| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2017/00218/И |
| Дугаар | 103/ШШ2017/00201 |
| Огноо | 2017-05-19 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 103/ШШ2017/00201
| 2017 оны 05 сарын 19 өдөр | Дугаар 103/ШШ2017/00201 | Улаанбаатар хот |
2017 05 19 103/ШШ2017/00201
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* ******* холбогдох татварын өр 32.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь хог хаягдлын үйлчилгээний хураамж 2016 оны *******.000 төгрөг, 2017 оны 10.000 төгрөг, бүгд 32.000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул ******* ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэх хуудас гардуулсан ч албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй тул 32.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтсээс хариуцагч ******* нь татварын өр 32.000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тухай баримтыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч ******* нь татварын өр 32.000 төгрөгийг нэхэмжлэгч ******* дүүргийн ******* хэлтэст төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* дүүргийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох татварын өр 32.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж 4.550 төгрөг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******өөс тэмдэгтийн хураамжид төлөх 4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 2.275 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ