Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2017/00209

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 103/ШШ2017/00209

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* ******* Багануур дахь салбарын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Д.*******-******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зээлдэгч ******* овогтой *******-******* нь тус банкнаас 2014.01.30-ны өдөр цалингийн зээлийн гэрээгээр 4.780.000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай авсан. Цалингийн зээл учраас хөрөнгө барьцаалаагүй. Зээлдэгч 2015.03.02-ны өдрөөс хойш зээл болон хүүний төлбөрийг төлөлгүй гэрээгээ зөрчсөн бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахаар ******* ажилтнууд уулзах гэсэн боловч түүний оршин байгаа газар нь тодорхойгүй байна. ******* овогтой *******-******* нь хамгийн сүүлд Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын 28 дугаар гудамжны 8 тоотод амьдарч байсан. Манай банкнаас зээл авахдаа Багануур ус ТӨХК-нд засварчнаар ажиллаж байсан. 2016 оны 11 дүгээр сард 950*******20 дугаарын утсаар холбогдсон бөгөөд үүнээс хойш дахин холбоо бариагүй. Гадаад улс руу гарсан байж магадгүй байгаа. Иймд ******* овогтой *******-******* эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* Багануур дахь салбар нь Д.*******-******* эрэн сурвалжлуулахыг хүсчээ. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч ******* ******* Багануур дахь салбар, Д.*******-******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн олгох зээлийн гэрээ байгуулагдсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна.

Д.*******-******* нь Багануур дүүргийн 5-р хороо Залуусын 28-8 тоотод бүртгэлтэй боловч тус хаягт амьдардаггүй талаар тодорхойлсон 5-р хорооны засаг даргын тодорхойлолт хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.780.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй боловч Д.*******-*******ийн оршин суугаа хаяг тодорхойгүй байна.

Иймд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******-******* нь оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаагаас хүсэлт гаргагч ******* ******* Багануур дахь салбар нь хуульд заасан харьяаллын дагуу түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Д.*******-******* нь 1983.09.13-ны өдөр төрсөн, эрэгтэй, эцэг *******гийн утасны дугаар 8*******75, хамтран зээлдэгч утасны дугаар 8887 зэрэг мэдээллийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэх нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар

зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* овогтой *******-******* эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

2. Хариуцагчийг эрэн сурвалжилж, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Шийдвэрийн хувийг Д.*******-*******ийн зургийн хамт Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баттуяад үүрэг болгосугай.

4. Д.*******-******* нь 1983.09.13-ны өдөр төрсөн, эрэгтэй, эцэг *******гийн утасны дугаар 8*******75, хамтран зээлдэгч утасны дугаар 8887 зэрэг мэдээллийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА