Хөх давааны энгэрт болсон хэргийн талаар л хавтаст хэрэг танилцуулсан. Өөр зүйлээр яллах дүгнэлт танилцуулаагүй. Хохирлын хэмжээ тогтоогдоогүй байгаа. Дээрээс нь буцаагаад өгсөн эд хөрөнгийн үнэлгээ хийгдээгүй хохирлоос хасагдахгүй байгаа. Би хөх Давааны энгэрт 1.950.000 мянган төгрөгийн хохирол учруулсан. Өчигдөр замдаа жаахан саатаад өмгөөлөгчтэйгөө уулзаж чадаагүй. Налайх дүүрэгт болсон 2 хэргийн хохирлыг төлмөөр байна. Тухайн үед шөнө 1 пиво уусан. Тэгээд ядарсан байсан. 2  хүүхдээс дээрэмдсэн зүйлээ газар дээр нь буцаагаад өгсөн. Одоо хохирол төлбөрөө хасуулмаар байна. Би хавтас хэрэгтэй танилцаагүй байгаа болохоор тооцоо гаргаж чадахгүй байгаа. 2020 оны 07 дугаар сард хоригдоод 2021 оны 01 дүгээр сарын 22-нд гарсан. Хохирол төлбөрийн хувьд Б.Бынхаас алга болсон зүйлийг төлсөн.” гэв.

 

Шүүгдэгч О.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүрэгт ордны өмнө О.Птой тааралдаад таксинд яваад өгөөч Өмнөговь аймагт хувцсаа орхичхоод ирсэн хувцас хунараа аваад ирье гэж хэлсэн. Тэгээд гэрт нь очоод мөнгөн эмээл авсан. Замдаа цасанд суугаад шөнө 1 цагт очсон. Тэгээд О.П айл руу ороод юм ачаад байсан. Хулгайн зүйл байсныг нь мэдсэн бол би явахгүй байсан.” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед өөрийн өвөлжөөн дээрээ түлэх түлш авах гээд манай гэрт мал алах гэж ирсэн 2 хүнтэй хамт бууцан дээрээ очиж түлш аваад буцаад гэр лүүгээ явж байх үед цасан шуурга шуурч гэрээ олохгүй хөдөө хоноод маргааш өглөө гэртээ харьсан. Манайд мал алах гэж ирсэн 2 хүн хамт машинд хоносон. Тэгээд би 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр мал алах гэж ирсэн 2 хүнийг Цогтцэций сум руу хүргэж өгөөд шөнө хөдөө гэртээ ирсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед эхнэр 2 хүүхэдтэйгээ хамт бууцан дээрээ очиход бууцан дээр байсан гэр, амбаар, гараашийн цоож эвдэж эд зүйл алдагдсан байсан." /1хх-31/ гэх мэдүүлэг,

“......Миний гаргаж өгсөн үнэлгээгээр бол нийт хохирол 29.961.890 төгрөг болж байсан. Шинжээчийн дүгнэлтээр дунд гарын манан хөөргийг 3.500.000 төгрөгөөр, бурханы мөнгөн гууг 850.000 төгрөгөөр тус тус үнэлж миний гаргаж өгсөн үнийн дүнгээс мөнгөн гууны үнээс 350.000 төгрөг, дунд гарын манан хөөрөгний үнээс1.500.000 төгрөг хасагдаж нийт хохирол 28.111.890 төгрөг гарсан байна. Би энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй." /2-хх-134/ гэх мэдүүлэг,

Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амбаарт байсан нийт 4 уут борц алдагдсан. Жагсаалтад шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч гэж орсон байгаа. Эрэгтэй түрүүтэй гутал 2 хос, эмэгтэй түрүүтэй гутал 2 хос алдагдсан. Хулгайд бурхан алдсан нь үнэн гэхдээ эргүүлж авсан. Манай нөхөр бид 2 ярьж байгаад тэр бурханыг үнэлүүлэх шаардлагагүй гэж үзээд жагсаалтад оруулахгүйгээр байгаа. Олдоогүй байгаа мөнгөн гууг нь жагсаалтад оруулсан.” /2хх-135-136/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Нгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Би он, cap, өдрийг нь сайн санахгүй байна. Тэр өдөр би таксинд яваад Налайх дүүргийн Соёлын ордны өмнө зогсож байхад О.П ирээд надтай юм ярьж байгаад Өмнөговь аймагт айлын ямаа самнаж байгаад ирсэн. Тэр айлд хувцас хунар минь байгаа түүнийг аваад ирье чамд хөлсөнд нь 400.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд би О.Поос мөнгө өгнө биздээ гэхэд яг өгнөө гээд бид 2 хамт Налайхаас Өмнөговь аймагруу явсан. О.П намайг очих зардлаа гаргачих би ирээд мөнгө өгнө гэж хэлсэн. Тэгээд би Налайхын колонкоос машиныхаа банкыг дүүргэж бензин хийгээд гарсан. Би газар мэдэхгүй болхоор О.П зам заагаад бид 2 Цогтцэций сум дээр нэлээд орой ирсэн. Тэндээс гараад шороон замаар явсан. Замд цасаар шуураад шөнжин төөрч явсаар байгаад эргээд Цогтцэций сум дээр ирж дахиж колонкоос бензин аваад дахиад зүүн тийшээ явсан. Тэгээд явсаар байгаад өнөө харанхуй болсон хойно өвөлжөөтэй айлын гадаа очиж зогссон. Машинаа нэлээд зайтай зогсоогоод О.П буугаад явсан. Би машин дотроо унтсан байсан. Нэг сэрэхэд О.П намайг дуудаад машины хойно авчирсан байсан шуудайтай зүйл, мотор гэх мэт зүйл ачилцаад өг гэсэн. Би цахилгаан гаргадаг моторыг нь ачилцсан. Тэгээд бид 2 Улаанбаатар явсан. Бид нар шороон замаар явсаар байгаад засмал зам руу орж явсаар байгаад маргааш орой нь шөнө нь Налайх орсон. Замдаа нойр хүрээд жаахан унтсан. Тэгээд манай гэрт очоод толгой хүзүүгээ угаачихаад Улаанбаатар хот орж Нарантуул зах дээр очсон. Нарантуул дээр очоод зогсоход О.П машнаас нэг шуудайтай, боодолтой зүйл аваад явсан. Би машиндаа үлдсэн. Хэсэг байж байгаад нэг залуу дагуулж ирээд мөнгөн аяга зарсан. Тэгээд машинд зарим нэг зүйл үлдсэн байсан. Тэгээд бид 2 хамт Нарантуул захаас хөдлөөд Сансар орчимд очоод О.П машинаас буухдаа надад мөнгө өгөхгүй гээд цахилгаан гаргадаг мотор 2 хивс өгсөн. Би эргэж Нарантуул зах орж надад өгсөн тэр мотор, хивсийг нь тэнд явж байсан настай хоёр хүнд 400.000 төгрөгөөр зарсан. Тэгээд Налайхад гэртээ очиход машинд тортой юм үлдсэн байсан. Тэр үед О.П надруу утсаар залгаад машинд юм үлдэж үү гэхээр нь тортой юм байна гэхэд очиж авна гэхээр нь би дотор нь юу байгааг үзэлгүйгээр гэрийнхээ орон доор хийчихсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа О.П цагдаа нартай ирж манай гэрээс нөгөө үлдээсэн зүйлээ аваад бид нар хамт Манлай сум дээр ирж хэрэгт шалгагдсан...”/2хх-187-188/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Пийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Н бид хоёр хамтарч Манлай сумын Б.Бын гэрээс эд зүйл хулгайлсан нь үнэн. Анх Налайхад таараад Манлай суманд баян айл байгаа гэж хэлэхэд О.Н миний харуулсан эмээлийн зургийг хараад хоёулаа яваад наад эмээлийг чинь хулгайлаад зарчихъя гэж хэлээд бид 2 хамт Манлай сум явсан. Харин би өмнө яллагдагчаар дахин мэдүүлэг өгөх үедээ Д.М гэдэг эмэгтэйтай хамт хулгай хийсэн гэж худлаа мэдүүлчихсэн юм. Д.М надад мөнгө өгөх ёстой байсан болохоор хохирлын мөнгөнөөсөө төлүүлэх санаатай тэгж мэдүүлчихсэн..” /2хх-197-198/ гэх мэдүүлэг,

 

“....Намайг ямар хэргийн учир яллагдагчаар татсан тогтоолыг уншиж ойлгож мэдлээ, яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” /3хх-78-79, 3хх165-166, 3хх234-235/ гэх мэдүүлэг,

 

“....Налайх дүүргээс эрүүгийн хэрэг үүсгэсэн 40 инчийн зурагт хулгайлсан гэх хэргийг би хийгээгүй би налайхын байцаагчид 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хэлэхдээ би туулын голоос зурагт хулгайлсан гэж хэлсэн боловч надад өөр зурагтын хулгайн хэргийг надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан. Одоо энэ зурагт хулгайлсан гэх хэргийг би хөх даваанаас авсан зурагтын хэрэг байна гэж бодож мэдүүлэг тайлбар өгч байсан. Тэгээд яллах дүгнэлттэй танилцахад зурагт хулгайлсан хаяг нь өөр байсан....Би 2019 оны 06 дугаар сард Налайх дүүргийн 1 дүгээр хороо хөх давааны энгэрт байрлах ногоон хашаатай дотор байрлах монгол гэрээс саарал өнгийн зурагт байсан. Хэмжээ нь 21-24 инчийн зурагт байх шиг байсан. Марк загварыг нь сайн санахгүй байна. Тухайн зурагт авсан газраа би зааж өгч чадна гэхдээ одоо байгаа үгүйг нь сайн мэдэхгүй байна....Би О.Нд таксинд явах уу би Өмнөговь аймгийн Манлай суманд айлд мал маллаж байгаад ирсэн тэндээсээ очиж хувцас үлдэгдэл цалингаа авах гэсийн гэж хэлж дагуулж явсан.... Манлай сумын үйлдэл дээр би эхлээд Д.Мтай хамт тухайн айлд ямааг нь самнаж өгөөд хонийг хэд хоног малладаг байсан тэгээд буцахдаа буюу 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Б.Баар Манлай сумруу хүргүүлэхдээ Д.М бид хоёр ямаа самнаж байхдаа авсан 5 кг ноолуур, Б.Бын эхнэрийн савхин дээл, түрийтэй гутлыг хэлэхгүй авч ирсэн тэгээд хотод орж ирээд Д.М савхин куртик, гутал, мөн намайг буудалд унтаж байхад 5 кг ноолуур зарсан 410.000 төгрөг зэргийг авч явсан. Мөн миний налайх дүүрэгт гэр хулгайлхаар явахад мэдэж байсан мөнгө тэр гэрийг зарсан мөнгийг хамт эдэлж хэргэлж дуусгасан....” /4хх-231-233/ гэх мэдүүлэг,

 

“....Би 2018 оны 08 дугаар сарын сүүлээр Налайх дүүргийн Хөх давааны энгэр гэх газарт байх намхан торон хашаатай Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж 32 инчийн саарал зурагт, ДДИШ төхөөрөмж, малчны шар аккулмлятор зэргийг хулгайлан авсан....Ганцаараа явсан Тэр айлын ойр орчимд мойл жимс элбэг ургадаг юм. Тэгээд би явган жимс түүж яваад тэр айл эзэнгүй болохоор нь хаалгыг нь эвдэж ороод зурагт, аккумлятор, ДДИШ төхөөрөмжийг авсан..”/5хх-62-63/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 15-ны өглөө Нарантуул зах дээр хөөрөгний наймаа хийх гээд 10 цагийн үед очсон. Тэгээд лангуу дээр сууж байтал нэг танихгүй залуу "хөөрөг авах уу" гээд ирсэн. "Үзье" гээд хөөргийг нь үзсэн чинь Н.Бгийн алдсан хөөрөг мөн байсан Урьд өдөр нь буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Н.Б над руу утсаар залгаад "хөөрөг алдчихсан шүү" гэж содон шинж тэмдэгүүдийг нь бүгдийг хэлсэн. Тэгээд тэр алдсан хөөргийг нь хүн бариад ирсэн. Тэгээд би "авья" гээд тэр залуутай уулзсан чинь 500.000 төгрөгөөр ав гэсэн. Би "250.000 төгрөгөөр авъя" гэсэн чинь тэр залуу өгөхгүй гээд шууд цаашаа эргээд явахаар нь би тэр ххөргийг алдаж болохгүй гэж бодоод шууд "300.000 төгрөгөөр авъя" гэсэн. Тэгээд тэр залуу зөвшөөрөөд би 300.000 төгрөг бэлэн тоолж өгөөд хөөрөг өгсөн дараа нь дайлин энэ гээд дайлангийн хамт өгсөн. Би тэр дор нь "хөөрөг чинь ирэхээр нь би авчихлаа" гэж хэлсэн. Тэгсэн Н.Б "одоо сумаас гарлаа гэж хэлээд ирээд хөөргөө үзээд аваад явсан байсан..." /1хх-33-34/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хурганы арьс зардаг лангуун дээрээ зогсож байсан чинь 11 цагийн үед танихгүй дээлтэй жанжин малгайтай залуу ирээд дээл авах уу гэсэн би "авья, үзье ямар учиртай дээл юм гээд, барьж явсан цүнхнээсээ гаргаж ирсэн. Тэгээд энэ хоёр дээлээ 800.000-д өгнө гэхээр нь хуучин дээл байна доошоо авья гэсэн чинь ав ав гээд дээлээ өгсөн. Тэгээд бэлэн 200.000 төгрөг тоолоод өгсөн. Тэгээд тэр залуу явсан ганцаараа явж байсан." /1хх-36/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 15, 16-ны үед өдрийн сайн санахгүй байна. Нарантуул худалдааны төв дээр бараан дээрээ наймаагаа хийгээд зогсож байсан чинь өдөр танихгүй залуу орж ирээд "эмээл авах уу" гэж хэлсэн. Тэгээд би "үзэж байж болно, хаана байгаа юм, ойрхон байгаа юм уу" гэхэд "гадаа машинд байгаа" гэж хэлсэн. Тэгээд эмээлээ ногоон алаг цүнхтэй дотор нь эрээн өнгийн даавуунд ороосон эмээл аваад ирсэн. Тэгээд эмээлийг үзэж хараад үнэ хөлсөө тохироод "энэ эмээл буруу гарын хулгайн эд зүйл биш биз дээ" гэхэд "биш ээ, тийм зүйл байхгүй Дорноговь аймгийн Отгонбаяр" гэж хэлсэн. Тэгээд 1 сая төгрөг дутаад "данс руу чинь хийчихэе" гэхэд "надад карт байхгүй бэлнээр авна, машин авах гэж байгаа бэлэн мөнгө хэрэгтэй байна" гэж хэлсэн. Тэгээд би дүүгээсээ нэмж 1 сая төгрөг аваад нийт 4.200.000 төгрөг бэлэн өгөөд эмээлээ авч үлдсэн." /1-хх-38/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед Жаргалант багийн нутаг шандын хар чулуу гэх өөрийн бууцан дээрээ очиж түлэх түлээ, хувцас авах гэж нөхөр хоёр хүүхдийн хамт очсон. Тэгсэн чинь гэрийн хойд талын амбаарын цоожнууд эвдэрсэн гэрийн үүдний амбаарын цоож эвдэрчихсэн байсан. Тэгээд гэрийн хамгийн хойд талын амбаарын хамгийн зүүн талын амбаарт орж үзэхэд дотор нь байсан зүйлүүдийг бусниулчихсан цүнхтэй хувцаснуудыг сэгсэрч бутарган газар асгасан байсан. Тэгээд амбаарын баруун хойд талын буланд 12 цагаантай хээтэй эмээл, ташууртай хамт боодолтой байсан тэр боодолтойгоо байхгүй байсан, мөнгөн хазаар нь цаасан хайрцганд тусдаа байсан, цаасан хайрцагнаас 1 ширхэг мөнгөн хазаар байхгүй байсан. Дараа нь гэрт орж эд зүйлээ бүртгэхэд гэрийн хойд талд байдаг 2 зэрэгцээ авдарны баруун талын авдарнаас Бүжинлхам нэртэй шармал өнгийн мөнгөн гуйлтай шармал бурхан байсан тэр алга болсон байсан. Энэ бурхан манай дээдсээс өвлөж үлдээсэн бурхан байсан. Зурагтын тавиурын доод талын шургуулганд байсан 10 лангийн мөнгөн аяганы суурь, ёроол 1 ширхэг, зурагтын тавиурны дээд талд байсан 2 ширхэг хөөрөг, дайлантайгаа байсан цэнхэр, улаан өнгийн 2 дайлантайгаа байхгүй байсан. Хоолны шкафанд байсан 2 ширхэг дунд гар, бага гарын мөнгөн аяга алдагдсан, бурхны авдар дотор байсан бэлэн 80 мянган төгрөг, цагаан өнгийн дэс аяга байхгүй байсан. Миний ээмэг бөгжний хайрцаг тэр чигээрээ байхгүй дотор нь ээмэг, бөгж, бугуйвч, гинж гээд олон төрлийн зүйлүүд байхгүй. Одоо би тоо ширхэгээр нь хэлж мэдэхгүй байна тэр хайрцганд дүүрэн ээмэг бөгж байсан. Баруун талын амбаарнаас 3 ширхэг Эрдэнэт үйлдвэрийн хуулиастай хивснүүд, 2x3 хэмжээтэй 1 хивс, орон дэвсдэг 1x2 хэмжээтэй 2 ширхэг хивс, хурган дээл 2 ширхэг, 4 ууттай үхрийн борц, 2 хос эрэгтэй, эмэгтэй өвлийн түрийтэй гутал, баруун талын гараашнаас том цахилгааны мотор, улаан шар өнгийн хятад мотор алдагдсан байсан..." /1хх-42-43/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би мөрдөгчөөс чөлөө аваад Улаанбаатар хот руу явсан нь үнэн. Би хотод 7 хоноод буцаж ирэх ёстой байсан боловч наашаа буцаж ирэх гэтэл унааны зардал олдоогүй тул би мөрдөгчийг удаа дараа дуудахад нь буцаж ирээгүй.....Надад байнга оршин суух хаяг байдаггүй....Би Улаанбаатар хотод байхдаа дахин гэмт хэрэг үйлдээгүй. Энэ хугацаанд “Хүчит шонхор” захад хувиараа грүүш хийж байсан.....5 клограмм  ноолуурыг би ганцаараа хулгайлсан. Ямааг нь самнаж байхдаа бага багаар авсан. Ноолуурыг Налайхад аваачаад зарахад 5 кл болсон байсан. Д.М ноолуур хулгайлахад оролцоогүй. Юун ноолуур юм гэж асуухад “Б.Баас гуйгаад авсан” гэж Д.Мд хэлсэн....надад өөрийн гэсэн өмч хөрөнгө байхгүй. Гэхдээ би Б.Бт учруулсан хохирлоо төлж барагдуулна гэсэн бодолтой байна....О.Н надад таксинд л явж өгсөн юм. Би түүнд юм хулгайлах гэж байгаагаа мөн хулгай хийж байгаагаа хэлээгүй. Тэр энэ хэрэгт надтай бүлэглэж оролцоогүй....” /1хх-163-165/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2019 оны 05 дугаар сард Налайх дүүрэгт Соёлын ордны гадаа такси үйлчилгээнд явахаар зогсож байсан чинь О.П ирээд Өмнөговь аймаг руу явах ажил гарлаа, би очоод тэндээс хувцас хунараа авна гэсэн. Тэгээд таксины чинь мөнгийг очоод өгнө гэсэн. Тэгээд Өмнөговь аймгийн нэрийг нь мэдэхгүй нэг сум руу гарсан юм. Би тэгээд Налайхын 4 дүгээр зөрлөг гэх газарт хүнсний дэлгүүрт орж хиам талх замдаа идэх хүнсний зүйл авсан. Тэгээд 11 цаг өнгөрч байхад Өмнөговь аймгийн Манлай сум руу хөдөлсөн. Тэгээд 18 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ирсэн. Тэндээ бензен хийгээд тэндээсээ хөдөлсөн. Урагшаа хөдлөөд хэсэг яваад 20 орчим километр яваад цасанд суусан. Цас ихтэй байсан учраас цасанд суугаад явахгүй байхаар нь хээр машиндаа унтаж амарсан маргааш өглөө нь буцаж Цогтцэций сумандаа ирээд бинзен нэмж хийгээд хоол унд идчихээд дэлгүүр орж замдаа идэх хүнсний юм аваад буцаад хөдөлсөн. Тэгээд 23 цаг өнгөрч байхад О.Пийн очих гэж байсан айлын гадна очсон. О.П “намайг чи машиндаа байж бай, энэ айл хаваржаандаа гарчихсан байгаа” гэсэн тэгэхээр нь би машиндаа хэвтэж байсан учир унтчихсан. Тэгээд О.Пийг дуудахаар сэрсэн юм. Тэгсэн нэг шуудай юм, нэг цүнхтэй юм машины хажууд авч ирж тавьсан. Тэгээд гараашнаас нэг тог гаргадаг гэх мотор чирчихсэн явж байгаад намайг дуудаж “энийг машины ар талын багаажиндаа хийчих” гэсэн тэгэхээр нь өргөж хийгээд машины хажууд тавьсан шуудайтай, цүнхтэй юмаа ачаад шууд буцаад явсан. Өмнөговь аймгийн Манлай сумаар дайрч сайжруулсан замаар шууд Улаанбаатар хот руу явсан. Орой нэлээн харанхуй болсон үед Налайх дүүрэгт очин манай гэрт хамт хоносон. Өглөө нь О.П Нарантуул зах руу явъя гэхээр нь цуг явсан. Нарантуул захын Мангасын ам гэх газарт зогссон чинь О.П цүнхтэй юмаа аваад жаахан байж байгаад буцаж хүрч ирээд нөгөө шуудайтай юмаа аваад явсан. Тэгээд удалгүй нэг хүн дагуулаад ирсэн. Машины дотор тортой зүйл байсан. Тэр дотор 2 ширхэг мөнгөн аяга авч нөгөө хүнтэйгээ машинаас бууж үзээд байсан. Тэгээд буцаж ирээд за хөгшнийгөө автобусны буудал дээр буулгачих гэхээр нь хөдөлж 13-ын автобусны буудал дээр очиж зогсоод би О.Пид одоо хөгшөөн мөнгөө өгөөчээ гэсэн чинь найзаа надад мөнгө өгөх юм алга гэснээ 2 жижиг хивс, нэг гэрийн хуйлаастай хулдаас цахилгаан гаргадаг мотор өгсөн. Тэгээд бууугаад явсан. Би цааш хөдлөөд явсан. Гэртээ ирээд харсан чинь машины ард талын шалан дээр нэг ууттай юм үлдэсэн байхаар нь аваад гэрийнхээ орон доогуур хийгээд орхисон. Би Налайх дүүрэгт явж байсан чинь цагдаагаас дуудаад очсон юм.” /1хх-74-75/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Өвөршандын 9-8 тоотод хүү П.Нгийн хамтаар амьдардаг юм. 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг 40 минутын үед гэрээсээ гараад ажилдаа явсан. Тэгтэл 15 цагийн үед манай охин П.Оэ надруу залгаад та зурагтаа яасан юм бэ гэж асуухаар нь байгаа ш дээ гэхэд гэрт чинь хулгай орчихсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа дуудчих гэж хэлсэн. 2016 оны 08 дугаар сарын сүүлээр лизингээр 850.000 төгрөгөөр худалдаж авч байсан 40 инчийн самсунг зурагт байсан юм.." /3хх-211-215/ гэх мэдүүлэг,

 

Гэрч П.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Улаанбаатар хотод эгчийндээ байсан юм. Би гэртээ байдаггүй болохоор гэрээр хэн орж гарч байгааг мэдэхгүй. Сүүлд ээж маань надад хулгай ороод зурагтаа алдчихсан гэж л хэлж байсан өөр надад мэдэх зүйлгүй..." /3хх-217-218/ гэх мэдүүлэг

 

Гэрч П.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажлаа тараад гэртээ ирээд байж байгаад унтаад өгсөн бөгөөд 15 цагийн үед сэрээд үнсээ асгах гэж гарахад хажуу талд байрлах ээжийн гэрийн хаалга нь цоожгүй онгорхой байхаар нь хүн байгаа юм байна даа гэж бодоод гэрт орж галдаа нүүрсээ хийчхээд гараад хажуу талын гэр лүү орох гэхэд гадна талын цоож нь салаад унасан, хажууд нь сүх байсан. Тэгээд гэр дотор ороход гэрийн баруун талд байсан самсунг загварын 40 инчийн зурагт байхгүй байсан болохоор нь ээж Б.Пгийн ................ дугаарын утас руу залгаж зурагтаа яасан бэ гэж хэлсэн. Тэгээд л цагдаад дуудлага өгсөн..." /1хх-219-220/ гэх мэдүүлэг

 

Гэрч Б.Алтаннавчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хоёр 2017 оны 08 сараас хойш 2018 оны 04 cap хүртэл хамтран амьдарч байсан. Бид хоёр байнга архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан. Би дэлгүүрээс зээлээр авдаг байсан ба зээлсэн мөнгөө малаа зараад өгдөг байсан. О.П хаанаас мөнгө олдог байсан талаар мэдэхгүй байна мөнгөгүй гараад архи, тамхи аваад ороод ирдэг байсан. Тухайн үед О.П ямар нэгэн ажил хийдэггүй байсан. Надад тэр тухайгаа нэг их хэлж байгаагүй хааяа хулгай хийсэн гэж согтуу үедээ хэлдэг байсан яг хаанаас хулгай хийсэн талаараа хэлж байгаагүй...” /1хх-223-224/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч О.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 17-ны шөнө Б.Н, Ирээдүй бид 3 гэртээ үлдээд Ирээдүй том өрөөнд орж унтаад бид 2 утсаа оролдоод сууж байтал байшингийн хаалганы бариул нь хэд хөдөлж байснаа дахиад хөдлөхөө больчихсон, бид 2 хэн болохыг нь мэдэхгүй бага зэрэг айцгаагаад Б.Ны өрөөнд ороод сууж байтал байшингийн нөгөө хэсэгт байх жижиг өрөөний цонхыг хүн цохиод байхаар нь бид хоёр өрөөнөөс гаралгүй Б.Наа аав руу утас таад хүн хаалга онгойлгох гээд цонх нүдээд байна хурдан ирээч ээ гээд ярьсан. Энэ үед цонх хагарах чимээ гараад нэг танихгүй эрэгтэй хүн ороод ирсэн. Тэгтэл Б.Ны утас дуугараад Б.Н аавтайгаа "Гэрт цонх хагалаад хүн ороод ирлээ" гэж хэлсэн, тэгээд яг ярьж байтал нөгөө хүн Б.Ны өрөөнд орж ирэхээр нь бид хоёр айж орилоод Б.Ны орны буланд хамт бие биендээ наалдаад зогсож байтал нөгөө хүн "Утсаа аваад ир" гээд Б.Ны утсыг нь булаагаад авчихсан, тухайн үед би гартаа утсаа барьчихсан байсан тул миний утсыг тэр хүн харчхаад "Утсаа өг" гэхээр нь би айгаад утсаа ардаа гаргаж бариад "Өгөхгүй" гэтэл тэр хүн шууд орон дээр гутлаараа гишгэж гарч ирснээ намайг үстэж дараад хоёр гурван удаа үсдэж сэгсчихээр нь Б.Наа хажуунаас болиоч ээ гээд орилоод түлхсэн чинь нөгөө хүн намайг тавиад Б.Наа руу дайрахаар нь би айсандаа болоод зугтаагаад цонх хагалсан өрөөнд ороод буланд нуугдчихсан байтал нөгөө хүн Б.Ныг дагуулаад намайг хайж байгаад олчихсон. Тэгээд миний rap утсыг эхлээд шүүрч авахаар нь би уйлж гуйгаад "Ахаа гуйж байна би таньд мөнгө өгье л дөө надад 30.000 төгрөг байгаа" гэж хэлтэл "Үгүй, 100.000 төгрөг өг" гэхээр нь "За ахаа цүнхнээсээ аваад өгье, цүнх цаад өрөөнд байгаа" гэтэл тэр өрөө рүү дагуулж явсан, тэгэхдээ Б.Ныг буланд биеэрээ шахаж зогссоноо "Чи яасан хөөрхөн юм" гэсэн чинь Б.Н түлхээд над руу хүрээд ирсэн, тэгээд би цүнхээ ухаад дотор нь байсан задгай 10 гаруй мянган төгрөг байсныг тэр хүн рүү сарвайгаад "эхлээд утас өгчих" гэтэл тэр мөнгийг авах гэхээр нь би хар хурдаараа гүйгээд хаалгаар гараад хашааных нь хойд хаалгыг онгойлгоод гудамж руу гараад хар эрчээрээ гүйсэн тэр хүн миний араас хөөгөөд гүйсэн, тэгтэл гудамжны үзүүрт нэг машинтай хүмүүс зогсож байхаар нь гүйж очоод туслаарай гэж хэлтэл тэнд байсан эрэгтэй гарч ирээд миний араас хөөж ирсэн хүнийг шууд бариад авсан. Тэгээд тэр барьж авсан ахад би болсон зүйлээ хэлтэл тэр хүнээс миний утсыг аваад өгсөн, тэгтэл удалгүй араас Н.Г эгч, Б.Нтай хамт хүрч ирээд цагдаа дуудаад тэр хүнийг цагдаад өгөөд явуулсан юм" /3хх-19-20/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дүү болох Н.Б над руу залгаад "та гэртээ байна уу, хурдан манай гэрт очоодох хүүхдүүд уйлаад байна" гэхээр нь би таксинд суугаад ...яваад ортол Ирээдүй ганцаараа сууж байсан. Буцаад гүйгээд гартал Б.Наа өөдөөс уйлчихсан "та машинтай явж байна уу О.Нын араас нь хөөгөөд явчихсан" гэхээр нь би буцаад таксинд суугаад явж байтал хойд талын гудамжны үзүүрт 20-21 дугаартай саарал өнгийн Приус-20 тээврийн хэрэгслийн хажууд баахан хүмүүс цугларсан байсан. Юу болов гэтэл цэнхэр цамцтай эрэгтэй хүн зугтах гэхээр нь барьж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн" /3хх-30-31/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот орохоор гэрээсээ гарсан. Тэгээд би Улаанбаатар хотод 13 дугаар хороололд явж байхад манай Б.Н над руу залгаад “аав хурдан ирээч ээ” гээд орилоод байхаар нь буцаагаад залгахад ярихгүй цаанаа орилоод байхаар нь эгч болох Н.Г рүү залгаад гэрт хүүхдүүд орилолдоод байна гэрт очоодох гээд эгчийг гэрт очуулаад өөрөө Улаанбаатараас хөдөлсөн...Би Улаанбаатар хотоос ирэхэд гудамжны үзүүрт цагдаа байсан. Манай гэрийн баруун талын цонх хагарсан хүүхдүүд айж сандарсан байдалтай байсан..” /3хх-32-33/ гэх мэдүүлэг,

 

Гэрч З.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 18-ны шөнө 00 цаг 30 минутын орчим байсан болов уу гэж санагдаж байна. Би Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрхийн 5 дугаар гудамжны үзүүрт манай нэг найз Насанбурам нөхрийн хамтаар надтай ирээд уулзаад бид гурав автомашинд нь юм яриад сууж байтал нэг танихгүй бага насны охин дотоожтойгоо, нимгэхэн футволктойгоо "Туслаарай эгчээ, ахаа гээд уйлчихсан гүйж ирээд шууд автомашины хаалга онгойлгоод суучихсан, тэр охин маш их айж сандарсан байсан. Тэгэхээр нь миний дүү яасан бэ гээд дөнгөж асуутал яг араас нь нэг үл таних эрэгтэй хүн гүйгээд хүрээд ирсэн. Тэгтэл манай найзын нөхөр нь тэр эрэгтэйг бариад авсан. Тухайн үед хойноос хөөж байсан согтуу залуу манай найзыг цохих гэхээр нь бид нар тал талаас бариад авсан. Тэгтэл нэг ахимаг насны эмэгтэй ирээд тэр охины эгч нь гээд охиноо авсан. Тэгээд тэр эгч ирээд цагдаа дуудсан. Энэ хугацаанд бид нар дээр ирдэг охин миний гар утсыг энэ хүн дээрэмдээд авсан гэхээр нь нөгөө хүнээс утсыг нэхтэл нэг ширхэг iphone маркийн гар утас гаргаж ирээд өгсөн, дахиад нэг байгаа гээд нэхтэл байхгүй гэж гүрийгээд гаргаж ирэхгүй байсан, тэгтэл удалгүй цагдаа ирээд тэр хүнийг нэгжээд нэг гар утсыг нь гаргаж ирээд эздэд нь өгчихсөн юм...Бид нар дээр тухайн үед гүйж ирсэн охиныг бол огт мэддэггүй, нэрийг нь ч асууж амжаагүй ямартай ч маш их айсан, уйлсан, тавчиктай нүцгэн шахуу л гүйж явсан. Бид нар таараагүй байсан бол яах ч байсан бол бодохоос ч аймар байна. Тэр охины тухайн үед цагдаа ирэх хооронд ярьснаар бол тэр хүн шөнө гаднаас цонхоор нь орж ирээд гар утсыг нь дээрэмдэхэд зугтааж байгаад бид нартай тааралдсан юм билээ.....Тэр дээрэм хийдэг хүн бол арай аймар хүн байна лээ. Манай эрэгтэй найз бариад авахад нь зодох гэхээр нь бид нар тал талаас нь барьж байгаад салгаад бариад авсан. Тэгтэл тэр хүн бид нарыг "Ална шүү гичий минь тавь" гэж байгаад тавиулснаа хээв нэг юу ч болоогүй юм шиг тамхи татаж зогсож байснаа "Яадаг юм пизда ялаа аваад л явна биздээ" гээд байсан...” /3хх-34-35/ гэх мэдүүлэг

 

Насанд хүрээгүй хохирогч Б.Ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай аав Н.Б 23 цаг өнгөрөөд хувиараа таксинд явдаг тул хот руу таксинд явчихсан. Би гэртээ хамаатны охин О.Н, дүү ******* нарын хамтаар үлдсэн байсан. Ингээд аавыг явсны дараа манай дүү ******* унтчихсан байсан. Харин О.Н бид хоёр зурагт үзэнгээ гар утсаа оролдоод сууж байтал ойролцоогоор 00 цаг 30, минутын үед байх ...нэг танихгүй яг энэ үед жижиг өрөөний цонхыг хагалаад гараа хагалсан хэсгээрээ оруулаад цонхны бариулаар нээгээд цонхоор дотогшоо байшинд ороод ирсэн, энэ үед аав эргүүлээд над руу залгахаар нь "Хүн цонх хагалаад гэрт ороод ирлээ" гээд хэлэх үед нөгөө танихгүй хүн миний өрөөнд ороод ирэхээр нь би орон дээрээ гараад буланд нь шигдээд зогссон тэгтэл нөгөө хүн "Гар утсаа өг" гээд зандрангуй хэлэхээр нь би айсандаа болоод тэр хүнд гар утсаа шууд гараа сунгаж байгаад өгчихсөн, энэ үед О.Н миний дэргэд байсан тул О.Ныг "Утсаа өг" гэхээр нь О.Н гар утсаа хойд талдаа нуугаад өгөөгүй тэгтэл тэр хүн миний орон дээр гуталтайгаа гарч ирээд шууд О.Ныг үсдээд 2-3 удаа угзраад доош нь дарахаар нь би хажуунаас нь болиоч гэж орилоод тэр хүний мөр лүү хажуу талаас нь хоёр гараараа түлхтэл О.Ныг үстэж байснаа тавьсан чинь О.Н зугтаагаад гүйж яваад нуугдчих шиг болсон, энэ үед тэр хүн над руу дайраад намайг мөр лүү түлхээд өөрөөсөө холдуулснаа цаашаа явж ширээн дээр байсан том үсний сам аваад О.Ныг хайгаад "саяны охин хаана байна" гэж асуугаад байшингаар хайж байгаад цонх хагарсан өрөөний буланд нуугдаад сууж байсан О.Ныг олоод гар утсыг нь гараас нь утсыг нь шүүрч булаагаад авсан...О.Н миний ард зогсож гэнэт огцом гүйгээд байшингийн хаалгаар гараад гүйчихсэн тэр хүн араас нь гүйхээр нь би араас нь дагаад гүйж... гүйж очтол яг манай авга эгч Н.Г такситай ирж таарсан, тэгээд би Н.Г эгчийг дагуулаад таксинд нь суугаад О.Нын гүйсэн зүг рүү явтал гудамжны үзүүрт бид хоёрыг зодож дээрэмдсэн хүнийг нэг танихгүй хүн барьчихсан байсан юм" /3хх-24-25/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хөх давааны энгэр гэх газарт 2018 оны 06 дугаар сарын эхээр хашаа болон гэр бариад зусланд гарсан юм. Тэгээд тэрнээс хойш ирж очиж байдаг байсан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн ******* суманд байрлах сахрын рашаанд яваад гэрээ хоосон үлдээгээд явсан юм. Тэгсэн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр очиж үзэхэд Монгол гэр маань болон доторх эд зүйлүүд алга болсон байсан учраас манай хүү цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм....5 ханатай Монгол гэр, хуучны 2 ширхэг орны матраас, 3х2 хэмжээтэй алтан булаг хивс, мөн орны жижиг 2 ширхэг хивс, 3 ширхэг дөрвөлжин сандал, эмэгтэй хүний шинэ хүрэн өнгийн дээл, 4 ширхэг гудас, плитк, алх, хүрз, хүрэн өнгийн хулдаас зэрэг эд зүйлүүд алагдсан юм....Манай хойд талын айлын хоёр хөгшин уг нь манай гэрийг цэнхэр өнгийн портертой хүмүүс ирээд ачаад явсан гэж ярьсан. Тэр хоёр холоос харсан болохоор дугаарыг нь харж чадаагүй гэж надад хэлж байсан. Тэгээд тэр айл нүүгээд явсан.” /3хх-141-145/ гэх мэдүүлэг,

Гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 1-р хороо, "Хөх давааны энгэр" гэх газар зуслангийн газартай бөгөөд тэндээ хашаа болон гэр бариад энэ зунаас зусч байгаа юм. Ер нь манай гэрийхэн байнгын ирж очин байдаг байсан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би аав Б.Этай хамт сахарын рашаанд явсан юм. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Наллайх дүүргийн 1-р хороонд байрлах гэрээ эргэх гээд ирсэн чинь гэр маань байхгүй болчихсон байсан..." /3хх-147/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сард ид зун цаг байсан яг хэдний өдөр гэдгийг бол нарийн мэдэхгүй байна. Би О.Птой Налайх дүүргийн 1-р хороонд явж байгаад тааралдахад "шартаж үхлээ архи байна уу" гээд явж байсан. Тухайн үед О.П "хөдөөнөөс дөнгөж орж ирлээ, гэрээ зарчихмаар байх юм, гэр худалдаад авчихаар таних хүн байна уу, мөнгөтэй хүнд хямдхан зарчихмаар байна, чи хямдхан авахгүй юм уу" гээд намайг шалаад байхаар нь "авчихмаар хүн мэдэж магадгүй" гээд Налайх дүүрэгт байдаг найз Б.Н руу ярьж "хямдхан зарахаар гэр байна чи авахгүй юмуу" гэхэд "одоохондоо завгүй байна, үдээс хойш болоё" гээд үдээс хойш Б.Н автомашинтайгаа давхиж ирээд О.Птой ярьж байгаад гайгүй гэр юм бол үзэж харахаар болоод Налайх дүүргийн 1-р хороо Туулын гүүрний орчимд байсан барьчихсан байсан гэр дээр очсон. Тухайн үед гэрт очиж "манай гэрт саяны үерээр нилээн ус ороод ирж" гээд яриад байсан. Тэгээд нэг цагаан тумбочка байсныг гэрээс гаргаж тавиад гэрээ буулгаж ачаад Б.Нын эгчид нь зарж хашаанд ирж буулгасан, хэдээр зарсан болохыг нь мэдэхгүй байна. Тэр хоёр л хоорондоо яриад байсан юм. Тэгээд тэр гэрийг ачиж Налайхад ирээд О.П найздаа тусалсан гээд надтай хамт 3 шил архи авч уугаад салцгаасан." /3хх-151/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын сүүлч үеэр байсан байх гэж санагдаж байна, хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Манай дүү Б.Н намайг гэртээ байхад "Та гэр авна гээд байсан, энд хямдхан гэр зарна гээд хүн явж байна, авах юмуу" гэж ярихаар нь би очиж үзий гээд дүү Б.Нын автомашинтай хоёр танихгүй эрэгтэй, нэг эмэгтэйн хамтаар Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Туулын гүүр гараад эргээд уулын аманд барьсан байх Монгол гэр дээр очсон. Тэр гэр дээр очиход О.П гэх залуу "Энэ гэрт би манаа хийж амьдардаг юм, энэ миний гэр байгаа юм. Хүүхэд сургууль соёлд орох гээд байна, мөнгөний хэрэг гараад 5 ханатай  Монгол  гэрээ  тэнд  явсан  хүмүүстэйгээ  буулгаад  Б.Нын автомашин дээр ачсан, тухайн гэрт тавилга гээд байх юм нэг их байгаагүй хоёр хуучин төмөр ор, жижиг шүүгээ, ширээ харагдаж байсан, өөр сүйдтэй тавилга гээд юм байгаагүй. Тэгээд гэрээ ачаад жижиг шүүгээ, нэг ор зэргийг автомашин дээр ачаад Налайхруу орсон, Налайхд ирээд надаас гэр зарсан 350.000 авсан. Би бэлэн мөнгө тоолоод өгсөн юм. Харин ачиж ирсэн ганц нэг тавилгаа замдаа буулгасан, яг хаана буулгасан болохыг нь би одоо санахгүй байна. Бусад тавилга эд зүйлсийг нь буйран дээр нь үлдээхээр нь би гайхаад "Эд нарыг яах гэж байгаа юм" гэхэд хажуу айлдаа үлдээж байгаа юм, манай хажуу айл авчихна гэж байсан юм....”/3хх-155-156/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сард би Налайх дүүргийн 2 дугаар хороо тайжид байх гэртээ байхад зүс таних Б.Ба гэх залуу над руу залгаад "хямдхан зарах гэр байна, чи худалдаж авахгүй юу" гэж утсаар залгаж асуухаар нь би "юутай ч гэрийг чинь харъя" гэж хэлээд утсаа тасалсан. Тухайн үеэр манай бэр эгч Н.Э хөдөө гарах гээд гэр хайж байсан тул би Н.Э эгчид хэлээд тэр гэрийг нь үзэж хараад авахаар болсон. Тухайн үед гэрийх нь эзэн гэх О.П гээд байгаа залуу "хүүхдүүд сургуульд орлоо, мөнгөний хэрэгцээ байна, гялс авчихвал хэрэгтэй байна" гээд байсан. Тэгээд гэрээ тохиролцоод 350.000 төгрөгөөр авахаар болцгоосон. Тэгээд гэр дээр очоод хамт явсан Б.Ба О.П нар өөрсдөө гэрээ буулгаад автомашин дээр ачсан. Тэгээд буйран дээрээ тэндээ байсан жижиг тавилгууд үлдээхээр нь би сонирхоод "эд нараа үлдээчхэж байгаа юм уу" гээд асуусан чинь "хажуу айлын манаачид үлдээж байгаа юмаа" гэж байсан, тэр залуу өөрөө автомашин дээр ганц ор жижиг шүүгээтэй миний санахаар ачаад авч явсан юм. Тэгээд Налайхад очоод манай хашаанд уг гэрийг буулгаад мөнгөө аваад тэр хүмүүс явцгаасан юм." /3хх-153/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын сүүлч үеэр байсан байх гэж санаж байна, хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Манай дүү Б.Н намайг гэртээ байхад "та гэр авна гээд байсан, энд хямдхан гэр зарна гээд хүн ярьж байна, авах юм уу" гэж ярихаар нь би "очиж үзье" гээд дүү Б.Нын автомашинтай хоёр танихгүй эрэгтэй, нэг эмэгтэйн хамтаар Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Туул голын гүүр гараад эргээд уулын аманд барьсан байх монгол гэр дээр очсон. Тэр гэр дээр очиход О.П гэх залуу "энэ гэрт би манаа хийж амьдардаг юм, энэ миний гэр байгаа юм. Хүүхэд сургууль, соёлд орох гээд мөнгөний хэрэг гараад" гээд 5 ханатай монгол гэрээ тэнд байсан хүмүүстэйгээ буулгаад Б.Нын автомашин дээр ачсан, тухайн гэрт тавилга гээд байх юм нэг их байгаагүй. Ганц хоёр хуучин төмөр ор, жижиг шүүгээ, ширээ харагдаж байсан, өөр сүйдтэй тавилга гээд байх юм байгаагүй. Тэгээд гэрээ ачаад жижиг шүүгээ нэг ор зэргийг автомашин дээр ачаад Налайх руу орсон, Налайхад ирээд надаас гэр зарсан 350.000 төгрөгөө авсан, би бэлэн мөнгө тоолоод өгсөн юм. Харин ачиж ирсэн ганц нэг тавилгаа замдаа буулгасан, яг хаана буулгасан болохыг нь би одоо санахгүй байна. Бусад тавилга эд зүйлсийг нь буурин дээр үлдээхээр нь би гайхаад "эд нарыг яах гэж байгаа юм" гэхэд "хажуу айлдаа үлдээж байгаа юм, манай хажуу айл авчихна гэж байсан юм." /3хх-155/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөх давааны энгэр гэх газарт газар худалдаж авсан юм. Тэгээд уг газартаа ямар нэг хашаа байхгүй болохоор торон хашаа бариад монгол гэр бариад өөрөө ирэн очин харж хандаж байсан юм. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу гэртээ харьчхаад эргээд очиход манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай ороод мөнгөлөг өнгийн 32 инчийн зурагт, ДДЭШ-н төхөөрөмж, аккумлятор, 2 хүний майхан 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан”, “Манайд хулгай орохоос өмнө манай баруун хойд талын хашаанд бариатай байсан. Гэрт эхнэр нөхөр болтой 2 хүн орж гараад голын эргээр яваад байсан. Намайг наанаас нь дөхөөд очихоор цаашаа явчихаад байсан. Тэгээд удалгүй өдрийн цагаар гэрийг нь буулгаад цэнхэр өнгийн портер машинд ачаад явж байгаа харагдсан. Тэгсэн чинь тэр гэрийг эзэн нь биш өөр хүн хулгайлсан байна гэж сүүлд сонссон. Тэр хүмүүс л хулгай хийсэн байх гэж бодож байна." /4хх-221/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төв аймагт 2018 оны өвөл нэг айлын малыг нэг өвөл малласан. Тэр хүний айлын хүнийх байна. Тэр айлаас хавар цагаан сараар ирээд дахиж яваагүй..... Ямаа самнуулах хүн хайсан зар тавьсан байсны дагуу утсаар ярьж байгаад очсон. Өмнө жил нь бас тэдний ямааг самнаж байсан. Сүүлд 2019 онд нэг ямааг 3000 төгрөгөөр самнахаар тохироод О.П бид 2 хамт очсон... Цалингаа авсан байсан. О.П бүгдийг нь авсан Бид нар Улаанбаатарт ирээд Налайхад намайг манай эгчийн гэрт хүргэж өгөхөд О.Пийн бор өнгийн чирдэг чемодан дотроос нь ноолуур гарч ирсэн. Тэгээд би энэ юун ноолуур юм бэ гэхэд О.П чамд хамаагүй ээ гээд тэр үед ноолуураа зарчихаад надад 100.000 төгрөг өгсөн. О.Пийг ноолуур авсаныг би мэдээгүй. Тэр үед ноолуур 80.000 төгрөгний ханштай байсан.... Бас эмэгтэй хүний өвдөгөөр татсан хэмжээтэй хуучин савхин дээл байсан. Пүүжээ энгийг чи өмсчих би Б.Бын авгайд мөнгийг нь өгчихнө гээд байсан. Сүүлд О.П надаас тэр савхийг нь булаагаад авчихсан.... Би О.Птой хамт Өмнөговиос ирсний дараа Улаанбаатар хотод буудалд нэг хоноод архи пиво уугаад хоносон юм. Тэр өдөр О.Поос ямаа самнасан цалингаа авмаар байна Баянхонгор луу гэртээ харимаар байна гэхэд миний цалинг өгөөгүй, мөн согтчихоод намайг зодох гээд байхаар нь би унтсаных нь дараа түрийвчийг нь аваад буудлаас гараад маргааш нь Баянхонгор явчихсан. Тэр түрийвчинд нь хоёр зуу орчим мянган төгрөг байсан. тэгээд би Баянхонгорт 10 орчим хоносоны дараа О.П надруу зогсоо зайгүй залгаад паспорт, бичиг баримт авчирж өг гээд байхаар нь эргэж ирэхэд намайг Драгон төв дээр тосож авахдаа О.П их мөнгөтэй болчихсон байсан. Тэр нь л хулгай хийсэн мөнгө нь байсан юм шиг байсан. Би тэр хэргийн талаар огт мэдэхгүй. Намайг тосож аваад Налайх ороод надад 0.5 литрийн Соёрхол авч өгчихөөд энэнд энэ байхад л болно гээд байхаар нь миний дургүй хүрээд чи муу яв зайл гээд явуулсан. Тухайн үед цэрэгт хамт байсан Өмнөговь аймгийн найз нь гээд нэг залуу хамт машин жолоодоод явж байсан. Тэр хүн нь О.Пид чи их мөнгөтэй байж авгайдаа 100.000 төгрөг өгчихөөч гэхэд энэ мууд өгөх албатай юм уу гэхээр нь миний дургүй хүрээд зайл гээд машинаас буугаад явсан. Түүнээс хойш О.Птой уулзаагүй. Надад нэг шил архи өгсөн...” /5хх-17-21/гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Налайх 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөх давааны энгэр гэдэг газарт газар худалдаж авсан байсан. юм. Тэгээд уг газартаа ямар нэг хашаа байхгүй болхоор торон хашаа бариад Монгол гэр бариад өөрөө ирэн очин харж хандаж байсан юм. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотруу гэртээ харьчихаад эргээд очиход манай гэрийн хаалганы цоожыг эвдэж хулгай ороод... Манайд хулгай оорохоос өмнө манай баруун хойд талын xхашаанд бариатай байсан гэрт эхнэр нөхөр бололтой 2 хүн орж гараад голын эргээр яваад байсан. Намайг наанаас нь дөхөөд очихоор цаашаа явчихаад байсан. Тэгээд удалгүй өдрийн цагаар гэрийг нь буулгаад цэнхэр өнгийн портер машинд ачаад явж байгаа харагдсан. Би тэр гэрийн эзэд ирээд нүүлгэж байгаа юм байх л гэж бодож байсан. Тэгсэн чинь тэр гэрийг эзэн нь биш өөр хүн хулгайсан байна гэж сүүлд сонссон. Тэр хүмүүс л хулгай хийсэн байх гэж бодоод өнгөрсөн.... 32 инчийн зурагт нь мөнгөлөг өнгөтэй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гэсэн бичигтэй шинэ зурагт байсан. ДДЭШ-н төхөөрөмж нь хар өнгөтэй ба Акумлятор нь Малчин дэлгүүрээс ДДЭШ-н төхөөрөмжүүдтэй хамт авч байсан хуурай акумлятор байсан...” /5хх-24-25/ гэх мэдүүлэг,

 

                Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-10-12/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1хх-13,18, 22, 27/,

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №01/40 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-52/,

Шүүгдэгч О.Пийн гарын дардас /1хх-83/

Шүүгдэгч О.Нгийн гарын дардас /1хх-93/,

"Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны
өдрийн 01/47 дугаартай дүгнэлт /2хх-124-126/,

2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газрын үзлэг, гэрэл зургийг үзүүлэлт /3хх-02-05/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-06-07/,

Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-08-10/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 541 дүгээр дүгнэлтэд Ө.Б.Ны биед зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлхгүй /3хх-37-38/,

Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 542 дугаар дүгнэлтэд О.Нын биед зүүн сарвуу, баруун өвдөгт зулгаралт, толгойн хуйхад зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /3хх-42-43/,

"Дамно" ХХК-ийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн НА-20-138 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-47-18/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-135-138/,

"Дамно" ХХК-ийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн НА-18-264 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-158-159/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3хх-205-209/,

"Дамно" ХХК-ийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн НА-18-193 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх-226-227/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-204-210, 234-239, 5хх-07-13/,

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/16 дугаартай дүгнэлт /4хх-225/,

Үнэлгээний хураангуй тайлангийн шинжээчийн дүгнэлт /5хх-28/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.П нь 2020 оны 7 дугаар сарын 17-оос 18-ны шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ................................................................... тоотод байрлах иргэн Н.Бгийн хувийн байшингийн цонхыг хагалан дотогш нэвтрэн орж тухайн байшин дотор байсан насанд хүрээгүй хохирогч О.Н, Б.Н нарын гар утсыг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж аван дээрэмдсэн болох нь Шүүгдэгч О.П нь шүүхийн хэлэлцүүлэгт: “2  хүүхдээс дээрэмдсэн зүйлээ газар дээр нь буцаагаад өгсөн. Одоо хохирол төлбөрөө хасуулмаар байна. 2020 оны 07 дугаар сард хоригдоод 2021 оны 01 дүгээр сарын 22-нд гарсан.” гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй хохирогч О.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 17-ны шөнө Б.Н, Ирээдүй бид 3 гэртээ үлдээд Ирээдүй том өрөөнд орж унтаад бид 2 утсаа оролдоод сууж байтал байшингийн хаалганы бариул нь хэд хөдөлж байснаа дахиад хөдлөхөө больчихсон, бид 2 хэн болохыг нь мэдэхгүй бага зэрэг айцгаагаад Б.Ны өрөөнд ороод сууж байтал байшингийн нөгөө хэсэгт байх жижиг өрөөний цонхыг хүн цохиод байхаар нь бид хоёр өрөөнөөс гаралгүй Б.Наа аав руу утастаад хүн хаалга онгойлгох гээд цонх нүдээд байна хурдан ирээч ээ гээд ярьсан. Энэ үед цонх хагарах чимээ гараад нэг танихгүй эрэгтэй хүн ороод ирсэн. ..., нөгөө хүн Б.Ны өрөөнд орж ирэхээр нь бид хоёр айж орилоод Б.Ны орны буланд хамт бие биендээ наалдаад зогсож байтал нөгөө хүн "Утсаа аваад ир" гээд Б.Ны утсыг нь булаагаад авчихсан, тухайн үед би гартаа утсаа барьчихсан байсан тул миний утсыг тэр хүн харчихаад "Утсаа өг" гэхээр нь би айгаад утсаа ардаа гаргаж бариад "Өгөхгүй" гэтэл тэр хүн шууд орон дээр гутлаараа гишгэж гарч ирснээ намайг үсдэж дараад хоёр гурван удаа үсдэж сэгсчихээр нь Б.Наа хажуунаас болиоч ээ гээд орилоод түлхсэн чинь нөгөө хүн намайг тавиад Б.Наа руу дайрахаар нь би айсандаа болоод зугтаагаад цонх хагалсан өрөөнд ороод буланд нуугдчихсан байтал нөгөө хүн Б.Ныг дагуулаад намайг хайж байгаад олчихсон, тэгээд миний rap утсыг эхлээд шүүрч авахаар нь би уйлж гуйгаад "Ахаа гуйж байна би таньд мөнгө өгье л дөө надад 30.000 төгрөг байгаа" гэж хэлтэл "Үгүй, 100.000 төгрөг өг" гэхээр нь "За ахаа цүнхнээсээ аваад өгье, цүнх цаад өрөөнд байгаа" гэтэл тэр өрөө рүү дагуулж явсан, тэгэхдээ Б.Ныг буланд биеэрээ шахаж зогссоноо "Чи яасан хөөрхөн юм" гэсэн чинь Б.Н түлхээд над руу хүрээд ирсэн, тэгээд би цүнхээ ухаад дотор нь байсан задгай 10 гаруй мянган төгрөг байсныг тэр хүн рүү сарвайгаад "эхлээд утас өгчих" гэтэл тэр мөнгийг авах гэхээр нь би хар хурдаараа гүйгээд хаалгаар гараад хашааных нь хойд хаалгыг онгойлгоод гудамж руу гараад хар эрчээрээ гүйсэн тэр хүн миний араас хөөгөөд гүйсэн, тэгтэл гудамжны үзүүрт нэг машинтай хүмүүс зогсож байхаар нь гүйж очоод туслаарай гэж хэлтэл тэнд байсан эрэгтэй гарч ирээд миний араас хөөж ирсэн хүнийг шууд бариад авсан, тэгээд тэр барьж авсан ахад би болсон зүйлээ хэлтэл тэр хүнээс миний утсыг аваад өгсөн, тэгтэл удалгүй араас Н.Г эгч, Б.Нтай хамт хүрч ирээд цагдаа дуудаад тэр хүнийг цагдаад өгөөд явуулсан юм" гэх мэдүүлэг, Гэрч Н.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дүү болох Н.Б над руу залгаад "та гэртээ байна уу, хурдан манай гэрт очоодох хүүхдүүд уйлаад байна" гэхээр нь би таксинд суугаад...яваад ортол Ирээдүй ганцаараа сууж байсан. Буцаад гүйгээд гартал Б.Наа өөдөөс уйлчихсан "та машинтай явж байна уу О.Нын араас араас нь хөөгөөд явчихсан" гэхээр нь би буцаад таксинд суугаад явж байтал хойд талын гудамжны үзүүрт 20-21 дугаартай саарал өнгийн Приус-20 тээврийн хэрэгслийн хажууд баахан хүмүүс цугларсан байсан. Юу болов гэтэл цэнхэр цамцтай эрэгтэй хүн зугтах гэхээр нь барьж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн" гэх мэдүүлэг, Гэрч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот орохоор гэрээсээ гарсан. Тэгээд би Улаанбаатар хотод 13 дугаар хороололд явж байхад манай Б.Н над руу залгаад “аав хурдан ирээчээ” гээд орилоод байхаар нь буцаагаад залгахад ярихгүй цаанаа орилоод байхаар нь эгч болох Н.Г рүү залгаад гэрт хүүхдүүд орилолдоод байна гэрт очоодох гээд эгчийг гэрт очуулаад өөрөө Улаанбаатараас хөдөлсөн...Би Улаанбаатар хотоос ирэхэд гудамжны үзүүрт цагдаа байсан. Манай гэрийн баруун талын цонх хагарсан хүүхдүүд айж сандарсан байдалтай байсан..” гэх мэдүүлэг, Гэрч З.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Насанбурам, нөхрийн хамтаар надтай ирээд уулзаад бид гурав автомашинд нь юм яриад сууж байтал нэг танихгүй бага насны охин дотоожтойгоо, нимгэхэн футволктойгоо "Туслаарай эгчээ ахаа гээд уйлчихсан гүйж ирээд шууд автомашины хаалга онгойлгоод суучихсан, тэр охиныг маш их айж сандарсан байсан, тэгэхээр нь миний дүү яасан бэ гээд дөнгөж асуутал яг араас нь нэг үл таних эрэгтэй хүн гүйгээд хүрээд ирсэн. Тэгтэл манай найзын нөхөр нь тэр эрэгтэйг бариад авсан, тухайн үед хойноос хөөж байсан согтуу залуу манай найзыг цохих гэхээр нь бид нар тал талаас бариад авсан, тэгтэл нэг ахимаг насны эмэгтэй ирээд тэр охины эгч нь гээд охиноо авсан. Тэгээд тэр эгч ирээд цагдаа дуудсан. Энэ хугацаанд бид нар дээр ирдэг охин миний гар утсыг энэ хүн дээрэмдээд авсан гэхээр нь нөгөө хүнээс утсыг нэхтэл нэг ширхэг iphone маркийн гар утас гаргаж ирээд өгсөн, дахиад нэг байгаа гээд нэхтэл байхгүй гэж гүрийгээд гаргаж ирэхгүй байсан, тэгтэл удалгүй цагдаа ирээд тэр хүнийг нэгжээд нэг гар утсыг нь гаргаж ирээд эздэд нь өгчихсөн юм...”, гэх мэдүүлэг Насанд хүрээгүй хохирогч Б.Ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай аав Н.Б 23 цаг өнгөрөөд хувиараа таксинд явдаг тул хот руу таксинд явчихсан, би гэртээ хамаатны охин О.Н, дүү ******* нарын хамтаар үлдсэн байсан. Ингээд аавыг явсны дараа манай дүү ******* унтчихсан байсан, харин О.Н бид хоёр зурагт үзэнгээ гар утсаа оролдоод сууж байтал ойролцоогоор 00 цаг 30, минутын үед байх ...нэг танихгүй яг энэ үед жижиг өрөөний цонхыг хагалаад гараа хагалсан хэсгээрээ оруулаад цонхны бариулаар нээгээд цонхоор дотогшоо байшинд ороод ирсэн, энэ үед аав эргүүлээд над руу залгахаар нь "Хүн цонх хагалаад гэрт ороод ирлээ" гээд хэлэх үед нөгөө танихгүй хүн миний өрөөнд ороод ирэхээр нь би орон дээрээ гараад буланд нь шигдээд зогссон тэгтэл нөгөө хүн "Гар утсаа өг" гээд зандрангуй хэлэхээр нь би айсандаа болоод тэр хүнд гар утсаа шууд гараа сунгаж байгаад өгчихсөн, энэ үед О.Н миний дэргэд байсан тул О.Ныг "Утсаа өг" гэхээр нь О.Н гар утсаа хойд талдаа нуугаад өгөөгүй тэгтэл тэр хүн миний орон дээр гуталтайгаа гарч ирээд шууд О.Ныг үсдээд 2-3 удаа угзраад доош нь дарахаар нь би хажуунаас нь болиоч гэж орилоод тэр хүний мөр лүү хажуу талаас нь хоёр гараараа түлхтэл О.Ныг үстэж байснаа тавьсан чинь О.Н зугтаагаад гүйж яваад нуугдчих шиг болсон, энэ үед тэр хүн над руу дайраад намайг мөр лүү түлхээд өөрөөсөө холдуулснаа цаашаа явж ширээн дээр байсан том үсний сам аваад О.Ныг хайгаад "саяны охин хаана байна" гэж асуугаад байшингаар хайж байгаад цонх хагарсан өрөөний буланд нуугдаад сууж байсан О.Ныг олоод гар утсыг нь гараас нь утсыг нь шүүрч булаагаад авсан...О.Н миний ард зогсож гэнэт огцом гүйгээд байшингийн хаалгаар гараад гүйчихсэн тэр хүн араас нь гүйхээр нь би араас нь дагаад гүйж... гүйж очтол яг манай авга эгч Н.Г такситай ирж таарсан, тэгээд би Н.Г эгчийг дагуулаад таксинд нь суугаад О.Нын гүйсэн зүг рүү явтал гудамжны үзүүрт бид хоёрыг зодож дээрэмдсэн хүнийг нэг танихгүй хүн барьчихсан байсан юм" гэх мэдүүлэг,  2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газрын үзлэг, гэрэл зургийг үзүүлэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 541 дүгээр дүгнэлт,  Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 542 дугаар  дүгнэлт зэрэг нотлох баримтаар, 

 

2018 оны 8 дугаар сарын дундуур машин механизм ашиглан Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хөх давааны энгэр" гэх газарт байрлах хохирогч Б.Эын бариатай байсан монгол гэрийг дотор нь байсан эд хөрөнгийн хамт нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад 1.950.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хөх давааны энгэр гэх газарт 2018 оны 06 дугаар сарын эхээр хашаа болон гэр бариад зусланд гарсан юм. Тэгээд тэрнээс хойш ирж очиж байдаг байсан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн ******* суманд байрлах сахрын рашаанд яваад гэрээ хоосон үлдээгээд явсан юм. Тэгсэн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр очиж үзэхэд Монгол гэр маань болон доторх эд зүйлүүд алга болсон байсан учраас манай хүү цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн юм....5 ханатай Монгол гэр, хуучны 2 ширхэг орны матраас, 3х2 хэмжээтэй алтан булаг хивс, мөн орны жижиг 2 ширхэг хивс, 3 ширхэг дөрвөлжин сандал, эмэгтэй хүний шинэ хүрэн өнгийн дээл, 4 ширхэг гудас, плитк, алх, хүрз, хүрэн өнгийн хулдаас зэрэг эд зүйлүүд алдагдсан юм....Манай хойд талын айлын хоёр хөгшин уг нь манай гэрийг цэнхэр өнгийн портертой хүмүүс ирээд ачаад явсан гэж ярьсан. Тэр хоёр холоос харсан болохоор дугаарыг нь харж чадаагүй гэж надад хэлж байсан. Тэгээд тэр айл нүүгээд явсан.” гэх мэдүүлэг, Гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн 1-р хороо, "Хөх давааны энгэр" гэх газар зуслангийн газартай бөгөөд тэндээ хашаа болон гэр бариад энэ зунаас зусч байгаа юм. Ер нь манай гэрийхэн байнгын ирж очин байдаг байсан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би аав Б.Этай хамт сахарын рашаанд явсан юм. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Наллайх дүүргийн 1-р хороонд байрлах гэрээ эргэх гээд ирсэн чинь гэр маань байхгүй болчихсон байсан..." гэх мэдүүлэг, шүүгдэгч О.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2018 оны 08 сарын дунд үед Налайх дүүргийн 1-р хороо Баянзүрхийн 6-р гудамж орчим Лхагва гэх залуутай хамт архи уугаад явж байгаад би Лхагваад гэрээ зарах гэсэн юм портер хэрэгтэй байна гэхэд Лхагватай хамт явсан эмэгтэй Тайжид байх ах руугаа залгаад портер нь байна гэж хэлээд бид тэр ах дээр нь очоод портерийг нь үзээд тэр портерийг нь аваад Налайх дүүргийн нутаг Хөх Давааны Энгэр гэх газар луу явья гэж хэлээд явж байтал портерын жолооч очиж үзэж байгаад гайгүй гэр бол би тэр гэрийг чинь авья гэж хэлсэн. Тэгээд бид Хөх Давааны Энгэрийн ар талд бургас дунд байсан 5 ханатай Монгол гэрийн хажууд очоод уг гэрийг миний гэр гэж хэлээд тэр гэрийг буулгаж портерт ачаад Налайх дүүрэг рүү явсан. Тэгтэл жолооч ах би энэ гэрийг авья гэж хэлээд надад 320.000 төгрөг өгөөд авсан. Би гэр зарсан мөнгөөрөө Д.М, Лхагва, Лхагватай хамт явсан хүүхэн нартай хамт архи ууж шоудаад дуусгасан..... 5 ханатай гэрийг тэр чигт нь дээвэр туургатай нь, хөнжид гудас, 2 матрас, аяга шаазан, зуух, ширээ, угаалтуур зэрэг зүйлсийг авсан....2018 оны 08 сарын эхээр гэр авахаас өмнө 4-5 хоногийн өмнө Хөх давааны энгэрт Д.М гэх хүнтэй хамт жимс түүж байгаад эзэнгүй гэр байхаар нь хонож байсан гэр юм. Тэгээд тэр гэрийг эзэнгүй юм байна гэдгийг нь мэдээд тэр гэрийг хулгайлж зарахаар шийдсэн юм....” гэх мэдүүлэг, Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сард ид зун цаг байсан яг хэдний өдөр гэдгийг бол нарийн мэдэхгүй байна. Би О.Птой Налайх дүүргийн 1-р хороонд явж байгаад тааралдахад "шартаж үхлээ архи байна уу" гээд явж байсан. Тухайн үед О.П "хөдөөнөөс дөнгөж орж ирлээ, гэрээ зарчихмаар байх юм, гэр худалдаад авчихаар таних хүн байна уу, мөнгөтэй хүнд хямдхан зарчихмаар байна, чи хямдхан авахгүй юм уу" гээд намайг шалаад байхаар нь "авчихмаар хүн мэдэж магадгүй" гээд Налайх дүүрэгт байдаг найз Б.Н руу ярьж "хямдхан зарахаар гэр байна чи авахгүй юмуу" гэхэд "одоохондоо завгүй байна, үдээс хойш болоё" гээд үдээс хойш Б.Н автомашинтайгаа давхиж ирээд О.Птой ярьж байгаад гайгүй гэр юм бол үзэж харахаар болоод Налайх дүүргийн 1-р хороо Туулын гүүрний орчимд байсан барьчихсан байсан гэр дээр очсон. Тэгээд тэр гэрийг ачиж Налайхад ирээд О.П найздаа тусалсан гээд надтай хамт 3 шил архи авч уугаад салцгаасан." гэх мэдүүлэг, Гэрч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын сүүлч үеэр байсан байх гэж санагдаж байна, хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Манай дүү Б.Н намайг гэртээ байхад "Та гэр авна гээд байсан, энд хямдхан гэр зарна гээд хүн явж байна. авах юмуу" гэж ярихаар нь би очиж үзий гээд дүү Б.Нын автомашинтай хоёр танихгүй эрэгтэй, нэг эмэгтэйн хамтаар Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Туулын гүүр гараад эргээд уулын аманд барьсан байх Монгол гэр дээр очсон. Тэр гэр дээр очиход О.П гэх залуу "Энэ гэрт би манаа хийж амьдардаг юм, энэ миний гэр байгаа юм. Хүүхэд сургууль соёлд орох гээд байна, мөнгөний хэрэг гараад 5 ханатай  Монгол  гэрээ  тэнд  явсан  хүмүүстэйгээ  буулгаад  Б.Нын автомашин дээр ачсан, тухайн гэрт тавилга гээд байх юм нэг их байгаагүй хоёр хуучин төмөр ор, жижиг шүүгээ, ширээ харагдаж байсан, өөр сүйдтэй тавилга гээд юм байгаагүй. Тэгээд гэрээ ачаад жижиг шүүгээ, нэг ор зэргийг автомашин дээр ачаад Налайхруу орсон, Налайхд ирээд надаас гэр зарсан 350.000 авсан, би бэлэн мөнгө тоолоод өгсөн юм.....” гэх мэдүүлэг, Гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сард би Налайх дүүргийн 2 дугаар хороо тайжид байх гэртээ байхад зүс таних Б.Ба гэх залуу надруу залгаад "хямдхан зарах гэр байна, чи худалдаж авахгүй юу" гэж утсаар залгаж асуухаар нь би "юутай ч гэрийг чинь харъя" гэж хэлээд утсаа тасалсан. Тухайн үеэр манай бэр эгч Н.Э хөдөө гарах гээд гэр хайж байсан тул би Н.Э эгчид хэлээд тэр гэрийг нь үзэж хараад авахаар болсон. Тухайн үед гэрийх нь эзэн гэх О.П гээд байгаа залуу "хүүхдүүд сургуульд орлоо, мөнгөний хэрэгцээ байна, гялс авчихвал хэрэгтэй байна" гээд байсан. Тэгээд гэрээ тохиролцоод 350.000 төгрөгөөр авахаар болцгоосон. Тэгээд гэр дээр очоод хамт явсан Б.Ба О.П нар өөрсдөө гэрээ буулгаад автомашин дээр ачсан, тэгээд буйран дээрээ тэндээ байсан жижиг тавилгууд үлдээхээр нь би сонирхоод "эд нараа үлдээчихэж байгаа юм уу" гээд асуусан чинь "хажуу айлын манаачид үлдээж байгаа юмаа" гэж байсан, тэр залуу өөрөө автомашин дээр ганц ор жижиг шүүгээтэй миний санахаар ачаад авч явсан юм.." гэх мэдүүлэг, "Дамно" ХХК-ийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн НА-18-264 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар,

 

2018 оны 08 дугаар сард Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөх давааны энгэр гэх газарт байрлах задгай тоотод иргэн Г.Б.Агийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Haier брэндийн 32 инч загварын зурагт ДДИШ төхөөрөмж, аккумлятор хулгайлж бусдад 1.165.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Шүүгдэгч О.П нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2019 оны 06 дугаар сард Налайх дүүргийн 1 дүгээр хороо хөх давааны энгэрт байрлах ногоон хашаатай дотор байрлах монгол гэрээс саарал өнгийн зурагт байсан. Хэмжээ нь 21-24 инчийн зурагт байх шиг байсан. Марк загварын сайн санахгүй байна. Тухайн зурагт авсан газраа би зааж өгч чадна гэхдээ одоо байгаа үгүйг нь сайн мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг, Хохирогч Г.Б.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хөх давааны энгэр гэх газарт газар худалдаж авсан юм. Тэгээд уг газартаа ямар нэг хашаа байхгүй болохоор торон хашаа бариад монгол гэр бариад өөрөө ирэн очин харж хандаж байсан юм. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу гэртээ харьчхаад эргээд очиход манай гэрийн хаалганы цоожийг эвдэж хулгай ороод мөнгөлөг өнгийн 32 инчийн зурагт, ДДЭШ-н төхөөрөмж, аккумлятор, 2 хүний майхан 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан.", "Манайд хулгай орохоос өмнө манай баруун хойд талын хашаанд бариатай байсан гэрт эхнэр нөхөр болтой 2 хүн орж гараад голын эргээр яваад байсан. Намайг наанаас нь дөхөөд очихоор цаашаа явчихаад байсан. Тэгээд удалгүй өдрийн цагаар гэрийг нь буулгаад цэнхэр өнгийн портер машинд ачаад явж байгаа харагдсан. Тэгсэн чинь тэр гэрийг эзэн нь биш өөр хүн хулгайлсан байна гэж сүүлд сонссон. Тэр хүмүүс л хулгай хийсэн байх гэж бодож байна." гэх мэдүүлэг, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/16 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч О.П, О.Н нар нь бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг Шандын хар чулуу гэх газарт нутаглах иргэн Б.Бын бууцан дахь гэр, гарааш, амбаарт хууль бусаар нэвтэрч 12 цагаантай мөнгөн эмээл, хулсан ташуур, 2 ширхэг мөнгөн хазаар хурган дээл 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг гэх мэт олон тооны эд зүйл хулгайлж бусдад 28.111.890 төгрөгийн хохирол учруулсан болох нь Хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед эхнэр 2 хүүхэдтэйгээ хамт бууцан дээрээ очиход бууцан дээр байсан гэр, амбаар, гражийн цоож эвдэж эд зүйл алдагдсан байсан...нийт хохирол 28.111.890 төгрөг гарсан байна. Би энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй." гэх мэдүүлэг, Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амбаарт байсан нийт 4 уут борц алдагдсан. Жагсаалтад шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч гэж орсон байгаа. Эрэгтэй түрүүтэй гутал 2 хос, эмэгтэй түрүүтэй гутал 2 хос алдагдсан. Хулгайд бурхан алдсан нь үнэн гэхдээ эрүүлж авсан. Манай нөхөр бид 2 ярьж байгаад тэр бурханыг үнэлүүлэх шаардлагагүй гэж үзээд жагсаалтад оруулахгүйгээр байгаа. Олдоогүй байгаа мөнгөн гууг нь жагсаалтад оруулсан.” гэх мэдүүлэг, Шүүгдэгч О.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Би он, cap, өдрийг нь сайн санахгүй байна. Тэр өдөр би таксинд яваад Налайх дүүргийн Соёлын ордны өмнө зогсож байхад О.П ирээд надтай юм ярьж байгаад Өмнөговь аймагт айлын ямаа самнаж байгаад ирсэн. Тэр айлд хувцас хунар минь байгаа түүнийг аваад ирье чамд хөлсөнд нь 400.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд би О.Поос мөнгө өгнө биздээ гэхэд яг өгнөө гээд бид 2 хамт Налайхаас Өмнөговь аймагруу явсан. ...Тэгээд явсаар байгаад өнөө харанхуй болсон хойно өвөлжөөтэй айлын гадаа очиж зогссон. Машинаа нилээд зайтай зогсоогоод О.П буугаад явсан. Би машин дотроо унтсан байсан. Нэг сэрэхэд О.П намайг дуудаад машины хойно авчирсан байсан шуудайтай зүйл, мотор гэх мэд зүйл ачилцаад өг гэсэн. Би цахилгаан гаргадаг моторыг нь ачилцсан. Тэгээд бид 2 Улаанбаатар явсан. Бид нар шороон замаар явсаар байгаад засмал замруу орж явсаар байгаад маргааш орой нь шөнө нь Налайх орсон. Замдаа нойр хүрээд жаахан унтсан. Тэгээд манай гэр очоод толгой хүзүүгээ угаачихаад Улаанбаатар хот орж Нарантуул зах дээр очсон. Нарантуул зах дээр очоод зогсоход О.П машнаас нэг шуудайтай, боодолтой зүйл аваад явсан. Би машиндаа үлдсэн. Хэсэг байж байгаад нэг залуу дагуулж ирээд мөнгөн аяга зарсан. Тэгээд машинд зарим нэг зүйл үлдсэн байсан. Тэгээд бид 2 хамт Нарантуул захаас хөдөлөөд Сансар орчимд очоод О.П машинаас буухдаа надад мөнгө өгөхгүй гээд цахилгаан гаргадаг мотор 2 хивс өгсөн. Би эргэж Нарантуул зах орж надад өгсөн тэр мотор, хивсийг нь тэнд явж байсан настай хоёр хүнд 400.000 төгрөгөөр зарсан....” гэх мэдүүлэг, Шүүгдэгч О.Пийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...О.Н бид хоёр хамтарч Манлай сумын Б.Бын гэрээс эд зүйл хулгайлсан нь үнэн. Анх Налайхад таараад Манлай суманд баян айл байгаа гэж хэлэхэд О.Н миний харуулсан эмээлийн зургыг хараад хоёулаа яваад наад эмээлийг чинь хулгайлаад зарчихая гэж хэлээд бид 2 хамт Манлай сум явсан....Би О.Нд Таксинд явах уу би Өмнөговь аймгийн Манлай суманд айлд мал маллаж байгаад ирсэн тэндээсээ очиж хувцас үлдэгдэл цалингаа авах гэсийн гэж хэлж дагуулж явсан....гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Ц.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 15-ны өглөө Нарантуул зах дээр хөөрөгний наймаа хийх гээд 10 цагийн үед очсон. Тэгээд лангуу дээр сууж байтал нэг танихгүй залуу "хөөрөг авах уу" гээд ирсэн. "Үзье" гээд хөөргийг нь үзсэн чинь Н.Бгийн алдсан хөөрөг мөн байсан Урьд өдөр нь буюу 2019 оны 05 дугаар сарын 14-ний шөнө Н.Б над руу утсаар залгаад "хөөрөг алдчихсан шүү" гэж содон шинж тэмдэгүүдийг нь бүгдийг хэлсэн. Тэгээд тэр алдсан хөөргийг нь хүн бариад ирсэн. Тэгээд би "авья" гээд тэр залуутай уулзсан чинь 500.000 төгрөгөөр ав гэсэн. Би "250.000 төгрөгөөр авъя" гэсэн чинь тэр залуу өгөхгүй гээд шууд цаашаа эргээд явахаар нь би тэр ххөргийг алдаж болохгүй гэж бодоод шууд "300.000 төгрөгөөр авъя" гэсэн. Тэгээд тэр залуу зөвшөөрөөд би 300.000 төгрөг бэлэн тоолж өгөөд хөөрөг өгсөн дараа нь дайлин энэ гээд дайлангийн хамт өгсөн. Би тэр дор нь "хөөрөг чинь ирэхээр нь би авчихлаа" гэж хэлсэн. Тэгсэн Н.Б "одоо сумаас гарлаа гэж хэлээд ирээд хөөргөө үзээд аваад явсан байсан..."гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2019 оны 05 сарын 16-ны өдөр хурганы арьс зардаг лангуун дээрээ зогсож байсан чинь 11 цагийн үед танихгүй дээлтэй жанжин малгайтай залуу ирээд дээл авах уу гэсэн би "авья, үзье ямар учиртай дээл юм гээд, барьж явсан цүнхнээсээ гаргаж ирсэн. Тэгээд энэ хоёр дээлээ 800.000-д өгнө гэхээр нь хуучин дээл байна доошоо авья гэсэн чинь ав ав гээд дээлээ өгсөн. Тэгээд бэлэн 200.000 төгрөг тоолоод өгсөн. Тэгээд тэр залуу явсан ганцаараа явж байсан." гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч С.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 15 16-ны үед өдрийн сайн санахгүй байна. Нарантуул худалдааны төв дээр бараан дээрээ наймаагаа хийгээд зогсож байсан чинь өдөр танихгүй залуу орж ирээд "эмээл авахуу" гэж хэлсэн. Тэгээд би "үзэж байж болно, хаана байгаа юм, ойрхон байгаа юм уу" гэхэд "гадаа машинд байгаа" гэжхэлсэн. Тэгээд эмээлээ ногоон алаг цүнхтэй дотор нь эрээн өнгийн даавуунд ороосон эмээл аваад ирсэн. Тэгээд эмээлийг үзэж хараад үнэ хөлсөө тохироод "энэ эмээл буруу гарын хулгайн эд зүйл биш биз дээ" гэхэд "бишээ, тийм зүйл байхгүй Дорноговь аймгийн Отгонбаяр" гэж хэлсэн. Тэгээд 1 сая төгрөг дутаад "дансруу чинь хийчихэе" гэхэд "надад карт байхгүй бэлнээр авна, машин авах гэж байгаа бэлэн мөнгө хэрэгтэй байна" гэж хэлсэн. Тэгээд би дүүгээсээ нэмж 1 сая төгрөг аваад нийт 4.200.000 төгрөг бэлэн өгөөд эмээлээ авч үлдсэн."гэх мэдүүлэг, Гэрч Т.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед Жаргалант багийн нутаг шандын хар чулуу гэх өөрийн бууцан дээрээ очиж түлэх түлээ, хувцас авах гэж нөхөр хоёр хүүхдийн хамт очсон. Тэгсэн чинь гэрийн хойд талын амбаарын цоожнууд эвдэрсэн гэрийн үүдний амбаарын цоож эвдэрчихсэн байсан тэгээд гэрийн хамгийн хойд талын амбаарын хамгийн зүүн талын амбаарт орж үзэхэд дотор нь байсан зүйлүүдийг бусниулчихсан цүнхтэй хувцаснуудыг сэгсэрч бутарган газар асгасан байсан...." гэх мэдүүлэг,”гэх мэдүүлэг,  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  Эд зүйл хураан авсан , хүлээлгэн өгсөн тэмдэглэл , “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №01/40 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүгдэгч О.Пийн гарын дардас , Шүүгдэгч О.Нгийн гарын дардас, "Хөрөнгө-Эстимэйт" ХХК-ийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 01/47 дугаартай дүгнэлт, зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.П, О.Н нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

            Шүүгдэгч О.П нь шүүхийн хэлэлцүүлэгт: ... 2019 оны 05 дугаар сарын 13-14-нд машин механизм ашиглан Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг Шандын хар чулуу гэх газарт нутаглах иргэн Б.Бын гэр , агуулахаас эд зүйл хулгайлсан үйлдлийг хийхэд нь шүүгдэгч О.Н мэдээгүй бид бүлэглэж үйлдээгүй гэж мэдүүлснийг хэргийн үйл баримт тогтоогдсонтой холбогдуулан хүлээн авах үндэслэлгүй байна.

            Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогтой О.П, ******* овогтой О.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэргийг гэр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн,

Мөн шүүгдэгч ******* овогтой О.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.                  

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс талуудын эрүүгийн хариуцлага оногдуулах дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2  дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн нөхцөлүүдийг ял шийтгэл хүндрүүлэх нөхцөлд тооцож оногдууллаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч О.Пийн цагдан хоригдсон 549 хоног, Шүүгдэгч О.Нд 62 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүгдэгч О.Поос 10.649.150 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бт 5.183.750 төгрөг, хохирогч Б.Эад 1.950.400 төгрөг, хохирогч Г.Б.Ад 1.165.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Бд 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Дид 150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Цд 2.100.000 төгрөгийг тус тус олгох, Шүүгдэгч О.Нгаас 7.533.750 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бт 5.183.750 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Бд 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Дид 150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Цд 2.100.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогтой О.П, ******* овогтой О.Н нарт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч ******* овогтой О.П, ******* овогтой О.Н нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогтой О.Пийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч ******* овогтой О.Пийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

4. Шүүгдэгч ******* овогтой О.Нг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Пид оногдуулсан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жилийн хорих ялаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Пид оногдуулсан 7 жилийн хорих ял, шүүгдэгч О.Нд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Пийн цагдан хоригдсон 549 хоногийг, Шүүгдэгч О.Нд 62 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Поос 10.649.150 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бт 5.183.750 төгрөг, хохирогч Б.Эад 1.950.400 төгрөг, хохирогч Г.Б.Ад 1.165.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Бд 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Дид 150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Цд 2.100.000 төгрөгийг тус тус олгох,

Шүүгдэгч О.Нгаас 7.533.750 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бт 5.183.750 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Бд 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Дид 150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Цд 2.100.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.П, Шүүгдэгч О.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД