| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00295/И |
| Дугаар | 103/ШШ2017/00198 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2017/00198
| 2017 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 103/ШШ2017/00198 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1989 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, эмэгтэй, *******-******* аймгийн ******* дугаар баг ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, Багш овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1984 оны 11 дүгээр сарын -ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, эрэгтэй, ******* дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны тоотод оршин суух, Боржигин овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах, хүүхдийн амьдрах орон сууцны тал үнэ *******.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 6.084.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гуравдагч этгээдийн шаардлага бүхий иргэний хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., Ц., Г., хариуцагч Р., хариуцагчийн өмгөөлөгч Д., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б., нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би бол эх хүн, эх хүний хувьд үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, зөрчигдөөд байгаа эрхийг нь хамгаалуулахын төлөө дуу хоолой нь болж явах ёстой. Би эх хүний хувьд өөрийн үүргээ хангалттай ухамсарлаж байгаа, цаашдаа ч тийм байх болно. Хүүгийнхээ ирээдүйг бодсондоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хүү бид хоёр өнөөдөр ямар байдалд амьдарч байгаа талаар хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт өгсөн. Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэдгээ тодорхойлуулаад хавтаст хэрэгт хавсаргасан. Миний хувьд ажилгүй, цалин орлогогүй, хажуу өрөө түрээслэж амьдарч байна. Үр хүүхдээ хүний хүүхдээс дутаахгүй юмсан гэсэндээ хичээж, зүтгэж байна. тэй амьдарсан 9 жилийн хугацаанд үнэхээр сэтгэл ханамжгүй, ханийн хайр халамжийг огт амсаж байгаагүй, байнгын дарамттай, архи уудаг, хүүхэн эргүүлдэг, эрүүл мэндэд хор хохирол учруулдаг байсан, урд шүдийг минь хүртэл хугалаад би одоо хиймэл шүдтэй явж байна. Толгой байнга өвддөг, тогтмол ажил хийж чадахгүй болсон байна. Өнгөрсөн жил эрүүгийн хэрэг үүсгээд Прокурор дээр хэрэг хянагдаж байхад эрүүл мэндийн дүгнэлт гаргуулж авсан. Би хамт амьдарч байсан учраас ийг олон удаа уучилж, өршөөж байсан. Хүүхдийнхээ ирээдүйг бодож байр, орон сууцтай болгочих юмсан гэсэндээ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэ чинь эх, эцэг бидний хуулийн дагуу, жам ёсны дагуу хүлээх ёстой үүрэг шүү дээ. Хүүхдээ зөвхөн 18 насанд хүртэл биш насан туршид нь тэжээн тэтгэх асуудлыг би нуруун дээрээ үүрч байна. Ийм байхад яагаад улсаас жаахан ч гэсэн анзаарч харахгүй байгаа юм бэ? хүүхдээсээ таваг хоол харамлаж байгаа юм шиг яагаад үр хүүхдийнхээ эсрэг үйлдэл хийгээд байгаа юм бэ? Хүний эцэг хүн, жаахан ч гэсэн санаа зовох ёстой шүү дээ. Би энэ хэрэгтэй холбоотой бүх хууль дүрмийг уншиж судалсан. Хүүхдийн эрх ашгийг хамгаалах талаар маш олон хуулинд тодорхой заагаад өгчихсөн байна лээ. Иймд гэрлэлт, цуцлуулах, хүүгээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн авто машинаас өөрт болон хүүхдэд ногдох хувийг гаргуулах, хүүхдэд авч өгөх орон сууцны тал үнэ *******.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү . Байрнаас ногдох хувь гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн учраас гуравдагч этгээдийн гаргасан шаардлагын хувьд маргах зүйлгүй гэв.
Хариуцагч Р. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э.******* хэлсэн үгэнд үнэн зүйл огт алга. ******* дүүргийн дүгээр байрны ******* тоотод 2007 оноос хойш 4 жил гаран амьдарч байсан. Амьдарч байх хугацаанд ээж, аав, ах, дүү нар нь байнга ирж хөөдөг, түүнээс нь болж би уурлах үе байдаг байсан. Энэ нь анхны салах болсон шалтгаан байсан. Тэр үед Эрүүл мэндийн төвийн болон банкны залуучуудтай байнга нэр холбогддог байсан. Салснаас хойш эргэж нийлье гэж өөрөө над дээр ирээд байхаар нь хүүхдээ бодоод гэрлэлтээ сэргээлгэсэн. Гэтэл энэ хүний зорилго нь хүүхдийн нэрийг барьж миний байгаа хөрөнгийг аваад салах зорилготой байсан байна. дүгээр байрны ******* тоот орон сууц т аав, ээжийнх өгсөн байр шүү дээ. Би гэрлэлт цуцлуулах, хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээж тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Машинаас ноогдох хувь гаргуулах, орон сууцны тал үнэ *******.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Мөн машин авахад миний хувьд 6.500.000 төгрөгийг цалингийн зээл авч 8 сая төгрөг болгож төлж дуусгасан. Иймд уг зээлэнд төлсөн 8.162.1******* төгрөгийн тавин хувийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Харин дугаар байрны тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гуравдагч этгээдийн шаардлагыг зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй гэв.
Хариуцагч Р. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Э.ээс 6.084.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хувцас болон эд зүйл авч өгсөн гэх 1 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж 5.084.000 төгрөгийг нэхэмжилж байна. 20******* оны 5 сард одоо маргаад байгаа -р байрны тоот нэг өрөө байрыг дур мэдэн бусдад түрээслэж 720.000 төгрөгийг аваад өөрийнхөө зээлэнд өгсөн байсан. Тэр үед би гадуур ажилтай явж байсан, бид хоёр зээлийг нь төлнө гэж ярьж байсан боловч байр түрээслэсэн мөнгөөр төлнө гэж яриагүй. Би ******* цалингийн зээлд 20******* оны 4 сараас хойш 2016 оны 4 сар хүртэл 3.564.000 төгрөг төлсөн. Би энэ цалингийн зээлнээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. 2014 оны 8 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан үедээ өөрийн цалин хөлсөөр 42 инчийн зурагт 800.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ зурагтыг аваад явчихсан байсан. Иймд 5.084.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э. сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Байрны түрээсийн асуудал яригдаж байна. 2016 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн гэрч Бадамхандын мэдүүлгээр бид хоёр тэр байрыг хамтдаа хөлслүүлсэн гэдэг нь батлагдсан. Байранд орсон өдөр нь бид хамтдаа очоод гэрлийн бүрхүүлийг нь хүртэл тогтоож өгөөд оруулж байсан. Би ганцаараа дур мэдэж түрээслүүлсэн асуудал огт биш. 20******* онд бид гэрлэлтээ цуцлуулаад хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон, түүнээс хойш огт тэтгэлэг төлөөгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг шаардахад өгөх мөнгө байхгүй энэ зурагтыг ав гээд өгсөн. 2014 онд гэрлэлтээ сэргээлгэхэд 42 инчийн зурагт авсан байсан. өөрөө хоёр зурагтаар яах юм, 32 инчийн зурагтыг зарчихъя гэсээр байгаад зарж мөнгийг нь дугаар байрны тоот орон сууцны шалыг шахахад зарцуулагдаад дууссан. 20******* онд хоёр тийшээ болоход би зурагтаа аваад явсан нь үнэн. Аав, ээжийнд байхад араас ирж наад зурагтаа аваад зайлаарай, дахиж нүдэнд битгий үзэгдээрэй гэж хэлчихээд гараад явсан. Байрны түрээсийн мөнгө төлөхийн тулд энэ зурагтыг зарсан, одоо надад байхгүй. 6.500.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. 4.800.000 төгрөгөөр нь машин аваад 500.000 төгрөгийг нь аавдаа өгсөн, үлдсэн мөнгийг нь гэр бүлийн хэрэгцээнд зарцуулаад дууссан. 20******* оны 10 дугаар сар хүртэл Санхүү төрийн сангийн мэргэжилтэнгээр ажиллаж байхдаа миний хувьд зээл төлж байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би Солонгос улсад хөдөлмөрлөж байж дугаар байрны тоот орон сууцыг худалдаж авсан. Энэ байранд , нар бараг амьдраагүй. ******* нэхэмжлэлд хурим хийхэд аав нь бид гуравт байраа өгсөн гэж бичсэн байсан. Хурим хийгээгүй, хадамдаа хөөгдөөд ирэхэд нь яалт ч байхгүй энэ байрандаа оруулсан. Одоо энэ байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр байгаа, иймд ******* дүүргийн 1 дүгээр хороо дугаар байрны тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Э. нь хариуцагч Р. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн авто машинаас өөрт болон хүүхдэд ноогдох хувийг гаргуулах, хүүхэд амьдрах орон сууцны тал үнэ *******.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Р. өөрийн хуваарьт хөрөнгөний үнэ 800.000 төгрөг, хуваарьт хөрөнгийг бусдад түрээслүүлсний төлбөр 720.000 төгрөг, нэхэмжлэгчийн зээлд төлсөн 3.564.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б. ******* дүүргийн 1 дүгээр хороо дугаар байрны тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Р. сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 1.000.000 төгрөгөөр багасгаж 5.084.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч Р. нь гэрлэлт цуцлуулж, хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээж тэтгэлэг төлөх шаардлагыг зөвшөөрч, дундаа хамтран өмчлөх хөрөнгө хуваалгах болон орон сууцны тал үнэ *******.000.000 төграг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч Э. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын хувьд нэхэмжлэгч, хариуцагч нар хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбар өгсөн болно.
Үндсэн нэхэмжлэлийн талаар: Зохигчид 2007 онд танилцан хамтран амьдарч 2008 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, гэр бүл болж гэрлэгчдийн эрх үүрэг үүсгэн амьдрах хугацаанд 2008 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүү О. төрсөн, гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 20******* оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ******* дүүргийн шүүхийн 352 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 93 тоот шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ сэргээлгэсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, 0*******7402 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 0187970 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэлт цуцалсан, гэрлэлт сэргээсэн шүүхийн шийдвэрийн хуулбаруудаар тогтоогдож байна. /хх-7-8, 27-*******/
Хавтаст хэрэгт Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг өндөр гэж тодорхойлсон 1-р хорооны засаг дарга Ё. хийсэн үнэлгээ, 2016.5.20-ны өдрийн хариуцагч Р. Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоол тус тус авагджээ. /хх-*******-20,55/
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрлүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ.
Дээрх баримтаас дүгнэж үзэхэд зохигчид хоорондоо зан харьцаа, сэтгэл санаа таарч тохирохгүй, тэдний таарамжгүй харилцаа, хэрүүл маргаан зүй бус харьцаа нь хүү н хүмүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй үйл баримт тогтоогдлоо.
Иймд дээрх нөхцөл байдал, зохигчид өмнө нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд удаа дараа гаргаж байсан, тэдний хүсэлтээр шүүх 20******* онд гэрлэлтийг цуцалсан, цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд 14.4 дэх хэсэгт гэрлэгчид асрамжийн асуудлыг өөрсдөө тохиролцож болохоор заасан бөгөөд хүү г эх ийн асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөх шаардлагыг хариуцагч маргаагүй учир асрамжийн болон тэтгэлгийн асуудлаар тохиролцсон гэж үзнэ.
Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү ийн г эх Э.******* асрамжинд үлдээж сар бүр эцэг Р.ээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь ******* дүүргийн 1-р хороо -р байрны тоот нэг өрөө байр, БРА - улсын дугаартай верна аксент маркийн авто машиныг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө гэж үзэж хүү болон өөрт ноогдох хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч орон сууцнаас ноогдох хувь гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2017.04.11-ний өдөр өөрчилж хүү О.н амьдрах орон сууцны үнийн тавин хувь *******.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Дээрх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Р., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.т 2017.04.11-ний өдөр гардуулж хуульд заасан хариу тайлбар өгөх хугацааг тогтоосон болно.
/хх 2-226 дугаар хуудас/
Гэрлэгчид нь 20*******.7.18-ны өдөр гэрлэлтээ цуцлуулснаас хойш дахин 20*******.04 дүгээр сараас 2016.05.20-ныг хүртэл хугацаанд хамтран амьдарсан талаар шүүх хуралдаанд тайлбараа өгч байна.
БРА - улсын дугаартай верна аксент маркийн машиныг Р. үндсэн зээлдэгчээр, нэхэмжлэгч Э. хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж 20*******.8.25-ны өдрийн барьцаат зээлийн гэрээгээр ХААН банкнаас 6.500.000 төгрөгийг зээлж тэр даруйдаа гэр бүлийн хэрэгцээнд худалдаж авсан үйл баримт тогтоогдож байна. /хх 22-26/
Зохигчид 20*******.07.18-ний өдөр гэрлэлтээ цуцлуулж 2016.2.24-ний өдөр гэрлэлтээ сэргээлгэсэн хэдий ч 20******* оны 4 дүгээр сараас эргэж эвлэрч хүүгийн хамт 2016.5.20-ныг хүртэл хамт амьдарсан, гэр бүлийн хамтын амьдралтай байхдаа буюу 20*******.8 дугаар сард машинаа худалдан авч хариуцагч Р.ийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гарсан байна.
Тээврийн хэрэгслийн гэрчилгээ 2016.2.24-ний өдөр хариуцагч Р.ийн нэр дээр шилжсэн ч машинаа авсны дараа гэрчилгээг шилжүүлсэн талаар хариуцагч тайлбараа хэлжээ. /хх 70-71/
Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө байна гэж зааснаар гэрлэгчдийн худалдаж авсан гэх верна аксент маркын автомашин нь тэдний хамтран өмчлөх дундын хөрөнгө байна.
Иймд машиныг хариуцагч ийн өмчлөлд үлдээж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д гэр бүлийн нэг гишүүнд оногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж заасны дагуу Хөрөнгийн үнэлгээний төвийн бүрэдэхүүнтэй шинжээчдийн гаргасан үнэлгээ 2.900.000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгч Э., хүү нарт ноогдох хувь 1.933.332 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хүүгийн хамт *******-******* аймагт айлын хажуу өрөө хөлсөлж амьдарч байгаа, эрхэлсэн ажилгүй, өрх толгойлсон эмэгтэй, цаашид хүүгээ сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд өсч бойжих нөхцлийг хангах үүднээс нэг өрөө орон сууцны үнийн тавин хувь *******.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр баталж, 1990 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүчин төгөлдөр болж, Монгол улс 1990 оны 07 дугаар сарын 5-ны өдөр нэгдэн орсон Хүүхдийн эрхийн конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна, 2 дахь хэсэгт Оролцогч улсууд хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Оролцогч улсууд хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих бололцоог дээд зэргээр бүрдүүлэн хангана. 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эцэг эх буюу хүүхдийн төлөө үүрэг хариуцлага хүлээж байгаа бусад хүн хүүхдийг хөгжүүлэхэд шаардагдах амьдралын нөхцлийг өөрсдийн чадавхи, санхүүгийн боломжийн хэрээр хангах үндсэн үүрэг хүлээнэ гэж заасныг
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж мөн, 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх ашиг сонирхолыг нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ,
35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ...энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй
48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон, үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулахаар хүүхдийн эцэг, эх, эрх, ашиг сонирхолыг хамгаалах байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж заасныг
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь доор дурдсан үүрэг хүлээнэ, 10.1.1 дэх хэсэгт хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх; 10.1.10 дахь хэсэгт хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах; гэж тус тус заасныг үндэслэн хариуцагчаас хүүхдэд амьдрах нэн шаардлагатай байгаа орон сууцны үнийн 50 хувийг гаргуулах нь хүүхдийн эрх ашгийг хамгаалах төрийн үүрэг мөн гэж үзэв.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 2016.02.05-ны өдрийн хуулиар хүчингүй болсныг 2016.09.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байгааг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь анх дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох нэг өрөө байрны ноогдох хувийг нэхэмжилсэн хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа *******.000.000 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн бөгөөд 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ******* дүүргийн 1-р хороо -р байрны тоот нэг өрөө орон сууцны зах зээлийн үнэ 32.000.000 төгрөг болохыг тогтоосон Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлт, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ******* дүүргийн 1-р хороо -р байрны тоот нэг өрөө орон сууцны зах зээлийн үнэ 29.000.000 төгрөг болохыг тогтоосон Хөрөнгийн үнэлгээний төвийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн *******-******* аймгийн шинэ хороололд баригдаж буй нэг өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээ *******.500.000 төгрөг болохыг тогтоосон Хөрөнгө, даатгал, хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний дүгнэлт зэргийг харьцуулан нэхэмжлэгчээс нэхэмжилсэн *******.000.000 төгрөг нь хүү О.г эрүүл, тавтай, тухтай орчинд амьдрах нэг өрөө орон сууцны тавин хувийг бүрдүүлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Сөрөг нэхэмжлэлийн талаар: Хариуцагч Р. нь өөрийн хуваарьт хөрөнгөний үнэ 800.000 төгрөг, хуваарьт хөрөнгийг бусдад түрээслүүлсний төлбөр 720.000 төгрөг, нэхэмжлэгчийн зээлд төлсөн 3.564.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч Э.******* цалингийн зээлд 3.564.000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжилж байгаа ч хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгаар хариуцагч Р. нь 20*******.08.20-ноос 2016.03.07-ны өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэгч Э.******* цалингийн зээлд 1.871.390 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна. /хх-89-94/
Уг зээлийг талууд эвлэрч хамт амьдрах хугацаанд төлсөн байдал, хариуцагчийн би нөхөр нь учраас гэр бүлийн гишүүний хувьд зээлийг төлөх ёстой гэж бодсон гэсэн өмнөх шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээс дүгнэж үзэхэд хариуцагч нь эхнэр Э.******* цалингийн зээлийг төлсөн нь Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэгчдийн бие биенээ тэжээн тэтгэх үүргийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Байр түрээсэлсэн үйл баримтын талаар гэрч Ц. шүүхэд мэдүүлэг өгсөн бөгөөд уг байрыг түүний зөвшөөрөлгүй түрээслэсэн гэх хариуцагчийн тайлбар гэрч Ц.гийн мэдүүлгээр няцаагдаж байна. Тухайн үед байр түрээслэсан талаар хариуцагч мэдэж байсан, байраа бусдад түрээслүүлсний дараа эхнэр хүүхдийн хамт очиж түүнтэй уулзаж байсан талаар гэрч мэдүүлж байгаа болно. Түрээсийн төлбөрийг байрны төлбөр тооцоо хийх, зээлэнд төлөх зэргээр хамтын хэрэгцээнд зарцуулжээ.
Хариуцагч Р. нь гэрлэлтээ цуцлуулсны дараа буюу 2014.8.7-нд elko маркийн 42 инчийн зурагтыг 800.000 төгрөгөөр авсан, уг зурагт одоо нэхэмжлэгч Э.******* эзэмшилд байгаа болох нь зурагт худалдаж авсан зарлагын падан, зохигчдын тайлбараар тогтоогдож байна . /хх-49/
Дээрх хөрөнгө нь Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө байна.
Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт гэр бүлийн гишүүн хуваарьт хөрөнгөө өөрийн үзэмжээр эзэмшиж ашиглаж захиран зарцуулна гэж заасан байх тул зурагтны үнэ 800.000 төгрөгийг Э.ээс гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 800.000 төгрөгийг гаргуулж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч нь верна аксент маркийн машиныг худалдаж авахад ХААН банкнаас зээлсэн 6.500.000 төгрөгийг 2017.04.02-ны өдөр 8.162.1******* төгрөг болгож төлж дуусгасан бөгөөд энэ зээлийн төлсөн тавин хувь 4.081.056 төгрөгийг нэхэмжлэгч Э.ээс нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байх тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа тэдгээрт ноогдсон хөрөнгийн хэмжээгээр өрийг хуваах ёстой ч шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх үед уг өрийг хариуцагч төлж дуусгасан байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа талаар тайлбараа удаа дараа хэлж байх тул 4.081.056 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар:
Б. нь 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 411 тоот захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна. /хх-207/
Улмаар 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 483 тоот захирамжаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. /хх-2/
Уг байрыг Б. өмчлөлийн байр гэдэгтэй нэхэмжлэгч болон хариуцагч нар маргаагүй байна.
******* дүүргийн 1-р хороо дугаар байрны тоот нэг өрөө байр нь 20.4.9-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Б. нэр дээр, 2014.07.17-ны өдрийн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлээр хариуцагч Р. хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж, 20*******.03.*******-ны өдрийн орон сууц өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлээр Б. хамтран өмчлөгчөөс хасагдаж хариуцагч Р.ийн өмчлөлд үлджээ. /хх--99/
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдаж байх үед хариуцагч Р. уг байрыг Б. нэр дээр шилжүүлж орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017.02.*******-ны өдрийн 75 дугаартай албан тоотоор тогтоогдож байна. /хх-199-200/,
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заажээ. Иймд Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх бүртгэлийн газарт бүртгүүлж Б.ыг өмчлөгчөөр тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байгаа тул шүүхээс дахин өмчлөгчөөр тогтоох шаардлагагүй байна.
Иймд 1-р хороо дугаар байрны тоот нэг өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тус шүүхийн 2017.03.27-ны өдрийн 403 дугаартай 1-р хороо дугаар байрны тоот байрыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Р. даалгах тухай захирамж, 2017.04.11-ний өдрийн 484 дугаартай тоот байрыг битүүмжлэх захирамжуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Маргаан бүхий машиныг шүүгчийн 2016.6.21-ний өдрийн 1078 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт зааснаар захиран зарцуулахгүй байхыг хариуцагчид даалгасан бөгөөд шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах уг арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэй байна.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 288.780 төгрөгийг 2016.6.21-ний өдрийн 1077 тоот захирамжаар шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.
Мөн дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох нэг өрөө байрнаас ноогдох хувь гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа *******.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага болгож өөрчилж уг шаардлагад төлөх улсын тэмтэгтийн хураамж 2.950 төгрөгийг төлөхийг 2017.04.11-ний өдрийн 482 тоот захирамжаар шүүхийн шийдвэр гартал хугацаагаар хойшлуулсан байна. /хх-220/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох машины үнээс гаргуулсан үнийн дүн 1.933.332 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 45.883 төгрөг, *******.000.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 2.950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж , хариуцагчаас дээрх хоёр улсын тэмдэгтийн хураамжийн нийлбэр 278.883 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, тэтгэлэг тогтоох нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 185.*******0 төгрөгийг 50 хувиар тооцож, нэг жилийн хугацаанд 1 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэг 1.111.800 төгрөгт оногдох тэмдэгтийн хураамж 31.3 гаргуулан улсын орлогод оруулах, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 1.294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмтэгтийн хураамжинд төлсөн 2.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Багш овогт Эрдэний , Боржигин овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү ийн г эх Э.******* асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2008 оны 5 дугаар сарын 5-ны өдөр төрсөн хүү О.г 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Р.ээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.2, *******0 дугаар зүйлийн *******0.1, *******0.3 дахь хэсгүүдэд зааснаар - БРА улсын дугаартай Верна аксент маркийн машиныг хариуцагч Р.ийн өмчлөлд үлдээж, уг эд хөрөнгийн үнийн дүнгээс ноогдох хувь 1.933.332 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.ээс *******.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хуулийн 7 дугаар 7.2 дахь хэсэгт зааснаар 800.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4.284.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар ******* дүүргийн 1-р хороо дугаар байрны тоот нэг өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
7. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн 4.081.056 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттуяад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 31.3 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс дундаа хамтран өмчлөх хөрөнгө болох машины үнэд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 45.883 төгрөг, хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 2.950 төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагчаас 278.883 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 1.294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс .750 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмтэгтийн хураамжинд төлсөн 2.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
10. ******* дүүргийн шүүхийн 2017.03.27-ны өдрийн 403, 2017.04.11-ний өдрийн 484 дугаартай шүүгчийн захирамжуудыг хүчингүй болгосугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА