Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 00452

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1956 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 5 дугаар багт оршин суух, Бичээч овогт Жамбалын Бямбацогт /РК56122915/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч 155/2017/00335/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Ж.Бямбацогт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Бямбацогт шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1981 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс Тосонцэгэл сумын Ардын зориг нэгдэлд хөрөө рамын ажилчнаар анх орж ажилласан бөгөөд энэ хугацаанаас хойш тус нэгдэлд үйлдвэр баригадад токарчин, мужаан, рамчин зэрэг ажлуудыг 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хийж байсан. 1997 оны 4-р сарын 22-ны өдөр тус сумын захиргаа, архив нь гал түймэр гарч шатсаны улмаас дээрхи хугацаанд ажилласан талаарх баримтууд шатаж устсан тул ажилласан хугацааг тогтоолгох боломжгүй байдалд хүрээд байна. Иймд 1981 оны 8 дугаар сарын 25-наас 1990 оны 07 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 8 жил 9 сар ажиллаж байсан байдлыг тогтооож өнгө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Бямбацогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Тосонцэгэл сумын Ардын зориг нэгдлийн үйлдвэр бригадын хөрөө раманд рамчнаар анх 1981 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажилд орж 1983 оны 1 дүгээр сараас 45 хоногийн токарьчны курст суралцаж ирээд 1983 оны 5 сарыг хүртэл хугацаанд токарчнаар, 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Ардын зориг нэгдэлийн үйлдвэр баригадын мужаан цехэд мужаанаар 1990 оны 6 сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажиллаж байсан хугацааны баримт дутуу, сумын архив шатахад миний бичиг баримтууд хамт шатсаны улмаас үгүй болсон юм. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн холбогдох баримтуудыг үндэслээд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн үйлдвэр бригадын хөрөө раманд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд рамчнаар, 1983 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд токарчнаар, 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мужаан цехэд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Бямбацогт нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн үйлдвэр бригадын хөрөө раманд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд рамчнаар, 1983 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд токарчнаар, 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мужаан цехэд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Бямбацогт нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн үйлдвэр бригадын хөрөө раманд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд рамчнаар, 1983 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд токарчнаар, 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мужаан цехэд мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, Хөвсгөл аймгийн Тосонцэгэл сумын Ардын зориг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалуудын хуулбар, 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Урьдчилгаа цалин тавьж олгох тухай гэх баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ж.Бямбацогтын Хөвсгөл аймгийн Ардын зориг нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, Ж.Бямбацогтын нэгдэлд ажиллаж байх хугацаандаа авч байсан 1983 оны 03 дугаар сарын 25, 1984 оны 09 дүгээр сарын 28-ны өдрүүдийн Баярын бичиг, 1983 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Дурсамж-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, Жамбал овогтой Бямбацогтод Хөвсгөл аймгийн Ардын зориг нэгдлээс нээж олгосон 679 дугаартай Нэгдлийн гишүүний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөдөө аж ахуйн яамнаас 1983 оны 03 дугаар сарын 04-ний өдөр олгосон 15 дугаартай токарчны мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар гэрч Ц.Оюунбилэг, С.Лхамсүрэн нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бичээч овогт Жамбалын Бямбацогтын Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн үйлдвэр бригадын хөрөө раманд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд рамчнаар, 1983 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд токарчнаар, 1985 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мужаан цехэд мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Бямбацогтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН