| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00372/И |
| Дугаар | 00476 |
| Огноо | 2017-05-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 00476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт суманд 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 23 дугаар хороо, зүүн Ард Аюуш 25-1 гудамжны 2-а тоотод оршин суух, Баатарууд овогт Жигмэдийн Алтанцэцэг /РД63111202/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч 155/2017/00372/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Жигмэдийн Алтанцэцэг нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1982 оны 4 дүгээр сарын 1-нд тэжээлийн ажилчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш 1987 оны 01 дүгээр сарын 09 хүртэл тэжээлийн ажилчнаар ажиллаж байгаад 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тэжээлийн баригадын даргаар нэгдэл тартал ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн үед ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр байхгүйгээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Ж.Алтанцэцэг миний Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал тэжээлийн ажилчин, тэжээлийн бригадийн даргаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Алтанцэцэг нь 1982 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн туслах үйлдвэрийн тэжээлийн бригадад нормчноор, 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэжээлийн бригадын даргаар тус тус ажиллаж байсан. Нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлснээс улсад ажилласан жил нь тооцогдохгүй байгаа тул Ж.Алтанцэцэгийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Алтанцэцэг нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн Туслах үйлдвэрийн тэжээлийн бригадад 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор, 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэжээлийн бригадын даргаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Алтанцэцэг нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн Туслах үйлдвэрийн тэжээлийн бригадад 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор, 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэжээлийн бригадын даргаар тус тус ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдрин 01 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай 1990 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 19 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын хуулбар, Жигмэд овогтой Алтанцэцэгийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн Туслах үйлдвэрийн бригадад ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Ч.Наранцэцэг, Д.Жавзансүрэн нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баатарууд овогт Жигмэдийн Алтанцэцэгийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн Туслах үйлдвэрийн тэжээлийн бригадад 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор, 1987 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тэжээлийн бригадын даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН