Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 00472

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1961 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Галт сумын Хужирт багт оршин суух, Урианхан овогт Балдангийн Янжинлхам /РП61070103/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 155/2017/00302/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Янжинлхам шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Б.Янжинлхам нь 8 дугаар ангиа төгсөөд эцэг эхийн хамт Хөвсгөл аймгийн Галт сумын Идрийн-Ундрал нэгдлийн Хужирт бригадад хоньчноор ажиллаж эхэлсэн билээ. 1979 онд 18 настай болсон тул өөрийн нэр дээр эм хонь авч төлүүлж, маллаж эхэлсэн бөгөөд тухайн үед мал маллах хүн ховор, нэгдэлийн мал их байсан учраас он гарангуут л насанд хүрсэнд тооцож 250-300 төллөх эм хонь хариуцуулдаг байсан. Ийнхүү миний бие 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тасралтгүй Хөвсгөл аймгийн Галт сумын Идрийн-Ундрал нэгдэлийн Хужилт бригадад хоньчноор ажиллаж байгаад улмаар нэгдэл тарж, мал хувьчилахад салаа авч хувиараа хөдөлмөр эрхлэх болсон юм.

Миний ажиллаж байсан хугацааны цалинг хуримтлуулж байгаад бөөнд нь өгч байсан. Зарим цалингийн цэс архиваас олдохгүй байгаа, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн зэрэг шальгааны улмаас ажиллаж байсан байдал тогтоолгдохгүй байгаа тул 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тасралтгүй Хөвсгөл аймгийн Галт сумын Идрийн-Ундрал нэгдлийн Хужирт бригадад хоньчгоор ажиллаж байсан байдал маань тогтоогдохгүй, ажилласан жилд тооцогдохгүй хохирч байна.

Иймд Б.Янжинлам намайг 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тасралтгүй Хөвсгөл аймгийн Галт сумын Идрийн-Ундрал нэгдлийн Хужирт бригадад хоньчгоор ажиллаж байсан байдлыг тогтоож өнгө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Янжинлам нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тасралтгүй Хөвсгөл аймгийн Галт сумын Идрийн-Ундрал нэгдлийн Хужирт бригадад хоньчгоор ажиллаж бөгөөд одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс улсад ажилласан жил нь тооцогдохгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсанбайдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Янжинлам нь тус шүүхэд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тасралтгүй Хөвсгөл аймгийн Галт сумын Идрийн-Ундрал нэгдлийн Хужирт бригадад хоньчгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Янжинлам нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тасралтгүй Хөвсгөл аймгийн Галт сумын Идрийн-Ундрал нэгдлийн Хужирт бригадад хоньчгоор ажиллаж байсан болох нь Балдангийн Янжинлхамын Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Галт сумын засаг даргын тамгын газрын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Галт сумын Идрийн-Ундрал нэгдэлд байсан хугацааны цалингийн баримт, Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын тамгын газрын архивын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч С.Дорж, Ж.Даваасүрэн нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Урианхан овогт Балдангийн Янжинлхамын Хөвсгөл аймгийн Галт сумын Идрийн-Ундрал нэгдлийн Хужирт бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Янжинламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН