Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2017/00206

 

 

 

 

 

2017 оны 0******* сарын 24 өдөр

Дугаар *******3/ШШ2017/00206

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тотод оршин суух Тосон овогт ******* ******* нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 19**************.2.20-нд Архангай аймгийн ******* сумын 8 дугаар багт төрсөн болно. Мөн Монгол улсын цэргийн батлах, 1971 онд олгогдсон хөдөлмөрийн дэвтэр дээр 19************** онд төрсөн гэж бичигдсэн, төрсний гэрчилгээн дээр 19************** оноор бичигдсэн боловч төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн. Үндэсний төв архивын хүн амын тооллогын лавлагаа 19************** онд төрснийг баталж байгаа. 2017 оны 1 дүгээр сард олгогдсон иргэний үнэмлэх 19*******6 онд төрснөөр бичигдсэн. Энэхүү 1 жилийн зөрүү нь өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хүндрэл учруулж байгаа тул шүүхээр тогтоолгохоос өөр аргагүй болсон. Төрсний талаарх бүртгэл гараагүй. Иймд намайг 19************** оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Үндэсний төв архивын 20*******.11.17-ны өдрийн 03-2/1361 тоот лавлагаа, цэргийн батлахын хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, 2017.0*******.24-ний өдрийн төрөлтийн бүртгэл гараагүй тухай лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь 19************** оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Г.******* төрсний гэрчилгээ нь үрэгдсэн, уг баримтыг олж авах боломжгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 0******* дугаар сарын 24-ний өдрийн 3*******7/024484 тоот Төрөлтийн бүртгэл гараагүй тухай лавлагаагаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.3 дахь хэсэгт зааснаар шүүх хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 19************** оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болох нь :

- Үндэсний төв архивын 20*******.11.17-ны өдрийн 03-2/1361 тоот Архангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн 19*******6 оны 02 дугаар сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн 30 дугаар хуудсанд өрхийн тэргүүн , эрэгтэй, 39 настай, эхнэр , 3******* настай, охин ******* , 17 настай, охин ******* , 6 настай, хүү ******* ******* 1 настай, охин ******* 4 настай гэж бүртгэсэн лавлагаа,

- Г.******* төрсөн огноо 19************** он, Архангай аймгийн ******* сум гэсэн цэргийн батлах

- Архангай аймгийн ******* сум, Ялалт нэгдэл, ******* *******, төрсөн он, 19************** он гэсэн бичилт бүхий 1971.07.*******-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Г. 19************** оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нотлох баримтуудыг үнэлэхэд: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуулинд заасан шаардлага хангасан, хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 1*******, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.13 дахь хэсэгт зааснаар Тосон овогт ******* 19************** оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА